Монголчуудыг 2.1 тэрбум ам.долларын єрєнд оруулсан “Чингис”, “Самурай” бонд, “Хєгжлийн банк”-ны vйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх vvрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар 2015 оны нэгдvгээр сард байгуулсан. УИХ-ын Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хорооны гишvvдийн бvрэлдэхvvнтэй байгуулсан дээрх ажлын хэсэг бондуудын зарцуулалт, “Хєгжлийн банк”-ны vйл ажиллагаанд дvгнэлт хийсэн тайлангаа тавих хугацаа хойшлогдсоор єнєєдрийг хvрээд байгаа. Тэд нэгэнт гаргасан дvгнэлтээ УИХ болон Монголын нийгэмд танилцуулж чадахгvй єнєєдрийг хvрээд байгаагийн ард эрх баригч намын томоохон улстєрчдийн элдэв янзын дарамт шахалт, ажлын хэсэгт орсон гишvvдэд янз бvрийн шугамаар ирж байгаа тодорхой шантааж, сvрдvvлгээс vvдсэн болгоомжлол, айдас нуугдаж байсан нь тодорхой болж байна.
Манай сонин энэ хэргийн араас уйгагvй хєєцєлдєж, “Хєгжлийн банк” бондын мєнгийг дур мэдэн хараа хяналтгvй цацаж, дунд нь ихээхэн хєрєнгє шамшигдуулсан байж болох хэргийн сэжvvрийг нийгэмд дэлгэн тавьсанд хонзогносон Гvйцэтгэх захирал Н.Мєнхбат манай сэтгvvлчийг шvvхэд єгєєд байгаа. Гэхдээ удахгvй vнэн ялж, “Хєгжлийн банк”-ны Гvйцэтгэх захирал биднээс уучлал гуйх єдєр ойртож байна. Ингээд дээрх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалантай хийсэн яриаг хvргэж байна.
-Єнгєрсєн мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хорооны хамтарсан хурал дээр “Чингис”, ”Самурай” бондын зарцуулалт болон “Хєгжлийн банк”-ны vйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дvгнэлтийг танилцуулна гэсэн ч яагаад ч юм хуралдаагvй. Ярилцлагаа эндээс эхлэх vv?
-Єнгєрсєн мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Чингис”, “Самурай” бонд “Хєгжлийн банк”-ны vйл ажиллагаатай холбоотой шалгалтын дvнгээ танилцуулах хуваарьтай байсан. Тэгтэл дээрх байнгын хороонд харьяалагддаг АН-ын гишvvд зориуд хуралдаанд орж ирэхгvй, ирцийг бvрдvvлэхгvй байснаас шалтгаалан хурал хойшилсон. Энэ ажлын хэсгийг З.Энхболд даргын захирамжаар байгуулж 10 сар гаруйн хугацаа єнгєрч байна. Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хорооны гишvvдээс бvрдсэн ажлын хэсгийг миний бие ахалсан гэдгийг та бvхэн мэдэж байгаа.
-Єєрийг тань олон удаа хоргоож байсан болохоор мэдээд байгаа. Харин ажлын хэсэгт орсон гишvvдийг яагаад тэгтлээ нууцлаад байсан хэрэг вэ. Аль эсвэл гишvvдийн нэрийг нууцлах vvрэг єгсєн юм уу?
-Ер нь бол “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад хяналт, шалгалт хийх vvрэгтэй байгуулсан ажлын хэсгийн гишvvдийг тэгтлээ нууцлаад, нэрийг нь зарлахаас зугатаад байсан зvйл байхгvй л дээ. УИХ-д суудалтай бараг бvх нам, эвслийн бvлгийн гишvvд багтсан байгаа. Тухайлбал эрх баригч АН-аас гэхэд л Г.Батхvv, Б.Гарамгайбаатар, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг бие даагчдын зєвлєлєєс Х.Болорчулуун, “Шударга ёс” эвслээс Г.Уянга, МАН-аас Ч.Хvрэлбаатар, Б.Чойжилсvрэн миний бие гэсэн бvрэлдэхvvнтэй ажлын хэсэг гарч ажилласан. Энэ оны нэгдvгээр сард байгуулагдсан ажлын хэсэг єнгєрсєн хугацаанд таван удаа хуралдаж, тайлангаа ярилцаж, дvгнэлт хийж ажилласан. Ажлын хэсгийн дэд хэсэгт Монголбанк, Vндэсний Аудитын ерєнхий газар, Сангийн яамны тєлєєллvvд орж хамтран ажилласан.
