Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига авсан хэрэгт буруутган ажил дээрээс баривчилж хориод тав хонож байна. Тэрээр баригдсныхаа маргааш өөрөө огцрох хүсэлтээ гаргасан юм. Тэрээр албан бичигтээ “Хувийн зорилгоор өөрийн олон жил найзалсан нөхрөөс мөнгө зээлж ажлын өрөөний сейфэнд хадгалж байсан. Энэхүү мөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахаар төлөвлөж байсан. Тэрнээс авлига, хээл хахуульд мөнгө аваагүй гэдгийг юуны түрүүнд онцолмоор байна. Үүнийг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Хэдий би авлига, хээл хахууль аваагүй ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй хугацаанд шалгуулах болов уу. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын алба хаагчдын нэр хүндийг унагахгуйн тулд, Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байна. Нэр цэвэр нүүр бардам болсны дараа эргэн ирнэ” хэмээн бичсэн байлаа. Үүнээс харахад ямартай ч сейфэнд их хэмжээний мөнгө байсан нь үнэн болж таарлаа.
Г .Шийлэгдамба гэж хэн бэ
Тэрээр 1997 онд буюу анх МАХН-д элсчээ. Эдүгээ 19 дэх жилтэйгээ золгож буй юм. Г.Шийлэгдамба 1971 онд Өвөрхангай аймагт төрсөн. Нутагтаа элэгтэй, хүн сайтай гэж нутгийнхан нь ам сайтай аж. Тэрээр нутаг, усныхаа тухай “Шүтээн” нэртэй ном бичсэн удаатай.
Тэрээр 2007 онд МАХН-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жилийн хугацаатай ажилласан. Энэ үед хамгийн олон зөвшөөрөл олгосон гэдэг. Нийтдээ 252 ширхэг газар эзэмших зөвшөөрөл олгосон нь үе, үеийн сайд нараас хамгийн олонд тооцогдоно гэж хэвлэлээр бичигдсэн байсан түүхтэй. Ямартай ч түүнийг дархан цаазат Богд уул, Зайсанд хууль бус олон лиценз олгосон гэдэг ч хуулийнхан үүнийг нь шалгасан ч батлаагүй.
Сайдын ажлаа өгөөд тэрээр Австрали улсын “Melbourne” хот дахь “Charles Sturt University’’-д мастерын зэрэг хамгаалсан. Харин эргээд ирэхэд нь анх элсэж байсан МАХН нь хоёр хуваагдсан байсан ч Н.Энхбаярыг дагасан хэрэг.
Г.Шийлэгдамба “Надад МАН-ын батлах ч байгаагүй. Энэ нь нэг талаас гадаадад сурч байсантай холбоотой байх. Тиймээс би МАН-д өөрийгөө албан ёсоор элсээгүй гэж үзэж байгаа. Ингээд 1997 онд анх элссэн намдаа 2012 онд Австрали улсаас ирээд гишүүнчлэлээ сэргээсэн үйл явц болсон юм.Түүнээс биш МАН-д элсэж ороод бас гараад МАХН-д орсон юм биш” гэдэг.
2008 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргад одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдөж байв. 2008 онд УИХ-ын сонгуульд МАХН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Энэ сонгуулийн үеэр “Д.Лүндээжанцан 16 жил УИХ-д сонгогдлоо одоо болно. Бид залуу үе гарч ирэх цаг болсон” гэж мэдэгдэж байсан билээ. Гэвч Өвөрхангайчууд Лүндээг илүү үзсэн хэрэг.
Мөн 2012 оны сонгуульд МАХН-ыг төлөөлж нэр дэвшээд дахин өвдөг шороодсон юм. 2012 оны есдүгээр сард МАХН-ын генсек болж, Н.Удвалаас ажлаа хүлээн авч байлаа.
АТГ-аас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн 268 -д зааснаар шалгаж байгаа юм байна. Энэ нь тэгэхээр авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн үг юм. Жолоочтой хамт хорьсон анхаарал татаж байсан. Тэр шөнөдөө жолоочийг сулласан гэх. Мөн авлига өгсөн байж болзошгүй хэмээн өөрөөс нь арваад насаар дүү нэгэн компанийн захирлыг шалгаж эхэлсэн бололтой байна.
“Цахим эрүүл мэнд ” гэсэн төслийг 19.5 сая ам.долларын өртөгтэйгээр хэрэгжүүлэхээр УИХ-д танилцуулж байжээ. УИХ-аас энэ төслийг Дэлхийн банк, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр өнгөрсөн долдугаар сард баталсан байна.
