antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2015 2 comments

Манай тамирчид эхний өдрөө нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

нийтлэсэн Admin

Хятадын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт гранпри тэмцээн өчигдөр эхэллээ. Чиндаогийн тэмцээнд манай улсаас 19 тамирчин оролцож нийтдээ 59 орны 375 жүдоч өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж  манай тамирчин ОУХМ Д.Сумъяа дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ропер Миряамыг цэвэр ялж алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү Д.Сумъяа түрүүлснээр 200 оноо нэмж авчээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон хүрэл медальхүртлээ. ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртсэнээр олимпийн эрхийн оноо дээрээ 180-ийг нэмж авснаар 2300 буюу жиндээ хамгийн өндөр оноотой тамирчин болжээ.

Ийнхүү нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр III байрт оржээ.

Тэмцээний эхний өдөр Япон улс 2 алт, 2 хүрэл, Азарбайжан 2 алт, Монгол 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • тулга (November 21, 2015 9:52:00 pm )

    гайхалтай сайхан амжилт гаргасанд баяр хүргэж, дараачийн жингүүдэд бүр олон медаль аваарай гэж ерөөе

  • жүдогийн ерөнхийлөгч Баттулга гишүүндээ баярлаж явах юм үнэхээрийн жүдогийн тамирчид дасгалжуулагч нараа нэгдсэн нэг удирдлагаар хангаж (November 23, 2015 12:25:43 pm )

    боньд

antalya rent a car