antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2015 3 comments

Хөгжлийн банкны хуулиас гадуурх үйлдлийг үндэсний аудитын газраас тогтоожээ

нийтлэсэн Admin

Засгийн газраас гаргасан vнэт цаас болон Чингис, Самурай бондын хєрєнгийн зарцуулалт, Хєгжлийн банкны хуулийн хэрэгжилт, Хєгжлийн банкны санхvvжилтээр хэрэгжсэн тєслийн vр дvнд Монгол Улсын Vндэсний Аудитын газраас дvгнэлт хийжээ.

Хєгжлийн банкны дотоод vйл ажиллагааны эрх зvйн зохицуулалт хангалтгvй байгаа нь шударга бус єрсєлдєєнийг дэмжих vндэс болж байна
Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 195 тоот тогтоолоор Хєгжлийн банк байгуулах шийдвэр гарч байсан. Ингээд энэхvv тогтоолын дагуу УИХ 2011 оны хоёрдугаар сард Хєгжлийн банкны тухай хуулийг баталсан тvvхтэй билээ. Тус банк байгуулагдсан цагаасаа эхэлж олон тєсєл хєтєлбєрvvдийг санхvvжvvлж байгаа боловч хууль зєрчин нэр бvхий компани тєслvvдэд их хэмжээний зээл олгосон асуудал єнєєдєр дуулиан шуугиан тарьсан хэвээр байгаа юм.
Тухайлбал, Vндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар “Засгийн газрын тогтоолын дагуу Хєгжлийн банк нь мэргэжлийн шинжилгээ, судалгаагvйгээр зээлийг олгож байна.

Єєрєєр хэлбэл, Хєгжлийн банк нь Засгийн газрын тогтоолын дагуу тєсєл хєтєлбєрvvдийг шууд санхvvжvvлж байгаа нь Хєгжлийн банкны тухай хуулийн 6 дугаар зvйлд заасан “Хєгжлийн банк нь vйл ажиллагаагаа тогтвортой явуулах, хараат бус байх, ашигтай ажиллах, ил тод байх, хариуцлагатай байх гэсэн зарчимтай зєрчилдєж байна” хэмээжээ. Тvvнчлэн тус банкийг нээлттэй тендер шалгаруулахгvйгээр харьцуулалтын арга болон шууд гэрээ байгуулах аргыг баримтлан гvйцэтгэгч компаниудыг сонгон шал­гаруулж байна гэж VАГ-ынхан дvгнэлтдээ дурьджээ.
Ямартай ч тус газраас Чингис, Самурай бондын зарцуулалт хяналтгvй, vйл ажиллагаа нь хууль зєрчсєн гэх дvгнэлтийг гаргасан байна гэдгийг нь тогтоочихлоо. Энэ мэт маш олон асуудал УИХ-ын ажлын хэсгийнхний анхаарлын тєвд орж улмаар Vндэсний аюулгvй байдлын зєвлєлд хандах, АТГ-т шалгуулах хvртэл асуудал єнєєдєр бий болчихоод байгаа юм.

Хєгжлийн банк нь барилгын салбарт зээл олгохдоо харилцан адилгvй нєхцєлєєр олгожээ

Тухайлбал, Хєгжлийн банк нь барилгын салбарт зээл олгохдоо харилцан адилгvй нєхцєлєєр олгожээ. Vvнд ТОСК нь Засгийн газрын 2012-2016 оны мєрийн хєтєлбєрт тусгасан иргэдийг хямд vнэтэй орон сууцаар хангах зорилтын хvрээнд Буянт-Ухаа I, II тєслийг vндэсний бvтээн байгуулалтын зургаан компаниар тухайн ажлыг гvйцэтгvvлж 1мкв-ын vнийг дунджаар 1300.0 мянган тєгрєгєєр борлуулж байгаа бол “Пи Ай Эм Эм” ХХК нь барилга угсралтын ажлыг Гангар ХХК болон БНАСАУ-ын компаниар гvйцэтгvvлж 1мкв-ын vнийг 2500.0 мянган тєгрєгєєр борлуулахаар тєлєвлєж ашгийн тєлєє vйл ажиллагаа явуулж байна.
Мєн Хєгжлийн банкны ТУЗ-ийн 2013 оны гуравдугаар сарын 14-ний єдрийн долоодугаар тогтоол, Зээлийн хорооны 2013 оны хоёрдугаар сарын 22-ны єдрийн 43 дугаар шийдвэр, “Хєгжлийн банк” , “PIMM” ХХК-тай байгуулсан 2013 оны долоодугаар сарын 18-ны 3-ОС-Б2013-101 тоот гэрээгээр 20.0тэрбум тєгрєгийн зээл олгосон нь Засгийн газрын 2013 оны 135 дугаар тогтоолыг зєрчсєн байна.

