Өнөөдөр саарал ордонд заларч суугаа зарим нөхдийг бид “Парламентад гурван удаа сонгогдсон эрхэм түшээ” гэж хүндлэн биширдэг. Гэвч эдгээр нөхдийг хүндлэх биш, харин ч үзэн ядаж зэвүүцмээр тийм л нөхцөл байдал үүсчихээд байна. Үүний учир нь гэвэл тэд гурав дөрвөн удаа парламентад заларч суухдаа Монгол улсыг 21 тэрбум долларын өрөнд оруулчихжээ. Өнөөдөр дэлхий дахинд гуравхан сая хүнтэй мөртлөө ийм их өрөнд баригдчихсан улс орон үзээд өгье гэсэн ч байхгүй гэнэ. Яаж ч бодсон 21 тэрбум доллар гэдэг бол төлөөд төлөөд барагдашгүй их мөнгө. Одоо энэ их өр төлбөрийн хүү, хүүгийн хүү өдөр бүр өсч байна. Цаашдаа хичнээн ч тэрбум болохыг бүү мэд. Улс орныг тэд ийм аймаар нөхцөл байдалд оруулчихаад өнөөдөр юу ч болоогүй юм шиг саарал ордонд заларч сууна. Санаа нь зовож байгаа юм ердөө ч алга. Харин ч бүр хариуцлагаас мултрахын тулд бас хөөрхөн тархи угаалт хийгээд байна аа. Улс орон хөгжихгүй байгаа, ингэж их өрөнд баригдсан нь Үндсэн хуулийн буруу гэж “хуцаж” байх юм. Тэгээд одоо Үндсэн хуулиндаа хамаг бурууг тохоод Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийж, төрийн түшээдийг 99 болгох юм гэнэ ээ. 2016 оны сонгуулиар Үндсэн хуулинд хамаг бурууг тохож байгаад парламентад дахиад сонгогдчих арга чарга хайж байгааг харж байна уу.
***
Их өрийн талаар санаа нь зовож байгаа ганц хүн гэвэл Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэн гуай л байна даа. Тэр өгүүлэхдээ “Эрх мэдэлтнүүдийн хэтэрхий дураар аашлах явдал хавтгайрснаас болж Монголын өр 21 тэрбум, хэрэв Оюутолгойн нөөцийг барьцаанд тавьж, хүнд аваад өгчихсөн зээлээ давхар тооцоод үзвэл, 27-28 тэрбум ам.долларын өртэй боллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин давсан өр. Энэ талаас авч үзвэл, манай улс Грекийн юмуу, Украины араас ороход бэлэн болчихоод байна. Украины өр бас ч гэж манайхыг бодвол бага юм шүү. Тэгэхээр улс дампуурлын ирмэгт очлоо гэсэн үг. Ирэх оноос Монгол улс өрөө төлж дийлэхгүй байдалд ороод байна. Дээрээс нь эдийн засгийн гол салбаруудад шинэ хөрөнгө оруулалт, ирээдүйд түүнтэй өрсөлдөхүйц ямар нэгэн дорвитой өсөлт өгөхүйц бэлдэц байхгүй. Иймээс бид хүнд байдалд орж байна. Цаашдаа бидэнд гаднын колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдлээ. Монголын тэжээвэр алуурчдыг бид мартах ёсгүй…” гэж мэдэгдэв.
***
Тэгтэл Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтэй нөхөд “Ард иргэд та нар санаа зоволтгүй. Энэ их өр улсын хармаанаас л гарахаас биш хувь хүний хармаанаас гарахгүй” гэх мэтийн тархи угаалт хийдэг боллоо. Өөрсдөө хэдхэн сар саарал ордонд шигдэж суух гэж ийм нэг муу түр зуурын гал унтраах үгээр ард түмнийг хуурч байна. Хувь хүний хармаанаас мөнгө гарахгүй ч гэлээ улс орон энэ их өрөнд цаашдаа маш их туйлдана. Энэхүү туйлдал хувь хүнд үйлийн үргүй нөлөөлнө. Адаглаад л хүүхдийн мөнгийг хасна гэж яриад байгаа. Энэ чинь их өрийн л балаг шүү дээ. Хэрвээ бид багахан шиг өртэй байсан бол хүүхдийн мөнгө хасагдах биш харин ч нэмэгдэнэ. Бас хүмүүсийн цалин нэмэгдэж, амьжиргаа сайжирч, худалдан авах чадвар дээшилнэ. Тэгэхээр энэ 21 тэрбум долларын их өр хэдийгээр хувь хүмүүсийн хармаанаас гарахгүй ч гэлээ амьдралд нь цаг ямагт гай болж, цаашдаа бид нэлэнхүйдээ улам ядуурах тийм байдалд хүргэж байгаа юм. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал тэвээрдэггүй гэдэг л энэ дээ.
