antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2015 4 comments

Мал нядалгааны ажилчид л аймаар санагдаад байна

нийтлэсэн Admin

        Өнгөрсөн долоо хоногт өршөөлд хамрагдсан хоригдлуудыг суллаж эхэлсэн. Үүнээс болж иргэд хоёр хэсэг болон хуваагдаж, нийгмийн ихэнх нь айдастай байх шиг. Миний бие өмнө нь хорих ангиас хэд, хэдэн удаа сурвалжлага хийж байлаа. Эрхээ хязгаарлуулсан л болохоос тэд бидэнтэй л адил хүн гэдгийг сануулах хэрэгтэй байх. Өдөржин ажиллаж ар гэрээ тэжээхээс гадна бусдад учруулсан хохирлоо төлдөг юм билээ, тэд. Дээр нь ном уншиж, мэргэжилтэй болдог. Энд үнэхээр айгаад байх зүйл үгүй юм шиг санагдах юм. Магадгүй биднээс илүү тэд айж байгаа байх. Нийгэм маань хэрхэн хүлээж авах бол гэж. Харин саяхан мал нядалгааны газар орж мэдээлэл бэлтгэж явахдаа хорих ангиас илүү айдас төрсөн юмдаг. Бойн ажилчид шилбэ татсан улаан цусан дунд иртэй том хутга барин зогсох нь үнэхээр айдас төрүүлэм. Өдөр бүр амьд малын толгойг огтолж, улаан цус туучин явдаг тэд нэг л өдөр хүний амь хөнөөмөөр санагдвал яах вэ. Учир нь, өдөр бүр цус харж байгаа тэдний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Хорих ангиас суллагдаж байгаа хоригдлуудад биш тэдэнд илүү анхаарлаа хандуулмаар юм шиг ээ. Ядаж л долоо хоног, байг гэхэд сард нэг удаа эмчид үзүүлж, сэтгэцийн өөрчлөлт орсон эсэхийг нь хянаж баймаар. Бас сэтгэлзүйн зөвлөгөө өгч байх хэрэгтэй юм шиг санагдсан шүү. Тэд ч бас л хүн шүү дээ, уг нь.

Б.Бат


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 10, 2015 3:18:18 pm )

    yag unen. Mongol ter yaraa setgetsiin uurchlulttei bolson um shig bn lee

  • Монгол (November 11, 2015 12:30:28 am )

    Үүнийг бичсэн сэтгүүлчийн сэтгэц эрүүл эсэхийг шалгамаар юм энэ мал нядалгааний ажилч д өөрт оногдсон ажлаа хийгээд та бидний идэх хоолыг бэлдэж өгсний ажлын хөлсөнд цалин авч гэр бүлээ тэжээж буй жирийн хүмүүс энэ хүмүүс бусдыг дээрэмдээгүүй бусдыг залилж хүний юм хулгай хийгээгүй учраас айх аюулгүй

  • ИРГЭН (November 11, 2015 9:47:41 am )

    хүн ална гэх нь хаашаа юм. Хүндхэн ажил хийж байгаа хүмүүс шүүдээ. “нэг л дөр хүний амь хөнөөмөөр санагдвал яах вэ.” гэдэг үг чинь ёстой байж боломгүй санагдлаа. уучлал гуй

  • зочинзочин (November 12, 2015 10:45:28 am )

    энэ сурвалжлагчийн үнэн Гэхдээ тэр хүмүүсийн эрүүл мэнд амьдралын төлөө улс эх орны төлөө хэлсэн үг. Тэр сурвалжлагч өөрийгөө бодсон юм биш .Та нарын төлөө бдох л юм хэлж байна

antalya rent a car