Хүний хамгийн үнэт эрдэнэ нь эрүүл мэнд юм. Хүн амьтаны эрүүл явах үндэс бол цэвэр агаараар амьсгалах. Гэтэл манай улсын агаарын бохирдол дээд хэмжээнд хүрч энэ ч бидний хойч ирээдүй болсон бяцхан үрс, эхийн хэвлийнд буй урагт муу нөлөөлж байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэнд сайхан мэдээ дуулгахад таатай байна. Цэвэр агаар, тохилог орчинд хүүхэдтэйгээ амарч бяцхан үрсийнхээ эрүүл чийрэг өсөн бойжиход тань “ХУСХАН” эх хүүхдийн амралтын газар тусална. Манай улсад эх хүүхэд болон гэр бүлээрээ цэвэр агаарт амрах бяцхан үрсэд зориулсан тусгай үйлчилгээ үзүүлдэг газар тэр бүр байдаггүй. Тэгвэл тус амралт сувилалын газар цэнгэг агаарт хүүхдүүдэд болон жирэмсэн эхчүүдэд зориулсан алжаал тайлах массаж, эрүүл зөв хоололт, хүүхэд харах үйлчилгээ, гоо сайхан гээд бүх үйлчилгээг нэг дор цогцлоожээ. Эргэн тойрондоо хус, нарсан ойгоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгаль, нам гүм цэвэр орчинд, өвлийн хүйтэнг үл анзаарам тохилог дулаан байранд хайртай гэр бүлээрээ амрах боломж олгож байна.
“ХУСХАН” эх хүүхдийн амралт нь сурагчдын амралтанд зориулж зөвхөн сурагчдад 11 сарын турш 50 хувийн хямдралтай үйлчлэхээр болжээ. Шинэхэн сурагч болох 6 настангууддаа онцгойлон бэлэг барьж, өдөр бvр ядаргаа тайлах массаж болон, ясны шөлөнд оруулж алжаал ядаргааг нь тайлж өгөх юм байна. Мөн дашрамд дуулгахад хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярт зориулж онцгой “сюрприз” барих юм байна.
Энэхүү үйлчилгээнд:
– Өдрийн үндсэн 3 хоолтой, өглөөний цайнд хөнгөн хоол, өдрийн хоолонд 1 ба 2-р хоол, оройн хоолонд 2-р хоол. Мөн хоолны хооронд өвөлдөө байгалийн зэрлэг чацаргана, аньс, нэрсний ханд, халуун аарц зундаа сүү тараг өгөх ба ногоон цай, үзэмний шүүсээр үйлчлэх болно.
– Хүүхдийн насны онцлогт тохирсон амт чанар сайтай хоол хийж өгнө.
– 3 нас хүртэлх хүүхдийг хар цай, усанд оруулж, нярайн болон хүүхдийн массажийг наран шарлагтай хослуулан хийж өгнө.
– Хүүхдэд цэр ховхлох массаж хийж өгнө.
– Бүх насны хүүхдэд хүүхдийн массажтай.
– Цэвэр, тохилог саун ээжүүдэд үнэ төлбөргүй.
-Ээжүүддээ алжаал ядаргаа тайлах бүтэн бие болон гоо сайхны массажийг мэргэжлийн массажист үнэ төлбөргүй хийж үйлчилнэ.
– Жирэмсэн эхчүүдэд жирэмсэний массаж хийж өгнө.
– Олон хоног амарч байгаа ээжүүддээ туслаж хүүхдийн хувцасыг хүүхдийн зориулалтын угаалгын нунтаг ашиглан угааж өгнө.
– Ээжүүдэд тусгайлан гарын лаагаар үйлчилнэ.
– Хvvхэд харах vйлчилгээ
Үнэ төлбөр: Дээрх бүх үйлчилгээ ороод нэг хоног нь,
Ээж; 78000-88000-98000 тегрег,
Аав; 55000 төгрөг,
Хvvхэд: 0-5 сар (нярай) vнэ төлбөргүй,
0,6-5 нас (цэцэрлэгийн нас) 15000 төгрөг,
6-10 нас (бага анги) 20000 төгрөг,
11-18 нас (дунд, ахлах анги) 40000 төгрөг
Захиалгын утас: 99129241
Тус амралтын асрагч нар өндөр ур чадвартай, хариуцлагатай 3 жилийн туршлагатай хамт олон үйлчилдэг гэдгийг дуулгахад таатай байна. Бяцхан үрсийнхээ эрүүл саруул өсөн бойжих нь хамгийн чухал. Үүний зэрэгцээ бяцхан үрсээ асраад амрах завгүй байгаа ээжүүд маань цэвэр агаар, байгалийн сайханд гэр бүлээрээ амрах боломжийг бүү алдаарай.
Хаяг: Улаанбаатар хотоос баруун зvгт 53 км-н зайд, Дархан хот явах зам дагуу 52-н даваа, өргөн булагын аманд байрладаг.
Их хотын стресс, агаарын бохирдлоос тvр ч болтугай холдож гэр бvл, хайртай хvмvvстэйгээ зорин ирсэн хvн бvхэнд бид найрсагаар vйлчлэх болно.
Холбоотой мэдээ
-
айлгүй (November 16, 2015 12:43:49 pm )
төр засаг минь хямраад түмэн олон чинь төгрөг. доллоргүй болчоод байхад яасан үнэтэй юм бэ,,
-
amragch (November 16, 2015 1:01:21 pm )
uilchilgee mash saitai saihan gazar bn lee une neeh undur bishee ur huuuhdee gedeg humuust bol mash saihan gazar bn lee shu bayrlalaa
-
zochin (November 21, 2015 11:54:30 am )
chamd unetei bish l um bgaa biz.busad humuust unetei bn.ur huuhdee bodood uneheer yawah bolomjtoi hun tsuuhun bn.bayarhuu gar ve yasan.end yawahgui bol ur huuhdee bodoogui hereguu.udriin 70,80 arai l bishee.
-
utanaa (November 22, 2015 2:45:33 pm )
atai l ynetea bna qer bul baqz vne qatqah hereqtei
-
Anonymous (November 25, 2015 6:31:39 pm )
Une ni arai bishee, ur huuhdee boddoggui hun gj haa bsiin, ashig olj bolnoo gehdee hed nugalj bish. Ingeed bichiheer archaagui geh uu!!!
-
bodooch (December 27, 2016 12:01:35 pm )
jasan ish unetei um be bolooch
6 Comments