МАХН-д дор хаяж туслах, цаашлаад дэд сайдын суудлаас ховхордоггvй дархлагдсан нэгэн залуу бий. Тэрхvv эрдэм мэдлэгийн туйл болж, итгэмжлэгдсэн “Залуу боловсон хvчин” бол МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах асан, єнєєдрийн жинхэнэ тєрийн хар хvн хэмээгч Б.Тулга болой.
Ерєнхийлєгч асан Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан. АНУ-д боловсрол эзэмшсэн, “Дархан-Уул аймгийн уугуул, Улаанбаатарын суугуул” гэдгээс єєр тодорхой намтаргvй шахуу байсан энэ залуу одоо бол “Сайдын од нь гийсэн эрхэм” хэмээх албан ёсны нэршилтэй болжээ. Учир нь тэрээр Ерєнхий сайд асан Н.Алтанхуяг шинэчилж явахад БОНХЯ-ны дэд сайдаар ажиллаж, дэд сайдын олбогоос тийм ч амархан ховхорхооргvй хадагдаад авсан. Дараа нь байдал эвгvйтэж, “Чингис”, “Самурай” бондыг салхинд хийсгэсэн Н.Алтанхуяг сайдын шинэлэл дуусахад Ч.Сайханбилэг сайд “Одоо ёстой шийдээд єгнє єє” хэмээн дvvхэлзсээр гарч ирсэн билээ. Тэр vед МАХН-ын “Алтан цээж, мєнгєн бєгс”-тэй ханхvv дахиад л МАХН, МVАН-ын “Шударга ёс” эвслээс БСШУЯ-ны дэд сайдаар торох юмгvй, єрсєлдєгч байхгvй л тодорсон тvvхтэй.
Тэгвэл єнєєдєр “Сайдын шагналтай” залуу боловсон хvчний нар дахин гийж УИХ-д суудалтай МАХН-ын гал зуухыг хариуцах Ерєнхий нарийн бичгийн даргаар томилогдоотохов.
Хувьсгалын тохироо энэ залууд байнга ивээлээ хайрлаж, сайд, даргын олбогоос ховхлохгvй байгааг ёстой л “Зєв цагт, зєв даргаа бараадсаны шагнал” гэхээс єєр vг vл зохилдмой. МАХН-ын генсек, Эрvvл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас баривчлан хорих хугацааг нь шvvхээс хоёр сараар сунгасан нь Б.Тулга хэмээх шавилхан залууд УИХ, Засгийн газарт суудалтай Монголын улстєрийн бодит хvчний гал тогоог харшилдуулах тvvхэн боломжийг олгов. Г.Шийлэгдамбын эзгvйд намынх нь ажил цалгардах, нєгєє талаар авлига авч байгаад газар дээрээ баригдаж “бvтэлгvй нєхєр” нэр зvvгээд байгаа нь намын нэрд харш хэмээн МАХН-ынхан Ерєнхий нарийнаа солихоор шийдэж асуудлыг ийнхvv гэрлийн хурдаар зохицуулжээ.
Харин Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан, ах нь интерполиар эрэн сурвалжлагдаж байгаа Боловсрол,соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Тулга МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн даргаар аль хэр амжилттай ажиллаж, 2016 оны сонгуульд нам нь ямархуу амжилт vзvvлэх нь дараагийн асуудал юм.
Ямартай ч Б.Тулга гадаад хэлний мэдлэг сайтай, бас ч гэж залуу хvний бяр, ааг омог тэгш нэгэн гэдэг нь Єршєєлийн хуулийг хэлэлцэх vед єєрийнхєє байр сууриас ухарсан гэж УИХ-ын гишvvн О.Баасанхvvг заамдаж авснаас тодорхой харагдсан удаатай. Єчигдєрхєн МАХН-ын генсекээр томилогдсон тvvнийг Эрvvл мэнд, спортын сайдаар ч томилогдож магадгvй гэсэн яриа улстєрийн хvрээнийхэн дунд явж байгаа. Б.Тулга “туслах”-ын ийнхvv гэрлийн хурдаар улстєрийн карьер нь єгсч байгаа vзэгдлийг улстєр судлаачид “Н.Энхбаяр дарга дэвшvvлье гэсэн хvнээ нvдээ аниад дэвшvvлдгийн тодорхой жишээ. Єєрийнх нь тєлєє vнэнчээр зvтгэгчдийг гудамжнаас чирж авч ирээд УИХ, Засгийн газрын гишvvн ч болгочихдог аргагvй л Монголын улстєрд хvчтэй нэгэн” гэцгээж байна. Тийм ч биз, vгvй ч биз.
Харин яалт ч vгvй сайд, даргын од нь гийсэн нэгэн залуу МАХН-д байгаа нь л гарцаагvй vнэн билээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (November 19, 2015 12:14:07 pm )
монголд монголын төрд гадаад хэлний мэдлэгтэй бол чухал сайн боловсролтой хүнд тооцогдох юм даа хөөрхий өрөвдмөөр ч үнэлгээ юм даа Гадаад хэлээр ярьдаг л бол ухаантай болчихдог юм байхдаа Монгол хэлээрээ ярьдаг л бол ямар ч сайн ухаантай хүн монголд хэрэггүй
-
Anonymous (November 19, 2015 12:53:21 pm )
Enkhvayriig jinken baritsaand oruulsan durgui ni kurbel bukh yumiig ni delgej medekh tsustei zaluu tul yu kusen tuund ni tomilood l eks zalbirch suugaa daa. Tegekhgui bol yuch ilruulj medne dee.urgelj akh ni tuslakhaar khamt baisan tul ailhui yakh be .
-
Bold (November 19, 2015 1:08:43 pm )
Tomchuud dagaj daldganj bj neg odor shorond suuhwidee Batsaan mine.
-
nmbhu,lkj (November 20, 2015 6:25:10 am )
Eruul bish turhtei, tenegduu sonin zaluu baina lee
-
туяа (November 20, 2015 11:36:56 am )
ямар атаархуу хүмүүс хорвоогоор дүүрэн юм бэ. нэг нь ч гэсэн сайн явж л байг дэ
5 Comments