***
Гадаадын зарим орнууд хэдийгээр тэрбум долларын өртэй байдаг ч тэр хэмжээний авлагатай байдаг юм байна. Тэгээд бараг бланс барьдаг гэнэ. Тэгтэл манайд авлага гээч юм бараг үгүй. Дандаа л гадаадаас зээлж иржээ. Зээлж болно оо. Гэхдээ манайх тухайн зээл авсан мөнгөө маш түргэн хугацаанд үр ашгаа өгөх эргэлтэнд оруулаад түүнээс олсон ашгаараа өрөө төлөх ёстой юм байна. Гэвч тэгж чадсангүй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлж буйгаар бол одоогийн бондын хөрөнгийг шууд үр ашиг өгөхгүй салбар руу голчлон чиглүүлчихжээ. Тиймээс зээлийн төлбөр нь эргээд бусад салбар дээр дарамт болж байгаа юм байна. Даахгүй нохой булуу хураана гэдэг энэ дээ.
***
21 тэрбум долларын тэр их өр Монголын ард түмэнд тэгээд наалдсан уу гэвэл үгүй. Улс нь өртэй ч гэлээ ард иргэд нь баян тансаг байвал бас яая гэхэв. Өнөөдөр манай залуучуудын авч байгаа цалин маш бага, амьдрал ахуй нь тун хүнд байна. Тэдний дийлэнх хэсэг нь лизингийн байранд сууж, лизингийн машин унаж байна. Тэгээд цалингаараа банкинд барьцаалагдчихсан. Тэтгэвэрийн хөгшид нь үр хүүхдээ сайн сайхан явуулах гээд бүгд шахуу тэтгэвэрээ зургаан сараар зээлчихсэн. Малчид нь хүүхдээ дээд сургуульд сургах гээд “ХААН” банкинд малаа барьцаалчихсан. Улс нь дааж давшгүй өртэй мөртлөө ард иргэд нь бас өртэй. Ийм дампуурсан улс гэж байх уу.
***
Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Ард түмэн сэхээнд байна, төрийн түшээд эргэхгүй байна” гэж мэдэгдсэн. Өнөөдөр ард түмэн өртэй хэдий ч арай ч сэхээнд орчихоогүй, бас ч гэж идэж уухтайгаа, шоудаж цэнгэхтэйгээ л байна. Харин улс орон маань 21 тэрбум долларын өртэй болж, ёстой л сэхээнд орчихоод байна. Одоо тэгж өмнөхтэй адил их өрийг тэглэдэг улс орон гэж байхаа больсон тухай эрдэмтэн судлаачид хэлээд байгаа. Өндөр хөгжилтэй орнууд бусдын өрийг тэглэх нь байтугай харин ч чадал дорой улс орны эрдэс баялагийг тонон дээрэмдэхээр улайрдаг болсон шүү дээ. 21 тэрбум долларын өрөө төлөхөөр бид жил болгон гадаад руу хамаг мөнгөө цацсаар байтал яваандаа өөрсдөө туйлдана. Тэр цагт ёстой л Бямбасүрэн гуайн хэлсэн “Цаашдаа бидэнд гаднын колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдлээ” гэдэг үг биелэлээ олж мэднэ шүү.