-Та бvхэн єнгєрсєн хугацаанд яг ямар байгууллагуудад тєвлєрєн ажиллаж, хяналт шалгалт хийсэн бэ?
-Угаасаа хуулиараа УИХ-ын гишvvд ямар нэгэн байгууллага дээр явж очоод хяналт , шалгалт хийгээд байх эрх мэдэл нь хязгаарлагдмал шvv дээ. Тийм учраас шалгалтын удирдамжуудад заасан чиглэлийн дагуу Аудитын ерєнхий газар єєрєє шалгасан. Аудитын ерєнхий газраас томилогдсон мэргэжлийн хvмvvс тусгайлсан шалгалтын ажиллагаа явуулсныхаа дараа хоёр дvгнэлт гаргасан. Эхнийх нь єнгєрсєн гуравдугаар сард, дараагийнх нь наадмын ємнє зургаадугаар сард гарсан байгаа.
-Мэргэжлийн байгууллагын эхний дvгнэлт найм, дараагийнх нь таван сарын ємнє гарчихаад байхад яагаад тэрхvv шалгалтын дvнг УИХ болон Монголын нийгэмд мэдээлэхгvй єнєєдрийг хvрсэн хэрэг вэ?
-Аудитын ерєнхий газар дvгнэлтээ нэгтгэж єгєхгvй нэлээн цаг авсан. Бас дvгнэлтийн мєрєєр дахин хяналт, шалгалт хийсэн зvйл байхыг ч vгvйсгэхгvй. Аудитын ерєнхий газрын дvгнэлтээс гадна Сангийн яамнаас мэргэжлийн шинжээчид гарч “Хєгжлийн банк”-нд шалгалт оруулсан юм. Тэр ажлын хэсэг ч дvгнэлтээ гаргасан. Бид єнгєрсєн мягмар гарагт хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр танилцуулахаар бэлдээд байсан дvгнэлт бол Аудитын ерєнхий газраас гаргасан хоёр дvгнэлт, Сангийн яамнаас гаргасан “Хєгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дvгнэлт, мєн Vндэсний Аюулгvй байдлын зєвлєлєєс гаргасан зєвлємж биелэхгvй байгааг дvгнэсэн дvгнэлт зэргийг базаж нэгтгэсэн материал байсан юм.
-Танай ажлын хэсэгт орсон Г.Уянга, Х.Болорчулуун зэрэг гишvvнээс энэ талаар асуухаар “Бидэнд матераил тарааж єгєєгvй, ер нь тэр ажилд нь ч бараг оролцоогvй” гэсэн булзааруулсан хариулт єгєєд байсан нь ямар учиртай юм бол. Ер нь шалгалтын дvгнэлтvvдээ ажлын хэсгийн гишvvдэд хэзээ тарааж єгсєн юм бэ, бvгдээрээ гарын vсгээ зурж баталгаажуулсан уу?
-Тэдгээр гишvvд яагаад тийм ойлгомжгvй юм яриад байсныг сайн мэдэхгvй байна. Ямар ч гэсэн ажлын хэсэг таван удаа хуралдаж, тодорхой дvгнэлтээ гаргаад бvх гишvvн тараасан. Ажлын хэсгийн дvгнэлт дээр гарын vсэг зурсан гишvvд єнєєдрийн байдлаар миний бие, Ч.Хvрэлбаатар, Б.Чойжилсvрэн, Г.Уянга гишvvд байна. Харин ажлын хэсэгт орсон АН-ын Г.Батхvv, Б.Гарамгайбаатар, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, бие даагч Х.Болорчулуун нар єнєєдєртєє багтаад гарын vсгээ зурна л гэцгээсэн. Хэрвээ тэд єнєєдєр гарын vсгээ зурчихвал дvгнэлтээ тун удахгvй олон нийтэд ил болгон зарлана.
-Бvтэн тав, зургаан сар энэ шалгалтын дvнг хав дарж, нууцлаж байгаагийн цаана “Чингис”,”Самурай” бондын мєнгє “Хєгжлийн банк”-аас олон арван тэрбум тєгрєг зувчуулсан УИХ дахь нам намын тєлєєллvvд, тодорхой улстєрчид дарамт, шахалт vзvvлж єнєєдрийг хvртэл гацаасан юм биш vv?
