antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2012 2 comments

Н.НОМТОЙБАЯР: МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ ӨНӨӨГИЙН ЗАЛУУСЫН ОЮУНЫ ЧАДАМЖ, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГЭЭР ҮНЭЛЭГДЭНЭ

нийтлэсэн Admin

Монголын Алт (МАК) ХХК-ийн дэд ерөнхийлөгч, МАК сангийн тэргүүн Н.Номтойбаяртай ярилцав.

-Ярилцлагынхаа эхэнд танд болоод танай хамт олонд баяр хүргэе. Шинэ оны босгон дээр танай байгууллага “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар шалгарлаа?

-Баярлалаа. Шинэ оны босгон дээр Монгол Улсын Засгийн Газар төсвийн санг арвижуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгчдийг хүлээн авч талархал илэрхийллээ. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянга гаруй  аж ахуйн нэгжээс “Монголын Алт” ХХК улсад төлсөн татварын хэмжээгээрээ  “Эрдэнэт” УБҮ-ийн дараа орж, Монгол Улсад татвар төлөлтийн хэмжээгээрээ хоёрдугаар байр жагсч, манай хамт олон ирж байгаа шинэ оныг  амжилт, бүтээл  дүүрэн угтаж байна. Өнөөдөр “МАК” компанид мянга гаруй  хүн ажилладаг. Энэ бол “МАК” ХХК-ны ажилчдын ажлын үр дүн,тэдний гэр бүлийн дэмжлэг, хамтын зүтгэл юм. Өнгөрч байгаа 2011 онд манай компани 130 гаруй тэрбум төгрөг татварт төлсөн. Энэ мөнгөөр улс орны хөгжилд юу хийж, бүтээх боломжтой вэ гэдэг талаар би хувьдаа бяцхан тооцоо хийж үзлээ. Үүнийг “Эх орны хишиг”  21 мянган төгрөгийг 21 аймгийн нийт  2.7 сая иргэн тус бүрт, гур­ван сарын  хугацаанд олгоход хүрэлцэнэ. 130  тэрбум  төгрөгөөр 130 мянган оюутны жилийн сургалтын төлбөрийг шууд төлж болно. Монгол Улсад 130 тэрбум төгрөгөөр орчин үеийн техник, технологийг нэвт­рүүлсэн 50 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн байр барьж болно. Энэ бол чамлахаар мөнгө биш. Үүнээс харахад “МАК” ХХК ямар ч байсан улс орныхоо нийгэм, эдийн засагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт бий болгоход шаардагдах санхүүжилтийг бүрдүүлж чадлаа. Энэ бол миний, манай хамт олны бахархал. Ирж буй 2012 онд манай хамт олон бүтээснээсээ илүүг бүтээж, Монгол Улсынхаа хөгжилд илүү хувь нэмэр оруулахын төлөө ажиллана.

 

-”МАК” компани байгуу­лагдаад 20 орчим жилийн нүүр үзжээ. Аливаа зүйл цаг хугацаа өнгөрөх хэрээр хөгжиж дэвждэг. Та өнөөдөр компаниа аль шатанд хүрсэн гэж харж байна вэ?

-Манай компани байгуулагдаад 18 жилийг ардаа үджээ. Хүнээр бол эрийн цээнд хүрлээ гэсэн үг. Яг л хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн нас. “МАК” бол нэгэн гэр бүл. Энэ бол ”МАК”-ийн Философи. Тиймээс бид “МАК” хэмээх гэр бүлийн гишүүдийнхээ нийгмийн асуудалд хамгийн түрүүнд анхаардаг. Ажилчдынхаа цалин, орон байр, амьдралын баталгаа, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн асуудлыг хамгийн түрүүнд  шийдвэрлэхийг зорьж ажилладаг. Тийм ч учраас, “МАК” компани урт удаан хугацаанд, амжилттай ажиллаж чадсан гэж боддог. Шивээ-Овоо, Багануур, Шарын гол, Адуунчулуун гэх мэт уурхайнууд  жилдээ дөрвөн  сая тонн нүүрс олборлодог бол манай “МАК” ХХК дангаараа зургаан сая тонн орчим нүүрс олборлолоо. Манай компани уул уурхайн олборлолтоос нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэр байгуулахын төлөө ажиллаж байна. Тухайлбал агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрсийг боловсруулж, “Утаагүй түлш” буюу хагас кокс үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж, эхний бүтээгдэхүүнээ өлгийдөн аваад байна. Дорнодын Адуунчулууны ордыг түшиглэн Герман улсын технологиор нүүрсэнд гүн боловсруулалт хийж, 400 мянган тонн бензин, дизель түлш гарган авах, 300 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх аж үйлдвэрийн цогцолбор барих бэлтгэл ажилд ороод байна. Энэ төсөлд “МАК” ХХК хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ. Адуунчулууны аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орвол Монгол улсын эрчим хүч, нефть бүтээгдэхүүний хувьд гадаад  улс орноос хараат байдлыг 30-40 хувиар багасгах боломжтой болно. Ингэснээр  Үндэсний аюулгүй байдлыг хангахад том хувь нэмрээ оруулж чадна. Үүнээс гадна жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2013 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ үйлдвэр байгуулагдсанаар хятадад үйлдвэрлэсэн, өндөр үнэтэй цементийг бус өөрийн эх  орондоо Герман технологиор үйлдвэрлэсэн өртөг багатай бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болж байгаа юм. Барилгын гол түүхий эдийн үнэ буурснаар орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтворжно.Ингэснээр орон сууцны үнэ буурч, иргэд тохь тухтай орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ. Ингээд бодохоор өнгөрсөн 18 жилийн хугацаанд “МАК” ХХК эрийн цээнд хүрч, эдийн засгийн хувьд ч багагүй чадамжтай болж, үндэсний хэмжээний үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хийх шатандаа шилжиж байна. Энэ нь бидний эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмэр юм.

