antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2015 3 comments

Халхголыг бужигнуулсан буруутан нь УИХ

нийтлэсэн Admin

Монголын улстєрчид, УИХ сурсан зангаараа наадмын ємнєх долоодугаар сарын 9-ний єдєр яаравчлан хуралдаж Дорнод аймгийн Халхгол сумын нутагт Хєдєє аж ахуйн чєлєєт бvс байгуулахаар шийдвэрлэж, єнєєдєр Монголын зvvн хязгаарт тэмцэл хєдєлгєєн єрнvvлээд байгаа “алдарт 75 дугаар тогтоол”-оо баталсан байдаг. Халхгол, Мэнэнгийн тал, Тамсагийн сав газрыг оролцуулан Хєдєє аж ахуйн чєлєєт бvс байгуулна хэмээн цагаан цаасан дээр хараар тэмдэглэсэн тэрхvv 500 мянган га газар нь 50 км єргєн, 100 км урт Монголын экосистемд тун чухал ач холбогдолтой, 1.5 метрээс 30 см хvртэл зузаан, vржил шимтэй хар шороон хєрстэй нутаг дэвсгэр юм. Жилийн жилд 70 см хvрч ургадаг тал хээрийн vржил шимтэй євс ургамалтай алдарт Мэнэнгийн тал бол Монгол Улсын зvvн бvсийн хамгийн том нєєц газар бєгєєд цагаан зээрийн гол нутаг билээ.

Тэгвэл УИХ-аас батласан 75 дугаар тогтоол Дорнод аймаг, ялангуяа Халхгол сумын иргэдийн маш ширvvн эсэргvvцэлтэй тулгарч, УИХ гаргасан шийдвэрээ эргэж нягтлахаас єєр аргагvй байдалд хvрээд байгаа юм. УИХ-ын Єргєдлийн байнгын хороонд Халхгол сумын 1659 иргэний гарын vсэгтэй 75 дугаар тогтоолыг нэн даруй цуцлахыг шаардсан эсэргvvцлийн бичиг ирсэн тул газар дээр очиж нєхцєл байдалтай нь танилцахаар Єргєдлийн байнгын хороон дарга О.Баасанхvvгээр ахлуулсан ХХАА-н яамны Газар тариалангийн газрын ахлах шинжээч М.Ариунболд, Єргєдлийн байнгын хорооны ахлах зєвлєх С.Заяадэлгэр зэрэг албаны хvмvvс, хэвлэл мэдээллийнхэн Халхгол суманд ажиллаад ирэв.

Асуудлын гол нь УИХ-аас баталсан 75 дугаар тогтоолыг эрх баригчид ямар учраас vхэн хатан хамгаалаад байгаа, харин халхголчууд яагаад амиа ч хайрлахгvй эсэргvvцэн тэмцэнэ гэдгээ илэрхийлээд байгаад юм. Тэгвэл энд дараах тайлбарыг хийе. Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн тєслийн гол vзэл санаа нь Халхголын чєлєєт бvсийн 500 мянган га газрын 60 хувь нь буюу 350 мянган га нь БНХАУ-ын 100 хувийн хєрєнгє оруулалттай “Петро Дачин Тамсаг” компани лицензийг нь эзэмшиж байгаад Монголын Засгийн газарт буцааж єгчихєєд байгаа 22 дугаар талбайд ногдож байгаа аж. “Петро Дачин Тамсаг” компанийн удирдлагууд солигдсонтой уялдан хятадууд удалгvй 22 дугаар талбайд тендер зарлангуут буцаан авч газрын тосны хайгуул, олборлолт хийх бодолтой байгаагаа саяхнаас дахин дахин илэрхийлэх болжээ. Хэрвээ асуудал ингэж эргэвэл хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ ёсоор Тамсагийн 22 дугаар талбай 25 жилийн хугацаатай хятадуудын мэдэлд очиж, єнєєдєр Мэнэнгийн тал, Тамсагийн хязгаарыг тvvхий газрын тосоор буртаглаж, Дорнодын их талыг там болгож байгаа талбай дахин 783 мянган га-гаар нэмэгдэх аюултай болоод байгаа аж. Харин vvнээс сэргийлэх ганцхан арга байгаа нь 350 мянган га нь Тамсагийн 22 дугаар талбайд ногдож байгаа Халхголын 500 мянган га газрыг Хєдєє аж ахуйн чєлєєт бvс болгосноор “Тусгай хэрэгцээний газар” ангилалд хамрагдан ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхээс хамгаалдан vлдэх аж. Тvvнийг нь Халхголын иргэд ойлгохгvй “Бид газар нутгаасаа 500 мянган га-г хашуулж, гадныхныг эзэн суулгахгvй. Бид газар нутгаа хамгаалан зэвсэг барин тэмцэхэд бэлэн байна” хэмээн эрс эсэргvvцэхэд хvргээд байгаа юм.

