“Бурхангүй газрын бумба галзуурав” гэгчийн биелэл Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд болжээ.
Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо нь Баянхошууны гэр хороололын орчимд нутаг дэвсгэртэй бөгөөд тус хороонд гэрэлтүүлэг, золбин ноход, зам талбайн тохижилт гээд Засаг даргын анхаарал тавих шийдвэрлэх асуудал олон байсаар байтал тэдгээрийг үл тоон хувийн төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүргээ умартан хорооныхоо ажилчдыг хувьда ашиг олох үйл хэрэгт дайчлан ажиллуулж байгаа бусармаг үйлдэл гаргаж байгаа мэдээлэл ирлээ. Тэрбээр энэ тухайгаа бүр айл бүрд урилга тараалгаж байгаагаас гадна ичих нүүргүйгээр улаан цайм Аялалыг зохион байгуулагч 8-р хророоны Засаг дарга Х.Эрдэнэтуяа хэмээн СХД-ийн 8-р хорооны албан ёсны фэйсвүүк пэйж хуудсанд оруулсан ажээ.
Засаг дарга Х.Эрдэнэтуяагийн хорооны иргэдэдээ хандан айл өрх бүрээр тараалгаж байгаа дээрх Итгэлт хамба руу аялахыг урих нэрээр бизнесийн ашиг олох зорилготой “урилга”-ыг хүлээн авсан иргэд мэл гайхаж, цэл хөхөрчээ.
Ийнхүү төрийн ажлыг хувьдаа ашиг олох арга зам болгож байгаа хороон Засаг даргад хариуцлага тооцдог хууль журам, төрийн байгууллага гэж баймаар юм даа гэж аргаа барсан СХД-ийн 8-р хорооны иргэд учирлаж сууна.
АТГ-ынхан үргэлж сайд дарга нарыг шалгаж байх хооронд тэдний ар хударгаар хороон Засаг дарга нар ийнхүү төрийн ажлыг хувийн компанийн ажил мэтээр явулж байгааг анхааралдаа авах цаг хэдийнэ болсон бизээ.
А.Тамир
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 12, 2015 1:08:47 pm )
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, дотроо 00-той, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457
-
зочин (November 13, 2015 10:07:00 am )
АН-аас албан тушаал хашдаг төрийн албан хаагчид мөнгө хулгай хийнэ, албан тушаалаа ашиглана, сүүлийн үед нэгнийгээ алдаг хүчинддэг боллоо доо,, мэргэжилгүй, боловсролгүй, хомхой хүмүүсийн хийдэг ажил юм даа
2 Comments