Аудитын дvнд Зээлийн хорооны 2013 оны 43 дугаар шийдвэр “Хєгжлийн банк”, “PIMM” ХХК-тай байгуулсан 2013 оны долоодугаар сарын 18-ны 3-ОС-Б 2013-101 тоот гэрээгээр олгосон 20.0 тэрбум тєгрєгийн зээлийг тєлvvлэх арга хэмжээ авах, Орон сууцны борлуулалтыг ТОСК-иас санхvvжvvлж буй “Буянт-Ухаа II” хорооллын нэгэн адил vнээр борлуулж Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжvvлэх талаар албан шардлага єгч цаашид дээр дурьдсан “ПИ АЙ ЭМ ЭМ” ХХК-ийн хэрэгжvvлж буй тєслийн vйл ажиллагааг АТГ-аар шалгуулах шаардлагатай хэмээн дурьдсан байна. Юутай ч энэхvv дvгнэлтээс харахад Хєгжлийн банк тєсєл хєтєлбєрvvдийг санхvvжvvлэхдээ тэргvvлэх салбарт хамааралгvй байгууллагад зээл олгосон гэдгийг VАГ шалгалтын дvндээ тусгаж бондын хєрєнгєєс зээл авсан барилгын компанийг АТГ-аар шалгуулахыг дvгнэлтдээ бичжээ. Энэ мэтчилэн Хєгжлийн банкнаас асар их хэмжээний зээл гарч байжээ гэсэн ойлголт тєрж буй юм.

Тэргvvлэх салбарт хамааралгvй Хєрєнгийн биржид хууль зєрчин 1.49 ам.долларын зээл олгосон
Мєн Монгол Улсын хєрєнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон асуудал бас л єдгєє асуудал дагуулах болчихоод байгаа юм. Єєрєєр хэлбэл, хєрєнгийн бирж нь Монгол Улсын тэргvvлэх салбарт хамааралгvй байхад тус газарт зээл олгосон гэсэн vг. Уг vйлдэл нь “Монгол Улсын хєгжлийн тэргvvлэх болон стратегийн ач холбогдол бvхий салбарт хамаарах” гэсэн заалтыг vндсэндээ зєрчсєн гэсэн vг. Цаад утгаараа Эдийн засгийн хєгжлийн яам “Энэ тєсєл хєтєлбєрийг санхvvжvvл гэсэн” vvрэг чиглэлийг єгсєн болж харагдаад байгаа юм. Уг нь хууль журмаараа бол Хєгжлийн банкийг ашгийн тєлєє ажиллах ёстой гээд тодорхой заагаад єгчихсєн байгаа. Гэтэл нєхєд бvх хууль дvрмээ огоорч дээрх асуудлаас мултарч гарахыг л эрэлхийлж байгаа нь нууц биш.

Бондын хєрєнгийг vрэлгэн зарцуулах нєхцєлийг салбарын сайд нь бий болгожээ
Засгийн газрын тог­тоолоор хэрэгжvvлж буй тєслvvдийн урсгал зардал тєсвийн байгууллагуудтай харьцуулахад хэт єндєр байжээ. Энэ нь тєслийн нэгжийн vйл ажиллагааны зардлыг бондоос сан­хvvжvvлэх хvртэл жиж­гэрчээ гэж ойлгогдохоор байна. Тухайлбал, хоёрхон тєслєєр жишээ татахад, Гудамж тєсєлд Засгийн газрын 2013 оны 46.71.81 дугаар тогтоолоор 2014 оны наймдугаар сарын 30-нд 2.700.040.600.00 тєгрєг, мєн шинэ тємєр зам тєсєлд Засгийн газрын 71,82 дугаар тогтоолоор 292.305.204.813.78 тєгрєгийн хєрєнгийг олгожээ. Ямартай ч хvснэгтэд дурьдсан есєн тєсєлд нийт 553 сая ам. доллар, 215.2 тэрбум тєгрєгийн санхvvжилт баталснаас єнгєрсєн оны наймдугаар сарын 30-ны байдлаар 338.8 тэрбум тєгрєгийн санхvvжvvлт олгожээ. Мєн тєслийн нэгж байгуулах, vйл ажиллагааны зардлыг тєлєвлєх, орон тоог батлах, хянах санхvvжvvлэх vйл ажиллагаа нь бvгд Эдийн засгийн хєгжлийн сайд асан Н.Батбаярын тушаалаар бат­лагдсан жур­маар зохицуулагдаж байжээ. Тэгэхээр бондын хєрєнгийг vрэлгэн зарцуулах нєхцлийг салбарын сайд бий болгожээ гэсэн дvгнэлтийг VАГ-ын шалгалтаар тогтоогджээ гэж ойлгож болно. Тухайлбал,

1.Тавантолгойн цахилгаан станцын тєсєлд техникийн болон санхvvгийн зєвлєгєє авах арга хэмжээнд 4.3 тэрбум тєгрєгийг олгосон.

