Нийслэлийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон холбогдох албаны хүмүүс “Улаанбаатар цахилгаан түгээх төв” ХК-ийн Зүүн түгээх төв, “Амгалан” дулааны станц, Улаанбаатар дэд станцын ажилтай танилцлаа. Энэ үеэр инженер хангамжийн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа танилцуулж, нүүрсний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаснаа үзүүлэв.
“Амгалан” дулааны станцын удирдлагууд “Станц ашиглалтанд орсноор 6, 12, 13 дугаар хорооллын дулаан хангамж эрс сайжирч, хотын агаарын бохирдол буурч байгаа юм. Хамгийн холын хэрэглэгч хүртэл 25 км шугамаар дулаан эрчим хүчийг дамжуулж халаалтаа бүрэн авч чадахгүй байгаа хүндрэлтэй цэгүүдийг дулаанаар хангасан. Мөн хотын баруунаас зүүн тийш хүртэлх хэрэглэгчдэд дулааныг жигд хүргэж горим тохируулга хийхэд хүндрэл учирдаг байсан. Энэ бэрхшээлийг шийдэж байгаад таатай байна” гэлээ.
Харин “Улаанбаатар цахилгаан түгээх төв” ХК-ийн Зүүн түгээх төв 2015 онд Хужирбуланд Хороо, Хадат фидерүүдийг залгаж айл өрхийн ачааллыг хөнгөлснөөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 1150 айл өрхийн цахилгаан хангамж эрс сайжирсан. Мөн хөрөнгө оруулалтын ажлаар Дамбадаржаа, Шарга морьт, Билгүүний энгэр буюу Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2230 айл өрхийг цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэртэй болгов. Майхан толгой, Санзай, Тасганы усан сан орчмын 800 гаруй айл өрхийн хүчдэлийн уналтыг сайжруулах ажил хийж нийт 4180 айл өрхийг гэрэл гэгээтэй дулаан өвөлжих боломжоор хангасан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Солонгот Балдан (November 18, 2015 8:13:02 pm )
Нийслэл хотынхоо ард түнийхөө төлөө нойр хоолоо орхиж ганцхан ХОРОМ хугацааг 100 хуваасны нэгийн дотор амиа золин ажиллаж явдаг цахилгаанчид та нарын ачаар 5000 шахам ай өрхийн цахилгаан хангамж сайжирсан байгааг сонсоход сайхан байнаа.
-
zochin (November 19, 2015 12:41:31 pm )
BZD iin 27 r horoo tog mash muu bna oroi achaalaltai ued gerel untraad bna filetik mantai bna eniig neg shalgaj ugch tuslaach
2 Comments