antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2015 Comments are off

“Шагчид”-ийг таслан зогсоомоор

нийтлэсэн Admin

12208144_934417223299466_1770356036_n7745987912015-11-09-12-17[www.urlag.mn]Хамгийн эрх дураараа гэвэл эдгээр хүмүүсийг хэлнэ. Ажаад байхнээ Зүв зүгээр сууж байгаад л нэг тоглолт эхлэхээр нь хэдийг худалдаж авчихаад тэрийгээ дамлан зарах. Шударга бус харагдаад байдаг юм. Жишээлбэл:  МҮЭСТО-д хошин урлагын Х ТҮЦ продакшн “Шилдэгийн шилдэг ” тоглолтоо тоглож байгаа бөгөөд тэдний тасалбарын үнэ 12000₮. Харин манай “нөхөд”-ийн үнэ 25000₮ болсон байх юм.

Тэгэхээр хөлс хүчээ урсгасан тоглолтын эзэд-ээс нь илүү ашиг олж байгаа биз. Монголд эдгээр нөхдүүдийг зогсоох хууль байдаггүй бөгөөд хаа нэг цагдаа ирвэл өөрсдөө мөнгөөрөө худалдан авсан болохоор булаагаад авчихаж болохгүй, гар дээрээс наймаа хийсэн гээд хэд гуравхан төгрөгөөр торгоод өнгөрөх аж. Үүүнийг нь нөгөө хэд хотойхгүй төлөөд эргэн ажилдаа орох . Уг нь бол кассын худалдагч эдгээр “нөхөд”-үүдийг хэдийнээ таньдаг болоод билет зарахгүйг хичээдэг боловч гудамжаар явж байгаа хүмүүсийг мөнгө өгье билет аваад өг гээд л олноор нь цуглуулчихдаг гэнээ.

Бүр тэдний онигоо хүртэл байна. “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай тоглолтоо эхлэхийн өмнө ажил руугаа орж явтал нэгэн шагчин эмэгтэй: -“Одоо тоглолтынхоо рекламаа цацаад, Анонсоо өлгөчихвөл хэдүүлээ ч яваад байна даа тийм ээ” гэж гэнэ.

Энэ хямралын үед нэг өрх нь 2 үзлээ гэхэд 50.000₮. Ингэж төлөөд үзэх нь ч хэд билээ. Заримдаа бас хотоймоор.  Үнэндээ миний хувьд бол эдгээр нөхдүүдийг болиулж болмоор санагдаад байдаг юм. Тоглолтын билетийг 2-3 хоногийн өмнөөс зарж байна. Бид өөрсдөө л цагаа зөв хувиарлаад эртхэн очиж аваад энэ нөхдүүдээс авахгүй байвал болох нь тэр. Монголчуудын аливаа зүйлийг цагийг нь тулгадаг зан нь эднийг гаарахад хүргэх юм. Угтаа болвол болмоор л санагдах юм. Хэзээ болих цаг нь ирдэг юм болдоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car