***
Ер нь арав хорин жилийн дараа бид энэ их өрнөөс болж гадныханд газар нутгаасаа тасдаж өгөх, эсвэл газраа өгөхгүй гээд тэмцэлдэх хэмжээнд очихоор болчихлоо. Өнөөдөр парламентад гурван удаа сонгогдсон эрхэм түшээ гэж цоллуулаад байгаа нөхөд Монгол улсыг ийнхүү арав хорин жилийн дараахь дайны байдалд оруулчихаад байна. Тэгээд огтхон ч санаа зовсон шинжгүй “Тайван байцгаа” гэсэн тархи угаалт хийж байна. Тэдний хийж чаддаг юм гэвэл Монгол улсыг барьцаанд тавьж байгаад гадаадаас мөнгө зээлэхдээ л сүрхий юм. Харин дотооддоо мөнгө ургуулах тал дээр бол нойлын ногоон тэгнүүд. Ард түмний татвараар цуглаад ирсэн тэр их мөнгийг хувиарлах гэж, улсын төсөв хэлэлцэх гэж хичнээн хоногоор, ямар муухай онолдож байна аа. Тэдний хийж чаддаг ажил гэвэл бэлэн ороод ирсэн мөнгийг нэг муу хувиарлах аядах л юм даа. Улс орноо Сингапур шиг хөгжүүлчихсэн бол бид та бүхнийг “Парламентад гурван удаа сонгогдсон эрхэм түшээ” гэж хүндлэн дээдэлж болох байлаа. Одоо бол үгүй шүү!
***
Улс төр ярьсан хүмүүсийг хэнхэг шизотой гээд үгийг нь огт тоохоо байж. Саяхан Боловсролын сайд Лу.Гантөмөр гэж нөхөр телевизээр лекц унших үедээ “Фейсбүүкээр дүүрэн улс төр” гэж ирээд л халаглаж байх юм. Хүмүүсийг улс төр яриулахгүй гэж зориуд ийм мэдэгдэл хийж байгаа юм. Тэгж яривал фейсбүүкээр улс төр ярьж бичдэг хүн маш цөөхөн шүү. Миний мэдэхээр иргэн Гадинжид, “Босоо хөх Монгол”-ын Цэрэннадмид, Сауле Жанимхан, яруу найрагч Б.Галсансүх нарын хэдхэн хүн л хааяа улс төрийн талаар дуугарч байх юм. Харин залуучууд бол улс төрийн талаар нам жим. Одоо тэгэхээр залуучууд минь дуугараад өг! Ер нь энэ их өр яваандаа та нарын толгой дээр л бууна шүү. Өнөөгийн энэ эрхэм түшээд арав хорин жилийн дараа гэхэд саарал ордноос аль хэдийн зайлаад өгсөн байна. Тэгэхээр эд нар хариуцлага хүлээхгүй. Тиймээс залуучууд маань энэ их өрийн талаар жаахан дуугараад өг! Гэвч өнөөдөр телевиз болоод сонинууд бүгд төлбөртэй ярилцлага нийтэлдэг болж. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдад худалдагдсан. Захиалгын болоод тархи угаалтын сэтгүүл зүй газар авсан. Ийм нөхцөлд залуучууд та нар яах ёстой вэ? Та нарын ганц эрх чөлөөний талбар бол фейсбүүк болж хувирч байна. Гэвч та нарын дийлэнх хэсэг нь тансаг ресторанд хааяа нэг идэж уусан хоол унд, архи дарсаа л фейсбүүк дээрээ тавих юм даа. Одоо харин залуучууд та бүхэн 21 тэрбум долларын их өрийн тухай байнга сануулж, энэ их мөнгөөр үр ашигтай юу хийж болох байсан талаар ухаан бодлоо уралдуулж, улмаар саарал ордонд гурав дөрвөн удаа сонгогдон заларч суугаа энэ нөхдийн чихнээс жаахан хонх уях цаг болжээ. Тэгэж гэмээнэ эд нар ядахнаа санаа нь зовоод дахиад гадаадад өр тавихгүй. ТЭД ИРЭЭДҮЙН ИХ ӨРИЙГ НУРУУН ДЭЭРЭЭ ҮҮРЧ ГАРАХ ЗАЛУУЧУУД ТА НАРААС ҮХТЛЭЭ АЙЖ БАЙГАА. Тийм учраас л “Тайван байцгаа” гэсэн тархи угаалт хийсээр байна. Одоо харин тэгүүлэхгүй шүү. Ямар ч гэсэн эхний ээлжинд 2011 онд бичиж байсан “Хувьсгал мандтугай!” хэмээх бачуурлаа нэг сануулчихъя. Тэр үед Монголын өр бас ч гэж ханатай байсан юм шүү. Одоо бол улам дордчихжээ. Гэхдээ өнөөдөр буу шийдэм барьдаг хувьсгал биш оюун санааны хувьсгал хэрэгтэй болж байна.
ХУВЬСГАЛ МАНДТУГАЙ!
