antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2015 17 comments

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг яагаад саатуулав

нийтлэсэн Admin

zorigagsanСүүлийн үед С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад байгаа. Д.Булганыг өнгөрсөн баасан гаригийн шөнө саатуулж цагдан хорих 461-р ангид хорьж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажил явуулж байгаа гэнэ. Чухам ямар шалтгаанаар түүнийг хорьж, шалгаж байгаа нь тодорхойгүй байгаа ч бусад хэвлэл мэдээллээр хэд хэдэн сэжүүрийг хөндсөн байна. Тэрээр Д.Булганыг их хэмжээний мөнгө бусадаас залилсан хэргээр саатуулсан гэх боловч өөр нэг албан бус мэдээллээр С.Зориг агсны үхлийн хэрэгт буруутгагдаж саатуулсан гэв.

-С.ЗОРИГИЙН ХЭРЭГ

С.Зоригийг хөнөөсөн алуур­чин олдоогүй 17 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.  Одоогоос 17 жилийн өмнөх энэ өдөр буюу 1998 оны 10-р сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зо­риг өөрийн гэртээ онц хэрц­гийгээгээр алагдсан хэрэг гар­сан. Хэрэг гарсан оройн 20 цагийн үед С.Зориг агсаны гэрт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэвтрэн орж эхнэр Б.Булганы гарыг хүлж угаалгын өрөөнд нь оруулж орхижээ. Оройн 22 цаг өнгөрөх үед С.Зориг гэртээ ирэхэд гэмт этгээдүүд түүнийг 18 удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн гэдэг. Одоо ч энэ хэргийн сэ­жүүрийг тайлаагүй байна. Ту­хайн үед С.Зориг алагдсан хэр­гийн талаархи үнэн бодитой мэ­дээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол ч гарч байв. Цагдаа, мөрдөн байцаах, бусад хууль хяналтынхныг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Олон улсын парламентын холбоо, бусад улс оронд хандан тусламж эрж байсан боловч одоо болтол энэ хэргийн илрүүлэлтэд ахиц гараагүй. Тухайн үед олон хүнийг сэжигтэн болон гэрчээр татан мөрдөж, тэд бүгд цагдаагийн хяналтад байсан. Гэтэл зарим нь учир битүүлгээр болон жамаараа нас энэ хорвоог орхисон гэдэг. Монголчууд бүхэл бүтэн 17 жил түүний хө­шөөнд сэтгэлээрээ зул өргөж, алуурчин баригдчихаасай хэ­мээн залбирсаар байгаа.

oyunbergen

-С.ЗОРИГ АГСНЫ ЭХНЭР Д.БУЛГАН ГЭГЧ ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН ҮҮ

Д.Булганыг саатуулж цагдан хорьсноос хойш С.Зориг агсныг хөнөөсөн хоёр сэжигтнийг саатуулсан гэх яриа гарч эхлэв. Эл хэргийн цорын ганц амьд гэрч болох Д.Булган мэдүүлэхдээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүн С.Зоригийн аминд хүрсэн гэж мэдүүлж байжээ. Гэтэл тус хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн 2-3 жилийн өмнө С.Зориг агсаны амь насыг хоёр эрэгтэй хүн хөнөөсөн гэдгийг шалгалтын явцад олж тогтоосон гэнэ. Тиймээс албан бус мэдээллээр Д.Булганыг нөхрийнхөө үхлийн тухай мэдээллийг худал мэдүүлж алуурчдын аман зургийг худал гаргуулж хэрэг илрэх явцыг удаашруулсан гэх үндэслэлээр саатуулсан байж болзошгүй юм.

Харин С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт 40 гаруй насны хоёр эрэгтэй хүнийг сэжиглэж цагдан хорих 461-р ангид саатуулж байгаа гэх албан бус мэдээлэл гараад байгаа юм. Тэднийг Орхон аймгийн Эрдэнэт хотоос сар гаруй өмнө баривчилсан гэх.