2.Эгийн голын усан цахилгаан станцын байр зvйн болон газар хєдлєлийн судалгааг 4.2 тэрбум тєгрєгєєр, мєн тус станцын барилгын vе шатны хяналтын техникийн зєвлєгєє авах ажлын тєсєв 12.0 тэрбум тєгрєгєєр, хуулийн зєвлєгєє авахад 1.9 тэрбум тєгрєгєєр нийт 18.1 тэрбум тєгрєгєєр батлагдаж 3.1 тэрбум тєгрєгийг зарцуулжээ. Мєн дэд бvтэц-эрчим хvч тєслийн 2013 оны зєвлєх vйлчилгээ болон техникийн хяналт тавих арга хэмжээнд 717.3 сая тєгрєгийг баталж, 628.0 сая тєгрєгийг тус, тус зарцуулсан байна.
Ямартай ч энэ мэт тєслvvдэд зєвлєгєє авахад бондын хєрєнгєєс зарцуулсан нь хэр бодитой, vр дvнтэй ажил болсон бэ гэдийг олон нийт хийгээд Засгийн газар дvгнэхэд хэцvv л болов уу.

Бондын хєрєнгєєр санхvvжиж буй Vйлдвэр, хєдєє аж ахуйн яамны тєслvvдийн vйл ажиллагаа зогсчээ
Vндэсний vйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдvvлэх, нэмvv єртєг шингэсэн экспортын бvтээг­дэхvvн vйлдвэрлэх, Монгол Улсын валютын нєєцийг нэмэгдvvлэх зорилгоор Хєгжлийн банк нь VХААЯ болон Голомт банктай хамтран салбарын дамжуулан санхvvжvvлтийн гэрээг байгуулж 269.0 тэрбум тєгрєгийн санхvvжvvлтийг Голомт банканд олгожээ. Гэтэл санхvvжилт нь олгогдсон байсан дээрх тєслийн vйл ажиллагаа зогссон гэдгийг VАГ-ынхан дvгнэлтдээ тодорхой заасан байна. Уг нь техник тоног тєхєєрємжийг шинэчлэх зорилгоор VХААЯ-ны дэргэд Ноос, ноосон бvтээгдэхvvн vйлдвэрлэл, Ноолууран бvтээг­дэхvvн vйлдвэрлэл, Євлийн хvлэмжийн аж ахуй, Сvv, сvvн бvтээгдэхvvн vйлдвэрлэл, Оёдол, оёмол бvтээгдэхvvн vйлдвэрлэл гэсэн таван тєслийн нэгжvvд vйл ажиллагаагаа эхлvvлээд байсан ч ийнхvv vйл ажиллагаа нь зогсчээ.

Гудамж тєслийн ажлыг сонгон шалгаруулалт зарлалгvйгээр тухайн компанид шууд 200 сая ам.доллар олгосон
Мєн асуудал дагуулаад буй Гудамж тєслийг бондын хєрєнгєєр санхvvжvvлсэн. Гэтэл энэхvv тєслийг хэрэг­жvvлэхдээ Тєрийн болон орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулалгvйгээр Эдийн засгийн хєгжлийн сайдын 2013 оны дєрєвдvгээр сарын 5-ны єдрийн 29 дvгээр тушаалаар баталсан тvр журмыг vндэслэн гvйцэтгэгч талтай шууд гэрээ байгуулж санхvvжvvлт олгосон зэрэг ноцтой асуудал VАГ-ын шалгалтаар тогтоогджээ. Угтаа бол энэхvv хууль зєрчсєн асуудал нь сонгон шалгаруулалт зарлалгvйгээр ашиг сонирхолын зєрчил агуулан гvйцэтгэгч талтай шууд гэрээ байгуулахыг зєвшєєрсєн нь тендерийн тухай хуулийг ноцтой зєрчсєн акт болно гэсэн vг. Тэдний энэхvv vйлдэл нь салбарын сайдынхаа хvчин тєгєлдєр бус тvр журмаар бамбай болгож байгаад Гудамж тєсєлд 200 сая ам.долларын зээлийг олгожээ гэсэн vг.

Хєгжлийн банкны хууль зєрчсєн vйлдлvvд
Ямартай ч 2014 оны VАГ-ын тайланд энэ мэт тєсєл хєтєлбєрvvд олноор тусгагджээ. Хамгийн гол нь бондын хєрєнгєєс санхvvжvvлсэн эдгээр тєсєл, хєтєлбєрvvд Монгол Улсад хэр ашигтэй vр єгєєжээ хэрхэн яаж єгєх бол гэдэг нь асуудал. Єєрєєр хэлбэл, дээрх тєсєл хєтєлбєрт зарцуулагдсан бондын хєрєнгє хууль ёсных байна уу гэдэг нь одоог хvртэл УИХ болон нам эвслийн анхаарлыг татсан хэвээр байгаа билээ. Юутай ч VАГ-ын хийсэн шалгалтаас харахад Хєгжлийн банк хуулиас гадуур олон vйлдэл хийжээ гэдэг нь дvгнэлтээс харагдана. Тухайлбал,

1. Хєгжлийн банкны ТУЗ нь “Хєгжлийн банкны тухай” хуульд заасан Засгийн газрын бvрэн эрхийг зєрчиж банкны бvтцэд єєрчлєлт оруулж, шинэ газар бий болгож, vндэслэлгvйгээр орон тоог ихээхэн хэмжээгээр нэмэгдvvлсэн.