-Зарим нэгэн дарамт, ил далд эсэргvvцэл, тэмцэл байгааг vгvйсгэхгvй. Тэгээд ч хєрєнгє мєнгє эзэнгvйдvvлж, зувчуулсан зєрчил дутагдал арай ч дээ гэмээр их хэмжээтэй гарсан л даа. Та нар бод л доо. Єнєєдєр “Чингис”, “Самурай “ бондын зарцуулалтад хяналт тавих vvрэгтэй байгуулагдсан ажлын хэсэгт орсон АН-ын гишvvд яагаад энэ ажлаа хийхгvй байна, яагаад болж л єгвєл хойш нь татаад байна, єнєєдєр дvгнэлт гарчихаад байхад яагаад зєвшєєрсєн гарын vсгээ зурахгvй байна гээд олон асуудал бий.
Миний сонссон мэдээллээр бол УИХ болон АН-ын дарга З.Энхболд єєрийнхєє захирамжаар байгуулсан ажлын хэсгийн дvгнэлтийг УИХ дахь АН-ын бvлгийн хурлаар хэлэлцсэний дараа л байнгын хороогоор хэлэлцvvлнэ гэсэн байр суурьтай байгаа тухай албан бус мэдээлэл авсан. УИХ-ын дарга єєрєє захирамж гаргаж байгуулсан ажлын хэсгийн дvгнэлтийг єєрийнхєє намын бvлгээр хэлэлцсэний дараа, тvvнээс гарсан зєвлємж, дvгнэлтийн дараа байнгын хороогоор хэлэлцэх гэж байгаа нь арай хэтэрхий улстєржсєн vйл ажиллагаа болж байна.
Нэг ёсондоо дээрх бондын мєнгєнєєс идэж шамшигдуулсан намынхаа гишvvдийг яаж хаацайлах арга хайж байна гэж л ажлын хэсгийн ахлагчийн хувьд хардаж байгаа. Надад хардах эрх байж болно биз дээ.
-Энэ дvгнэлт дотор эхнээсээ л ихээхэн ноцтой, “но”-той зvйл их байна. Жишээлбэл Увс аймагт барих 3.2 км замыг хоёр тэрбумаар тавих гэж байсныг 27 тэрбум болгон оруулж ирээд улсын тєсєвт суулгачихсан байх жишээтэй. Энэ мэтийн хулгай, луйвар олныг илрvvлсэн vv?
-Ганцхан Увс аймгийн тэр зам ч биш. Энд бvхэлдээ Тендерийн тухай хуулийг ноцтойгоор зєрчсєн олон vйлдэл байгаа. Хамгийн гол нь УИХ-ын байнгын хороогоор хэлэлцvvлээгvй байгаа болохоор энэ бvхнийг одоо дэлгэж болохгvй байна. Мэдээж ирэх долоо хоногт Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хорооны хурал зарлагдаж гишvvдийн ирц гvйцсэн тохиолдолд энэ бvхэн мэдээлэгдэж, нийгэмд тодорхой болно шvv дээ. Аудитын дvгнэлт бол эхнээсээ танай сонинд гарч олон нийтэд ил болоод л явж байгаа шvv дээ. Хэрвээ ирэх долоо хоногт хуваарийн дагуу байнгын хороогоор орохгvй, АН-ын гишvvд дахин бойкотлоод байвал ажлын хэсэгт орсон МАН-ын гишvvд болон “Шударга ёс” эвслийн Г.Уянга гишvvн бид хэд ямар ч гэсэн эдгээр мэдээллvvдийг олон нийтэд ил болгоно.
-Сангийн яамны дvгнэлт бол тусдаа “Хєгжлийн банк”-ны талаар гарсан гэж ойлголоо. Харин Аудитын ерєнхий газар болон Vндэсний Аюулгvй байдлын зєвлєлєєс гаргасан зєвлємжийн талаарх дvгнэлтvvд хоорондоо зєрсєн, зєрчилдсєн зvйл бий юу?