-Д.БУЛГАН ГЭЖ ХЭН БЭ
Түүнийг элит гэр бvлээс гаралтай гэдэг. Эмч мэргэжилтэйгаас гадна урлаг сонирхогч гэгддэг. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гарч төвийн, төрийн хэвлэлүүд чөлөөлөгдөөгүй байхад тэр үеийн Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонинд эхлээд эмч, дараа нь хэвлэх үйлдвэрийн дарга, сүүлд нь олон нийтийн зохион байгуулагчаар ажиллаж байжээ. Энэ үед буюу 1993 онд С.Зориг агсантай танилцаж дотноссон гэдэг. Тэднийг ойр дотных нь нөхдүүд холбосон гэдэг нь үнэний ортой. Талийгаачийн ойр дотны хүмүүсийн яриагаар Д.Булган маш халамжтай нэгэн хэмээцгээдэг аж. С.Зориг агсантай гэрлэснийхээ дараахан гэртээ түр суух болсон гэдэг. Яг энэ үед нь 1998 оны тэр аймшигт хэрэг явдал гарсан билээ.  Гэмт хэрэг гардаг байр бол Д.Булганы гэр бөгөөд талийгаач тэднийд нүүж ирсэн аж. Хэрэг гарснаас хойш, 1999 оны 3 дугаар сард түүнийг сэжигтэнээр татан хорьж шалгасан байдаг. Түүнийг хэтэрхий цаг алдаж хорьж шалгасан, энэ нь тактикийн шинжтэй үйлдэл учир үнэн зөв, хамаг нууцыг Булган л мэднэ, эхнэрийг нь сайн яриулбал хэргийн гогцоо тайлагдана гэх зэргээр түүнийг тойрсон хардлагууд байдаг байжээ. Үүний дотор хошууч генерал Б.Цийрэгзэн “Парламент” сонины 1998.10 №22-т “Эхнэрийх нь мэдүүлэг үнэн гэхэд мэргэжлийн ямар ч хүнд шууд эргэлзээ төрөхөөр байна лээ” хэмээн эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Хэрэг гарсанаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт гарахыг хүсээгүй тэрээр “Нөгөөдөр” сонины сурвалжлагч Р.Даваажавт нэлээд дэлгэрэнгүй яриа өгсөн гэдэг. Гэвч хэд хоногийн дараа тэрхүү яриагаа Монголд нэлээд нэртэй эрүүгийнхэнтэй цуг сүрдүүлэх, гуйхын хооронд багагүй үнээр буцаан худалдаж авсан гэдэг. 

Нөхрөө алуулснаас хойш цагдаагийн хамгаалалтад, улмаар сэжигтэн, гэрчээр нэг хэсэг хугацаанд олон нийтийн хараанаас гадна байв. Тэрээр жилдээ нэг, аймшигт хэрэг гарсан өдрөөр нөхрийнхөө хөшөөнд хvндэтгэл үзүүлэх үеэр л олны өмнө харагддаг байв. Харин өдгөө С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр шалгагдаж эхэлсэн албан бус мэдээлэл байгаа юм.

2016 оны сонгууль дөхөж улайрсан улс төрчид “Пи Ар”-аа эхлүүлсэн. УИХ-ын сонгууль бүрийн өмнө С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж эрх баригчид худлаа амлалт өгдөг. Энэ удаагийнх ч гэсэн ийм худал мэдээлэл байхвий гэж олон түмэн түгшиж суугаа биз. Гэтэл ард түмэн өөрсдийн хайртай хүү, чадварлаг удирдагчаа алдаад хичнээн их харамсаж байгаа билээ. Бас тэрхүү аймшигт алуурчинг хэзээ нэгэн цагт илэрнэ хэмээн итгэж, жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр /С.Зоригийн төрсөн өдөр/, аравдугаар сарын 2-ны өдөр /С.Зориг амиа алсдан өдөр/ түүний хөшөөнд ард түмэн, мөр зэрэгцэн ажиллаж байсан анд нөхөд, гэр бүлийн хүмүүс нь цэцэг өргөж эргэдэг. Харин өнөөдрийг хүртэл С.Зоригийг алсан алуурчид ил болж, зохих шийтгэлээ хүртээгүй байгаа нь бухимдалтай.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Tod (November 17, 2015 12:57:06 pm )

    Энэ заваан авгай эр нөхөрөө алахад гар хөл нь болсон юм биш үү… Арай ч дээ Булганаас их зүйл гарий шүү.