Уг нь бол хоёр янзын буюу Хилийн чєлєєт бvс, Засгийн газраас тогтоосон чєлєєт бvс байдаг юм байна. Хилийн чєлєєт бvсэд Алтанбулаг, Замын-Vvдийн чєлєєт бvс харьяалагдах бєгєєд тэнд гадны иргэн газар эзэмших эрхтэй байдаг аж. Харин Засгийн газраас тогтоосон Халхгол мэтийн чєлєєт бvсэд гадны иргэн, аж ахуйн нэгж газар эзэмших, олон жилээр тvрээслэх эрхгvй байдаг гэдгийг УИХ, Засгийн газар анхаасаа Дорнод аймаг, Халхгол сумын иргэдэд ганц ч удаа тайлбарлаж танилцуулаагvйгээр барахгvй дур мэдэн шийдвэр гаргасан нь єнєєдрийн тэмцэл, vл ойлголцлыг vvсгээд байгаа юм. Засгийн газраас оруулан ирж Р.Бурмаа сайд тайлбарлах гэж очоод хєєгдєж ирсэн тєслєєр бол Халхголын чєлєєт бvсээс 26 мянган га-г л хашиж Vйлдвэрлэл, хорио цээрийн бvс байгуулан тэндээ малаа эрvvлжvvлж, шинжилгээнд хамруулж, шахаж, бордоод гадагш нь гаргах зорилготой аж. Нєгєєтэйгvvр заавал Халхолын районыг сонгосон учир нь Євєрмонголын Хєлєнбуйр аймгаар дамжин БНХАУ-ын Тяньжин боомтоор далайд гарах, мєн тємєр замаар дамжуулан БНАСАУ-ын Ражин боомтоор гурав дахь зах зээлд Монголоос хєдєє аж ахуйн бvтээгдэхvvн нийлvvлэх алс ирээдvйг бодолцсон гэнэ.
Хамгийн анх Дорнод аймгийн ИТХ, Засаг дарга нараас 2011, 2014 онд “Халхгол сумын 100 мянган га-д чєлєєт бvс байгуулж єгєєч” гэсэн хvсэлт ирж байж. Энэ асуудлыг шийдэлгvй явснаас шалтгаалан Халхгол сумын ИТХ, Засаг дарга нар нь дур мэдэн хятадуудад газар тvрээслvvлсэн, хадлан хадах зєвшєєрєл олгосон гэсэн хэл ам дэгдсээр ирж. Жишээлбэл хамгийн сvvлд 2013 онд Халхгол сумын Засаг даргаар томилогдсон В.Мєнхтайванг хятадуудад 160 мянган га газар олон жилээр тvрээслvvлсэн, хадлан хадах зєвшєєрєл єгсєн асуудлаар АТГ-т єгнє гэдгээ ХХАА-н сайд Р.Бурмаа мэдэгдэж байсан. Тэгвэл газар дээр нь очоод нягталвал В.Мєнхтайван дарга их єєр зvйл ярьж, Р.Бурмаа сайдыг хvн гvтгэсэн хэргээр єєрийг нь АТГ-т єгнє гэж байв.

