Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим ертөнцөөр өршөөлөөр суллагдсан хоригдлууд дахин гэмт хэрэгт холбогдож иргэдэд хохирол учруулж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл энэ талаар мэдээлэл өгөхөөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү нар мэдээлэл хийлээ. Хууль хэрэгжиж эхэлснээр 2071 хүн суллагдсан бөгөөд тэдгээрээс гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдол бүртгэгдээгүй гэнэ. Тэрээр энэ тухай Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэхдээ “Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс гэмт хэрэгт орооцолдоогүй. Суллагдсан хүмүүсийн дийлэнхийг нь гэрт нь хүргэсэн. Орон гэргүй таван хүн байсныг “Зөв амьдрах ухаан” ТББ-т хүлээлгэж өгсөн. Мөн хоёр хүн Ховд, Говь-Алтай руу гэртээ харихаар замдаа явж байгаа. Өнөөдрийн байдлаар суллагдсан иргэдээс гэмт хэрэгт холбогдсон, зөрчил гаргасан тухай нэг ч тохиолдол гараагүй байна” хэмээв.
Харин ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү хэлэхдээ “Өршөөлийн хуулиар 108 эмэгтэй, 20 хүүхэд суллагдаад байна. Өмнө нь Өршөөлийн хууль таван удаа батлагдаж цөөнгүй иргэдийг өршөөн суллаж байсан. Эдгээр иргэдээс 6-7 хувь нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогддог. Үүнийг хэт дэвэргэн, олон нийтийг айлган сүрдүүлэх мэтээр ашиглах нь зохисгүй” хэмээж байв. Ямартай ч цахим ертөнцөөр яригдаад байгаа гэмт хэргүүд нь өршөөлөөр суллагдсан хоригдлуудтай холбоогүй юм байна. Ард иргэд бид гэмээ ухаарч нийгэмдээ эргээд төлөвших гэж буй нэгнийгээ гадуурхаж засрашгүй гэмт хэрэгтэн мэтээр хүлээж авдаг сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй боловуу. Шорон гэхээр сүүдэртэй харанхуй хонгил, шоронгийн хоригдол гэхээр хүний муу бүхнийг шингээсэн амьтан гэх тэртээх үеийн бодол санаагаа орхих хэрэгтэй мэт. Гэмээ ухаараад ялаа эдлээд гарсан нэгнийхээ дараагийн үе шат болох үйлдсэн хэргийн шийтгэлээ хүлээж дууссан үеийн он цаг энд хамаарагдана. Өршөөлөөр суллагдсан 2071 хоригдлууд дунд сайнтай муутай олон ч хүмүүс бий. Алдсан, хэлмэгдсэн, ухаарсан, шинээр эхлэхийг хүссэн, мөрөөдөлтэй олон ч бий. Гэлээ гээд ганц удаагийн алдаанаас бүхэл амьдралаар нь шийтгэх нь буруу юм. Нийгэмдээ хурдан дасаж, хөлөө олоход та бүхний дэмжлэг хамгийн их чухал. Тиймээс цахим ертөнцөөр худлаа “сенсаци” тараахгүй байж, өршөөлөөр суллагдсан иргэдийн нэрийг барихгүй байхыг хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (November 09, 2015 4:29:08 pm )
Hudlaa ta nar daraad bgaa yum bish u? Ter horigdoluudiig chin hed ni oroh orontoi ve?
Bas hed ni hulgai hiihku hooloo zalguulah bolomjtoi ar ger avaad yvchih humuustei humuus ve? Uldsen ger orongui ar gergui hool oldku bolson horigdoluud yu hiij ene niigemd amidrah yum. Hulgai deerem tonuul l hiine shuu deee. Ehneesee ch hgeed eheltsen bgaa biz -
Anonymous (November 09, 2015 5:50:21 pm )
тэр бичлэгийг тэгээд яхуу
-
hudal PR (November 09, 2015 6:08:03 pm )
UGAASA ENE HUMUUS ZAAWAL ESREG PR HIIJ BDAG HUDLAA HAANA YAMAR HEREG GARSIIN TEGUUL HUULIIN BGUULLAGA NI DARAAD BGAA BOL TSAHIM ERTONTSOD HERGIIN HOHIROGCHID NI DELGEED TAWIAVHEE SHAL HUDLAA BITGII DAWSLAAD BAI
-
зочин (November 09, 2015 7:48:29 pm )
жоохон хүлээ гамшиг болгоно
-
Anonymous (November 10, 2015 1:45:41 am )
Xaxa malig hun bolgohuu
-
Koko (November 10, 2015 1:46:04 am )
Xaxa malig hun bolgohuu
-
zal zal (November 10, 2015 2:45:11 am )
bitii hudlaa yrildaa gemt hereg hiigeed ehelsen geed tsahim yrtonsoor ywaad l bnashde yah gej sullasiin oorsdiii chine ur huuhed hamaatan sadan ar ger chine hohirson tsagt l oilgoh geed bgaim bh da
-
urta (November 10, 2015 8:44:54 pm )
sain harj baiy da.uneher zasarch hun shig amidray gvel bid demjine shde.chadahgui bol buts esvel butsahas n umnu hooloig n herchij tuslay.
8 Comments