2. Хєгжлийн банкны ТУЗ нь єєрийн vндсэн vvргээ хангалтгvй биелvvлснээс гадна бvрэн эрхдээ vл хамаарах асуудлаар шийдвэр гаргаж тус банкны ажилтнуудад ихээхэн хєнгєлттэй зээл олгох шийдвэрийг гаргажээ.

3. 2012 онд баталсан Хєгжлийн банкны бизнес тєлєвлєгєє нь хэрэгжих vндэсгvй болсноос гадна тvvнийг єнєєг хvртэл шинэчлэн батлаагvй байна.

4. Хєгжлийн банкны дотоод хяналтын vйл ажиллагаа хоёр жил орчим хугацаанд ажиллаагvй, мєн єнєєг хvртэл хэвийн vйл ажиллагаа нь хангагдаагvй байна.

5. БНСУ-ын удирдлагын багтай байгуулсан гэрээг дуусгавар болгосноос хойш Гvйцэтгэх удирдлагын багийг хууль зєрчин томилж иржээ.

6. ТУЗ-ийн дотоод хяналтын vйл ажиллагаа хангалтгvйгээс Хєгжлийн банкны тєсвийг хэт єндрєєр батлуулж, зарцуулж байна.

7. Хєгжлийн банкны дотоод vйл ажиллагааг зохицуулж буй журам, зааврууд нь єнєєгийн тvвшинг хангахгvй байгаа нь удирдлагын мэргэжлийн бус vйл ажиллагаатай холбоотой байна.

8. Хєгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 60.2 хувь нь тєсвєєс эргэн тєлєгдєх нєхцєлтэй олгогдсон нь тєсєвт хvндрэл учруулж болзошгvй байдлыг vvсгэж байна.

9. Урьдчилан бэлтгэл хангаагvй, зураг тєсєл ТЭЗV, газрын асуудлыг шийдвэрлээгvй ажлуудыг хууль зєрчин санхvvжvvлснээс хєрєнгє оруулалтын ажлууд удаашралтай, зогсонги, санхжvvлтийг олгох боломжгvй нєхцєл байдлыг vvсгэж байна.

10. Хєгжлийн банк нь санхvvжvvлэх тєсєл, хєтєлбєрєє УИХ-аар батлуулдаггvй, Засгийн газар, ТУЗ-ийн тогтоол, шийдвэрийн дагуу санхvvжvvлж байгаа нь хяналтыг сулруулж, зээлийг зориулалт бусаар зарцуулах vндэс болж байна.

11. Хєгжлийн банк, Чингис бондын санхvvжилтээр хэрэгжvvлж байгаа хєрєнгє оруулалтын ажлууд нь тєслийн нэгж сонгон шалгаруулалтаар орж шууд гэрээгээр хийгдэж байна.

12. Хєгжлийн банкнаас олгогдож буй зээлvvд Монгол банкны зээлийн мэдээллийн санд бvртгэгдэхгvй байна.

13. Тєслийн нэгжvvдийн зардлыг хэт vрэлгэн байдлаар баталж зарцуулж байна хэмээх ноцтой дvгнэлтvvдийг гаргаж Монгол Улсын Ерєнхий сайдад хvргvvлж байжээ.

Юутай ч єнгєрсєн хугацаанд олон нийт хийгээд нам эвслийн бvлгvvд Чингис, Самурай бондын тайлангийн зарцуулалтыг олон нийтэд ил болгохыг удаа дараа шаардсан ч хvч хvрэхгvй байгаа.
Єєрєєр хэлбэл, Хєгжлийн банк эдгээр бондын зарцуулалтын тайланг шилэн дансаар хvргэхдээ УИХ-ын хэн гэдэг, Засгийн газрын гишvvдийн хэчнээн компаниар гvйцэтгvvлснийг тодорхой болгохыг шаардсан ч тусыг эс олсон.

Юутай ч 2014 онд VАГ-аас Хєгжлийн банктай холбоотой нэлээд ноцтой шалгалтуудыг хийж дvгнэлтээ гаргачихлаа. Тэдний хууль бус vйлдлvvд ар, араасаа хєвєрч байсан нь бага багаар тогтоогдож эхлэх бололтой. Ингээд бид дараагийн нvvрэндээ 2015 онд VАГ-аас Хєгжлийн банканд хийсэн шалгалтын дvнгийн талаар мэдээллэх болно.

