antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2015 Comments are off

Улаанбаатарт 6 градус хүйтэн

нийтлэсэн Admin

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: 15, 16-нд ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ.

2015 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг,төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс секундэд 9-14метр, бусад нутгаар баруун хойноос  секундэд 7-12 метр.  Хүйтэрч Дархадын хотгороор 14-19 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 6-11 градус хүйтэн, Говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Хүйтэрч 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 82хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны арваннэгдүгээр сарын 15 -ноос арваннэгдүгээр сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд баруун зүгийн нутгаар, 18-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car