antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2015 22 comments

Авлигачид АТГ-ын ард байдаг уу

нийтлэсэн Admin

ATGХулгайч л хулгайчыг бариарай гэж хамгийн чанга хашгирдаг гэдэг. Өнөөгийн улс төр яг л ийм байна. Жинхэнэ авлигач л “авлигачид” гэдэг үгийг амны уншлага шиг давтаж, хараад байхад өрсөлдөгчидөө намнаад байх шиг. Аль ч нийгмийн үед амь бөхтэй оршисоор байдаг авлигын эсрэг тэмцэхээр анх байгуулагдаж байсан АТГ-ын үйл ажиллагаа одоо утгаа алдаж авлигатай тэмцэх биш “өшөө авагчидын” гар хөл болон хувирлаа. Ганц АТГ ч биш. Үндсэндээ хууль хяналтын байгууллагын удирдлагууд хэн нэгний гарын үзүүрээр хөдөлдөг жинхэнэ “утсан хүүхэлдэй” болчихож. Хэн нэгэн засгийн эрхийг гартаа авмагцаа хамгийн түрүүнд хууль хяналтын байгууллагын удирдлагыг сольдог. Дараа нь өөрийнх нь хэтийн зорилгод тээг саад болсон өрсөлдөгчөө муу авилгач гээд бариад хорьчихдог.  Харин өөрсдийнх нь эрх мэдэлтэй байх үед хууль хяналтынхан ар талыг нь бат найдвартай хамгаалдаг. Ийм нэг бичигдээгүй хууль одоо бүр нүднээ ил болчихлоо.

Хувийн ашиг сонирхол гэдэг угтаа ямар аймар зүйл байдгийг сүүлийн хэдэн жил монголчууд харлаа. Одоогийн Засгийн газрыг авч яваа АН ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө дотроо дайн зарлаж эхнээсээ нэг нэгийгээ чадаад эхэлчихсэн. Улс орны эрх ашгаас илүүтэй Оюутогой, Тавантолгойд гар дүрж, гадныхны даалгаварыг биелүүлэхээр өөр хоорондоо хэмлэлцэж сууна. АН-ын дотоод зөрчил нь сүүлдээ өнөөх барьж хорьдог, ял өгөөд үүрд явуулах гэдэг тал руугаа хэлбийчихсэн. АН-ын дарга байсан Н.Алтанхуягийг яасан их оролдлоо. Сүүлдээ түүний туслах байсан Л.Гансүхэд “Нүүрс” хөтөлбөрөөр дамжуулж улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр ял өгчихсөн. Үнэндээ хоёр ч телевизээр шууд дамжуулсан Л.Гансүхийн шүүх хурлыг хэр бодитой, шударга шүүлт болсоныг ард түмэн харсан. Гэлээ гэхдээ халаглаад өнгөрөхөөс өөрийг хийж чадсангүй. Н.Алтанхуягийг авлигач гэж цоллох болсон шалтгаан нь угтаа бол орд газрын тэмцэл гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ. АН-ын одоогийн дарга З.Энхболд бүлгийнхээ хуралдааны үеэр “Намын дарга нарын туслахыг барьж хорьдог уламжлал яваад байгаан бол дулаан хувцасаа бэлдээрэй, дараагийнх нь чи ч байж магадгүй” гэж туслахдаа хэлсэн байна лээ. Энэ нь АН-ын эрх мэдэлтнүүд “зорилгоо” биелүүлэхийн тулд хүний өөрийн гэж ялгалгүй барьж хорьдог гэдгийг тодорхой хэлээд өгчих шиг болсон. З.Энхболд Тавантолгойтой асуудлыг УИХ-аар хэлэлцэх ётсой гэх мэтчилэн цор цор хийгээд эхлэхээр өөрийг нь бас оролдож магад гэдгээ шууд л хэлчих шиг болно лээ.

