antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2015 16 comments

О.ГАНБАТ ДАРГА АА, ШИНЭЧЛЭЛ НЭРТЭЙ СЭЛГЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

нийтлэсэн Admin
olloo_mn_1447809399_ganbatО.Ганбат ГЕГ-ын даргаар буцан томилогдсоноос хойш гаальчдын хувь заяагаар жинхэнэ утгаар нь тоглож байна. Уг нь “Хааны алба халаатай, Эзний алба ээлжтэй” гэдэг. Гэтэл бүх насаараа тус газрын даргаа байхаар сэрүүн зүүдэлж яваа О.Ганбат гэгч эрхмийг одоо нойрноосоо сэр гэж анхааруулах цаг нь болжээ. Ийн хэлэхийн учир нь тэрбээр тус газрын даргын албыг өмнө нь хашиж байхдаа ч нэлээд олон хүнийг ажлаас нь чөлөөлж, заримыг нь сэлгэн ажилуулах нэрээр нутаг заан нүүлгэсэн.

Ингээд арай гэж ажин түжин болж байсан гаалийн газарт МАН-ын О.Цэнгэл гэгч эрхэм заларч, мөн л бужигнуулсан. Энэ хугацаанд үнэндээ гаалийнхан ажлаа ч тайван хийж чадахаа больж хэзээ, сэлгээнд орох бол гэсэн битүүхэн айдастай явж байсан. Гэтэл ар өврөөрөө нэг аалзны торонд хэрүүлсэн О.Ганбат дахин ГЕГ-ын даргаар томилогдож, бас л бужигнуулаад эхэлжээ.Энэ түжигнээнийг бичээд байвал зай талбай ч хүрэлцэхгүй байх. Ямартай ч түүний хамгийн том, эхний сэлгээ нь Замын-Үүдийн боомтоос эхэлж, тус газрын дарга Б.Хишигбатыг Улаанбаатар хотын Шуудангийн гаальд томилсон байна. Түүний оронд УИХ-ын гишүүн Ч.Улааны нутгийн дүү, Ж.Батзандан гишүүний хамаатан гэгдэх О.Цогтбаатар гэх эрхмийг томилжээ.

Юутай ч өнгөрсөн сарын 12-ны өдөр их сэлгээний шуурганд өртсөн Б.Хишигбат даргын араас 32 хүнийг өөр газарт нутаг заан, сэлгээ хийж 23 хүнийг Замын- Үүдийн боомтод байцаагч, ахлах байцаагч гэсэн ажлын орон тоон дээр томилжээ. Хэрвээ уншигчид санаж байгаа бол тус газрын дарга асан Х.Баатарын үед мөнгө өгч гаальд ордог гэх яриа гарч байсан. Тэгвэл энэхүү түүхэн уламжлал одоог хүртэл гаалийн байгууллагад байгаа гэдгийг зарим байцаагчид хэлж байна.

Тухайлбал, Замын-Үүд, Хотын гаальд газар хэлтэс, албаны даргын албан тушаалд очихын тулд 20-25 сая төгрөг, ахлах байцаагч болохын тулд 10-12 сая, энгийн байцаагч нь газар орны байршлаасаа хамаарч хамгийн ихдээ 6-12 сая төгрөг өгч Гаалийн саарал формыг өмсөх эрх үүсдэг жишиг өнөөг хүртэл нууцлагдмал байдлаар удирдлагууд авч байгаа гэдгийг хэлж байсан. Энэ мэтчилэн гаалийн байгууллагад асар их “но”- той, ноцтой зүйл байгаа гэдгийг гаальчид хэлж байна. Түүнчлэн зарим хүнийг өөрсдөө сайн дураараа ажлаасаа гарах өргөдлөө өг хэмээн тулган шаардалтаа ч эхлүүлээд байгаа аж.

Хамгийн наад захын жишээ гэхэд л улстөрийн томилгоогоор ирсэн энэ мэт дарга нараас болж гэнэт ажлаасаа халагдсан гаальчдад нөхөн олговор хэдэн зуун мянгаар нь өгч, ядарсан төсөвт нь нэрмээс болсныг хүн бүхэн мэднэ. Яг үнэндээ сүүлийн таван жилд гаалийн байгууллагыг муухай харагдуулах болсон асуудал нь тус газар дахь халаа сэлгээ, нутаг заах үйлдэл болчихоод байгаа юм. Мэдээж энэ бүхэнд гаальчид буруугүй ч тэд аль нэг намыг дагаж ам тостоогүй учраас азгүйчүүдийн тоонд орж дарга нарынхаа хорхойтой шүдний араанд зуугдаж, ажлаа өгөх болсон хэрэг.