-Аудитын ерєнхий газрын гуравдугаар сард гарсан буюу эхний дvгнэлтийн зарим тоо баримтыг дараа нь гарсан дvгнэлтээр vгvйсгэж байгаа зvйл бол бий. Аудитын ерєнхий газар нэг газар дээр хоёр удаа шалгалт хийгээд гаргасан дvгнэлтvvд нь зарим газраа зєрчилдєж, тоо баримт нь зєрvvтэй гарсан юмнууд байгаа. Мєн Vндэсний Аюулгvй байдлын зєвлєлєєс гаргасан зєвлємжийг ингэж ингэж зєрчсєн байна гээд гарчихсан байгаа дvгнэлтvvд ч бий.
Харин Сангийн яамнаас “Хєгжлийн банк”-ыг шалгаад ийм ийм ажлууд дээр ямар ч тендер зарлахгvй шууд гэрээ хийчихсэн байна гэсэн олон зєрчил илрvvлсэн. Жишээлбэл, зам барих ажилд тусгай зєвшєєрєл нь гараагvй компаниудад тендерийг нь авч єгєнгvvтээ шууд гэрээ хийгээд санхvvжилтийг нь олгочихсон байна. Зарим нь тєсєвт єртєг нь тун шалихгvй гэрээ хийсэн мєртлєє яг тєсєл хэрэгжилтийн явцад vнэлгээ нь хэд дахин нэмэгдчихсэн байж л байна.
Энэ бvх асуудлыг УИХ-ын Дэгийн хуулийн дагуу хоёр байнгын хорооны хурал дээр ажлын хэсэг дvгнэлтээ танилцуулна. Ирэх лхагва гарагт Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хороо хуралдаж энэ ноцтой дvгнэлтийг авч хэлэлцэхгvй бол ажлын хэсгийн даргын хувьд албан ёсоор мэдэгдэхэд АН-ынхны vхэн хатан хамгаалаад байгаа бvх мэдээллийг олон нийтэд дэлгэж тавих болно.
-Гадны компаниуд тендерт давуу эрх эдэлсэн, ямар нэгэн авлига хээл хахуулийн шинжтэйгээр асуудлаа шийдvvлсэн тохиодол олон байна уу?
-Миний ойлгож байгаагаар “Хєгжлийн банк”-наас 2000 орчим аж ахуйн нэгжvvд их бага хэмжээний зээл авчихсан байгаа юм. Мєн маш олон эргэлзээтэй тєсєл хєтєлбєрийг санхvvжvvлсэн байна. Харин УИХ-ын гишvvд энэ бvх аж ахуйн нэгжийн vйл ажиллагаа руу нарийвчлан орж, шалгах эрх байхгvй. Тэгэхээр энэ бvх зээл, тєсєл хєтєлбєрvvд хэний зєвшєєрлєєр, хэрхэн яаж санхvvжvvлэгдэж байсан юм, яагаад явцын дунд тєсєвт єртгvvд нь хэд дахин нэмэгдээд байсан юм гэдгийг хууль хяналтын байгууллагууд л нарийвчлан шалгаж, гэм буруутай этгээдvvдийг олж тогтоогоод, улсад учирсан хохирлыг барагдуулах ёстой. “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад хяналт шалгалт хийх зорилгоор УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг долоо, найман сар хангалттай ажиллалаа, дvгнэлтээ гаргачихлаа. Энэ дvгнэлтийн дагуу Засгийн газар юу хийх ёстой юм, “Хєгжлийн банк” нь энэ алдаа дутагдлаа хэрхэн засч залруулах юм гэдэг бол дараагийн асуудал. Бид бvгд хуулийн дор тэгш эрх, vvрэгтэйгээр амьдрах учиртай. Аль аль тендер будлиантсан байна, ямар тєслийн єртєг явцын дунд хэд дахин нэмэгдсэн байна, тэнд ямар улстєрч, бизнесменvvдийн гар, хєл хутгалдсан байна гэдгийг яваандаа хууль хяналтын байгууллагууд шалгаад, нотлоод гаргаад ирэх нь тодорхой. Энэ бvгдийг бид дvгнэлтэдээ тодорхой гаргаад тавьчихсан байгаа.
-Гаднаас аль нэгэн байгуулагын зvгээс ажлын хэсгийн гишvvдэд нєлєєлсєн, дарамт шахалт vзvvлсэн зvйл байгаа юм биш vv?
-Тийм зvйл байхгvй. УИХ-ын гишvvдэд гадны ямар нэгэн байгууллагаас нєлєєлєх, шахалт vзvvлсэн зvйл єнєєдрийг хvртэл гараагvй. Тийм эрх ч тэдгээр байгууллагуудад байхгvй. УИХ бол єєрєє хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянах бvрэн эрхтэй байгууллага болохоор УИХ-ын гишvvний бvрэн эрхэд халдах ёсгvй.
