Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг шалгаж байна. Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд энэ сарын 5-нд “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болжээ. Зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн эргээс машиныг нь аймгийн цагдаа олсон байна. Аймгийн Онцгой байдлын албан хаагчид эрлийг эхлүүлж, маргааш нь талийгаачийн цогцсыг нуураас олжээ. Нийслэлд гэрийнхээ ойролцоо машин тавихаар гарсан залуу Хөвсгөл нууранд осолдсон шалтгааныг цагдаа нар гаднын нөлөөтэй гэж үзэн шалгаж байна. Ирвэс хамгаалах сангийнхан уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон гэж мэдэгдэж байна. Талийгаач тус санд биологич мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ.
Юутай ч хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хэрэгт Мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарчээ.
Д.Дуулим
24tsag.mn
Холбоотой мэдээ
-
уншигч (November 23, 2015 2:13:48 pm )
УМ МАНИ БАД МЭ ХУМ. ХАЙРАН ЗАЛУУ ХАРАМСАЛТАЙ ЮМАА. ХАМГААЛЖ БАЙСАН ИРВЭСУУД НЬ ЧИНИЙ ОШООГ ЧАМАЙГ АЛСАН ХУМУУСЭЭС АВАХ БОЛНОО ХУУ МИНЬ. ТАЙВАН НОЙРСДОО.
-
зочин (November 23, 2015 3:05:06 pm )
санаатай аллага шүү дээ эх орно,ан амьтан,газар шороогоо хамгаалхаар тэмцээд сүүлд нь шоронд хоригдож шороонд булагдаж бна .Монголчууд минь нэгийг сэдэж хийхгүй бол ганц нэг зоригтой аавын хүүхдүүд үрэгдэж гүйцлээ. хүмүүс эээээээ
-
zochin (November 23, 2015 8:37:59 pm )
ebii mini eh orondoo taiban noirsdoo mash haramsaltai um ma ni bad mi hum eh orondoo ergej torooroi
3 Comments