Саяхан болж өнгөрсөн бас нэгэн баривчилгаа бол Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг авч одсон хэрэг. Энэ нь Х.Баттулгыг зүгээр хатгахтай л адилхан үйлдэл болсноор АН-ынхан алалдахад хэзээд бэлэн гэдгийг харуулсан. Х.Баттулга “Нэгнийгээ орон шоронд хийх хэмжээний зөрчил албан тушаал төдийхөнд байхгүй. Үүний цаана эрх мэдлээ удаан хугацаагаар авч үлдэх, цаашлаад Тавантолгойг хүссэн хувилбараараа авах гэсэн зорилго. З.Энхболд намын даргын хувьд энэ асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх ёстой гэсэн шаардлага тавьсан учир өнөөдөр туслахдаа тоглоом болгож дулаан хувцасаа бэлдээрэй гэж хэлж байна” гэсэн ярилцлага өгсөн. Тэдний өөрсдийнх нь үгнээс өнгөц дүгнэхэд төрийн өндөрлөгүүд маань томоохон орд газруудын төлөөх дайныг хэнтэй ч хамаагүй хийхэд бэлэн байгааг харж болохоор байна.

Жинхэнэ авлигач, бүр загалмайлсан эцэг нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэдэг. Түүнийг намынхаа нэрийг аваад өрх тусгаарласан цагаас нь эхлэн ээрсэн. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр авлигын л хэрэг байвал Н.Энхбаярт аваачаад наачих гээд байдаг муу занд хууль хяналтын байгууллага сурчихвий дээ. Тэр эрхэмийг өмгөөлсөндөө биш ч Н.Энхбаяр дээр олны анхаарлыг төвлөрүүлж байх зуурт нь өөр бусад авлигачид нь ар хударгаар ил цагаандаа гараад байна. Үүний тодорхой жишээ бол С.Баярцогт. Нууж хаасан нь ил болж, өөрөө ч хүлээн зөвшөөрчихөөд байхад нөгөө авлигын харшилтай мэтээр зарлан тунхаглаад байсан Ц.Элбэгдорж “С.Баярцогт энэ талаараа тайлбар хийсэн шүү дээ” гэж хэлээд толгойг нь илээд сууж байсан. Одоо Ё.Отгонбаяр гэгч нөхөр улаан цайм хүнээс авлига нэхсэн гэх. Эхнэр нь өөрийн нэр дээр 20 гаруй данстай, дансаар нь 300 сая ам.доллар орсон гэнэ. УИХ-ын гишүүн Х.Баттулга “Би Ё.Отгонбаярыг, эхнэрийг нь ч сайн мэднэ. Тэдэнд тийм хэмжээний мөнгө эргэлдүүлээд байх бизнес байхгүй” гээд хэлчихсэн байна лээ. хүн хэдэн данстай байх, дансаар нь хэр хэмжээний мөнгө эргэлдэх нь ардчилсан оронд хувийн асуудал байж болох ч хүнээс авлига нэхэж, өгөхгүй болохоор нь нармайг нь нээнэ гэдэг АТГ-ын оролцох хэрэг биш гэж үү. Улсынх нь Ерөнхийлөгч үзэн ядаад эхэлбэл АТГ хөдөлдөг. Бусад үед нам жимхэн байдаг АТГ Ерөнхийлөгчтэй маань шууд холбоотой ажилладаг болчихож.