  • зочин (November 17, 2015 1:45:49 pm )

    өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгч болжээ,одоо наад авгай чинь тас гүрийнэ биз дээ. Энэ худлаа ард түмэнд үзүүлж буй үнэгүй жүжиг.

  • bu (November 17, 2015 1:59:19 pm )

    Zahualga egsen allagad oroltsson geh B…..E nar hund baidald baigaadaa Bulganiig hamgaalaltand bailgah heregtei dahin neg hun aminii hereg nemegdej bolzosh gui

  • bantan (November 17, 2015 2:00:50 pm )

    Сонгууль дөхөөд ирэхлээр ингэж худлаа шоудах юм.Сонгуулийн дараа суллаад явуулна биз.

  • Anonymous (November 17, 2015 3:59:13 pm )

    songuuliin shoy baisan ch yahab gol ni ynen zoboor l shiiidej neg tald ni gargaasai olon tymen minee

  • уншигч (November 17, 2015 5:14:24 pm )

    ЭЛИТ ГЭР БУЛЭЭС ГАРАЛТАЙ Ч ГЭХ ШИГ . ЭНЭ АВГАЙ ЯМАР ГАРАЛТАЙ НЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ….ХАВЬ ОЙРЫН ХУМУУСТ ГАЙ БОЛСОН АМЬТАН, ЭНУУНЭЭС БОЛЖ ТЭР ЭНХБАТ ГЭХ ХУНИЙГ ХУРЦ ХУЛГАЙЛЖ АВЧРААД ХИЛС ХЭРЭГТ ТОХООД ЮУ БОЛООД БАЙВ ДАА БУЗРЫН НУДЭНД ХУЙТЭН АВГАЙ….

  • ИРГЭН (November 17, 2015 5:16:48 pm )

    АН ЫН СОНГУУЛЫН ШОУ

  • Anonymous (November 17, 2015 5:24:08 pm )

    яамарч хүн илэрүүлчих хэрэг шүүдээ? энэ мөрөн гэдэг цагдаагын дарга бүгдыг мэднэ шүүдээ

  • сонгогч (November 17, 2015 6:14:03 pm )

    төрсөн өдрөөр нь биш төхөөрсөн өдрөөр нь хулмагнан алхах хүмүүс дотроос л илэрнэ дээ. Энэ баривчилгаа бол олон түмний анхаарлыг өөр зүгт хандуулж ямар нэг хулгай хийдэг хуучирсан аргаа эрх баригчид хэрэглэж байгаа юм биш үү

  • Anonymous (November 17, 2015 8:15:03 pm )

    Morong barij avaad shorond hii!!!!!!!!!!! Moron tsagdaa UIH gishuun hamsaatan !!! Morong shorond hii!!

  • Gegee (November 17, 2015 9:26:16 pm )

    Amid gerchtei allaga haana ch baihgui sht baigaa bol ter holbootoi ni gartsaagui biz de Mongoliin turd baigaa humuus bugd holbootoi uvur turiindee orson avilgachid tegeed l ilrehgui bgaa Odoo hamsaatan avgaigaa tsaashn haruulah gej baigaa biz iim l bohir zavaan humuus mongoliin turd shurgalsan ni hamgiin tom emgenel

