“Гал үндэстэн” холбооныхон одоогоос хоёр жилийн өмнө есдүгээр сарын 16-нд урт нэртэй хууль Монголын байгаль, орчныг сүйтгэж, мөхөхөд хүргэсээр байгааг эсэргүүцэж байсан билээ. Үүний улмаас төрийн ордны хашаанд буу агсаж халдсан гэх хэргээр “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар шүүхээс 21 жилийн ял авсан. Газар шорооныхоо төлөө тэмцсэн тэмцэгч нар Өршөөлийн хуулиар суллагдсан. Ц.Мөнхбаяр суллагдсаныхаа дараахан нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандсан билээ. Тэгвэл түүний нэр төрийг сэргээх шүүх хурал өнөө өглөө дүүргийн Иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүхэд болжээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн Ц.Мөнхбаярын талд шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн талаар Ц.Мөнхбаяр хэлэхдээ “Шүүх хурал болоод өнгөрлөө. Хариуцагчаар татсан нөхдүүдтэй бид эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Түүнийгээ шүүхэд гаргаж өгөөд уучлалт гуйхыг шаардсан нэхэмжлэлээ гаргаж өгсөн юм. Тиймээс нэхэмжлэлийн дагуу уучлалт гуйж, энэ хүний нэр төрийг сэргээлээ гэсэн шүүхийн тогтоол гаргалаа. Тогтоол нь долоо хоногийн дараа гардаг юм байна. Миний ойлгосноор нэр төр сэргээгдсэн гэж ойлгов” хэмээв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
irgen (November 23, 2015 2:34:56 pm )
ene novshiin ner tur gei yu bdag yum
-
иргэн (November 24, 2015 9:17:34 am )
Боловсон аргаар мөнгө нэхдэг болоод гарч иржээ энэ хүн.
-
-
111 (November 23, 2015 3:52:20 pm )
Ц.Мөнхбаяр цаанаа хэдийгээр байгалиа хамгаалж байгаа юм шиг харагдуулсан боловч үнэндээ Монголд ажиллаж амьдарч буй гадны ААН байгууллага, иргэн мөн монголын иргэдийн эсрэг төдийгүй Монголын төр засгийн эсрэг ***** үйл ажиллагаа явуулсан хүн ийм буруу үлгэр дуурайлал хэнд хэрэгтэй юм. Үүнийг өөгшүүлэх хэрэггүй, Дэлхийн хаа сайгүй ***** шийдэм, тэсрэх бөмбөг дэлбэлсэн террористууд ямар их аллага, харгис хэрцгий үйлдлийг хийж байна. Иймд Монгол орондоо тайван амьдарцгаая. Хүчирхийлэл, терроризмын илрэлийг бүү дэмжээч
-
bold (November 23, 2015 4:04:23 pm )
bolj dee uneneer yavbal uher tergeer tuulai guitsene
-
эрэгцүүлэгч (November 23, 2015 5:06:39 pm )
үнэн бол хоншоортой л аавын хүү байна . тэмцэгч л юм байна
-
зочин (November 23, 2015 5:54:43 pm )
2 нөхрөө үхүүлчихээд инээгээд гараад ирж яаж чадаж байна аа,тэр талийгаач нар энэ муу нусаакийн дарамтанд байсан гэсэн шүү
-
Yu bolj bnaa (November 23, 2015 8:36:23 pm )
Bayalga tonoj hanadaggui shunahai nowshnuud yu geed bna.eh orniho tulu 1 ug helehgui huwia bodson bertegchinguud uuriigu ton gej bodood zuudlerei
-
зочин (November 23, 2015 9:04:35 pm )
Ойлгосонгүй. Юу бичээд байгаа юм бэ? Мөнхбаярыг төр өршөөчихсөн. Бас төр ялласан нь үнэн. Харин энд бичээд байгаа юмыг ер ойлгосонгүй.
-
Мижид (November 23, 2015 10:23:00 pm )
Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм нэр хүнд нь унасан,намуудын болон ашиг сонирхолын зөрчилтэй олигархуудын /Г.Батхүү, С.Баярцогт мэтийн/бүлэглэл төрд байгаа үед хэлэлцэж огт болохгүй асуудал.Эд байгаа үед төр урагшаа явахгүй шүү.Нам дотор цэвэрлэгээ хийдэг шиг төр засаг,УИХ-ыг муухай харагдуулж байгаа хүчнүүдээс ангижрах хэрэгтэй шүү. Энэ бүх бузар булайгаас болоод зарим нь бухимдаад буу дуугаргаж,зарим нь өөрийгөө шатааж байгаа бус уу. Энэ бүхний буруутан нь цадаж ханах аа мэдэх ээ байсан, ард иргэдээ бодохоо больсон олигархжсан бүлэглэлийн атганд базуулсан төрийн буруу шүү
9 Comments