antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2012 1 comment

“Өмнийн говь”-ийн ажилчид захирлаа “саатуулав”

нийтлэсэн Admin

“South Gobi Sands” компаниас тодорхой үндэслэлгүй ажлаас халагдсан 49 хүний төлөөлөл болсон ажилтнууд компанийн удирдлагатай уулзаж, бүрэн дүүрэн тайлбар авч, харилцан ярилцахаар өнөөдөр 11.00 цагт компанийн төв байр болох “Моннис” цамхагт очжээ. Энэ үеэр тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Курт Черч ажлын байрандаа байсан ч ажилчдыг хүлээн авах боломжгүй, тусгай цаг төлөвлөсний дараа албан ёсны тайлбар хийж, мэдээлэл өгнө гэх тайлбар хийсэн байна. Улмаар орчуулагч болоод жолоочийн хамт ажлаасаа гарч, 9250 УНР улсын дугаартай, цагаан өнгийн “Инфинити” маркийн машиндаа суухад нь ажлаас халагдсан ажилчид машины явах замыг нь хааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. “Моннис” цамхгийн гадна цугласан 20-иод ажилчин хууль бусаар ажлын байрнаасаа халагдсан тул удирдлагын зүгээс тодорхой тайлбар өгч, шалтгааныг тодруулахыг шаардаж байгаа юм. Харин “Өмнийн говь” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал К. Черч машинаасаа буулгүй, тайлбар хийх боломжгүй гэдгийг удаа дараа хэлж, сүүлдээ цайндаа орно, хурал зөвлөгөөнтэй гэх зэргээр тайлбар хэлсэн ч ажилчид хүлээж авсангүй. Энэ үеэр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Н.Ганболд орчуулагчаар нь дамжуулж Курт Черчтэй ярилцах хүсэлтэй буйгаа уламжлах гэсэн боловч хүлээж аваагүй юм.

Компанийн удирдлагын зүгээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд компанийн 49 ажилчинд мэдэгдэл хүргүүлж, тухайн өдрөө ажилтныг халах тухай шийдвэр гаргасан аж. Ингэхдээ орон тооны цомхотгол нэрийдлээр ажлаас нь чөлөөлж, албан бичигт “өөрийн хүсэлтээр” хэмээн тэмдэглэсэн байна. Халагдсан ажилчдын тухайд дээрх байдалд албан ёсны тайлбар авахыг хүсч буй ажээ.

Хоёр цаг гаруй хугацаанд замыг нь хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн ажилчдыг “South Gobi Sands” компанийн удирдлага маргааш өглөө 09.00 цагт хүлээн авч, уулзахаар болсон байна.

У.Болор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 04, 2012 12:22:10 am )

    huuliin hureend ajillaj tsadahgui. ajiltsidiin erh ashgiin hundsen zarim kompaniin erhiig haah heregtei.henii bajlagiig ashiglaj henii gazar nutagt baigaag sanuulah heregtei

antalya rent a car