antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 20, 2015 13 comments

С.Зориг агсны шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна

нийтлэсэн Admin

zorig1120Ардчиллын алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчлан саатуулаад байгаа. Энэ хэрэг тэртээ 17 жилийн өмнө болсон ч өнөөг хүртэл эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй хэвээр байна. Харин сүүлийн өдрүүдэд С.Зориг агсны хэрэгт ямар нэгэн байдлаар нөлөөлөхүйц “хөдөлгөөн” орсон хэмээн эх сурвалжууд хэлж байгаа билээ. Тиймээс бид энэ дугаартаа Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байгаа юм. Өнөөдрийн энэхүү нийтлэлийг 2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хэвлэгдэн гарсан №076 /1413/ дугаарт нийтэлж байжээ.

АРДЧИЛЛЫН ЭЦЭГ С.ЗОРИГ АМЬД БАЙСАН БОЛ МАРГААШ 50 НАС ХVРЭХ БАЙЛАА

Ардчиллын эцэг С.Зориг агсны 50 насны тєрсєн єдєр маргааш тохионо. 1998 оны 10 дугаар сарын хоёрны шєнє Монголын ард тvмэн хайрт хєвгvvдийнхээ нэгийг алдсан билээ. Энэ аймшигт аллагын дараа ард тvмэн “Монголын ирээдvйн Ерєнхийлєгчийг алчихлаа” хэмээн гашуудаж байв. Тухайн vед Ерєнхийлєгч Н.Багабанди Засгийн газраас Ерєнхий сайдад дэвшvvлсэн Да.Ганболд тэргvvтэй хэд хэдэн хvний нэрийг тvдгэлзvvлсэн.Харин энэ vед Монгол Улсын Ерєнхий сайд болох хамгийн боломж­той хvнээр С.Зориг то­дорч байв. Хачирхалтай нь аймшигт хэрэг гарсан єдєр МVАН-ын Ерєнхий зєв­лєл С.Зоригийн нэрийг Ерєн­хий сайдад дэвшvvлэх эсэх асуудлаар хуралдах ёстой байтал тодорхойгvй шалт­гаанаар хойшилсон гэдэг.

Vнэхээр ч С.Зоригийг Монгол Улсын Ерєнхий сайд, цаашлаад Ерєнхийлєгч болох байсан гэдэгтэй хэн ч маргахгvй. Ийм боломж нээлттэй байсан талаар монголчууд єнєє хэр нь дурсан ярьж байна.

Харин аймшигт аллагын эзэн илэрч, баригдалгvй 14 жил болжээ. Хэрэгтнийг илрvvлэх хvсэлтэй хvн ч алга. Хууль хяналтынхан хэргийг илрvvлнэ гэж 14 жилийн турш ярьсан боловч бодит байдал дээр ямар ч ахиц гарсангvй. Монголын эгэл ард тvмэн тєрсєн хvvгээ алдсан мэт эмгэнэн гашуудаж, алуурчныг илрvvлэхийг шаардсаар ирсэн.
Гэтэл сvvлдээ С.Зориг агсны ар гэрийнхэн, ах дvv нар нь хvртэл горьдлого тасарч байгаа бололтой.
Бид ємнєх дугаартаа талийгаачийн тєрсєн ах Санжаасvрэнгийн Баяраатай хийсэн ярилцлагыг хvргэсэн. Тvvний ярьснаар С.Зориг агсны хэргийг жилд хоёр удаа сануулдаг гэснээс єєрєєр тайлбар хийгээгvй.
Жил бvрийн дєрєвдvгээр сарын 20, аравдугаар сарын хоёронд талийгаачийн хєшєєнд цэцэг єргєж, аллагыг сануулдаг. Гэвч цагийн аясаар С.Зориг гэдэг хvний байгуулсан гавьяа бvдгэрч байна уу гэлтэй. Амьд сэрvvн ахуйд нь хормойноос нь зvvгдэж улстєрд орсон журмын нєхдийнх нь хєшєєн дээр vзэгдэх нь цєєрч, хамгийн дотны хvмvvсийнх нь унагадаг нулимсны дусал багасчээ. Иймэрхvv байдлаар ардчиллын эцэг С.Зоригийн тvvх мартагдаж, ард тvмний нулимсаар усалж босгосон хєшєє хатаж, гандах нь.

Тэгвэл Монголын ард тvмэн vvнийг хvсэхгvй байна. Улсын Ерєнхий прокурор, ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга, ТЕГ-аас хэргийг илрvvлэхийг дахин дахин шаардах болов. Гэвч энэ шаардлага тєр засагт ямар нэгэн цочрол єгєхєєсєє єнгєрчээ. Эцэстээ хууль хяналтынхны энэ хvчгvй, сул дорой байдлыг улстєрчдийн бvлэглэлтэй холбон тайлбарладаг болж байна. Хэргийг зориуд мартагнуулахын тулд ажилладаг бvлэглэл ТЕГ-аас байгуулагдсан ажлын хэсгийг татан буулгаж, хэргийн мєрєєр морсон сэтгvvлчдийг ажилгvй болгож байсан удаатай.

