antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2015 6 comments

Дэлхийн манлайлагч залуусын чуулганд З.Лайла Ерөнхийлөгчид хандан үг хэлэв

нийтлэсэн Admin

Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 18-21-ний өдрүүдэд дэлхийн манлайлагч залуучуудын

“One Young World” буюу “Нэг залуу Дэлхий” хэмээх олон улсын хурал болж байна.

Дэлхийн 196 орны салбар салбараас төлөөлөн оролцож буй 18-30 хүртэлх насны авьяаслаг, манлайлагч залуус дэлхийн хамгийн ихээр тулгамдаж буй асуудлын талаар мэтгэлцэн, шинэлэг шийдвэрүүдийг боловсруулах ажээ. Мөн оролцогчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Анан, Нобелийн энх тайвны шагналт Мохамед Юнус, Ирландын Ерөнхийлөгч асан Мэри Робинсон зэрэг дэлхийд нэртэй улс төрч, бодлого боловсруулагч нартай уулзан, санал бодлоо хуваалцаж байна. Энэхүү «One Young World» арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж Зулькафилийн Лайла оролцохоор шалгарч, бүтэн тэтгэлэг хүртжээ.

Уг олон улсын хурал нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой Парис хотод болох НҮБ-ын дээд хэмжээний хурлаас хоёр долоо хоногийн өмнө болж байгаагаараа онцлог бөгөөд улс бүрээс нэг оролцогч өөрийн орны төрийн тэргүүндээ хандаж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалж үг хэллээ. Энэ жишгээр Монголыг төлөөлөн оролцох З.Лайла Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид хандан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар үг хэлж, “Дэлхийн улс орнууд хэд хэдэн удаа цугларч, уур амьсгалын өөрчлөлтийг авч хэлэлцсэн боловч дэлхийн нийт нүүрстөрөгчийн ялгаралтын хэмжээг багасгаж чадахгүй байна. Тиймээс эрхэм Ерөнхийлөгч, би таныг дипломат харилцаагаа ашиглан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хууль ёсны хүчин төгөлдөр олон улсын гэрээ батлахад идэвх, санаачилгатай оролцохыг уриалж байна” гэжээ.

 

Дэлхийн манлайлагч залуусын чуулганд З.Лайла Ерөнхийлөгчид хандан үг хэлэв
Дэлхийн манлайлагч залуусын чуулганд З.Лайла Ерөнхийлөгчид хандан үг хэлэв
Дэлхийн манлайлагч залуусын чуулганд З.Лайла Ерөнхийлөгчид хандан үг хэлэв

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Мөнхжаргал (November 22, 2015 1:07:58 pm )

    Лайла гэж эрлийз юм уу?

  • Их заргач Шихихутаг (November 22, 2015 6:52:42 pm )

    Эрлийз байхдаа яадаг юм вэ?. Тэнэг муу новш. наад бөндгөрөө цэнэглэ за. Баян-Өлгий аймгийн иргэн. Үндэсний сэргээн мандлын үеийн Хэрэйд угсааны Молхы-машан овогт Исламын Оспан баатарын үр удам, МУ-ын гавьяат, нэрт яруу найрагч, Монголын сэтгүүлчдийн холбооны тэргүүний нэртэй,устай хүний хүүхэд шүү. Баяр хүргье.Хэрэйдийн Торил хааныг Чингистэйн хамт дэлхийд мандуулаарай. Хүндэтгэсэн: БӨ. Дэлүүн сум. хөх сэрхийн нуруу. баян Исагийн Хамхашын ач.

    • Anonymous (November 22, 2015 7:21:21 pm )

      haha estoi nam avlaa daa

    • hahaha (November 23, 2015 12:26:58 pm )

      erliiz l yum bna

  • Монгол (November 22, 2015 8:45:43 pm )

    Сайн байна охин минь. Чамд өндрөөс өндөр амжилт хүсье?

  • irgen (November 22, 2015 10:00:18 pm )

    Kkkkk Osvan baatar gechihjee bas

antalya rent a car