-Таны хувьд хоёр долоо хоногийн ємнє байна “Маргааш дvгнэлтээ танилцуулна” гэж байснаа гэнэтхэн чимээгvй болчихсон. Ямар нэгэн дарамт ирсэн юм биш биз?
-Ажлын хэсэгт орсон АН-ын гишvvд сураг чимээгvй алга болчихсон юм. Тэгэхээр нь би “Та нар тэгээд байвал бид дvгнэлтээ танилцууллаа шvv” гэсэн чинь маргааш нь л хvрээд ирцгээсэн.
Тун удахгvй тодорхой дvгнэлт, саналуудаа ч гаргацгаасан. Жишээлбэл, энэ дvгнэлт дотор Г.Батхvv гишvvний дvгнэлт ч орчихсон явж байгаа. Гэтэл єєрсдєє дvгнэлтээ бичиж єгсєн мєртлєє олон нийтэд зарлах гэхээр зугатаагаад байгаагийн учрыг л олохгvй байна. Гэхдээ тун удахгvй энэ асуудал нэг тийш болно.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (November 19, 2015 10:03:55 am )
Хурдан олон түмэнд танилцуулаач ээ
-
зочин (November 19, 2015 11:38:24 pm )
хэлэхгүй бол хам хэрэгтэн болно шантаажлагч бол хуультай шүү
-
-
zochin (November 19, 2015 11:33:01 am )
AN nuhduud medeej byaluu huvaasan baij taaraa.Ulaan Batbayar yav ch zugeer baihgui dee.Iim l hachin eree tseergui nuhduud bidniig avch yavna gej bodohoos shai durgui hureh yom.
-
Энхүүш (November 19, 2015 12:14:40 pm )
Хурдан танилцуулж АН-н хулгайч нараар мөнгийг төлүүлж, хийдэг газар нь хийх хэрэгтэй,
-
зочин (November 19, 2015 12:17:11 pm )
ene hulgaich nariin bulhaig ilchlehed dotoodiin huchin muhusduh yum bn iim bolohoor gadnii ene taliin baiguullagiin tuslaltsaa avch ajillaya herev ilruulehiig husvel bid olon ulsiin avaya
bodohoos hetsuu bn -
иргэн (November 19, 2015 12:57:13 pm )
Засаг төрөө луйварчидаас яаралтай салгаж авах хэрэгтэй.Наад нөхдүүд чинь самарч гүйцлээ
-
gg (November 19, 2015 1:00:48 pm )
UGAASAA ELT BIDNII NERDEER ZEEL TAVICHAAD HAAN SHIG ZAGNAAD BSAN!!! TER FORTUNA BATBAYAR EDNARIIG SHALGAACHEE PSDA!!! ADGIIN MALUUD LUIVARCHIDAA DEEREE TAVITSAN ULS YAJ HUGJIH YUM!!! SHUUD ELCHIL!!!
-
иргэн (November 19, 2015 1:02:35 pm )
УИх-ын дарга захирамж гаргаж ажлын хэсэг байгуулчихаад гаргасан дүгнэлтийг нь АН-ын бүлгийн хурлаар эхлээд хэлэлцүүлэх сонирхолтой байгааг юу гэж ойлгох вэ????. Энэ бол хариуцлагын том асуудал хэрэв үнэн бол дүгнэлтийг байнгын хороодод танилцуулсаны дараа УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудлаар шудрага гишүүд асуудал дэвшүүлэх хэрэгтэй. Аливаа муухан асуудлыг улс төр, улс төржилт гэсэн үгээр халхалж байж хэрхэвч таарахгүй. Тэр тусмаа хууль тогтоох байгууллагын тэргүүн.
-
иргэн (November 19, 2015 1:51:49 pm )
Ингээд л бидний татварын мөнгөөр тоглоод байгаа юм Хятад КН -тай ч том баячуудаа шалгаад л цаазлаад байх юм манайх ч ингэмээр юм
-
зочин (November 19, 2015 3:34:50 pm )
энэ луйварчдын но-г хурдан дэлгэж хууль хяналтынханд өгөч шалгуулах хэрэгтэй.
