antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2015 5 comments

Нийгмийн даатгалынхан vхэгсэдийг босгож, ажилгvйчvvдийг баяжуулдаг арвин тvvх цуглуулсан уу

нийтлэсэн Admin

Нийгмийн даатгал гэхээр л энгийн иргэд УИХ-ын гишvvн С.Эрдэнэтэй холбодог байсан. Харин аж ахуйн нэгжvvдийн хувьд аймшигтай дарамтлагчид. Тэгвэл одоо эдийн засгийн гэмт хэрэгтнvvд шиг л болж хувирч байх шиг байна. Саяхан л тус салбарынхан хэсэг хvний vйлдсэн хэргийн ємнєєс бидний нэр хvндийг шороотой хутгалаа гэх мэтээр мэдээлэл хийсэн. Энэ нь нас барсан хvмvvсийн нэр дээр арилжааны банкуудтай хуйвалдан тэтгэврийг нь авдаг байсан нь илэрсэнтэй холбоотой. Тодруулбал энэ сарын эхээр нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагынхан арилжааны банкуудтай vгсэн нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан нь илэрсэн.
Анх 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байсан. Одоо мєрдєн байцаалт єргєн хvрээг хамарч, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дvvргийн ажилтнууд холбогдон, хамаг булхай нь илэрч байгаа учраас хэдэн талийгаачийг амьдаар тооцон хэчнээн тєгрєгийг хувьдаа завшицгаасан нь ч тодорхойгvй яваа. Уг нь бурхан болоочдын ар гэрийнхэн талийгаачдынхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хvргvvлж, тєрийн vйлчилгээний ажилтнууд нэрийг нь улсын бvртгэлээс хасах vvрэгтэй. Гэвч vvнийг эсрэгээр нь ашиглаж байсан гэсэн vг. Энэ бол vхсэн нь vг хэлэх боломжгvй болсныг далимдуулан єєрсєддєє ашигтайгаар мєнгє луйвардаж буй хэрэг.
Гэтэл Нийгмийн даатгалын ерєнхий газрыг хариуцдаг салбарын сайд нь дахин нэг булхайг дэлгэлээ. Одоо бол амьд нь ажил хийж байх хугацаандаа их хэмжээний цалин авч байснаар бичилт хийлгээд, тэтгэвэрт гарахдаа хэдэн саяыг сар бvр халаасалж суух эрхийг олгодог тухай нь ярилаа.

Тодруулбал Хvн амын хєгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Цензургvй яриа” нэвтрvvлэгт оролцож байх vедээ нийтлэлч Баабар буюу Б.Батбяарын талаарх хуурамч материалыг дэлгэсэн. Энэ нь єчигдєржин цахим ертєнц хийгээд мэдээллийн сайтуудаар зvvд зэрэглээ мэт элдэв бичиглэлтэйгээр цацагдлаа. Ёстой л “Гээндээ ч бий, гоондоо ч бий” гэгчээр С.Эрдэнэ, Б.Батбаяр хоёрын хоорондын маргаан маньд падлийгvй ч цаана нь Нийгмийн даатгалынханы дахин нэг булхай илэрч байна. С.Эрдэнэ сайд тухайн нэвтрvvлгийн vеэр “Баабар тэтгэвэртээ гарахдаа єєрийн ажилласан жилvvдийг гурван компани дээр нэмэгдvvлсэн хуурамч баримт бvрдvvлсэн байгаа юм. Нийтдээ зургаан жилийг нэмэгдvvлсэн. Энэ асуудлаар “Эрдэнэс холдинг” компанид албан тоот явуулж, тухайн компанид ажиллаж байсан эсэхийг шалгахад “Бат-Эрдэнэ овогтой Батбаяр нь манайд ажиллаж байгаагvй” гэдэг хариу ирсэн. Ажилласнаар баримт бvрдvvлээд єгчихсєн байгаа юм. Тvvнийг нь шалгахаар ирсэн хариу нь эсрэгээрээ. Мєн “Петро Матад” гэдэг компани дээр хуурамчаар єєрийнхєє регистрийн дугаарыг оруулаад ажилласан жилээ нэмэгдvvлсэн. Би зохиож яриагvй. Баримт нь байна. Баабар чинь ямар заргач хvн билээ дээ. “Бороо гоулд” компани дээр хvртэл 1981 онд тєрсєн Бат-Эрдэнийн Батбаяр гэдэг залуугийн нэр дээр єєрийнхєє регистрийг тааруулж, хуурамч баримт бvрдvvлсэн. Єєрєє Сангийн сайд байх vедээ энэ компанийн хамаг татвар гувчуураас чєлєєлvvлж байсан. Нийгмийн даатгалыг зургаан сая тєгрєгєєр хохироочихоод нэг ч тєгрєг тєлєєгvй. Улсын байцаагчийн тавьсан акт нь ч байна. Сvхбаатар дvvргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг, ажилчдыг нь заналхийлж, та нарт Эрдэнээ чинь vvрэг даалгавар єгсєн vv. Тэрнийхээ даалгавраар миний бєгсийг ухсан уу. Та нарыг би ямар ч байсан чадна аа гээд гарсан байсан” гэж ярихын зэрэгцээ бvхий л баримт гэх материалаа олон нийтэд харуулсан.