Энэ бүх томилгоонд улстөрийнхний гар дэндүү гүнзгий дүрэгдсэн гэсэн үг. Товчхондоо засгийн эрхийг барьж байгаа нам, эвсэл, Сангийн сайд нарын нөлөө их байгаагаас энэ бүхэн бий болсон хэрэг. Өөрөөр хэлбэл, асар их мөнгөний эх үүсвэр гаальд байдаг болохоор дээрх нэр бүхий эрхмүүд өөрсдийн хүмүүсээ өндөр албанд томилуулах гэж улайран зүтгэдэг гэсэн үг. Тиймээс л намын даалгавар өвөртлөн очсон О.Ганбат дарга мэдээж дунд, доод шатны албан тушаалд өөрийн хүнээ тавихгүй бол төлөвлөсөн ажил нь урагш явахгүй учраас ийнхүү баруун солгойгүй шинэчлэл нэртэй сэлгээг ийн үргэлжлүүлэх болсон нь энэ юм. Ингээд бид сэлгээ нэртэй их шуурганд өртөж Улаанбаатар хотын гаальд томилогдон ирээд буй Б.Хишигбаттай уулзаж зарим зүйлийн талаар асууж тодруулах гэсэн боловч “Би одоогоор эмнэлэгт хэвтэж байна. Тиймээс сэлгээний асуудлаар удирдлагуудаас мэдээлэл авах хэрэгтэй” гэх хариултыг өгсөн юм.

Харин зарим байцаагч бидний дээр бичсэн албан тушаалд томилогдохын тулд их хэмжээний мөнгө өгдөг гэдгийг үнэн шүү хэмээн хэлж байсан. Тэгэхээр энэ салбар бүхэл бүтэн намыг санхүүжүүлж, төрд гарсан эрх мэдэлтнүүдийн ах дүү, амраг садан, найз нөхдийг хүртэл тэжээж ирсэн бас нэг том саалийн үнээ болж байгаа юм. Ямартай ч энэ толгой эргэм олон томилгоо, албан тушаалын наймаагаар ирэх сонгуульд хэрэглэх мөнгөө босгох зорилготой ч байж мэдэх юм. Хэрвээ О.Ганбат дарга гаалийн салбарыг хөгжүүлье гэсэн бодолтой байсан бол халаа, сэлгээг ингэж баруун солгойгүй хийхгүй л байсан байх. Тиймдээ ч гаалийн байгууллагыг төрлийн алба болгож мөнгөн бороо оруулдаг хэрэгсэл болгочихлоо гэж гаалийнхан өөрсдөө шогширцгоож байна.

Юутай ч О.Ганбатдарга аа, “Хааны алба халаатай, Эзний алба ээлжтэй” гэдгийг санан хэн нэгний дохио зангаагаар ажлаа хийж гүйцэтгэвэл эцэс сүүлд нь “аавынд” залардаг аймшигт түүх бийг бодолцохыг хичээгээрэй. Түүх давтагддаг юм гэнэ лээ. Х.Баатар дарга лав ашигтай ажилласныхаа төлөөсөнд “аавынхаар” ороод гарсан юм шүү.

Өглөөний сонин
Р.Саруул

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • гана (November 18, 2015 11:36:25 am )

    Гаальд бугшсан бурхинуудын эрх ашгийг хөндсөн юм болов уу? Монголын гааль жонхуу шүүдээ. Улсын төсөвт төвлөрөх мөнгөний бараг тал нь авилгач гаальчид, тэдний гар хөл болсон “гаальтай машин”, зуучлагчдын гараар ороод алга болдог гэдэгт би итгэлтэй байдаг.Гаальд шинэчлэл хэрэгтэй.

  • Арзгар (November 18, 2015 12:00:15 pm )

    Гаальд их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Өмнөговийн Шивээ-Хүрэнгийн боомт гэж дампуурсан газар бна. Жолооч ,нь үйлчлэгч, гаалийн ахлах байцаагч Батбаяр гээд даварсан этгээдүүд бдаг юм билээ. Тэрүүгээр ороод гараад ирэх хооронд нутгийн иргэд, зорчигчид нь болж бүтэхгүй талаар их ярьж бна. Ганбат дарга нь анхаарал хандуулж бугшсан энэ нөхдүүдээ хариуцлага тооцох хэрэгтэй…

  • туяа (November 18, 2015 12:19:21 pm )

    ганбат нь өөрөө бугшчихаад байхад яаж ажилчдаа цэгцлэх вэ дэ. намын томилгоогоор томилдогоо больмоор юмаа. үүнээс болж гаалиар тогтохгүй олон газрын ажил унаад байна шүү дээ

  • Anonymous (November 18, 2015 12:39:05 pm )

    Замын-Үүд боомтын гаалийн газрын дарга гэж байсан Хишигбат нь өөрөө ажил төрлөө ер нь мэддэг хүн байсан юмуу. Авлига хээль хахууль ернь гаалийн байгууллагад ихээр явагдаж байгаа шдээ ер нь цэвэрлэгээ хийх цаг нь болсон болсон

  • зочин (November 18, 2015 1:12:22 pm )

    АН-д самраагүй салбар нэжг гэж байхгүй боллоо доо, яаж эргүүлж цэгцэлж авна ааа,

  • hi (November 18, 2015 3:11:10 pm )

    Энэ бичсэн хүнд хандаж хэлэхэд Замын үүдийн дарга асан Хишигбат гэж террорист дарамтлагч /шаал худлаа гар/ хүнийг явсанаас хойш харин ч их бага хүнд суртал арилж байгаа гэж наймаачин бид үзэж байна, Тэр хүн өөрөө жинхэн бүх насаараа тэр албан тушаалдаа байна гэсэн мөрөөдөлтэй явсан хүн юм бишүү…..