Энэ бvхэн єнєєдєр ч хэвээрээ байгаа бололтой. 14 жилийн ємнєх аймшигт аллагыг эргэн сануулахад “том дарга” нар эрс дургvйлхэж байна лээ.

Улайм цайм биш ч тодорхой хэмжээний сануулга манай редакцид ирсээр байгааг дурдах хэрэгтэй биз. Тэгэхээр энэ хэргийг 14 жилийн турш дарагдаастай явсан чигээр нь орхих ёстой юм уу, яах ёстой юм. Ямартай ч бид С.Зориг агсны задлан шинжилгээний Шvvх эмнэлгийн дvгнэлтийг анх удаа бvрэн эхээр нь хvргэж байна.

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Gomo Elbegdorj (November 20, 2015 9:54:59 am )

    Batvvl Elbegdorj hoer oroltson alsan vnen

  • зочин (November 20, 2015 11:18:26 am )

    манай хуулийнхан ийм ноцтой хэргийг илрүүлэх сэтгэл зүрх байхгүй л дээ. харин авилга нэрээр жирийн хөдөлмөр хийж байгаа хүмүүсээ барьж хорин ямар ч хамаагүй хэрэг үүрүүлэн ажил хийсэн болон хийх гэж байсан зорилгыг нь үхүүлэн мохоож байхад Монгол яаж ч хөгжих билээ дээ. Монголын язгуур бодлогыг залуучууд бус туршлагатай мэдлэгтэй хөгшчүүл авч явах ёстой байтал Элбэгдорж тэргүүтнүүд үүнийг устгаад хаячихсан болохоор цаашид Монгол улсын хөгжил гэж яриад ч хоорондоо хэрэлдээд ч ач холбогдол алга даа Энэ бол их гүрнүүдийн бодлого манай хийрхсэн улс төрчдөөр дамжин хэрэгжиж байна гэж болно

  • зочин (November 20, 2015 11:37:25 am )

    Наад хэрэг чинь эрх мэдэл,төрийн төлөө тэмцлийн золиос болсон хэрэг.Энэ хэрэгт манай бүх шатны хуулийн байгууллага гардан оролцсон хэрэг бөгөөд Мафийн үндсэн хэлбэрт орсон.Илрэх ямар ч нөхцөл байхгүй.Булган энэ тэрийг барьж хорж байгаа нөхөд чинь энэ алуурыг зохион байгуулсан атмануудын гарын үзүүрийн хүмүүс сонгуулийн өмнө хийдэг шоуны нэг. Захиалагч,удирдан зохион байгуулагч,гардан гүйцэтгэгч нар үүнийг хараад инээд нь хүрч нийгмийн сэтгэлзүйгээр наадан архидан тансаглаж суугаа. Эдний заавар АТГ-т ч шургалсан.

  • Zochin (November 20, 2015 12:26:32 pm )

    Eruud tegvel heln.

  • irgen (November 20, 2015 12:52:31 pm )

    ENE HERGIIG OROSIN NERT UZMERCH NARIG MONGOLD AVCHIRCH HELUULEH HEREGTEI

  • Anonymous (November 20, 2015 1:07:56 pm )

    nvd amiig ni khukhurtul alaxaasaa umnu ni zodood bsiin bol shuud aluurchin khulsulsun ch bish garuud uursduu alban xereg mereg yarix maygaar uulzaj bgaad uursduu alsiin bishuu…

  • зочин (November 20, 2015 7:34:53 pm )

    Гэмт хэрэгтэнгүүд амьд та бидний дотор төрийн төвшинд харж инээгээд хашгирч дуулиан тариад л явж байгаа. Ямарч танхай алуурчин энэ хэргийг гүйцэтгэх гэж ингэж зоволгүй ганц хамгийн дээд тал нь хоёрхон л хутгална шүү дээ. Тэхээр энэ анхны үйлдэл захиалгат жинхэнэ алуурчны үйлдэл биш хэрэг илрэх магадлал өндөр гэмт хэрэг.Хуулийнханы амархан илрүүлж чадах хэрэг. Одоо бол Шоу

  • Anonymous (November 20, 2015 10:12:02 pm )

    Алуурчин төрийн өндөр сэнтийд хамгийн удаан байгаа хүн…

  • Anonymous (November 20, 2015 10:51:22 pm )

    Ardchilaliinhan oorsdoo alsan bahih aa.

  • zochin (November 21, 2015 12:08:25 pm )

    alsan hvmvvs ni tamd ochih boltugai!!!

  • ZOCHIN (November 21, 2015 1:00:07 pm )

    er ni muu uil hiisen hunii nugel ni nudeeree garch toloosoo toldog ene heregiig nuun daragduulsan zahialsan.guitsetgesen buh humuus tamiin togoond chanagdana

  • жирийн ээж (November 21, 2015 9:40:38 pm )

    muu uiliihee goriig amsanaa hunii unergui nugeltenguude tenger gesgeeg

  • KKK (December 16, 2015 12:04:21 pm )

    ELBEGDORJ BAT UUL 2 SAIN MEDEJ BGAA…ALUURCHINGUUD…

antalya rent a car