Олон нийтэд нийтлэлч Баабар гэдгээрээ танигдсан энэ эрхмийн хувьд 1954 онд тєрсєн байдаг. Гэхдээ биохимич мэргэжилтэй учраас хэзээ тэтгэвэрт гарсан байх ёстой зэргийг нь хєєвєл тvvний ажилласан жилийн архив зэргээс эхлээд шаардлагатай болж байгаа юм. Баабарын хувьд анхнаасаа тэтгэвэрт гарах vед нь албан бичиг зэргээр судалгаа, архиваа зєв бvрдvvлсэн бол єнєєдєр ийн олны булай болж, ардчиллын хоёр эрхэм биесээ чичлэхгvй л байсан. Харамсалтай нь Нийгмийн даатгалынханы хуудуутай ажиллагааг ашигласныхаа дараа хэн нэгэндээ єширхєж муу, муухайгаа дэлгэлцэж буй нь энэ салбарт хуурамч баримт хэчнээн байгааг илтгээд байгаа хэрэг. Юутай ч энд С.Эрдэнэ, Баабар хоёрын маргаанаас илvv Нийгмийн даатгалын салбарыхан чухам хэрхэн ажиллаж ирсэн нь ихэд анхаарал татах хэрэг болж байна. “Жинхэнэ цаад эздийг нь” гэдэг шиг илэрсэн нь л Баабарын гэх тодотголтой хуурамч баримт бvрдvvлсэн явдал болохоос биш vvний цаана хэд, хэчнээн хvн ийм байдлаар нас, мэргэжлийн онцлог зэргээсээ vл хамааран наснаасаа эрт, их хэмжээний тэтгэвэр тогтоолгон авч байгаа юм билээ бvv мэд. Єнгєн дээрээ учиргvй хуулийн дагуу vйл ажиллагаа явуулж буй мэтээр даатгалаа vнэн зєвєєр бvрдvvлж, хэдэн ажилтныхаа цалин, пvнлvvг яая гэж яваа аж ахуйн нэгжvvдийг бол дээрэлхэж, дарамтлахдаа сvрхий гэдгийг ямар ч компаниудын захирал, нягтлан хэлээд єгнє. Хэрвээ даатгалын тайлангаа єгчихєєд, мєнгєє тєлєхгvй хэсэгхэн л удах юм бол дансыг нь хаана хэмээн “айлгах” нь энvvхэнд. Тийм байтлаа танил талдаа болохоор их хэмжээний тэтгэвэр тогтоож, эртхэн гараа хумхин суух боломжоор нь хангаж єгч байгаа нь энэ салбар хэнд vйлчилдэг болохыг харууллаа. Хууль хяналтын байгууллагынхан ч талийгаачдын нэрээр тэтгэвэрийн мєнгє завшсан этгээдvvдийн араас орсон шигээ энэ удаагийн vйлдлийг ч зvгээр орхихгvй болов уу. “Овоо босгоогvй бол шаазгай юунд суух вэ” гэдэг дээ. Баабарт боломж олгосон газар нь Нийгмийн даатгалынхан гэдгийг хэнбугай хэлvvлэлтгvй ойлгох биз. Ахиад сайн улыг нь шагайвал 10 гаруйхан настай “нєхєр” єндєр насны тэтгэвэр аваад сууж байх вий дээ.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (November 11, 2015 10:34:57 am )

    shiren nuurt baabar.ichihgui ym shiren nuurtei ym chini

  • Зөвлөх (November 11, 2015 10:42:06 am )

    Энэ үнэн бол чиний өмнөөс ичиж байна Баавар гуай, Нэр хугарахаар яс хугар гэдэг юм даа.

  • Зөвлөх (November 11, 2015 10:43:41 am )

    Нээрээ ширэн нүүртэй юм шиг байна

  • Зочин (November 11, 2015 11:58:54 am )

    Хариуцлагыг би хүлээнэ гээд ханхалзаад байсан сайд нэг нөхрөө доош хийхгээд өөрийнхөө ажилд өөрөө “дажгүй хулгайч” бол би гээд дүн тавьчихлаа. Сүүлийн хорин таван жилийн нийгмийн даатгалд урт хугацааны шалгалт хэрэгтэй болж байх шиг байна. Юу илэрч хэн харицулагагүй ажилласныг татвар төлөгчид мэдэхийг хүсч хүлээх хэрэгтэй болж байна. Эрдэнээ сайдад хийсэн сайн ажил их ч бас түүнээсээ илүү гарахаар муу зүйлд гаршсан нэгэн. Ямар сайндаа л нийгмийн даатгалын мөнгөөр байшин барилга барина гэж 2016 оны төсөвт тусгаж байхав дээ. Ийм том бухын хүзүү шүү дээ. Шантарч цуцахгүйгээр шалгаж ганц Эрдэнээ ч биш хэн буруутайд нь хариуцлага хүлээлгэх нь цаашид нийгмийн даатгалын байгууллага эрүүлжихийн үндэс болно.

  • 4441114 (November 12, 2015 8:56:39 am )

    ard irged niigmiin daatgal geed sar bur tsalingaasaa hoorhon heden togrog tatuulaad bdg ergeed teriigee abah yamar ch bolomj bhgui. tertee tergui bidnii tolson tatvariig ene toriin erhem ondrolguud ideed bj boldog yum chn bid tatvar tolohiin hereg bna uu?ene hurch yadaj bgaa amidraldaa nemerleed suuj bsn ni deer bishuu?

antalya rent a car