Энэхүү том төслийн эхний шат буюу Цахим эрүүл мэндийг суурь бааз бүрдүүлэхэхд HUAWEY компани хамтран ажиллахаар болж, Монголын талаас гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар тендер зарлажээ. Энэхүү төслийн эхний шатных нь 2.85 сая ам.долларын өртөгтэй буюу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болжээ.
Гэтэл материала ирүүлсэн дөрвөн компанийн дотор байгаагүй “Метро нетворк” компанийг шалгаруулсан нь ашиг сонирхолын зөрчилтэй юу, авлигын асуудал байж болзошгүй хэмээн АТГ-ынхны овоо хараанд өртсөн гэх.
Х.Тэргэл
Эх сурвалж: TIMES.MN
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 11, 2015 11:34:29 am )
Сайн шалга, авилга авсан, авдаг нь үнэн шүү дээ. Мөн Энхболд Бадамжунайг бас баривчлах естой….
-
Зочин (November 11, 2015 2:04:22 pm )
Хүн зодсон асуудал байх вий. Сайн шалгаарай. Болохгүй бол 99.1-ээр бусдад хөнгөн гэмтэл учруулсан гээд яллачихгүй юу.
-
-
zochin (November 11, 2015 11:48:09 am )
sain shalga,araas ni olon hvn bii shvv!!!
-
Bold (November 11, 2015 12:41:27 pm )
Buzarin pizdaa!
-
hongor (November 11, 2015 1:18:30 pm )
said said geed hutsaad baidagiim. iim ch said bh gj dee. muusain yumnuud idej uuh ni diildehgui. yadaj tsalin mongoo nemeed bval bolj l bn dag
-
GG (November 11, 2015 1:30:41 pm )
ATG Bayartsogt iig shalgaachee!
-
Zochin (November 11, 2015 1:32:47 pm )
Cv. Batbold Zorigt Bayartsogt geed hulgaichnuud Ter bumtan boltson zvgeerel yawah yum.
-
Anonymous (November 11, 2015 3:54:43 pm )
2004 оноос ЭМСалбарт нэвтэрч эхэлсэн монголын ард түмний өмчийг хятадууд яахаараа хөнгөлөх гэж юу ,,,,,,,,,,,,,,,,,,,наадах чинь ер нь түмнийг бужигнуулж хутган үйл үймүүлээд ямар л юм болоод байна даа,,,,,,,,,,,,,,,
-
zochin (November 11, 2015 4:32:58 pm )
Naadax chin xudlaa ecreg namiin zaxialagashde komientchuudaa.
-
ZochinZochinzochin (November 11, 2015 6:51:37 pm )
30-Aad oni ued hunii ul shagaidag matdag olidog hunii muud duralsan angiin shaarnuudin ur tul zulbadsagnuud ingej bichdeg yum jinhene hog shaaarnuudin baidag Ted ulai uzsen heree shig guigaldag
-
zochin (November 11, 2015 7:17:03 pm )
bayartsogt M. ENKHBOLD E OTGONBAYAR oyu tolgoin gereeg baiguulsan humuusiig shalga
-
Ц.Со.Б. (November 11, 2015 11:47:22 pm )
М.Энхболд, Бадамжунай, Баярцогт гэх мэтийн юмны ард үлдээд бусдыгаа өмнөө барьж өгдөг нөхдийг шалгаачээ АТГ-ынхан. Сонгуулийн дараа наадуул чинь чимээгүйхэн шиг улсаа орхиод явчихаар та нар интерполоор эрэн сурвалжлуулж байна гээд төвөг удах юм биш биз дээ.
-
bantan (November 12, 2015 1:38:27 am )
Заяа нь энэ Ан төрд байгаа үед баярцогт энэ тэрээ шалгахгүй л дээ.Засаг төр солигдож,Ээбээ өөрчлөгдвөл юу юм гэхээс.
-
zochin (November 12, 2015 7:34:55 am )
ashig sonirholiin zorchiltei bat-Uuliig barivchlaach!
-
Anonymous (November 12, 2015 10:55:53 am )
S.Bayr m.enxbold badamjunai erdene zorigt zagdsuren bayrtsogt sodbileg fortuna burmaa Gonchigdorj Zoljargal ed nariig ATG shalgaxguigeer barivchlaad shorond xiigeed tsaazaar avchixad ard tumen 2 garaa urguud demjine. 37 onii ix tseverlegeeg daxin xiix tsag ni boljee. Ed nariig xeden ueyer ni amidaar ni tarchlaaj mongold xiisen laig ni uursdiinx ni exner xuuxed ur xoichid ni edluulex xeregtei
15 Comments