-Аливаа компани улсад татвар төлж түүгээр нь төр засаг иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.Бас зарим томоохон компани өөрийнхөө дэргэд сан байгуулж нйигэмдээ хэрэгтэй зүйлс хийдэг.Та ч гэсэн МАК ХХК-н дэргэдэх “МАК” санг үүсгэн байгуулсан.Энэ сан өнөөдөр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Өнөөдөр дан ганц ашиг орлого хөөцөлдөх, олсон орлогоо зөвхөн өөрийнхөө төлөө зарцуулдаг тэр үе ард хоцорсон.Хэн их ашиг орлого олох вэ гэж уралдах биш, харин хэн нийгэмд илүү их ач холбогдолтой, байгаль экологид хор хөнөөл багатай зүйл үйлдвэрлэж, иргэдэд хэн их ашигтай зүйл хийж байна вэ гэдгээрээ өрсөлддөг болж байгаа. Үүнийг цөөн үгээр илэрхийлбэл компанийн нийгмийн хариуцлага гэж тодорхойлж байгаа. Тийм ч учраас би энэ санг байгуулсан. “МАК” сангийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь боловсрол. Бизнесийн ололт амжилтын үндэс нь чадварлаг боловсон хүчин. “МАК” сангийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй “Эрдмийн түлхүүр хөгжлийн тулгуур” хөтөлбөрийн зорилго нь хүүхэд залуусын оюуны хөгжлөөр эх орны нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах юм. Энэ хүрээнд “Титэм үг” илтгэлийн уралдааныг Дорнод аймгийн ЕБС-ын сурагчдын дунд зохион байгууллаа. Уралдаанд нийтдээ 2.000 гаруй хүүхэд оролцсон. Мөн энэ сард Дорнод аймгийн залуу багш нарын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Өнөөдөр боловсролын байгууллагыг нуруундаа үүрч яваа багш нарыг дэмжих, тэднийг хөгжүүлэх, урам зоригийг нь сэргээх, хамтын ажиллагааг нь идэвхижүүлэхэд энэ арга хэмжээ гол түлхэц өгч байгаа. Таван Б-н бодлого буюу Багш-Боловсролтой боловсон хүчин-Бизнес-Бодлого-Баялаг гэсэн эргэх холбоо бүхий циклийн анхдагч нь Багш бөгөөд эцсийн зорилго нь  нийгэм эдийн засагт баялаг бий болгоход оршиж байгаа. “МАК” ХХК  2011 онд гэхэд л гурван  тэрбум гаруй төгрөгийн шууд хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт зарцуулаад байгаа. Манай сан 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, “Номт-Ирээдүй” цэцэрлэгийг Дорноговь аймагт  барьж байгууллаа. Мөн хоёр орчим тэрбум төгрөгөөр Өмнөговь аймагт “Номт Ирээдүй” 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байрыг  барьж, нутгийн иргэдэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Ирээдүйтэй, чадварлаг залуучуудыг  нарийн мэргэжил эзэмшүүлэхээр Швейцарь, Герман, Япон, Америк, Орос гэх зэрэг улс орнуудад сургаж, сургалтын төлбөрийг манай компани зуун хувь дааж байгаа.