Засгийн газраас гаргасан vнэт цаас болон Чингис, Самурай бондын хєрєнгийн зарцуулалт, Хєгжлийн банкны хуулийн хэрэгжилт, Хєгжлийн банкны санхvvжилтээр хэрэгжсэн тєслийн vр дvнд Монгол Улсын Vндэсний газраас 2015 оны дvгнэлт хийжээ.

Хєгжлийн банкны эх vvсвэрийн ашиглалтыг сайжруулах шаардлагтай байна гэх дvгнэлтийг VАГ-аас гаргажээ
“Чингис”, “Самурай” бондын зээлийг авахад гэрээг нь ард тvмэнд vзvvлэх, эргэн тєлєх хуваарь, зарцуулалтыг тодорхой болгох, тєсєвт тусгах, зарцуулалтын талаарх шийдвэрийг ил тод байлгах, зээлийн мєнгєнєєс авсан аж ахуйн нэгжvvдийн нэрийг зарлах, аудитын шалгалт хийлгэх, VАБЗ-ийн зєвлємжийг хэрэгжvvлэх гэх мэт олон шаардлагыг нам эвслvvд олонтаа тавьж байсан гэдгийг ємнєх нийтлэлvvддээ дурьдаж байсан. Єєрєєр хэлбэл, “Чингис”, “Самурай” бондын зээлийг ард тvмний нэрийг барьж авсан. Ард тvмнээсээ асуулгvйгээр ногоон гэрлээр УИХ-аар хэлэлцvvлэлгvй баталсан гэх шvvмжлэл одоог хvртэл байгаа.

Учир нь нийт монголчуудын тєлєх ёстой бондын эргэн тєлєлтийн хугацаа хаяанд ирсэн гэж хэлэх гээд байгаа юм. Єєрєєр хэлбэл, манай улс Хєгжлийн банкаар дамжуулан зарцуулалт хийсэн хоёр тэрбум 80 сая ам.долларын зээлийн єр бий болчихсон. Мєн 30 тэрбум иенийн зээлийг ч орхиж болохгvй. Тодруулбал, Хєгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг 5.75 хувийн хvvтэй, таван жилийн хугацаатай зээлсэн бєгєєд 2017 оны гуравдугаар сард эргэн тєлєх юм. Харин “Чингис бонд”-ынх 2018 оны нэгдvгээр сард эхний 500 сая ам.долларын зээлийн єрийг тєлж эхэлнэ.

Харин нэг тэрбумынх нь 2022 оны арванхоёрдугаар сард тєлєгдєх юм байна лээ. Vvний дараа Самурай бондын тєлєлт орж ирэх бєгєєд 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд тєлєхєєр гэрээ хийжээ. Тиймээс эдийн засагчид олсон хэдийгээ мєнгє болгох тєсєл хєтєлбєрт зарцуулах хэрэгтэйг сануулсаар байгаа юм.
Бодит байдал ийм учраас олон нийт эргэн тєлєлтийг нь ард тvмэн хариуцах ёсгvй гэсэн мессежийг єгєхєд эрх баригчид “Ард тvмнээр тєлvvлэхгvй”, “Тєсєвт дарамт болохгvй” гэх хачирхалтай хариултыг єгч байгаа нь бодит vнэнд нийцэхгvй байгаа юм. Ямартай ч нєхєд зээлсэн мєнгєє дур мэдэн зарцуулчихаад байгаа нь єнгєрсєн онд Хєгжлийн банканд хийсэн Vндэсний аудитын газрын дvгнэлт нотлоод єгчихєж байгаа юм. Тиймээс эрх баригчид энэ оноос эхлэн ард тvмнээр тєлvvлэх, тєсєвт дарамт учруулах санаачилгуудыг дэвшvvлж эхэлчихээд байгаа билээ.

Бодлогын зєвлєл гэгч хэдхэн хvний хvрээнд асуудлыг шийдээд дуусчээ
Єєрєєр хэлбэл, Чингис, Самурай бондын зээлийн мєнгийг зарцуулахдаа УИХ-ын гишvvдээр ч хэлэлцvvлээгvй гэдгийг нь тогтоочихсон. Уг нь Тєсвийн тухай хуулиар бол “єр vvсгэж бvрдvvлсэн эх vvсвэрийг зєвхєн тєсєвт тусган, баталсан хєтєлбєр, тєсєл, арга хэмжээг санхжvvлvvлэхэд зарцуулах” ёстой. Бас Тєсвийн тогтвортой байдлын тухай хуулиар “Хєгжлийн банк vнэт цаасыг борлуулж, татан тєвлєрvvлсэн санхvvгийн эх vvсвэрийг зєвхєн хєгжлийн хєрєнгє оруулалтад зарцуулах” vvрэгтэй гээд заачихсан байгаа. Гэтэл эрх мэдэл бvхий этгээдvvд энэ бvх хуулийг уландаа гишгэн бодлогын зєвлєл гэгч хэдхэн хvний хvрээнд асуудлыг шийдээд дуусч байх шиг байна. Уг нь бондын мєнгийг улсын тєсєвт суулгахыг олон удаа шаардсан ч тусыг эс олсон билээ. Ямартай ч улсын тєсєвт тусгаагvй хэрнээ зарцуулсан єр зээлийнхээ хvvг єнгєрсєн хугацаанд улсаас тєлсєєр ирсэн нь нууц биш. Товчхондоо зарцуулахдаа тєсєвт суулгаагvй УИХ-аар хэлэлцvvлээгvй мєртлєє хvv болоод эргэн тєлєлтийг улсын нэгдсэн тєсєвт тусгах ёстой гэдгийг эрх баригчид тулган шаардах болсон.

