antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 20, 2015 25 comments

“Фортуна”-гийн хийрхэл буюу ТОО БҮХЭН УЧИРТАЙ

нийтлэсэн Admin

e637a86b-0dad-4e9e-8d64-4d191cd2df99Монголчууд бид эртнээс нааш тооны бэлгэдлийг дээдэлж ирсэн, бөөгийн мөргөлтэй ард түмэн. Тухайлбал, Монголын гүн ухаанд арга билэгийг “хоёр төлөв” хэмээн нэрлэж, өдөр шөнө, гал ус, сайн муу, үнэн худал гэхчилэн ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанарыг харьцуулан ойлгодог, үнэлж цэгнэдэг. Төрт ёсны уламжлалд дөрвийн тоо чухал үүрэгтэй байсны ганц жишээ нь Чингис хааны Хараа ихт, дөрвөн хөлт хар сүлд нь монгол цэргийн дайн тулаанд ялахын бэлгэдэл болж байжээ. Тавын тоо нь анхдагч есөн тооны төв дундаж болдог бөгөөд дотоод бүтцийг илэрхийлдэг тул “зурхайн тоо”, “дотоод тоо” ч гэж үздэг байх юм. Ертөнцийн орон зай төсөөллийг найман зовхис хэмээн нэрийдэхээс гадна ертөнцийн дунд тивийн аж амьдралыг наймын тоогоор бэлгэддэг ёсон байна. (Ч.Буянбадрах. “Монгол орны лавлах” номоос) гэхчилэн аливаа юм бүхнийг тоогоор төлөөлүүлэн, тэдгээртэй холбож тайлбарлах нь монголчуудын сэтгэлгээний онцлог, оюуны царааг харуулж байдаг.

 

Гэтэл зарим тохиолдолд хэт туйлширч, тоо болгоныг заавал нэг асуудалтай холбож тайлбарлах гаж гэмээр жишиг тогтоохоор улайрч, түүнийгээ итгэл үнэмшил болгож, өөрийн- хөөрөө зүтгэх болсны бодит жишээ нь УИХ-ын гишүүн “фортуна” Н.Батбаярын үйлдэл юм.

 

“2012 онд дэлхий сөнөнө” гэж хэн хаанаас илгээсэн нь үл мэдэгдэх мэдээлэл цахим ертөнцөөр тарсныг хамгийн хүндээр хүлээж авсан хүний нэг нь Н.Батбаяр гишүүн. Тэрбээр дэлхий сөнөсөн ч гал махбодтойгоороо монголчууд л үлдэх магадлалтайг тогтоож, үүний тулд хүнсээ сайтар базаагаад хавтгай тэгш газар гэрээ барьж, цагийн аясыг хүлээхийг олон нийтэд ухуулан сурталчилж байв. Аз болоход дэлхий эр- гэдгээрээ эргэж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр эрхэм гишүүний зөвлөгөө олон нийтийн санаа сэтгэлийг үймүүлсэн хийрхэл байсныг батлаад орхив.

 

Дараа нь үндэсний хувцсаараа гангарч, галын тулга өвөртөлж очоод “Чингис”, “Самурай” бондоор багагүй хөрөнгө босгож ирсэн Эдийн засгийн хөгжлийн сайд маань 888 төслийг санхүүжүүлэх санал санаачилга гаргасан. Түүнд экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол шалгуурыг тавьсан бөгөөд 1150 гаруй төсөл ирүүлсэн нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тэр нэг их наяд орчим төгрөг ямар их хэрэгтэй байсныг харуулсан явдал байлаа. Наймын тоо нь баяр жаргал, элбэг хангалуун, урт насыг бэлгэддэг боловч үйлдвэржилтийн төслийн санхүүжилтийн хувьд 888 нь арай л хэтийдсэн тоо байсан нь тэдгээр төслийн хэд нь хөрөнгө оруулалтаа авч, хэчнээн нь бодит ажил болсноор батлагдаж байгаа биз ээ. Төслийн шалгаруулалтын дараахан “Дөрвөн тэрбумын төсөл зарна” гэсэн зар олон нийтийн сүлжээгээр явснаас үзэхэд Хөгжлийн банкны босго өндөр зээл нь 888 төсөл бичих уралдаан л байсан юм биш үү гэх хардлага төрүүлээд байна.

 

Сүүлийн үед Н.Батбаяр гишүүнийг бондын хөрөнгөнөөс “цавчсан” гэж хэвлэл мэдээллээр шуугиад эхэлсэн. Хэрэв үнэн бол ямар тоогоор бэлгэдэл хийж, хэдэн тэрбумыг “цавчсан”-ыг тэнгэр л мэдэх байх. Энэ ч яахав, хардлага сэрдлэг гэж бодоход хэдхэн хоногийн өмнө МҮОНРТ- ийн “Ярилцъя” нэвтрүүлэгт оролцож, УИХ-д өөрсдийн өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг танилцуулахдаа өнөөх л тооны бэлгэдлийг тод томруунаар ярьсан нь дэндүү инээдтэй, бас арай л хошин шог шиг санагдлаа.

