antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2015 12 comments

Өөрийгөө шатаасан С.Эрдэнийг хохирогчоор татаж “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн удирдлагуудыг шалгаж байна

нийтлэсэн Admin

ooriigooshataav“Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр өөрийгөө шатааж төрд бухидаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр компанийнх нь удирдлагууд ажилчидаа шилжүүлэх гэрээг дур мэдэн хийж, олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн. Мөн 200 гаруй ажилтанаа шилжүүлэх нэрийдлээр цомхотгох байгааг эсэргүүцэн ийнхүү өөрийгөө шатаасан юм. Одоогоор С.Эрдэнэ 1, 2, 3-р зэргийн түлэгдэлттэй, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Тэрээр өрийгөө шатаасан С.Эрдэнийг санаатайгаар амиа хорлохыг завдаж, гал гаргахыг хориглосон газар ил гал гаргасан гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл энэхүү мэдээллийг цагдаагийн байгууллага үгүйсгэж харин “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн гэв. Тэрээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 95.1-д зааснаар С.Эрдэнийг хохирогчоор тооцон, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлж байна. Эрүүгийн хуулийн  95 дугаар зүйлд “Бусдыг амиа хорлоход хүргэх” гэсэн заалт бий.  95.1-д “Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • zochin (November 16, 2015 4:41:29 pm )

    tiim bailguidee

  • zochinmanai (November 16, 2015 6:30:28 pm )

    Ajilchid. hudulmmurchiduur. ch
    olon jil toglohguidee.

  • zochinmanai (November 16, 2015 6:36:26 pm )

    Erdeniin buruu gesen medeelliig
    erunhii said. oncgoi baidlyn
    darga hoyr hiij baisnyg bid
    martahgui.

  • Аак (November 16, 2015 7:45:51 pm )

    Өнөөгийн тэнэг нийгэмд тэнэг Эрдэнэ баатар болох юм даа.

    • зочин (10 сар 13, 2015 3:24:03 pm )Аакд (November 17, 2015 4:13:11 pm )

      Харин чи өөрөө ямар толгой чинь дүүрчихсэн эргүү амьтан бэ? эсвэл чи хөлсний өдөөн хатгагч биз

  • zocnin (November 16, 2015 7:57:23 pm )

    ydirdlagin ard bayartsogt bga

  • АРГАА БАРСАН ХҮН (November 16, 2015 8:25:13 pm )

    АРГАА БАРСАН ХҮНИЙ ҮЙЛДЭЛ. МАН-ЫН БАТБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗАР ТАВАНТОЛГОЙН НҮҮРСЭЭ ОЛЗВОРЛООГҮЙ БАЙЖ УРЬДЧИЛЖ МӨНГӨ ЗЭЭЛЭН ХАВТГАЙРУУЛАН ТАРААЖ ӨГСӨН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭНЭГ ҮЙЛДЛЭЭС Л ҮЙДЭЛТЭЙ ТЭР МӨНГӨӨР ХЭДЭН САЙХАН ҮЙЛДВЭР БАЙГУУЛААД БАЯЛАГ БҮТЭЭГЭЭД ЦАЛИН АВААД АЖИЛЛАЖ БАЙХ БАЙСАН БОЛОВЧ ТЭНЭГТСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАЙГААР НҮҮРСЭЭ УХАЖ ӨГЧИХӨӨД ЦАЛИН Ч БАЙХГҮЙ АМЬДРАЛ Ч БАЙХГҮЙ БОЛЖ ДЭЭ ЗАСГИЙН ГАЗАР ГЭДЭГ ЧИНЬ ЭРДЭМТЭН МЭРГЭДИЙН ЦУГЛАРАЛЫН ЦӨМ ТЭНДЭЭС ГАРСАН ШИЙДВЭР БАЙДАГ БАЙХАД МОНГОЛД БАТЗАЯА МЭТИЙН ХУЛГАЙЧДЫН ГАЗАР БОЛЖ ДЭЭ АРД БИД АРГАА БАРЖ БАЙНА ДАА

  • zuliin gol (November 17, 2015 3:56:18 am )

    zuliin gol boloh sanaa bol mash hund daramttai, argaa barsan hunii hiideg ajil

  • dorj (November 17, 2015 11:01:20 am )

    Argaa barsan hunii uildel

  • Лхагва (November 17, 2015 11:53:27 am )

    Мэдээж удирдлагуудын ард хүн байж л байгаа Баярцогт Сайханбилэг гэх мэтийн хүмүүс байгааг хэн ч мэднэ. Монгол улсын маань газар нутаг бүтнээрээ байгаа гэдэгт эргэлзэж байна. Бидний үр хүүхдүүд ирээдүйд яаж амьдрах бол гэдэгт санаа зовж байна.

  • Gegee (November 17, 2015 12:41:31 pm )

    Erdene uuriinhuu tuluu temtseegui gedgiig ard tumen oilgoj demjih heregtei Hervee Erdene buruutan bolvol Mongolchuudiig boomilsonoos yalgaagui gol buruutan ni tur zasgiin erh medtnuud gedgiig uhaaraach humuusee

  • Zochin (November 18, 2015 4:13:25 am )

    Turd garsan xeden xulgaichuud ard tumnii umchiig avaxiin tuld yu ch xiixees butsaxgui boljee. tegvel mongolchuud bid ch bas zugeer suuxgui shuu. xarj baigaarai ta nar, muusain tsaaziin yaltai ex ornoosoo urvagchid . . .

antalya rent a car