Татварыг нэмэх замаар бондын мєнгийг ард тvмнээр тєлvvлэх гэж байна
Ямартай ч єнгєрсєн хугацаанд шинэчлэлийн Засгийн газар гаднаас зээлж авсан мєнгєнийхєє эргэн тєлєлтийн хуримтлалыг бий болгох хувилбараа 2014 оны наймдугаар сард УИХ-д санал болгож байсан. Тэдний хувилбар ард тvмний татварыг нэмэх. Vл хєдлєх хєрєнгийн татварыг хоёр дахин, автотээврийн хэрэгсэлийн татварыг хоёр дахин нэмэх хуулийн тєслийг санаачилж байсан юм. Єєрєєр хэлбэл, ємнє нь нь тэглэгдсээр ирсэн малын хєлийн татварыг авах бодлогыг дэвшvvлсэн. Энэ нь нэг богоос 1000 тєгрєг авна. Мєн хотын татварыг шинээр бий болгохоо зарлаж одоо хэрэгжээд эхэлчихсэн явж байгаа. Энэ татвар нь Улаанбаатарт шилжин ирсний, тvр оршин суусны, суралцаж байгаагийн, хотын А зэрэглэлийн бvсэд ажиллаж амьдарч байгаа, агаар бохирдуулсны гэх мэтээр олон янзаар цааш задаргаатай хєвєрнє. Энэ мэтчилэнгээр тєсвийн шинэ эх vvсвэрийг бий болгож єєрсдийн зээлж авсан татварынхаа ачааллыг ард тvмний нуруунд тохохоор санаархаж байсан нь эхнээсээ биелэлээ олсон билээ. Єнєєдєр тєсєв алдагдалтай байна хэмээн эрх баригчид єдєр шєнєгvй ярьж байгаа. Яг vнэндээ алдагдалтай байгаагийн гол шалтгаан нь гадаад єр гэж Санхvv Эдийн Засгийн дээд сургуулийн Санхvv удирдлагын тэнхимийн багш, доктор Б.Мєнхзаяа хэлж байсан юм.

Тэрбээр “Єрнєєс болж улс орон нь дампуурсан хамгийн ойрын жишээ болох Грекийг бид сайн мэднэ. “Чингис”, “Самурай” болон бусад зээл тусламжаар авсан єрєє цагт нь тєлєхгvй бол Монгол Улс дээрх орны араас орохгvй гэх газаргvй шvv дээ. Тєсвийн зарцуулалтыг танаж єрєє тєлєх нєєцийг vvсгэх шаардлагатай. “Чингис”, “Самурай” бонд зэрэг гадаад єрийн зарцуулалт маш ойлгомжтой байгаа. Тиймээс иргэдийн єгсєн татвараар єрєє тєлнє гэхгvйгээр санхvvжигдсэн тєслvvд нь эргээд зээлийнхээ тєлбєрийг тєлєх ёстой.
Засгийн газар ийм л тєслvvдэд санхvvжилт хийх нь зvйтэй байсан. Гэхдээ нэгэнт санхvvжилтvvд аль хэдийнээ хийгдээд эхэлсэн байгаа энэ vед нєєц сан бvрдvvлээд явах нь дээр болов уу. Ингэвэл нэг жилийн тєсєвт учрах дарамт нь бага ч гэсэн буурах байх” хэмээжээ. Vнэндээ єнєєдєр зам, барилга, хєдєє аж ахуй, уул уурхай гээд бvх л газарт тендерийн сонгон шалгаруулалт гээч тоолж ч боломгvй асар их унац ашигтай, ёстой л далд дайн явагдаж, vхэх сэхээ vзэлзэцгээж байгаа.

Аргаа барсан УИХ-ын гишvvн Ц.Нямдорж Эдийн засгийн хєгжлийн сайд асан Н.Батбаярыг УИХ-ын Тєсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр баруун, солгойгvй загнаж байсан удаатай. Ямартай ч монголчууд бид одоо яаж ч мєрєєдєєд “Чингис”, “Самурай “ бонд шиг сайн нєхцєлтэй бонд хаанаас ч олж, босгож чадахгvй. Уг нь бид олоод ирсэн юмаа чулуу болгох ёстой байсан ч чулуу болгож чадсангvй дээ гэдгийг Сангийн яамны сайд асан Ч.Улаан хэлж байсан.

