antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2015 2 comments

МХЕГ-ын байцаагчдын алдаатай дvгнэлт олон хvний амь насанд заналхийлж байна

нийтлэсэн Admin

olloo_mn_1447895487_zalamtgolНийслэлчvvдийг 2013 оноос эхэлж хорт хvнд металлаар хордуулж буй “Заламт гол” ХХК-ийн vйл ажиллагааг зогсоочих зориг зvрхтэй хvн энэ тєрийн албанд байхгvй бололтой. Ийн хэлэхийн учир нь 2013 оноос хойш єнєєг хvртэл тєрийн байгууллагын vvд хаалгыг сахиж ойр орчныхоо иргэдийн эрvvл мэндийн тєлєє явж буй нэгэн эмэгтэй “Эгч нь аргаа барж байна. Тиймээс дахин хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ асуудлыг дэлгэж тавихгvй бол МХЕГ-ын зарим байцаагч ашиг сонирхолын зєрчил агуулан олон хvний амь насыг сvйтгэхэд хvргээд байна” хэмээн манай сонинд хандсан юм.
Магадгvй уншигчид юун тухай хэлэх гээд байгааг гайхаж байж мэдэх. Тодруулбал, Баянзvрх дvvргийн XI хорооны нутаг дэвсгэр буюу бидний сайн мэдэх Хонхор єртєєнд “Заламт гол” гэх компани хуучин аккумлятор задалж дотор нь байгаа хар тугалгыг хайлуулж 25 кг-аар гулуузалж БНХАУ-руу гаргадаг байна. Тэдний хайлуулсан энэхvv хvнд металл агаарт тархан байгаль орчин, хvн, мал хордуулсаар байгаа ажээ. Тиймээс тус хорооны иргэд энэ талаар холбогдох албан тушаалтан хууль хяналтынханд хандаад ч тусыг эс олсон учраас ийнхvv олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан дарга нарыг эл асуудлыг анхааралдаа авч “Заламт гол” ХХК-ийн vйл ажиллагааг дахин шалгаж єгєхийг хvссэн хэрэг. Тvрvvч нь 1-р нvvрт

Угтаа бол энэ компанийн vйл ажиллагаанаас болж мал нь vхдэг, хvмvvсийн биеэр юм туурдаг, хvvхэд хєгшид нь хорддог болжээ гэсэн vг. Тэд энэ бvхнийг хуучин аккумляторын батарейны хар тугалга, бусад шингэн бодисын нєлєєнєєс хэмээн тайлбарлаж буй юм. Тиймээс албаны хvмvvс энэ асуудлыг нэг тийш нь шийдэж vнэн худлыг дэнслэх цаг нь болжээ. Тэгээд ч хуучин аккумляторын хогоос салахын тулд дахин боловсруулах vйлдвэр байгуулахын буруу гэж байхгvй ч гэлээ хvний эрvvл мэнд гэдэг хамгаас чухал гэдгийг бас л бодолцох хэрэгтэй.

