antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2015 Comments are off

Xөх морь өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 3. Санчир гараг. Эрхтний тэнгэрт одтой, 1 цагаан мэнгэтэй, хөх морь өдөр.

Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car