Үжирсэн дорой засаглалыг уулганч Ленин шиг түлхэн унагаж
Үүлдэр нь доройтсон удирдагчдыг дахиад огт хармааргүй байна
Үелэж удамлан олон жил хүзүүн дээр сандайлж буй ноёдыг
Өндөр төрийн данс руу хумсаа дүрэхийг дахин дахин тэвчмээргүй байна
Хуучин бүхэндээ дасан зохицсон өтөл дорой амьтад
Хувьсгалаас айсандаа л “Тайван амьдаръя” гэж бувтнаж байна
Хувьхан заяаны төр улсаа хязгааргүй өрөнд сэглүүлчихээд
Хувиа хичээж, довоо шарлуулан тэрүүхэн тэндээ бүгэцгээж байна
Хувьсан өөрчлөгдөхийг хуулиар хорих нь хохой халаг байгаа
Хурдасгуур нь удааширсан дэлхийн тэнхлэгийг хөшүүрэгдмээр байна
Хурц улаан туг гартаа өргөж бадрангуй түмнийг уриалаад
“Хувсгал мандтугай, урагшаа” гэж бардам омоглон хашгирмаар байна
Дорой ядуугаа хүлээн зөвшөөрч эвлэрсэн олон түмэндээ
Долоон сарын нэгний эрч хүчийг давтуулж нэг амсуулмаар байна
Далан жил ноёрхсон Ху намын байр өрвөлзсөн галд автсан шиг
Даварсан авилгачдын оромж түймэрт өртөхийг дахиад нэг хармаар байна
ХУВЬСГАЛ МАНДТУГАЙ!
(Жич: Энэ бол шүлэг биш, аргаа барсан хүний бачуурал)
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 16, 2015 12:28:13 pm )
Д. Бямбасүрэн гуайн нэрийг УИХ-д дэвшүүлмээр юм даа энэ намууд.
-
Солонгот Балдан (November 16, 2015 1:44:07 pm )
Ардчилсан намаа аврая,нэр хүндээ сэргээе гэж байгаа бол эхлээд Баярцогтоосоо сал.
-
Солонгот Балдан (November 16, 2015 1:52:03 pm )
Дашшийн Бямбасүрэнгуай бол миний монголын ард түмний дундаас төрсөн эх оронч, эрдэм ухаан төгөлдөр, хамгийн дээд хүн эрдэнэ мөн.
-
Anonymous (November 16, 2015 2:53:18 pm )
Byambasuren eren onii eheer yu hiisniig tas martaad odoo magtaad ehelsen uu.
-
Б.С (November 16, 2015 4:06:00 pm )
2-3 удаа сонгогдсон нөхдүүд чинь ихэнх нь бага хурлын гишүүд байсан.Анхдугаар үндсэн хууль батлалцсан гээд 2010 онд билүү өөрсддөө 70,000,000 төгрөгийг/ нэг хүнд/ цагаан сар болох гэж байхад битүүний үдээс хойш өгсөн сум бүрээс-1 аймагуудаас хичнээн ч хүн депутат боллоо тэр бүгдэд өгсөн тэдгээр эрхэмүүд сумандаа 1 ч зоосны хөрөнгө оруулалт хийгээгүй бүгд чимээгүй авсан гэх мэт өр аль дээр үеэс эхлэсэн
-
даваа (November 17, 2015 8:41:27 am )
Дэмжиж байна. Арай дэндлээ. АН ын Гончигдорж, МАН ын дэмбэрэл, намдорж,…..олон удаа сонгогдлоо. Хувь хүний хувьд хариуцлагаа бодоод дахиж нэрээ дэвшүүлэх хэрэг алга. Шударга, эх орноо гэх сэтгэлтэй хүнийг УИХ д, төрд гаргаж чадвал энэ замбараагүй луйврыг зогсоож чадна. АН, МАН – ынханг дахиж сонгохгүй. ИРГЭДээ шинэ, шударга, АН, МАН ын луйварчдыг байх ёстой газар нь явуулах хүнийг сонгох хэрэгтэй
-
Г.Батнасан (November 17, 2015 12:40:32 pm )
Энд чинь хамгийн түрүүнд Элбэгдорж /одоо УИХ гишүүн биш ч/ Баярцогт, Гончигдорж, М.Энхболд, Дэмбэрэл, Лүндээжанцан, Нямдорж, Улаан гээд 3 ба түүнээс дээш удаа сонгогдогсод бүгд хамарна. Бас Сайдын сэнтийгээс салдаггүй Дорлигжав мэтийн хутгуурууд, Бат үүл толгойтой хулигаанууд орно.
