antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2015 2 comments

Парист дахин халдлага болж 100 гаруй хүн амь үрэгдлээ

нийтлэсэн Admin

parishaldlaga'Өнгөрсөн шөнө Франц улсын нийслэл Парис хотноо алан хядах цуврал ажиллагаа боллоо. Тодруулбал, баасан гарагаас бямба гаригт шилжих шөнө Парисийн хэд хэдэн газарт хүмүүсийг барьцаалсан болон хүмүүс рүү буудсаны улмаас 150 гаруй хүн үрэгдсэн хэмээх мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Одоогоор Парист онц байдал зарлаад байгаа бөгөөд амь үрэгдэгсдийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа юм. Мөн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ ням гарагт  “Их-20”-ийн уулзалтад оролцохоо цуцлаад байна.

Одоогоос арван сарын өмнө Парис хотод байрлах “Шарли Эбдо” сэтгүүлийн редакцид  зэвсэгт халдлага болсны улмаас 11 хүний амь эрсдэж, 10 хүн хүнд шархадсан хэрэг гарсан билээ. Өчигдөр шөнө болсон энэхүү аймшигт халдлага нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улсад тохиолдсон хамгийн их хүн амь үрэгдсэн алан хядах ажиллагаа болж байна. Болсон хэрэг явдлын талаар бид цаашид дэлгэрэнгүй мэдээлэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • bantan (November 14, 2015 1:36:06 pm )

    Европ лалын хооронд их дайн дэгдэх вий дээ.Ингээд байвал ч юм болно шүү.Америкыг дагаж их далдагнавал ингэнэ дээ.Аймаар
    хэрэг болжээ.Эх дэлхий минь амар амгалан байг.

  • konteiner (November 14, 2015 2:51:40 pm )

    dainii hajuugaar dajin gj hytaduud ene ve.eer tuiweeh wwii dee

antalya rent a car