Д.Эрдэнэсайхан: МХЕГ-ын байцаагчид худлаа дvгнэлт гаргаад байна

Ингээд энэ асуудлаар 2013 оноос єнєєг хvртэл “Заламт гол” ХХК-ийн уг ажлыг зогсоох гэж хvчрээгvй хэмээн тус хорооны иргэн Д.Эрдэнэсайхан дараах тайлбарыг хэлж байв. Тэрбээр ““Заламт гол” ХХК усны бvтэц vйл ажиллагаа явуулснаас болж тэр хавийн оршин суугчид хордож байна. Єєрєєр хэлбэл, ус булаг, гол горхины аман дээр vйл ажиллагаа явуулж байгаа юм. Уг нь тус газрыг ямархуу орчинд ажлаа явуулж байгаа вэ гэдгийг мэргэжлийн байгууллага мэдэж байгаа. Гэтэл мэдсэн хэрнээ ямар ч аюул байхгvй гэсэн хуурамч дvгнэлт гаргаад байна. Угтаа бол Байгаль орчны бохирдолд дvгнэлт гаргуулахаар дээжийг нь аваад хоёр єєр лабораторт шинжлvvлэхэд хоёр єєр дvгнэлт гардаг.Тодруулбал, мэргэжлийн хяналтын єєрсдийнх нь лабораторийн дvгнэлтээр хордолтгvй зvгээр гэж гараад, мал эмнэлгийн лаборатийнх болохоор хордолттой гэсэн дvгнэлт гарч байгаагийн учрыг олох гэж бид єнєєг хvртэл энэ асуудлаар холбогдох хvмvvстэй нь уулзаад явж байна. Яг vнэндээ єнгєрсєн оны тавдугаар сард Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборторт хийсэн шинжилгээгээр 12.66 хувьтай гарч vхлийн дозийн хэмжээнд очсон гэдгийг нь тогтоосон баримт миний гарт байж байна. Энэ нь хортой хvнд металл гэдгийг нь тогтоож иргэд бие эрхтнээрээ хохирч байна гэдгийг нь нотоллоо гэдгийг харуулж буй юм. Тиймээс л энэ компанийг 11 дvгээр хорооны нутгаас нvvлгэх хэрэгтэй гэгдийг манай хорооны иргэд тавьж буй юм. Бид хууль хяналтын байгууллагаар єчнєєн яваад тусыг эс олж байна. Яагаад вэ гэхээр МХЕГ-ын шалгалт хийсэн байцаагч нар байгаль орчинд ямар ч нєлєє байхгvй гэсэн дvгнэлтийг удаа дараа гаргаад байгаа учраас хуулийнхан байцаагчдын хийсэн дvгнэлтийг vндэслэн эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзаад байгаа юм. Хэрвээ МХЕГ-ын байцаагч нєхцєл байдлыг бодит vнэнээр нь судлаж vнэлэлт дvгнэлт єгсєн бол асуудал єєрєєр эргэх байсан. Гэтэл тэд дvгнэлтээ удаа дараа хуурамчаар vйлдэж байгаад асуудлын гол байгаа юм. Тус компанийнхан хvнд металлын лагаа Улаанчулуутын хогийн цэг дээр аваачиж асгадаг. Vvнийг нь ч цагдаагийнхан тогтоосон. Бидний амьдарч буй энэхvv орчинд одоогийн байдлаар гахайн хоёр ферм, газар тариалан, мал аж ахуй гэсэн чиглэлvvд vйл ажиллагаагаа явуулж байна. Газар шороо хvнд металлд хордсон учраас мал vхээд эхэллээ. Яг vнэндээ “Залаат гол” ХХК хар тугалаганы vйлдвэрлэл явуулах газрын гэрчилгээ байхгvй. Энэхvv газар нь Батчимэг гэдэг хvний нэр дээр байдаг. Уг нь энэхvv газрын зориулалт нь мал аж ахуй, газар тариалан фермерийн зориулалттай юм шvv дээ. Гэтэл мєнгє хєєсєн нєхєд хууль бусаар иймэрхvv vйл ажиллагаа явуулж иргэдийг хордуулж байхад мэргэжлийн хvмvvс нь тус компанийн талд орж хээв нэг байгаль орчин хvн малд ямар ч сєрєг нєлєє байхгvй гэсэн дvгнэлт гаргаад байгаад нь бид гайхаж байна. Бид одоо нэг газар шинжлvvлэх гээд єгсєн байгаа. Vvнийхээ хариуг харж байж МХЕГ-ын дарга дээр орж уулзана гэж бодож байна. Хэрвээ тєрийн байгууллагын шийдвэр гаргаж буй хvмvvс “Заламт гол”-ыг энд нь хэвээр vлдээхэд хvрвэл иргэд бид тэмцлээ vргэлжлvvлэх болно” гэсэн юм.

