antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2012 1 comment

Ш.БАТХҮҮ: Г.Алтан Олон Овоотын 50 хувийг эзэмших болсон нь үнэн

нийтлэсэн Admin

“Алтжин” компанийн захирал Г.Алтан “Жаст” группийн эзэмшлийн Олон Овоотын ордын лицензийн 50 хувийг эзэмших

болсон тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэ тухай “Жаст” группийн захирал Ш.Батхүүгээс тодрууллаа.

-Шинэ оны мэнд хүргэе. Танай группийн Олон Овоотын ордын 50 хувийг “Алтжин” компанийн захирал Г.Алтан эзэмших болсон гэх юм. Энэ үнэн үү?

-Үнэн. Г.Алтан уул уурхайн бизнест орох саналаа бидэнд хэлснээр бид хамтран ажиллах болсон.

-Танай компани “Алтжин” шатахуун түгээх станцыг нь худалдан авсан. Үүнийхээ өрөнд өгч байгаа гэх юм. Нууц биш бол танайх ямар үнээр худалдаж авч байсан бэ?

-Шатахуун түгээх станцын авлага нь аль эрт дууссан. Ийм олон жил сунжирч болохгүй шүү дээ. Үнийн дүнг нуугаад байх зүйлгүй. Одоогоос таван жилийн өмнө бид 14 сая ам.доллараар шатахуун түгээх станцуудыг худалдаж авсан.

-Тэгвэл Олон Овоотынхоо 50 хувийг хэдэн сая ам.доллараар худалдсан юм бэ?

-Үүнийг бид одоохондоо мэдээлэхгүй, нууц байлгахаар ярилцсан.

-Г.Алтан уул уурхайн салбарт дадлага туршлагагүй хүн. Уул уурхайн чиглэлээр дагнасан олон компани байхад түүнийг яагаад сонгосон юм бэ?

-Гэхдээ сайн менежер гэдгийг хүмүүс мэдэх байх.

-Танай групп сүүлийн жилүүдэд “Алтжин” компанитай хамтарч ажиллах болжээ. Танай мэдлийн “Хадгаламж” банкны тодорхой хувийг тэр бас эзэмших болсон гэсэн?

-Наадах чинь худлаа мэдээлэл байна. “Хадгаламж” банк наас Г.Алтан хувь эзэмшдэгг үй.

Х.ОЮУНСҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 03, 2012 4:49:25 pm )

    Altan uneheer sain manager Hadgalamjiin udirdlaguud ni Altangaas aigaad oruulahgui gej temtssen gesen shuu. Hadgalamj ch budaa bolj bgaa gesen dee

antalya rent a car