-
Зочин (November 17, 2015 1:55:27 pm )
За тийм ээ. 25 тэрбум долларын өрөнд уначихлаа. Золигийн хүүхдүүд мөрийтэй тоглоод их алдчихлаа. За яахав ах нар нь нэг юм бодохоос. Хоёроос гурван арга байна.
1-рт. Оюу толгойн ордоо хэдэн ч тэрбум доллар торгуульд төлсөн хамаагүй буцааж авах,
2.Ноён уулын Гачууртын ордны лицензийг хурааж авах
Зөвхөн энэ хоёр Лицензийг гартаа оруулсан байхад ах нар нь бас бус ганц хоёр ордоо барьцаанд тавиад 50-60 тэр бум доллар хөөгөөд ирэх юм. Харин хүүхдүүд дахиж мөрийтэй хамаагүй тоглохгүй байх хэрэгтэй Санаа бүү зов. Монголбаян, Чингисийн үлдээсэн жаахан юм бас байна. -
Дуламсүрэн (November 17, 2015 2:09:51 pm )
АН МАН дахин сонгуулд битгий сонгоорой одоо үүнээс илүү ядуурал үзэх гээгүй бол энэ 2 намыг халах цаг болжээ улс орноо худалдаж идсэн луйварчидыг зайлуул монголчуудаа Сайиханбилэг Баярцогт Гончигдорж гэх мэт ард түмний амьдралаар тоглоом зугаа хийсэн луйварчид одоо цадаагүй суудлын төлөө ард түмнээ улс орноо худалдаж бидний монголчууд ядуурсаар байна тийм болохоор тэмцэж босох хэрэгтэй монголчуудаа
-
Зөвлөгч (November 17, 2015 2:30:59 pm )
Монголчуудаа мартсануу Монголыг сүйрүүлэх эхлэлийг Бямбасүрэн сайд байхдаа хийсэн энэ хүний балгаар бид нэг ядуурсан одоо хулихдуулахаа больё Харин муу нэртэй Энхбаярийн үед монголчууд өрнөөс гарч дансандаа мөнгөтэй ард түмний амьдрал ингэж доройтоогүй байсан шүү монголчуудаа Идэж уусанч монголчууд бидэндээ үлдээдэг байж дээ одоо юу ч үгүй дааж давахгүй өртэй Үр хүүхэд минь хойч үе минь яаж амьдарах болж байна даа Монгол орон эх нутгаа аврах цаг болжээ дахин энэ2 намыг алт амалсанч битгий сонгоорой
-
Зөвлөгч (November 17, 2015 3:00:11 pm )
Элбэгдорж гэж нэг хөгий гахай монголын ард түмний төлөө юу хийж байгаа юм бэ энэ гахайг одоо зайлуул ард түмэн арай дэндүү ядуурч байна энийг энэ гахай мэдэж байгаа боловуу Монголын ард түмний нуруунд яасан их ачаа үүрүүлдэг юм бэ татвар нэмэхээ болиоч арай хэтэрч байна Луйварчидыг дахин сонгуулд юуч амалсан сонгмооргүй байна шүү Монголоо эх баялагаа аваръя монголчуудаа Сонгуулдаа 2 намыг сураггүй болгоё дахин сонгож болохгүй шүү монголчуудаа тархи толгойгоо дахин угаалгаж гэндэж болохгүй шүү
-
ЖААГИЙ (November 17, 2015 3:28:04 pm )
Энэ УИХ гишүүдээс АН МАН гишүүдийг бүгдийгдахин сонголгүй шинэ нам бие даагч нар МАХН сонгож монголын түүхэнд байхгүй сонгуул хийх хэрэгтэй шүү монголчуудаа Луйварчдыг дахин сонгож монгол орон ард түмнээ сүйрүүлээд яах юм бэ одоо болъё үүнээс илүү сүйрэл доройтол үзмээргүй сонсмооргүй хармааргүй байна
-
Irgen (November 17, 2015 4:54:59 pm )
Yum l bol bayartsogt geh yum. Bolioch maluudaa gants hun tor udirdaagui biz dee
13 Comments