-
Тендерчин (November 19, 2015 3:37:19 pm )
Геомастер ХХК-ны захирал Ц.Мөнхтогтох гэж тендерчин залуу бий.
-
dagvadorj (November 19, 2015 4:23:12 pm )
iimerhuu baidaltai l turiin ajliig hiij bn da deed zergiin changa hariutslaga neheh heregtei tsag n ireh baih gehdee hezee bol urd ornii jishgeer tsaazlah huuli gargah heregtei tiim ued l ene met luivar bagasna odoo uuj idsenii az bolj taaraad bn.sayhan sayaar yarigddag too ter bum hol davaad bn.ireh songuuli neg yum heleh baih.shine nam,shine hun olnoor garch hoolondoo hureh magadlal bii.
-
zochin (November 19, 2015 5:44:27 pm )
ard tumend il bolgo.oorsdoo oroltsood idchihsrn bolohoor zugtaad bgui yu. daravch daldaina bulavch bultsaina gej odoo l garch ireh ni ee
-
мгл (November 19, 2015 7:09:20 pm )
Даанч нуугаад улсын нууц гэж хуцаад байсан юм, хулгайлахыг манан хииж толохииг ард тумэн хариуцдаг байж болохгуй
-
зочин (November 19, 2015 9:29:37 pm )
та нар хуваагаад л идсэн ш дээ ханаж цадахгүй хулгайчууд
-
zochin (November 20, 2015 5:43:53 am )
Iimerhuu humuust itgeh heregguiee humuusee. Unuuduruus ENERGY RESOURS COMPANY chin hotiinhoo ajilchdiig halaad ehellee. Gehdee hamgiin muuhain hamgiin baga zardlaar ajilchdaa halj bgaa yavdal. Genet halagdsanii mungiig yamar ineedtei yum ugch bgaa geech. Neg udaach gesen ner nuuree bodooch uudgui novshnuudaa.
-
Anonymous (November 20, 2015 8:18:32 am )
Nudnii bulai AN,ta nar zailaa.Yun tumen tsereg,yu yu genuu ineedmiin yum yriad,bondiin mungu ideed Zi dargan hatsailaad bolii bolii zugeer zailaad uguuch
-
MSI (November 20, 2015 9:12:12 am )
ENE SHALGASAN ZVILEE XYRDAN TANILSTUUL 111111111 NOOTOI
-
bidzochin (November 20, 2015 9:18:17 am )
erenhii said ni bygded ni holbootoi baigaa daa
-
zochin (November 20, 2015 9:53:06 am )
засаг төрөө луйварчдаас хурдан авч , тэдэнд зохих хариуцлага тооцох естой
-
Зочин (November 20, 2015 9:57:08 am )
Сонгуулийн хар пиарын сурталчилгаа нэгэнт өндөр авчээ.Өөрийнхөө тойрогт юу болж байгаа өвчтөнүүд бөөрний аппаратгүй шаналж байхад түүнийг олох,ирүүлэх талаар юу ч хийж чадахгүй байж Тамын тогооны ажилдаа эрхэм гишүүн тэгтлээ шуудардаг нь арай хожимдсон хэрэг.Та аливаа мэдээллийг тэр бөгс долоогч нараас тухайн үед нь авч бай.Гудамж төслөөр хаана юу хийгдсэнийг тухайн аймгуудаас сонгогдсон гэх ард түмний нэр барьсан бирдүүдээс асуу.
-
Anonymous (November 20, 2015 10:14:58 am )
өрийг нь төлүүл
-
зочин (November 20, 2015 12:12:49 pm )
Яагаад гэмт хэрэгтнийг барихгүй цаазлахгүй байнаа монголчууд л лав энэ өрийг төлөхгүй байх хэрэгтэй тэгээд авсан хүмүүсийг нь японы самуурай нарт шилжүүлж өгчих тэд ч шууд толгойг нь авна даа ий яанаа
-
Зочин (November 20, 2015 1:38:58 pm )
Хятад шиг хууль нь хуулиараа үйлчилдэг бол
олон хүний толгой байхгүй болно биз -
zochin (November 22, 2015 8:02:52 am )
Ene arai dendnee bid yuch helj.duugarah erh choloo b.gui helj duugarah yum bol heregten bolj erhee hasuulna.er ni bol tatvaraa tolj ene heden AN namiin gahainuudiig hanaj tsadahgui iddeg .hagartal bayjsan luivarchin bolgoj bdaa..
25 Comments