  • хихи (November 18, 2015 5:01:17 pm )

    Хишигээ даргаа та авч сурсан юм бол өгөхийг нь бас сурчихаж болоогүй юмуу???!!!

  • 1 (November 18, 2015 5:47:15 pm )

    Бүгдийг нь самарч байна даа…

  • odoo boli l doo! (November 18, 2015 6:27:12 pm )

    naad gaali gedeg undesnii ayulgui baidliig hamgaalj har tamhi ynz buriin terrorizmoos hamgaalj bh gaaliin alba chin tatvariin gazar bj bnashde hongoruudaa. ta nar hurtel dotroo bitgii ingeech. end erni ulsaa boddog amitan bna uu!!!!!!!!

  • Зочин (November 18, 2015 6:51:14 pm )

    Хахуулийн хэмжээ хүний тоо нь тодорхой, бас эзэнтэй нийтлэл байна.Сүүлийн 3 жилд Ганбат,Цэнгэл гэсэн хоёрхон хүн Гаалийн Ерөнхйи Газрын дарга хийсэн. АТГ -т энэ 2 хүн өөрсдөө хандаж нэр төрөө сэргээх эсвэл АТГ-ынхан энэ хоёрыг шалгах ийм л 2 зам үлдлээ. 3 дахь зам нь энэ сэтгүүлч хэн гүтгэсэн хэргээр эрүүгийн хариуцлага хүлээх. хар ж л байя.

  • 5 (November 18, 2015 7:27:45 pm )

    sain solih heregtei. Nisehiin gaali gej yu ch meddegui heden hund surtaltai avgai nar hund surtal gargaj eldev um yarisaar bgaad tsainii tsag bolgodog.ajilaa medehgui bolooroo burduulelt hiideg heden ohiduudaas asuuj onigoogoo delgedeg de.yu shaardaad baigaagaa ch medehgui hulduu tolgoitoi suudal bugluj hunii tsagiig barj ajil alduulsan umnuudiig sai solih heregtei

  • ОД (November 18, 2015 7:44:10 pm )

    Цэнгэл баахан бужигнуулсан даа харин Ганбат дарга овоо цэгцлэх гээд зовж суугаа АН -ын нөхдүүд дарамтлаад сэлгээ хийлгээд ибайгаа юм биш үү

  • zzochinenzzochinochine zozochinzoc (November 18, 2015 7:59:25 pm )

    zamiin uudeer gaalitai mashin nereer avto mashinii selbeg mash iheer mashin mashinaar orj ireed gaaliin baitsaagchidaar argaluulaad tatvar barag tuluhgui shahuu orj irdeg dargiig ni solih ni zuv ta nar mongold avto masinii selbeg oruulj irdeg compani bolon zasvariin gazart gentiin shalgalt hiigeed uzeerei tatvar barag tilulgui terbum terbumiin selbeg oruulj irsen baigaa

  • Anonymous (November 19, 2015 9:34:45 am )

    Б Цэнгэл гэдэг хүн чинь дарга байх хэсэг хугацаандаа харин гаалийг орвонгоор нь эргүүлсэн шуналтай дурак байгаа юмдаа, 1 хоног ч төрд ажиллаж үзээгүй хүнийг ерөнхий газарт газрын дарга, гудамжны хулгайч, эрүүгийн элментийг хотын гаалийн дарга гэх мэтчилэн томилгоог хийж байсан

  • MONGOLIAN CUSTOMS (November 19, 2015 11:08:31 am )

    Замын-Үүд рүү улайраад байгаа шуналын тулам зарим 1 ГУБ, ГУАБ нарыг гайхах юм. Зарим нь бүүр Замын-Үүдэд СҮНС нь хорогдчихсон юм шиг ээ. Хэтэрхий улайрч байгаад шоронд оруузай!!!! Хөхөө өвлийн хүйтэнд нялх нойтон хүүхэд шуухадтай байцаагч нарыг хөдөө орон нутагт шууд тушаал гаргаж хөөж явуулж байгаа нь *ДЭНДҮҮ ХАРГИС* юмаа энэ Ганбат, Даваасүрэн 2!!!! Ядаж байхад энэ бусармаг харгис тушаалыг эсэргүүцэх ёстой ГЕГ-н дэдүүд болох Энхцогт, Бэхбат гэж унхиагүй 2 мануухай бна.

  • Иргэн (November 19, 2015 3:07:13 pm )

    Нисэхийн гаалийн санхүүгийн албанд Даваадоржийн Өнөболд гэж төрд ажиллаж байгаагүй төрийн албаны шалгалт өгөөгүй байцаагчийн эрхгүй аваагүй наймаачин яаж орсон бэ хэдэн зоосоор хахуулдаж орсон бэ

antalya rent a car