Мэдээж энэ vг маргашгvй гашуун vнэн vг гэдгийг эрх баригчид тєдийгvй зарцуулалт муутай хєрєнгє гаргасан Хєгжлийн банкны удирдлагууд ч мэдэж байгаа. Тухайлбал, Хєгжлийн банкны захирал Н.Мєнхбат 2014 оны аравдугаар сарын 20-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр бондын хєрєнгийн зарцуулалтын талаар тайлбар хийх vеэр УИХ-ын дарга З.Энхболд “Хєгжлийн банкинд тийм эрх байгаа билvv. Чи єєрийгєє банк удирдаж байна гэж бодоод байгаа юм уу. Саяны ярьсан юм чинь банкны захирал шиг л юм ярилаа. Танай байгууллага бол банк биш. Юугаа ч ойлгоогvй нєхєр тууж явна шvv дээ. Банк биш учраас чамд тийм эрх байхгvй” гэж чуулганы танхимд хэлж байсан удаатай.

Бондын мєнгєнєєс 90 сая тєгрєг авч судалгаа хийсэн
Тухайлбал, “Гудамж” тєслийн шилэн дансанд ганцхан ширхэг гvйлгээ хийсэн баримт байдаг юм. Энэ нь нєгєє дуулиан шуугиан тариад байсан алдарт 90 сая тєгрєгийн Европ дахь зардал. Тодруулбал, тус тєслийн долоон хvн Европын 10 орноор судалгаа хийхдээ 90 сая тєгрєгийн зардал гаргаснаа шилэн дансандаа бичжээ. Гэхдээ уг 90 сая тєгрєгийг ямар зvйлд, юуны учир зарцуулснаа тодорхой бичээгvй. Харин бидэнд олдсон мэдээллээр долоон хvний тийзний vнэ 20.6 сая тєгрєг зочид буудалд 40 орчим сая тєгрєг, зам хоногт 13 орчим сая тєгрєг, хот хоорондын зардалд 20 сая тєгрєг, нийт 90 сая тєгрєгийг “Чингис” бондоос зарлагадаж, гадаадын орноор “аялан” судалгаа хийсэн нь тодорхой болоод байна.
Уг нь “Гудамж тєсєл” нь єєрєє “Чингис” бондын эх vvсвэрээс санхvvждэг. Зохих дvрэм журмын дагуу хэрэгжvvлсэн бvтээн байгуулалтын ажлуудыг Хєгжлийн банк єєрийн давхар шалгуураар хяналт тавьсны vндсэн дээр санхvvжvvлэх ёстой. Гэтэл гадаадын орноор зєвхєн судалгаа хийхийн тулд 90 сая тєгрєг vрсэн нь зориулалтын мєнгийг єєр зvйлд зарцуулжээ гэж харагдаад байгаа юм

“Чингис”, “Самурай” бондын мєнгийг “Хєгжлийн банк” захиран зарцуулсан
Юутай ч Хєгжлийн банкны захирал Н.Мєнхбат єнгєрсєн оны аравдугаар сарын 29-нд Засгийн Газрын 11-11 тєвийн цахим уулзалтад оролцож, иргэдийн асуултад хариулахдаа “Нийслэлийн 375 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хєгжлийн банкнаас санхvvжvvлж байгаа Улаанбаатар хотын бvтээн байгуулалтын ажлуудын явцын талаар” ярьсан байдаг. Тодруулбал, Хєгжлийн банк 2011 онд байгуулагдсанаасаа хойш бvтээн байгуулалт болон бусад тєсєл хєтєлбєрийн санхvvжилтэд зориулан гурван их наяд тєгрєг гаргажээ. Vvний гуравны нэг хувь буюу 1.1 их наяд тєгрєгийн санхvvжилтийг нийслэл хотод хийсэн байна. Улаанбаатар хотын хvн ам сvvлийн жилvvдэд эрчимтэй єсч, хот єргєжиж байгаа ч дэд бvтцийг сайжруулах дорвитой ажил хийгээгvй.

Тиймээс тус банкнаас нийслэлийн авто замыг сайжруулах тєсєлд зориулан 92.9 тэрбум тєгрєгийн санхvvжилт хийжээ. “Гудамж” тєслийн хvрээнд Улаанбаатар хотын 33 уулзварыг шинэчлэх ажлыг 81.9 тэрбум тєгрєгєєр санхvvжvvлснээр тус тєслийн нийгэм, эдийн засгийн шууд бус vр єгєєж нь жилийн 20 тэрбум тєгрєг болно гэж тооцоолж байгаа. Инженерийн дэд бvтэц, шугам сvлжээний тєслvvдийг 202.3 тэрбум тєгрєгєєр санхvvжvvлсний vр дvнд нийслэлийн долоон байршил, дахин тєлєвлєлтийн найман бvсэд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжтой боллоо. Дулааны III цахилгаан станцын 50 МВт-ын єргєтгєлийг 35 сая ам.доллараар санхvvжvvлж ашиглалтад оруулснаар нэг Квт цахилгаан vйлдвэрлэх єртєг 74 тєгрєгєєс 36 болж буурлаа. Дулааны IV цахилгаан станцын 100 МВт-ын єргєтгєлийн ажлыг 57.3 сая ам.доллараар санхvvжvvлснээр тус єргєтгєл дотоодын эрчим хvчний хэрэглээний 10 хувийг дангаар хангана. Амгалангийн 348 МВт-ын дулааны станцын санхvvжилтэд зориулан 25 сая ам. доллар гаргаснаар хотын зvvн бvсийн хэрэглэгчид дулааны найдвартай эх vvсвэртэй боллоо.

