“Авто худалдааны цогцолбор” руу авто машины худалдаа, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг хүчээр нүүлгэх кампанит ажилд Нийслэлийн удирдлага, тэдгээрийн харьяа байгууллагынхан хавсайдан оролцож байсан. Харин одоо бүр Зам тээврийн яамныхан бүхэлдээ хөдөлж эхлэх бололтой. Өмнө нь Зам тээврийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гvйцэтгэгч Б.Жаргал өнгөрсөн сард нийслэлийн Мэргэжлийн хяналтын даргад илгээсэн албан бичигтээ “Тус яаманд Тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа Баянзүрх дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй “Да хүрээ” захын үйлчилгээний байр нь 1960-аад оны үед баригдсан, улмаар ашиглалтын шаардлага хангахгүй, актлагсдан тухай мэдээлэл ирсэн байна. Иймд дээрх байранд үйл ажиллагаа явуулж болох эсэх талаар мэдээллийг тус яаманд яаралтай ирүүлнэ үү” хэмээн, гар бие оролцохоор зүтгэж буйг бид мэдээлсэн.
Гэтэл энэ удаа Зам тээврийн сайд М.Зоригт ч авто худалдааны бизнес эрхэлдэг 8000 гаруй хүнийг эрүүл ахуйн нөхцөлгүй газар руу нүүлгэхээр зэхэж байгаа бололтой. Тэрбээр энэ сарын 16-нд “Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баясгаланд “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг хаяглан илгээжээ. Түүндээ “Тус яаманд танай төвийн тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй Да хүрээ захын үйлчилгээний байр нь 1960-аад оны үед баригдсан улмаар ашиглалтын шаардлага хангахгүй актлагдсан тухай мэдээлэл ирсэн учир тухайн үйлчилгээний байранд үйл ажиллагаа явуулж болох эсэх талаар мэдээлэл авах зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад хандахад “Үйлчилгээний байрны ашиглалт, одооогийн төлөв байдлын тухай дараах дүгнэлт ирсэн байна”.Түрүүч нь
Тухайн дүгнэлтээр “Да хүрээ” ХХК-ийн барилга байгууламж нь долоон баллын байрлалт байрлаж байгаа бөгөөд барилгын үндсэн хийцийн шийдэл нь “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”-ийн долоон баллын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт тавигдах шаардлага хангахгүй болохыг тогтоосон байна” Иймд иргэд олноороо цуглардаг тээврийн хэрэгслийн бүртгэлийн байранд гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс барилга байгууламжид тавигдах шаардлага бүрэн хангасан байранд үйл ажиллагаа яюуулах гэрээ байгуулан ажиллаж байхыг үүгээр мэдэгдэж байна. Биелэлтийг 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор тус яаманд ирүүлнэ үү” гэжээ.
Үнэн хэрэгтээ “Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн үйл ажиллагааг дан ганц “Да хүрээ” захад бус нийслэлийн зургаан байршилд явуулдаг.
Тэдгээр нь 1950, 1960-аад оны дундуур ашиглалтад орсон байрилга байдаг бөгөөд энд дурдагдаад байгаа “Да хүрээ” ХХК-ийн байр нь 1970-аад оны дундуур баригдсан байдаг. Түүнчлэн эдгээр бүртгэлийн газруудад тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд ч үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө энэ төрлийн үйлдвэрлэл явуулдаг 17 орчим компани байдаг бөгөөд дээрх байршлуудад 2-4 аж ахуйн нэгж, иргэдэд үйлчилдэг.
Гэтэл зөвхөн “Да хүрээ”-г онцолж байгаа нь ашиг сонирхлын зөрчил байна уу, аль эсвэл авто худалдаа эрхлэгчдийг “Авто худалдааны цогцолбор” руу хүчээр нүүлгэх ажиллагаанд гар бие оролцож байна гэх хардлагыг төрүүлээд байна. Учир нь дээрх барилгуудын ашиглалтад орсон цаг хугацаа нь ойролцоо.
