antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2015 10 comments

“Хурд” хорооллын барилга дээрээс дахин хүн унаж, амиа алдсан хэрэг гарлаа

нийтлэсэн Admin

        Барилгын компаниудын хэл ам хэзээ тасрах вэ гэж иргэд холбогдох байгууллагаас нь байнга асуудаг. 2012 оны есдүгээр сард “Тэнгис” кино театрын урд баригдаж буй барилга дээрээс тулгуур төмөр унаж 18 настай залуу амиа алдсан. Мөн “Макс” компанийн барилга дээрээс төмөр унаж, гэрэл солигдохыг хүлээж, машиндаа сууж байсан бас л нэгэн сайхан залуугийн амийг авч одсон.

Тэр цагаас хойш иргэд байнгын айдастай явах боллоо. Зөвшөөрөлтэй үгүй нь мэдэгдэхгүй олон барилгууд чанаргүй баригдаж, Хятад ажилчид ажиллуулдаг гээд дандаа хэл аманд өртөнө. Хамгийн гол хор уршиг нь хөдөлмөр, аюулгүй ажиллагааг сайн хангаагүйн улмаас хүний амь нас, эд хөрөнгө сүйдэж нийгэмд аюул учруулж байна.

Ядаж байхад машин болон явган хүний зам руу яг тулгаж байгаад, яг толгой дээр барилгын ажлаа хийх юм. Аймшигтай. Тухай бүрд нь хууль хяналтын байгууллага торгууль төлүүлж сануулга болгоод өнгөрдөг нь осол дахин гарахад нөлөөлж байгаа аж.

Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 17-нд буюу өчигдөр “Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “Хурд” хорооллын барилгын гурван давхараас хүн уначихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу холбогдох албаны хүмүүс шалгахад тус барилгын гуравдугаар давхарт туслах ажилтан, Налайх дүүргийн оршин суугч 53 настай, эрэгтэй М нь хог цэвэрлэж байгаад унаж, амиа алджээ. Дээрх хэргийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгаж байна.
Дашрамд дурдахад одоогоос яг нэг жилийн өмнө “Хурд” хорооллын барилга дээрээс хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ.

Г.Төмөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Odko (November 18, 2015 7:22:40 pm )

    Bartsadtai har novsh

  • Odko (November 18, 2015 7:23:38 pm )

    Choijilsuren sayhan ter baigali hamgaalagch zaluug alaa bzdee

  • Зочин (November 18, 2015 8:13:24 pm )

    Мотоцикл, фургоны наймаагаар шар хадны техникийн зах дээр оросын кавказынхан буюу уулынхан шиг будуулэг загнаж, мотоцикл, фургон худалдан авахаар ирсэн хедеений баагийнуудыг рекетэлдэг байсан Увсын хендлен хэлт Чоижилсурэн гэх нехер Н.Энхбаярыг Еренхийлегч болод сайн ивээн тэтгэснийх уу? нэг л мэдэхэд Еренхийлегчийн (Н.Энхбаярын) тамгын газрын дэд дарга болсон.”Хурд”групп гээчийг байгуулж том бизнесмен гэгдэж. Дараа нь Увсдаа менге тарааж, УИХ- ын гишуун болсон. Тэр байгуулсан “Хурд”групп нь хуучин пионерийн ордон буюу ХYYХДИЙН УРЛАН БYTЭЭХ тевийн газрыг луйвардсан гэх(хэн мэдлээ?!)Тэр группийн барилгын компаний барьж буй барилгаас удаа дараа хун унаж осолдовч ясар ч хариуцлага хулээдэггуй(Чойжилсурэн гуай энэ группээ удирддаггуй гэх байх л даа) Шон босгоогуй бол шаазгай юунд суухав?Тэгэхээр та энэ группийг байгуулаагуй бол хуний алтан амь яалаа гэж урэгдэхэвдээ??? гэж мунхаглая!!!

  • Солонгот Балдан (November 18, 2015 9:05:54 pm )

    МАН-ын луйварчдын нэг Б.Чойжилсүрэнгийн хорлол ард хүний амиар тоглож дуусахгүй болотой.”ХУРД” групээрээ дамуулж барилга барьж ашиг л олж байвал эд нарт ард хүний амь хэрэггүй байнээ. Хэрэг нь замхарана даа. Дээрх хүний бичсэн зүйл үнэн шүү дээ.

  • Bts (November 18, 2015 10:45:10 pm )

    Яг одоо Хурд гээд байгаа Рапид хороололд Хурд грүппийн барьж багаа нэг ч барилга байхгүй. Энд мэдээ бичиж байгаа сэтгүүлчид жаахан мэдэж бичиж баймаар юм.

  • zocnin (November 19, 2015 8:33:12 am )

    xvnnv xoroolol geecn

  • Anonymous (November 19, 2015 11:41:14 am )

    хурд шиг сайн зохион байгуулалтай барилга баридаг комрани манайд байхгуй тэр хун хувийн зохион байгуулалт муутай хэнэггуйгээсээ бол он байна

  • зочин (November 19, 2015 5:10:48 pm )

    Налайхад ажил олохгүй болохоор ар гэрээ тэжээх гэж хотод ирээд олдсон барилгын ажлаа хийсэн байх да ХӨӨРХИЙ ЭНЭ ААВ ард нь үлдэж байгаа үр хүүхэд ар гэр нь хэцүү юм да Налайхынхан маань эсвэл уурхайн аманд шороонд дарагдаад эсвэл хотруу ирэх замдаа үхээд үлдсэн нь барилгаас унаад дуусж байна да

  • Иргэн (November 21, 2015 4:26:40 pm )

    Пизда минь хүний амь төлөөрэй

  • Иргэн (November 21, 2015 4:30:18 pm )

    Чи увсад дахиж мөнгө тарааж гарах сүлжээ чинь ил болсон.асуудалгүй өрсөлдөгчид чинь ялж чи ялаа авна

antalya rent a car