antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2012 3 comments

Бөө Э.Мөнхбат мөнгөөр засал хийлгүүлсэнгүй гэж Ж.Баярсайханы машиныг дэлбэлжээ

нийтлэсэн Admin

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-ний үүрийн 04:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд иргэн Ж.Баярсайханы машинд тэсрэх бодис тавьж, дэлбэлсэн хэрэг гарчээ.

Ж.Баярсайхан нь эхнэрийнхээ хамт тус суманд «Найман шарга» нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг аж.

Тэд жилийнхээ заслыг хийлгэхээр Э.Мөнхбат гэгч бөөлдөг залууд үзүүлжээ. Гэтэл Э.Мөнхбат «Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай» хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Харин Ж.Баярсайханд тухайн үед Э.Мөнхбатын нэхсэн мөнгө байхгүй байсан болохоор засал хийлгээгүй юм байна.

Нэхсэн мөнгийг нь өгөөгүйд хорссон бөө Э.Мөнхбат гэгч уурхайн тэсэлгээнд хэрэглэдэг хоёр ширхэг бодис машин доор нь тавьж, тус хэргийг үйлдсэн байна. Энэ хэрэг гарсны дараагаар Ж.Баярсайхан өөрийгөө бөө хэмээсэн Э.Мөнхбатын хэлсэн нь үнэн байсан гэж итгэж байжээ.

Болсон хэргийн талаар сумынхаа Цагдаагийн хэсэгт мэдэгдсэнээр хэрэг гарснаас хойш тав хоногийн дараа буюу 29-ний өдөр гэмт этгээд Э.Мөнхбат болохыг тогтоосон байна. Одоогоор гэмт этгээд болох Э.Мөнхбат нь Зүүнхараа сумын Цагдан хорих төвд хоригдон шалгагдаж байгаа бөгөөд бид газар дээр нь хийсэн сурвалжлагаа маргаашийн дугаарт хүргэх болно.

Ч.Бямбадулам

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 04, 2012 1:21:29 pm )

    muusain boo ner oorsdondoo ogogch luivarchin hulgaichuudiig odoo zogsooh tsag ni bolson!!!!humuusee iimerhuu torliin hun durst hulgaichinguudaas bolgoomjilj hol yavaarai

  • Anonymous (January 04, 2012 3:14:01 pm )

    ta nar tegeed erguuteed l ooriinhoo amidraliig oorsdoo shiidej chadahgui eldev huneer amidralaa zaalguulah geed zaliluulaad yavaad bai hohi chine etsesiin etsest hun ooroo oortoo l ezen bj etseg eh 2 oo shutej amidraach malnuudaa

  • Anonymous (January 05, 2012 8:55:47 am )

    oboo muu gar yumaa

antalya rent a car