 

УИХ-ын гишүүдийн тоог яагаад 99 болгох гэж буй талаар сэтгүүлч тодруулахад, “Есийн тоо бол монголчуудад ээлтэй. Тэгээд ч нарны есөн аймаг, есөн өрлөг, есөн эрдэнэ гээд олон бэлгэдэл байдаг шүү дээ” гэх нь тэр. Арай ч дээ, тэр есөн гариг, өрлөг, эрдэнэ нь төрийн ажил, үүний дотор хууль тогтоох дээд байгууллагын бүрэлдэхүүнд юуны хамаа байх вэ гэж санагдах. Парламентын засаглалтай бусад улс оронд төрд төлөөлөх иргэн буюу сонгогчийн тоо, газар зүйн байрлалаас хамаарч гишүүнийхээ тоог тогтоодог юм гэсэн.

 

Цаашилбал, нэг парла- ментын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох тухайд эрхэм гишүүн маань “Бид дөрөв биш таван хуруутай биз дээ. Дэлхий таван тив, Монгол таван хошуу малтай байх аа. Энэ үүднээсээ бодсон ч ер нь тоо их учиртай” гэж тэмээ гэхэд ямаа биш, харин ч өт хорхой гэсэнтэй адил юм ярьж, өөрийнхөө оюуны бядыг харуулсан бол үзэгчдийн инээд наргиан, уур хилэн, гутрал цөхрөл болж дуусав. “УИХ- ын гишүүнээр гурвантаа сонгогдож, Барилга хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн гэх хоёр ч яамны сайдаар ажиллаж байсан хүн ийм юм ярьж суух гэж дээ” хэмээн нэг хэсэг нь гутарч цөхөрсөн бол” Ийм л хүмүүс төр барьж байгаа юм чинь Монгол Улс яаж өөдлөх вэ” гэж олонх нь уур цухлаа барьж ядан суусан нь тодорхой. Нөгөө хэсэг нь харин “Шинэ үе”-ийнхнээс дутахгүй хошин шог үзлээ гээд инээдэм наргиан болгосонд мөрийцсөн ч алдахгүй.

 

Эцэст нь, Н.Батбаяр танаа “Эрхэм гишүүнд” гэж албархалгүй нас тогтсон, адилхан эр улсын хувьд хэлэхэд нийтийн цахим сүлжээгээр танд өгсөн ойрын хугацаанд сэтгэцийн эмнэлэгт нэг очсон нь дээр байх гэсэн зөвлөгөөг тусгаж авбал яасан юм бэ. Улсын төсөв энэ тэр гэж тоон давалгаанд өдөр шөнөгүй умбасаар юм болгон бэлгэдэл болж харагдаад байгааг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч бидний нас явж 50 гараад давхичихлаа шүү дээ. Тоо бүхэн учиртай…

 

Д.Мөнхжаргал

Эхсурвалж: 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Genko Nowsh (November 20, 2015 11:02:22 am )

    Shijegiin Xar mangar pizdaa

    • мгл (November 21, 2015 10:25:28 am )

      энэ хар мал чинь галзуугийн эмнэлэгт байх ёстой пизда одоо энд ингээд солиороод байхийн .Ийм галзуугаар удирдуулсан улс өөдлөхгүйээ хохь нь хохь нь заяа чинь тэр

  • Алтан боломж (November 20, 2015 11:20:56 am )

    ТООН ДОТОР ҮСЭГ БАЙНА АА. ЖИШЭЭ нь “Авлига”

  • ЗОЧИН (November 20, 2015 11:31:30 am )

    Энэ удахгүй сэтгэц эрүүл биш гэж тодорхойлуулаад хэрэгт орохоос мултрах гэж нүхээ малтаад худлаа тэнэгтээд эхэлсэн байх. Шоронд орох нь цаг хугацааны асуудал болсон хүмүүсийн эхний 5 байгаа байх.

  • зочин (November 20, 2015 11:46:13 am )

    Бид нар хэнээр удирдуулаад хаашаа яваад байнаа гэмт хэрэгтнүүд байсан одоо сэтгэцийн онц ноцтой өвчтөн байна ер нь эрүүл хүмүүс нь ямар нэг арга хэмжээ авбал яасан юм бэ 76 дотор эрх биш гэмт хэрэгтэ сэтгэцийн өвчтөнгүүдээсээ эрүүл нь их байгаа байгаа даа

  • zochin (November 20, 2015 11:48:53 am )

    hamgiin teneg booronhii helt pizdaa

  • àíä (November 20, 2015 11:49:24 am )

