Авто машин хулгайлах хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 93,7 хувиар өссөн гэж ЗЦГ-аас мэдээлж байна.
2014 онд ийм төрлийн гэмт хэрэг 175 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний арван сард 339 машин алдсан дуудлага иржээ. Хөвсгөл, Архангай, Улаанбаатар хотод машины хулгай их байгаа аж. Архангай аймагт 22, Хөвсгөлд 64, Улаанбаатарт илүү олон машин хулгайлсан тоо байна. Хот дотор Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт “Приус”, “Аксент”, “Кроун” маркийн машин их алдагдаж байгаа тул иргэд, жолооч нарыг сэрэмжтэй байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ
-
зочин (November 12, 2015 8:59:11 pm )
Архангайд 1 ч машины хулгай гараагүй, 22 гэх шиг худлаа ярихаа боль, мотоцикл бол харин унаад талийчихдаг гарууд бий
-
зочин (November 12, 2015 10:14:38 pm )
машин ачих ажил чинь хулгайчдыг төрүүлж дэмжиж цаг хугацаа алдагдуулж байгаа шүү
-
тэнэг (November 13, 2015 9:00:23 am )
машин алдагдаж байгааг баримтаар үзүүлээч хө
3 Comments