Энэ хоолыг харж байна уу. Үнэхээр тансаг байгаа биз. Юун ресторан. Манай МИАТ-ийн олон улсын нислэгийн үеэр өгдөг хоол маш сайхан болжээ гэж дуу алдамаар.
МИАТ-ийн хоолны үйлчилгээг “Нүхт тур” компани хариуцдаг. Өнөө монополь эрхтэйгээр олон жилийн турш МИАТ-д хоол шахаж байгаа компани шүү дээ. Нэг хэсэг асуудал МИАТ компани алдагдалтай ажиллаж байна. “Нүхт тур” хэтэрхий үнэтэй хоолоо шахаж байна гэгчлэнгийн олон асуудал гарч, гэрээгээ цуцлахаар болж шүүхэд хүртэл шилжиж байв. Гэвч “Нүхт тур” өнөөдөр ч МИАТ-д хоол нийлүүлсээр. Үүнийг нислэгийнхэн “катеринг үйлчилгээ” гэж нэрлээд байгаа. Үнэхээр МИАТ-ийн онгоцоор үйлчлүүлсэн зорчигчдод ийм хоол өгдөг бол талархмаар. Гэвч бодит байдал шал өөр.
Зам тээврийн сайд М.Зоригт “МИАТ-ийн хоол, МИАТ-аар зорчоорой…” хэмээн сурталчилгаа хиймэгц иргэдээс эсрэг утгатай сэтгэгдлүүд маш олон бичигдэв. Ихэнх нь “МИАТ хэзээ ийм сайхан хоол өгдөг болчихсон юм бэ” хэмээн сайдаас ам асууж байлаа. Яахав цаашид ийм хоол өгдөг болох гэж байгаа болов уу гэж өмгөөлөх нь ч байв. Гэвч МИАТ хэзээ ч ийм хоол өгч байгаагүй, цаашид ч өгөхгүй нь тодорхой боллоо. Энэ зүгээр л сайдад таалагдах гэсэн “Нүхт тур”, МИАТ хоёрын арга заль байж.
Яг үнэндээ МИАТ-ийн олон улсын нислэг нэг иймэрхүү хоолтой. Юу Raffeollo … энэ арай “доромжлол” биш биз.
Харин энэ зургийг харсан М.Зоригт сайд “МИАТ менежмент гэж өгсөн хоол шигээ худал наадаг улс байна. Үнэн дургүй хүрэв” хэмээн жиргэх нь тэр. Ердөө л цагийн өмнө магтаж байсан байгууллагаа ийнхүү шүүмжлээд авав.
Сайдыг сайхан хоолоор дайлж болно. Гэвч зорчигчид нүдтэй. Тиймээс та бүгдийг дарга нарыг хуурсан үнэн нүүр царайг чинь цаг алдалгүй илчлэх зориг ухаан зорчигчдод бий. Юм үнэнээрээ байх л сайхан. Нэг дарга сайхан хоол идлээ гээд зорчигчдыг хуурна гэж юу байх вэ. Харин ч хоёр нүүр гаргаж, ялгавартай хандснаараа зорчигчдынхоо итгэлийг л алдах байх.
Ер нь манай нислэгийн авиа компаниудын катеринг үйлчилгээнд салхи оруулах цаг болжээ. Улс хооронд болоод орон нутгийн нислэгийн хоол эрс ялгаатай. Мөн нэг компани давуу эрхтэйгээр нислэгийн компаниудыг хоолоор хангасан нэр зүүж, сул ашиг хүртээд сууж байна. Энэ бүгдийг зохицуулах, шинэчлэх цаг болсон.
Амар
Холбоотой мэдээ
-
Bold (November 10, 2015 1:33:50 pm )
Ichdeggvin bhdaa!
-
нүхт (November 10, 2015 2:06:40 pm )
Хоржав Хандаа 2 ын хороо гэж
-
Zochin (November 10, 2015 6:23:06 pm )
MIAT-n hool dajgui lbaidag shuude.
-
Oogii (November 10, 2015 11:49:54 pm )
Бизнесийн хоол байна ш дэ. Сайд гуай яагаад иргэдийн сэтгэл зvйгээр тоглоод байнаа. Талхан зууш бол ойрын нислэг болон холын нислэгийн оглоо оройны цайнд огдог ш дэ. Боломжийн байдаг. Энгийн ангиллын хоол ч дажгvй 2 сонголттой байдаг. Онгоцонд рестораны хоол идэхийг хvссэн гарууд зайлаа, тэр тансаг хоолоо аваад явж болийшдэ.
-
Oogii (November 10, 2015 11:52:23 pm )
Бизнесийн хоол байна ш дэ. Сайд гуай яагаад иргэдийн сэтгэл зvйгээр тоглоод байнаа. Талхан зууш бол ойрын нислэг болон холын нислэгийн оглоо оройны цайнд огдог ш дэ. Боломжийн байдаг. Энгийн ангиллын хоол ч дажгvй 2 сонголттой байдаг. Онгоцонд рестораны хоол идэхийг хvссэн гарууд зайлаа, тэр тансаг хоолоо биедээ аваад явж болийшдэ.
Энгийний хоолны зургийг нэг тавичаач. Боломжийн л байдаг ш дэ. -
Anonymous (November 11, 2015 7:37:14 am )
miat hoolnii mongo avchihaad aimaar yum ogdog sh dee.ene talaar zorchigchid yarih heregtei.unetei bilettei muu uilchilgeetei.hoolnii mongoo bolih heregtei!!!!!!
-
ХУУЛИАС ГАДУУРХИ NARTAM (November 11, 2015 10:29:18 am )
ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ХҮН ЗАГНАСАН ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ МӨНГӨӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААСАН БАЙДАГ .ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.
7 Comments