Улаанбаатар хотын цахилгаан станцууд болон гэр хорооллын оршин суугчдыг нvvрсээр хангадаг гол эх vvсвэр болох Багануурын уурхайн хvчин чадлыг єргєтгєх тєслийг 16.2 тэрбум тєгрєгєєр санхvvжvvлснээр нvvрс бутлах, ачих хvчин чадал жилд 4,5 сая тонноор нэмэгдэж, нvvрс олборлолт 10 хувиар, хєрс хуулалт 11 хувиар єснє гэж тооцоолж байна” гэж тайлагнаж байсан байна. Эндээс харахад Хєгжлийн банкны захирал Н.Мєнхбат хотын асуудалд шумбан орж энэ олон сая тєгрєгийг зарцуулах нь зvйтэй байсан юм аа гэх асуудал ч яригдаж байсан.

Энэ мэт хачирхалтай зардал олонтаа гарсан гэдгийг дээр дурьдсан учраас дахин нурших нь илvvц байх. Юутай ч олон улсын зах зээлээс улсынхаа нэрийг худалдан байж “Чингис”, “Самурай” бонд босгож, хоёр тэрбум орчим ам.доллар авсан.

Энэ мєнгийг “Хєгжлийн банк” мэдэж, захиран зарцуулсан нь бодит . Олон тєсєл хєтєлбєрт хєрєнгє оруулж, урагшлуулсан гэж банкны удирдлагууд сайрхах дуртай ч гараанаас гарч, бодит амьдралд хэрэгжсэн нь хуруу дарам цєєхєн гэдгийг аудитын дvгнэлтvvд бэлхнээ нотлоод єгнє. Тухайлбал, VАГ-аас энэ онд хийсэн шалгалтын дvнгээс харахад Чингис бондын vлдэгдэлийг арилжааны есєн банканд хадгаламж хэлбэрээр байршуулсан бєгєєд банкуудын нийт зээл, vvний дотор чанаргvй зээлийн vлдэгдэл єсч байгаа нь уг хєрєнгийн татан авалтад сєргєєр нєлєєлєх эрсдэлтэй байна хэмээсэн юм. Тvvнчлэн Засгийн газрын тогтоолуудад тєсєл хєтєлбєрvvдийг санхvvжvvлэх болон хэрэгжvvлэх байгууллага, олгох мєнгєн дvн, хугацааг шууд заасан, тvvнчлэн эрсдэл, vр ашгийг нарийвчлан судалж тодорхойлоогvй тєсєл арга хэмжээ байна. Мєн Засгийн газар Хєгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зvйлийн 8.1-д “.. санхvvжvvлэх тєсєл, хєтєлбєрийн жагсаалтыг УИХ жил бvрийн хаврын чуулганаар батална” гэж заасныг хангаж ажиллаагvй байна гэж дvгнэсэн юм.

Тvvнчлэн Засгийн газрын тогтоолд нэр заасан компаниудтай Хєгжлийн банк шууд гэрээ байгуулж, санхvvжvvлж байна гэж ч дурьджээ. Эцэст нь хэлэхэд VАГ-аас хийсэн дvгнэлтээс харахад Хєгжлийн банкны эдгээр хууль бус vйлдлvvдийг Засгийн газар єєгшvvлж байгаа мэтээр харагдаж байна.
Угтаа бол эргээд хариуцлагын асуудал яригдах дээрээ тулахад тус банкныхан бvх л буруугаа Засгийн газар руу бухна. Харин Засгийн газар нь хариуцлагаас мултрах олон нvх сvвийг сvвэгчлэх нь гарцаагvй. Тиймээс л бид эрх баригчдаас “Чингис”, “Самурай” бондын тайлангийн зарцуулалтыг ил болгохыг олонтаа шаардсны эцэст єнєєдєр УИХ-ын эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудал яригдахаар болж байх шиг байна.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ХУУЛИАС ГАДУУРХИ NARTAM (November 11, 2015 10:24:38 am )

    ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ХҮН ЗАГНАСАН ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ МӨНГӨӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААСАН БАЙДАГ .ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.

  • Anonymous (November 11, 2015 11:01:20 am )

    Завхарсан юм.

  • ТӨМӨРЧУЛУУН (November 11, 2015 11:02:12 am )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car