    Òåëåâèçýýð ÿðüæ áàéãààã íü õàðàõàä áàñ ñîãòóó þì óó, àëü ýñâýë ñîëèîðñîí þì óó ãýæ õàðàãäñàí. Òýð ëàâ õîîñîíã¿é. ßààíàà õººðõèé, þóí óëñ òºð, îäîî áèåý áîäîæ ãýð á¿ëäýý ýð¿¿ë õýðýãäàõàà áîäñîí äýýð ãýæ çºâëºìººð áàéíà. Àìü îëäîõã¿é, àðàâ òàâàí òºãðºã îëäîíî õº àíäàà…

  • баатраа (November 20, 2015 12:28:32 pm )

    СОГТУУУ ТОЛГОЙ

  • Nowsh (November 20, 2015 1:19:58 pm )

    Uutsan banshdeeee naadaxchin!!!

  • zochin (November 20, 2015 1:22:51 pm )

    Даан ч дээ батбаяраа ийм юм ярьж суух гэж дээ.

  • zochin (November 20, 2015 1:24:06 pm )

    Хэлэх үг алга

  • Зочин (November 20, 2015 1:55:56 pm )

    Хүн эрхийнхээ дагуу өөрийнхөө санал бодлыг хэллээ. юунд нь зэвүүрхэд байгаа юм бэ?
    Хүний уур уцаар хөдөлгөж байна гэдэг чинь хэрэгцээ байна л гэсэн үг хэрэгтэй зүйлийг нь аваад хэрэггүйг нь орхино л биздээ. ах дүү нар минь

  • Хурзгар (November 20, 2015 2:03:39 pm )

    Харын 44 тэнгэр, цагааны 55 тэнгэр гэдэг билүү дээ бөөгийн 99 тэнгэрээр билэгдсэн юм биш үү?

  • Anonymous (November 20, 2015 4:03:54 pm )

    батбаяр 7 үсэгтэй нэр дордохын долоо учиртай учиртай хамгийн их учиртай тиймээ баагий

  • ЗОЧИН. (November 20, 2015 5:23:15 pm )

    Бид оорсоноо ямар хун сонгосоноо бодож 16 оны сонгуульд эруул сэтгэлгээгээр ухаантайхан хандахыг олон тумэндээ уриалж байна. Мэдлэгтэй,мэдрэмжтэй,сэтгэлтэй улсыг л шилэн сонгох,ууний тул ухаантай,мэдлэгтэй олны дунд танигдсан,толов товшин хунийг л сонгох хэрэгтэй байна.

  • ji. (November 20, 2015 8:47:35 pm )

    assoron garan pizda ardchilaliinxan dandaan iim balai yumnuud baidag yum

  • Mongolia (November 21, 2015 10:01:09 am )

    Элэг хешлее. Ойрд инээгуйгээ инээлээ. Хегжилтей юмаа энэ эр. Нудэнд харагдчихлаа.

  • Anonymous (November 21, 2015 2:45:41 pm )

    мэдрэл муутай …..гаруудаар удирдуулж байгаа юм даа яана даа

  • Unshigch (November 21, 2015 8:57:35 pm )

    Mongol uls ynendee shog jyjigiin taiz boljee. Yneheer gunigtai sangdaj baina.

  • Armon (November 21, 2015 10:43:50 pm )

    Odoo ene metiin teneguudiig zailuulmaar yum.

  • Anonymous (November 22, 2015 4:26:07 pm )

    mongolchuud ug ni belegdeleer hiideg bizdee ingelj hiigeed neg yzie gej bodoo bailgyidee hyniig buruutgah amarhan boljee

  • зочин (November 22, 2015 9:23:00 pm )

    Галзуу байхаа уих ардчилсан намынхан уих ын тамгын газар ажилчид ямар хачин юм бэ галзуу хүнтэй хамт байгаад байхийн нөгөө галзуу хүнийг нүүрэн дээр нь галзууу гэж халдэггүй юм чимээгүй бай гээд байдаг шиг

  • зочин (November 22, 2015 9:24:28 pm )

    Нээрээ тэр нүд мүд нь яав ч эрүүл бусаа

  • зочин (November 23, 2015 10:19:57 am )

    Сарандаваа авгайг УИХ-д сонгоод Баагийтай хамт хүч нэмэгдүүлбэл Монгол орон дэвжих байх,,,

  • сандаг (November 23, 2015 1:30:06 pm )

    нэртэйгээр нь төр удирдах бөөгийн онол ч юм уу?? согтуугаар үндсэн хууль боловсруулах аргачлал ч нэг онол гаргаад төрийнхөө ерөнхийлөгчөөр форотуна Батбаярыг Арвин Эрдэнэчимэг Баянсэлэнгэ гарамгайбаатар Эрдэнэбат одонтуяа нараар хэлэлцүүлж батлаад согтуу бөөгийн ухаанаар төрөө засаад явбал болохгүй гэх газаргүй л юм биш үү??

antalya rent a car