Тэр ч байтугай “Да хүрээ”-гийнх бүр 1970-аад оны дундуур баригдаж, өнөөг хүртэл ашиглагдаж ирсэн. Түүнчлэн тухайн хэсэг нь “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”-ийн долоон баллын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт тавигдах шаардлага хангахгүй гэж байгаа. Улаанбаатар хот бүхэлдээ газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд 7-8 баллын хүчтэй газар шилгээхэд нийслэл дэх барилга байгууламжийн ихэнх нь тэсвэрлэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь саяхан дүгнэлтээ гаргачихсан. Ийм байхад “муу л юм болвол хойд талын хар овоохой” гэгчээр “Да хүрээ” рүү ингэж олон талт шаардлага, шахалтыг үзүүлж тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг хөөх гэж байгаа нь Шударга өрсөлдөөний хуулийг зөрчиж байна гэдгийг харуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн удирдлагуудаас авч хэрэгжүүлж буй ажлуудыг харж байхад тухайн бизнес эрхлэгчдийг “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэхийн тулд гол цөм болох “Да хүрээ”, “Мөнгөн хүлэг”, “1000 машины зогсоол” зэргийг л хаачихвал бусдынх нь учрыг олчихно гэх байр суурьнаас хандаж байгаа юм.
Тиймээс энэ мэт аливаа хууль, дүрмээ зөрчсөн асуудлыг дамжруулж, тэдгээрт тус дөхөм болохын оронд ядаж яамны ажилдаа хоёргүй сэтгэлээр хандан шалгамаар байгаа бол бүгдийг хамруулах хэрэгтэй гэдгийг бизнес эрхлэгч хэлж байгаа юм. Яагаад 1950-1960 онуудад ашиглалтад орсон барилгад тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байгааг огт хайхрахгүй байгаа хэрнээ зөвхөн “Да хүрээ”-г онцлоод байгаа нь цаанаа их л учиртай.
Ялих шалихгүй шалтгаар бусдын бизнес, цаашлаад амьдрал ахуйг нь үгүй хийх төлөвлөгөө явж байгаа гэдгийг эрхэм сайд огт мэдээгүй гэж үү.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийг явуулж байгаа барилгад нь санаа зовж байхаар энэ төрлийн бизнес эрхлэгчидтэй уулзаад нэг үзээч. Амьдралаас тасарсан элдэв бодлогуудын ард иргэдийн чинь амьдрал ахуй хэцүүдэж байна гэдгийг анхаармаар юм. Нэгэнт төрийн ажил явуулж байгаа бол аж ахуйн нэгжүүдтэй адил тэгш хэмжээнд харьцаасай гэж захьмаар байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ЯАДГЫН (November 23, 2015 12:50:32 pm )
ЯАДГЫН ЗА ЯАДГЫН ТА НАР ЯАХЫН
-
Mendee (November 23, 2015 1:12:47 pm )
Pizdaa naad Xar Tairtas chin zuragaa awtsan yawajil bnleeshd.
-
elbegee (November 23, 2015 3:07:57 pm )
zorigt gishuun ajil hiih durgui bas ajilaas iluu huuhen shuuhan durtai shdee ajilaa hiij chadahgui bol mongoloos zailj uzeerei ard tumen hetsuu bna
-
tsedenbal (November 23, 2015 3:42:18 pm )
hudlaa dur esgegch iim balai pizdanuudiig yah gej said bolgodog bnaa?horogloo toolson i bayn tsatgalangaa gaihuulsan neeh mundag neelttei hun boloh gej jujiglesen naiz nuhud nam bulgeesee urvaj haa yvsan gazaraa gai bolj yvdag iimerhuu hudlaa pizdanuudiig uls turuus zailuulj idsen uusaniig ni shalgaj hatuu hariutslaga tootsoh heregtei.
-
Anonymous (November 23, 2015 7:50:03 pm )
da xvree zahig nvvleghin zowshde tor zasagiha shidwerig hvndelej shuralda ta nar tegeedej ta nar xotoo tsewer tsemjger bailgah talaa bodoldo ter mashin zardag jenij nar chin bvged aimdarilin bolomojtoi ulas shvde yamar zah deer tamih shirhilen zardag xvmvvsig xotin zahad gargah gej bga bishvde
-
zochin (November 25, 2015 12:23:42 pm )
Anonymous chi end dahuree deer mashin zarj bgaa humuusees shaltgaalj amidralaa zalguulj bgaa humuusiig medehgui bj bitgii amniihaa zorgoor yri ugaasaa tor zasag ni biznes hiih gd songuul bolohoor huwiin bolgood nasniihaa hoolig hj awah gd olon ail orhiin hooliig bulaaj amidral ahuigaar ni togloj bnashdee iishee nuu tiishee nuu ch geh shig ardchilsan niigemd arai bishee tehnikiin zahuud uil ajillagaagaa zogsoo ene biznesee orhi tor biznes hiih gj bna gj bgamuu dendtsen teneg duhnuud yahaaraa iim amin huwia hicheesen bdag bnaaa
-
6 Comments