“Заламт гол” компанийн балгаар олон хvн хорт хавдараар євчилж нєгєє ертєнц рvv явах уу

Ямартай ч дээрх иргэн хууль хяналтын байгууллагаар явж зєв шийдвэр гаргуулах гэхээр МХЕГ-ын байцаагчдын гаргасан дvгнэлт дээр vндэслэн эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзаж байна гэлээ. Тэгэхээр хууль хяналтын байгууллагынхан заавал мэргэжлийн хяналтын энэхvv хуудуутай дvгнэлтийг vндэслэн хэрэг vvсгэхээс татгалзаж байхын оронд шинжээчийн баг томилон нєхцєл байдал газар дээрээ ямархуу байгааг судлан шинжvvлж болдоггvй юм байхдаа гэсэн бодол тєрж байлаа. Энэхvv асуудал vvсгээд “Залам гол” ХХК-ийн хар тугалга нь амьсгалын замаар дамжин, хvний биеийн бvх эд эрхтэнг гэмтээх, євчлvvлэх аюултай байдаг гэнэ. Ялангуяа бага насны хvvхдvvдийн мэдрэлийн системийн vйл ажиллагаанд хортой нєлєє vзvvлдэг, хорт хавдар vvсгэх аюултай гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Ямартай ч тус компанийн эдгээр vйлдлvvд нь Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, “Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vнэлгээний тухай”, “Агаарын тухай”, Химийн хорт болон аюултай хог хаягдлын тухай”, “Усны тухай” хуулиудыг зєрчсєн юм билээ.
Хэрвээ уншигчид санаж байгаа бол Мянганы сорилтын сангаас ахуйн хэрэглээнд ашиглаж байсан будганд байгаа хар тугалгын хэмжээг тогтооход нэн аюултайд хvрсэн нь тогтоогдож байсан. Гэтэл энэ тєрлийн ямар ч хараа хяналтгvй vйлдвэр явуулах зєвшєєрлийг манай хяналтын байгууллагынхан єгєєд сууж байгаад гайхаж байна. Єнєєдєр “Заламт гол” компани хvн мал байгаль орчныг хордуулж єєрсдєдєє ихээхэн хэмжээний ашиг олж болно. Хамгийн наад зах нь гуравхан сая хvн амтай улсынхаа хvн ардын эрvvл мэндийг яагаад хохироох болов оо гэдгийг л тус хорооны иргэд асуусаар байгаа ч хариулт нь олдохгvйд хэргийн гол учир оршиж буй юм. Ямартай ч арга заль ихтэй тус компанийнхан єєрсдийнхєє vйл ажиллагааг шєнийн цагаар голдуу явуулж шалгалт очих vеэр vйлдвэрээ бvрэн зогсоочихдог муу зуршилтай хvмvvс гэдгийг олон иргэн хэлж байна лээ. Тиймээс албаны хvмvvс энэхvv компанийн vйл ажиллагаанд хараа хяналт тавьж иргэдээ хорт хавдар хэмээх аюулт євчнєєс бага ч болов аврах, жаахан ч гэсэн ажил хийгээч гэж уншигчдынхаа ємнєєс хvсэх байна. Хvн арын хаалгатай байж болно. Гэхдээ хvний амь насаар дэнчин тавьж хvн малд хортой vйл ажиллагаа явуулах хэрэггvй л юм шиг санагдах юм. Эцэст нь хэлэхэд байгаль орчинг сvйтгэснээс гадна, хvний эрvvл мэндэд нэн хортой vйлдвэр явуулах дvгнэлтэд гарын vсэг зурсан МХЕГ-ын нэр бvхий байцаагч нарт хариуцлага тооцох ёстой гэдгийг тус газрын дарга Ш.Раднаасэдэд уламжлах байна.


Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • sdfg (November 19, 2015 5:12:54 pm )

    eronhii gazar ni yamar bgaan bol doo

  • sdfg (November 19, 2015 5:25:07 pm )

    laboratoriin shinjilgee ni zoruutei garsniig anhaarah heregtei ym bna

antalya rent a car