  • zochin (November 17, 2015 9:47:27 pm )

    songuuliin shou

  • Hhas (November 17, 2015 11:47:05 pm )

    ene bas shoy baij bolno. gehdee mash zov bi tsagdaa baisan bol ali margaash ni tvvniig barivchlah baisan.yagaad gevel tvvnii medvvleg ymarch utgagvi zorvvtei baisan. vneheer gemt hereg baisan bol ter bulgantai l hamt alah baisan shdee. bulgand zvsee haruulchaad l zorigiig alaad l yvaad ogdog ymar aluurchin gej baihav dee tiim bizdee mongol ard tvmen min ee. bi vvnd ih tsagdaa boldog baij gej ih bodoj yvdag baisan. tegvel bi ali ert shalgaad gvitsee. ene hergiin bas neg muuhai zvil ni tuhain ved bulgan gegch etgeed ni hereg garaad sar sarch boloogvi baihad ydarsan mongoliig mini doromjilj mongold baival bi aluulna gesen aytai yum yriad gadaghaa orgon zailsan gemt heregten monoos mon bi odii hvrtel bodoj yvdag. Vneheer gemt etgeed tvvnd haldsan bol bi baitugai bulgan ih tsochirdoj toroos hamgaalalt hvseed gemteng barital hamgaalaltand baih ystoi bus bish vv. tegsen bvr duraaraa dadagh garaad zailj baidag. ter ortsond zorson geh zaluu ih holbootoi baih vvnd uls toriin zorilgo vgvi. ger bvl ahuin hvreend hiigdsen hereg yumaa gej dvgnej baina. Bas neg muuhai ni oyn gishvvn ene hergeer dalimduulj tord ih olon jil zaidalj mongol ulsaa hogjvvlsen hiisen bvteesen zvil neg ch alga. ene hvniig bas tatan buulga. hen ene hergiig hiiseniig oyn medej baigaa. aluulsnii dvv gej neg songodoj daraa ni aluurchin olno gej neg songogdoj harin odoo barichlaa gej gej bitgii shoy daarai. gertee l suu. ter suudal hiij bvteeh hvniih baih yostoi shvv oyun guai. Bi mash ih baurlaj baina. Odoo l mongoliin tsagdaa zov ajillaj ehellee. ergelt butsaltgvi tvvniig shalga prokuror mordon baitsaagch naraa.bulgan l gantsaaraa l gerch bvgdiig odoo ard tvmendee medvvleh yostoi ter batvvliin malgai ene ter yu baidag yum bvgdiig l uchirlaj tsagiin eedreeg arilgah heregtei.

  • Tseren dorj (November 18, 2015 7:47:36 am )

    Ouyn Bulgan 2 l medej baigaa baih da

  • Irgen (November 18, 2015 10:13:56 am )

    Ene bulgang hen bariulav gedgel bn elbegeegiin chiheeseer barisan bol zugeer conguuli shou ene ardchilaliihan odoo ymarch argaar ahin turiin erhend garah arg! Cagdaagiihan olon jilii ajilgaagaar bulgang barisan bol bulgang hamgaalaltand abahgui bol aluurchid bulgang duusgana

  • дүмбэ (November 18, 2015 11:58:05 am )

    нэмэргүй больж үз тэрний оронд унасан эдийн засгаа яаж сэргээхээ бодвол зөв биш үү АН аргаа бараад байгаа нэг жүжиг: бид наадхийг чинь уже мэднээ хулигануудаа 40 мянгатынхаан гэж
    ямарч боловсрол мэдлэггүй тэнэгүүд гэдгийг бас ард түмэн сайн мэднэ Ийм хүмүүсээр төрөө бариулж дараа нь модоо барьдаг бидний л хохь юм байна даа Дараагийн сонгуульд ухаантай байх болтугай

  • bantan hutgagch nariin erleg. (November 19, 2015 8:27:15 pm )

    ardchilsan namiin hiisen hereg. bulgan gegch hamsaatan n. todorhoi yuman deer bolio!!!!!!!!!!!!!!!

antalya rent a car