УИХ-ын 75 дугаар тогтоолыг хамгийн хvчтэй эсэргvvцэж байгаа Халхгол сумын Ялалт багийн иргэдтэй уулзахаар оройн 19:00 цагт очиход хэдийгээр гадаа харуй бvрий болсон ч жижгэвтэр Соёлын тєвдєє багийн иргэд хєл тавих зайгvй цугласан байсан. Улаанбаатар хотоос 1100 км орчим алслагдсан Халхгол сумын 3400-аад иргэдийн санааг зовоож байгаа хамгийн гол асуудал нь Засгийн газраас томилогдон ирэх чєлєєт бvсийн захирагч гэх нэг нєхєрт бvх эрх мэдэл тєвлєрч, аймгийн Засаг даргыг алгасан шууд Ерєнхий сайдтай харьцах эрх мэдэлтэй учир дур мэдэн Халхголын vржил шимтэй 5000 км квадрат газар нутгийг хятад, солонгос, орос гээд мєнгєтэй болгонд хуваан єгч хашуулахыг vнэхээр яагаад ч хvлээн зєвшєєрєхгvй, эрс эсэргvvцэн тэмцэнэ гэдгээ мэдэгдэцгээв. Хамгийн ноцтой нь Халхголд хєдєє аж ахуйн чєлєєт бvс байгуулагдлаа гэхэд тэнд оволзох бvх тєрлийн бизнес татвараас хєнгєлєгдєж, чєлєєлєгдєх учир тэр vржил шимтэй хєрсєнд хятад, солонгосчууд рапс гээд юу дуртайгаа тарьж, хэдхэн жилийн дотор Халхгол гэсэн бас нэгэн там шинээр болох вий гэдгээс нутгийн иргэд болгоомжилж, vхэн хатан газар шороогоо хамгаалан тэмцэхээ илэрхийлж байна. Хэдийгээр чєлєєт бvс байгуулах Засгийн газрын тєсєлд газар тариалан эрхлэх нутаг дэвсгэрийг 72 мянган га-гаар хязгаарлахаар тусгасан ч Халхголчууд тэр тоонд итгэхийг огтхон ч хvсэхгvй байгаа нь илт байв. Тэдний хэлж байгаа, тавьж байгаа шаардлага нь “Бид Монголын улстєрчдєд vvнээс хойш огтхон ч итгэхгvй. УИХ 75 дугаар тогтоолоо даруйхан цуцлахгvй бол бид тэмцлийн хамгийн хурц хэлбэрт шилжиж, 1939 оных шиг зэвсэг барин тэмцэнэ” гэж эрс хатуу мэдэгдэцгээж байна. УИХ-ын 75 дугаар тогтоолыг батлахаар 54 гишvvн санал єгснєєс найман гишvvн татгалзаж, 46 нь зєвшєєрснєєр тогтоол батлагдсан тvvхтэй. Сонирхолтой нь єнєєдєр УИХ-ын 75 дугаар тогтоолыг хvчингvй болгуулахаар тогтоолын тєсєл санаачлаад гvйж яваа Дорнодоос сонгогдсон хоёр гишvvн болох Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар ч Халхголд чєлєєт бvс байгуулах саналыг дэмжин гараа єргєсєн байдаг. Ийнхvv 2009 оноос эхлэн яригдаж, судалгаа, шинжилгээ хийгдэж явсаар єнгєрсєн долоодугаар сарын 9-ний єдрийн УИХ-ын 75 дугаар тогтоолоор баталгаажсан Халхголд хєдєє аж ахуйн чєлєєт бvс байгуулах тєслийн гол буруутан нь Дорнод аймгийн ИТХ, Халхгол сумын ИТХ-аас ганц ч удаа асууж, нутгийн иргэдтэй ганц ч удаа зєвлєж ярилцалгvй дур мэдэн, хулгайн шийдвэр гаргасан Монголын улстєрчид, бvр тодруулвал Халхголын чєлєєт бvсийн тєлєє гараа єргєн “За” гэсэн УИХ-ын 46 гишvvн болж таарч байна. Нэгэнт нутгийн иргэд нь “Зэвсэг барин газар нутгаа хамгаална” хэмээн эрс шийдэмгий мэдэгдэж байгаагаас vзвэл Халхголд хєдєє аж ахуйн чєлєєт бvс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолыг хvчингvй болгох, аль эсвэл Ерєнхийлєгч, Ерєнхий сайд нар єєрийн биеэр Халхгол суманд очиж нутгийн иргэдтэй учир зvйгээ ололцох хоёрхон зам л vлджээ. Энд нэг зvйлийг зориуд тэмдэглэхэд Халхгол сумын иргэд “Ерєнхийлєгч энэ зун Буйр нуурын эрэг дээр хоёр удаа ирж амарсан. Тийм болохоор манай нутгийн сайхныг бишрээд буцсан эрхэм Ерєнхийлєгчдєє сvvлчийн найдлага тавин хvлээж байна. Та л Халхголд чєлєєт бvс байгуулах мунхаг шийдвэрийг хvчингvй болгуулж чадна” гэснийг дамжуулах нь зvйтэй болов уу.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • uugii (November 10, 2015 4:14:38 pm )

    omxii xalxiig tonilgo xvn bish hulam

  • uugii (November 10, 2015 4:15:32 pm )

    xalx xvn xvn bish shulam chotgor

  • Батбаяр (November 10, 2015 6:52:44 pm )

    Буруу шийдвэр гаргасан бол аргагүй , хариуцлагаа хүлээх л болж таарна. Харин Дорнод аймгийн ИТХ, Засаг дарга, Дорнодоос сонгогдсон УИХ – ийн гишүүд тань гараа өргөн санал өгөн зөвшөөрч удаа дараа аймгийн тань дарга нар гуйсан юм биш үү аан… УИХ – тогтоолоо цуцал гэдэг дээр би ч гэсэн санал нэг байгаа хө… Айлаас эрхээс авдраа уудал гэдэг шиг л юм болох нь дээ хөө Дорнодчуудаа…

antalya rent a car