antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2015 2 comments

Тайлбарлагч Д.Төмөрбаатар Хакүхо аваргын өчигдрийн барилдааныг юу гэв

нийтлэсэн Admin

sumotailbarlagchЯмар нэгэн чухал, эргэлзээтэй, барилдааны дараа Японы сүмогийн холбооны тэргүүн өөрийнхөө бодлыг товчхон илэрхийлж хэвлэлд мэдээлэл өгдөг. Сүмогийн нарийн ширийнийг сайн мэдэхгүй жирийн сонирхогчид холбооны тэргүүний үгнээс ойлголт авна. Өчигдрийн Хакүхо аварга Ёшиказэ хоёрын барилдааны талаар Китаноүми тэргүүн “үзэгчдэд нэг л тиймэрхүү барилдаан мэт харагдсан байх л даа, аварга алгадах теник хэрэглээд л босоод ирэхэд өрсөлдөгчийнх нь хөдөлгөөн өөрт нь тод харагдаад, аварга өөрийн мэдрэмжээрээ л “хажуу тийш болчихож” байгаа юм.

Ёшиказэгийн хувьд ингэж унанаа гэдэг бол хөл нь хэтэрхий хойно байсан, цээж хэсгээрээ хэтэрхий урагшаа тэмүүлсэнтэй холбоотой, түүний хувьд өнгөрсөн тэмцээн дээрхтэй адил барилдаан болсонгүй л дээ” гэж дүгнэсэн байна. Өчигдрийн барилдааныг шүүж байсан шүүгчдийн ахлагч Фүжишима (Мүсоояма) “аварга зайлж хажуу тийш болоогүй, тулж очоод л өрсөлдөгчийнхөө хүчийг сарниулах гэсэн тактик биз” гэжээ. Ёшиказэ ч өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Дээрх мэдээллийг “Спооцү хоочи” сонины элетрон хувилбараас авав.

Д.Төмөрбаатар Сумо тайлбарлагч, Япон судлаач


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (November 12, 2015 3:40:46 pm )

    япон гэл мэдэхээс энэ тэнэг гар сумо алаараа мэддийн

  • Mongol (November 12, 2015 9:49:40 pm )

    Ed medehgui hun ediin ner gutaanaa gej.

antalya rent a car