Олны үг ортой л гэдэг. Монголчууд тэнэг биш болохоороо улс төрд юу гээч нь болоод байгааг харж, мэдэж л байгаа. Монголд дуулиан тарьсан хоёр ч том шүүх хурлыг хэвлэл мэдээллийнхэн орон даяар шууд дамжууллаа. Нэг нь Н.Энхбаяр, нөгөө нь Л.Гансүх. Тэд хоёулаа улсын хөрөнгийг хувьдаа завшсан авлигачид нэртэй. Хоёр шүүх хурал Монголын ард түмнийг жинхэнэ утгаар нь хямраасан. Баримт нотолгоо нь эргэлзээтэй, хэн хаана яагаад хохирчихсон нь тодорхойгүй байхад л шүүхчид ял уншчихдаг юм билээ. Хамгийн сүүлд Л.Гансүхийн шүүх хуралд хохирогч нэртэй ирсэн этгээдүүд яагаад өөсрдөө хохирчихоод байгааг ч бүрэн тайлбарлаж мэдэхгүй байгаа харагдсан. Манай хууль хяналтын байгууллага, шүүх ингэж л ажиллаж байна. Үнэндээ тэд эрх мэдэлтнүүдийн өгсөн даалгаварыг ягштал биелүүлдэг сайн “бууны ноход” болчихсон гэдгээ харуулсаар л байна. Ингэж хардах хангалттай хардлага байна. Учир нь ил цагаандаа гарчихсан жинхэнэ авлигачыг АТГ тойроод л ажиллаад байх. Монголчуудын нүдний өмнө булайгаа дэлгэж явсан С.Баярцогтыг шалгаад өгөөч гэсэн хүсэлтэй олон хүн байхад тэр өнөөдөр торох саадгүй ажлаа хийж сууна. Учир нь тэр Тавантолгойн асуудлаар Ц.Элбэгдоржтой нэгэн үзүүрт сэтгэлтэй болохоор түүнийг одоохондоо оролдох зүрхтэн олдохгүй байна гэдгийг захын хүн мэдэж байна.

Хамгийн сүүлд АТГ-ын хийсэн дуулиант баривчилгаа ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба дээр хэрэгжлээ. Шөнө оройн цагаар авч одсон түүнийг өөрөөндөө авлигад авсан 500 сая төгрөгийг тоолоод сууж байсан гэнэ лээ. яг энэ торгон агшинд АТГ-ынхан очиж гардсан байгаа юм. Үнэндээ энэ бол нийгмийг талцуулах гэсэн арга ядсан ажил гэж харагдсан. Угтаа бол МАХН, МАН хоёр нэгдэх сургаар АН-ынханы хийсэн сөрөг арга хэмжээ. Ингэж тайлбарлавал үнэнд илүү дөхөнө. УИХ-г тараах дээрээ тулаад байгаа асуудал бодит ажил болвол сонгууль хамаагүй эрт болно. Энэ үед МАН, МАХН хоёр нэгдэж сонгуульд оролцвол АН-ынхан арчигдаад өнгөрнө гэсэн үг. Тэгэхээр юун Тавантолгой манатай юм болно. Гадаадын том хөрөнгө оруулагчид Элбэгээтэй хийсэн тохироо үндсэндээ нурна гэсэн үг. Иймээс л Н.Энхбаярт МАН-тай нэгдэж үл болох анхааруулгыг Г.Шийлэгдамбын баривчилгаагаар өгөөд байх шиг. Яагаав нөгөө Н.Алтанхуягийн, Х.Баттулгын хүнийг барьдаг шиг.

Ер нь тэгээд жинхэнэ авлигачид хаана байна вэ. Х.Бадамжунай, Сү.Батболд, М.Энхболд гээд яригдаад байхаас шалгагдаж гавьдаггүй хүмүүс монголын төрд дархлагдаад л үлддэг. Нам намаас нэгдсэн жинхэнэ авлигачид хүрээгээ тэлсээр, ард түмэн элгээрээ хэвтсээр л. Тэгэхээр бидэнд нэгэнт хүчээ авчихсан энэ “том бүлэглэлийг” зад татах хүчинг дараагийн сонгуулиар гаргаж ирэх цор ганц арга байна. Эсвэл гадаадын мафитай кинон дээр гардаг шиг томоохон яс дунд нь чулуудаад өөрсдөөр нь хэргийг нь илчлүүлэх бас нэгэн арга байх. Ямартай ч  энэ том бүлэглэлийн жинхэнэ загалмайлсан эцгийг олж дарах нь л хамгийн зөв гарц гаргалгаа. Гэхдээ хэдийд монголчуудын хүсэл биелж энэ том сүлжээ сүйрч унахыг таашгүй болоод байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • даваа (November 11, 2015 12:28:03 pm )