“МАК” сан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд онцгой анхаарч байгаа. Өнөөдөр иргэд үйлдвэрлэл эрхэлж, баялаг бүтээснээр өөрийнхөө ахуй амьдралыг өөд татахаас гадна улс  орныхоо хөгжилд ч хувь нэмрээ оруулж чадна. Жишээ нь Адуунчулууны аж үйлдвэрийн цогцолборын хувьд “МАК” зөвхөн нүүрс, химийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа төвлөрөх стратеги баримтлана. Гэтэл мянга мянган ажилчдынхаа өмсөх хувцсыг бэлтгэх, хоол хүнсийг хангахаас эхлээд бүхий л стратегийн бус үйл ажиллагаанд анхаарал хандуулж тэнд хөрөнгө, хүн хүч зарцуулахгүйгээр тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж,  тэдэнд дэмжлэг үзүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, тэднээс бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авна. Мөн шинээр бизнес эрхлэгчдэд боломж олгож,  өөрсдөө эцсийн хэрэглэгч нь болж хамтын ажиллагааны эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжих боломж бүрдэж, хоёр талт ашиг бүхий хамтын ажиллагаа бий болно. Тийм ч учраас “МАК” сан 2008 оноос Дорнод,Өмнөговь Дорноговь аймгуудад 50-100 сая төгрөгийн дүрмийн сантай “МАК” санг байгуулж иргэдэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сургалт зохион байгуулах, зээл олгох үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн үйлдвэрлэл эрхлэж байгаа иргэдтэй хамтран ажиллаж тэднээс  бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байна.

Эцсийн дүндээ” МАК” сангийн үйл ажиллагааны зорилго нь “МАК”-ын болоод үндэсний хэмжээний бүтээн байгуулалтуудын моторыг эргэлдүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэх, амины үйлдвэрлэлийг санхүү болон сургалтаар дэмжиж, улмаар аж ахуйн цогцолборт шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авах зэргээр хамтарч ажиллахад оршдог.

-Өнөөдөр залуус бүгд л хотыг чиглэж ажиллаж амьдрах гэж хошуурах боллоо. Хөдөө ажлын байр бий болгох, хөгжих боломж байхгүй гэж бүгд ярьдаг. Харин таны хувьд?

-Хотоос илүү хөдөө хөгжих боломж асар их байгаа. Юуны өмнө төрийн тогтвортой бодлогыг бий болгосноор төр, хувийн хэвшлийн түншлэлээр эдийн засгийн урсгалыг бий болгож чадна. Хөдөө аж ахуйн салбараас асар их баялаг бий болгох боломжтой. Жишээ нь дэлхийд арьс ширийг боловсруулах үндсэн таван шат дамжлага бий. Гэтэл монголчууд бид зөвхөн нэгдүгээр шатны боловсруулалт хийгээд л арьс, ширээ экспортлож байна. Ингэснээр дотооддоо үйлдвэрлэл эрхлэх, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоо бусдад алдаж байна. Тийм ч учраас “МАК” компани Халхголд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, газар тариалан, мал аж ахуйн салбарт хамгийн орчин үеийн Герман технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид уул уурхайн бизнесээс гадна хөдөө аж ахуй,  аялал жуулчлалын салбар, барилгын материал үйлдвэрлэлийг ч Монголдоо өндөр түвшинд хөгжүүлэх боломжтой гэж үзэж, энэ салбарт хөрөнгө оруулж байгаа.

-Өнөөгийн залуусын нийгэмд  эзлэх байр суурь тэдний идэвхи санаачлага, үүрэг хариуцлага тун сул байх шиг санагддаг. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Би өнөөдөр хэн нэгний ажилд үнэлэлт өгч, бас тэднийг шүүмжилж, эсвэл хий хоосон магтаалын үг урсгамааргүй байна. Би бусад залуусын адил том хүсэл зорилгодоо хүрэх замдаа алхаж, алхах зуураа алдаж, онож яваа залуу хүн. Залуу хүний хувьд нийгмийн үйл хэрэгт идэвхийлэн оролцохыг хичээдэг.Энэ ч утгаараа 70 мянган гишүүд, дэмжигчидтэй Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Нийгмийн ардчилалМонголын Залуучуудын Холбоо бол залуусын дуу хоолой, хүсэл зориг, мэдлэг чадварыг нэгтгэж, залуу хүний эрч хүчээр нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахын төлөө ажилладаг байгууллага. Хүний биеийн 70 хувийг ус бүрдүүлдэгтэй адил Монгол орны хүн амын 70 хувийг залуучууд бүрдүүлж байгаа. Тийм ч учраас  залуучууд бид улс орныхоо нийгэм, эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн төлөө хүлээсэн хариуцлагаа хамгаас  илүү ухамсарлах ёстой. Орчин цагийн тусгаар тогтнол нь Монголын залуучуудын оюуны чадамж, бүтээлч сэтгэлгээгээр хангагдана гэж би итгэдэг.

-Баярлалаа.

 

А.Оюун-Эрдэнэ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 03, 2012 1:24:57 am )

    Mash zob bodoltoi zaluu baina .Dornotiinhon chamaig demjine

  • Anonymous (January 03, 2012 4:23:05 am )

    bitgii solior ,biznesmen ni ter hudaldaa naimaagaa l erhelbel bolooch dee

antalya rent a car