    ОЮУ толгойн гэрээгээр баяр, баярцогт, зориг нар мөнгө босгосон гэж их хардах үндэслэл бий. Гэхдээ тэд МАН, АН ын удтрдлагад ойр хүмүүстэй шагналаа хуваасан байх талтай

  • Anonymous (November 11, 2015 12:40:29 pm )

    оюу толгой бол ойлгомжтой баяр баярцогт 2ыг барихад хангалттай,ийм илэрхий юманд атг хөдлөхгүй байна гэдэг бүүр ойлгомжтой,энхбаяр гарч байж л энэ асуудал цэгцрэнэ гэж бодож байна,

  • zochin (November 11, 2015 12:51:26 pm )

    tegeed mungu bosgoson gedgig batlaach .hun hardah dontoi boison hobshnuud.negigee gaigui yabahaar ataarhsandaa ter shuu dee

  • Shuud helen (November 11, 2015 1:16:08 pm )

    Bayartsogt Zorigt Xoer Xujaagin sheeshnvvd. Oyu Tolgoin gereenees mongo idsen Nohoinuud

  • Fuck 76 (November 11, 2015 1:28:55 pm )

    ATG yaagaad Bayartsogt iig shalgahgvi bna hiisen aldaanuudn il tod bna shvvdee!!!!!

  • Зочин (November 11, 2015 1:29:23 pm )

    АТГ-ыг жинхэнээс түлхүүрдэж суугаа хүн бол М.Энхболд түүний нөхөд.Яагаад тэр бүлтгэр нөхөр,түүний хамсаатан Бадамжунайтан,Сү.Батболд нар цайзны гадна үлдээд байгаагийн учир баз хүргэн Ганболд гэгч нөхөр байгаа шүү дээ.

  • сонгогч иргэн (November 11, 2015 1:40:13 pm )

    монголын ард тумэн минь дээ толгой дээр чинь амийг чинь авч одох аюултай хатиг буглачихсан байна шуу дээ . юун ухсэн хатсаны чинь ардчилал, парламентат ес.

  • irgen (November 11, 2015 2:09:11 pm )

    gazar nutgaa zarsan aimshigt avilagchidl ursuldugchuu namndag gazar shvv dee

  • Хараалч (November 11, 2015 2:26:21 pm )

    Авилгатай тэмцэх газар гэж Авилгачдыг хамгаалах газар шүү дээ. Элбэгдорж, Энхболд 2 том авилгачын дохиогоор ажиллаж байгаа нүгэл нь нүдээрээ гарсан газардаа. та нар мөд аль муугаа үзэж тамын тогоонд чанагданадаа. Муусайн авилгачид минь. Муу хүзүүгүй хятад минь

  • zochin (November 11, 2015 6:20:19 pm )

    gol avlagchin ard n yldeed baga ym bishuu

  • zochin (November 11, 2015 6:57:24 pm )

    jinhene avilgach ni avilgatai temtsene geed hoshgiruulaad unendee us honzongoo avaad urduuraa ulaan hultei amitan gishguulehgui baigaa yum bishuu

  • Anonymous (November 12, 2015 7:48:43 am )

    Авилгалын бүүр том нь Элбэгдорж СБаяр 2 шүү дээ .Энхбаяр бага зэрэг л хумсалсан биз,Авилгалын өвөө нь хээгүй мэт дүр үзүүлэгч ООЧКО ах, одоогоор 2 энхболд нэгдэж том үмхэх гээд л байж ядаад байгаа юм шүү дээ.Энд ямар нэгэн нам гэж байхгүй зөвхөн хувийн хувилдааны бүлэглэл л байгаа

  • Zochin (November 12, 2015 9:39:18 am )

    Ерөнхиилөгчиин эрхииг танах нь зөв. Иимд ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИИХ ЗҮЙТЭЙ БҮХ НИИТИИН. САНАЛ. АСУУЛГА БОЛООСОЙ

  • Зочин (November 12, 2015 12:05:05 pm )

    АТГ-ын ард хужаа элбэгдорж байгаа.

  • Зочин (November 12, 2015 3:06:22 pm )

    Н.ЭНХБАЯРЫГ АВИЛГАЧ БИШ ГЭЖ БОДОЖ БАЙНА. НОТОЛЖ ЧАДААГҮЙШДЭЭ. ЭНХБАЯР ТАВАН ТОЛГОЙ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД БАЙХ ЁСТОЙ ГЭСНЭЭРЭЭ ХЭЛМЭГДСЭН. АТГ ЯАГААД БАЯРЦОГТ, С.БАЯР НАРЫГ ШАЛГАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ. МАХН ЯЛЖ Н.ЭНХБАЯР ГАРЧ ИРЖ БАЙЖ УЛС ОРОН ЭМХ ЦЭГЦЭНДЭЭ ОРОХ БАЙХ.

  • Сонгогч (November 12, 2015 3:44:43 pm )

    Сонгогчид оо! МАХН -ыг гаргаж ,авилгачдаас салцгаая.МАНАН нам сонох болтугай.

  • zochinmanai (November 12, 2015 5:55:03 pm )

    Neentegluuleheer hulgai hiisen l
    bol barigdcagaaj l baih ni zuv shdee.
    Niigem baga ch bolov cevershig.

  • ХУУЛИАС ГАДУУРХИ NARTAM (November 12, 2015 6:00:51 pm )

    ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ ШУНХЛАЙ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ХҮН ЗАГНАСАН ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ МӨНГӨӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААСАН БАЙДАГ .ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.

  • зочин (November 12, 2015 10:56:47 pm )

    АН ынхан нэгнийгийгээ хатгаад байгаа болохоос МАН ын жинхэнэ авилачдад гар хүрээгүй байна шүү дээ.Энхбаярыг өмөөрч байгаа хүмүүс бол түүний авилагаар авсан хөрөнгөнөөс цохилцох гэсэн сайн эрүүд.Сайн ч бай муу ч бай ардчисан төрийг.ардчиллынхан барих нь зөв Харин тэдний дотор байгаа ардчиллыг ашиг хонжоо болгогчдыг зайлуулж цэвэрлэх нь зүйн хэрэг.Түүнээс МАН,МАХН мэтийн боохойнуудын аманд монгол орноо үмхүүлж болохгүй

  • Алдааг тагнадаг газар (November 13, 2015 8:47:52 pm )

    АТГ бол Элбэгдоржийн дохиураар хөдөлдөг нь харагдаад л байдаг ш дээ. Хонзонгоо авах газар, Айлган сүрдүүлэгч газар, Хүний мууг үзэгч газар, АЛДААН ДЭЭР НЬ ТОГЛОДОГ ГАЗАР зэрэг нэр томъёо энэ газрын өнөөгийн гол зорилгыг тодорхойлно. Харин Хуучин дарга байсан Дангаасүрэнгийн нууцлаг үхлийн эзэн нь хэн бэ? гэдэг оньсогыг хэзээ нэг өдөр тайлах болно.

  • zochin (November 15, 2015 4:29:20 pm )

    songuuliig ert yvuul.songuuliar garch irsen nohdoos amii ni asuu.garin usegii ni zuruul.ymar negen urvan tersleh iluu dutuu uldel hiivel buudan horooj baih huuliin tosol yumuu undsen huulidaa oruulah heregtei baina.tegehgui bol mongol uls harsaar baigaad coohon humuusiin garaar duuslaa.

  • тунгалаг (November 15, 2015 4:50:50 pm )

    байлгүй яахав. байдаг болоод л ингэж амь бөх эрээ цээргүй байгаа шүү дээ. үүнийг адгийн тэнэг ч мэднэ.

antalya rent a car