УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерєнхий сайд Ч.Сайханбилэг “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн. Мєн УИХ дахь МАН-ын бvлгээс дvгнэлт гарган, тvvнийг УИХ-ын гишvvн Н.Номтойбаяр танилцуулсан билээ. Дээрх мэдээлэл болон дvгнэлтийг тоймлон хvргэж байна.
Ч.Сайханбилэг: Тєсвийн хэрэгжилтэд иргэд хяналт тавих нєхцєлийг бий болгосон
“Шилэн дансны тухай хууль”-ийг энэ оны нэгдvгээр сарын 1-ний єдрєєс хэрэгжvvлж эхэлсэн. Ерєнхий сайд хэлэхдээ “Шилэн дансны тухай хуулийн дагуу холбогдох мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлснээр тєсвийн ил тод байдлыг хангах, тєсвийн хэрэгжилтэд иргэдээс хяналт тавих нєхцєлийг бий болгож байгаа нь уг хуулийн vндсэн зорилт хэрэгжиж эхэлж байна гэж хэлж болно.” гэсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийг хэрэгжvvлэхээр Зохион байгуулалт, Хэрэгжилт, Мониторинг, хяналт шалгалт гэсэн vндсэн арга хэмжээнvvдийг авч ажиллаж байгаа аж. Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбоотойгоор Засгийн газрын 2014 оны 384 дvгээр тогтоолоор “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам” батлуулан хэрэгжvvлж, журмыг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээлэл арга зvйгээр ханган ажиллахын тулд яам, агентлаг, аймаг, нийслэл, дvvрэг зэрэг тєв болон орон нутгийн тєсєвт байгууллага, тєрийн болон орон нутгийн ємчит компани, тєрийн бус байгууллагын нийт 10000 орчим албан хаагчдад 82 удаагийн сургалтыг зохион байгуулсан.
Ерєнхийлєгчийн Тамгын газартай хамтран тавдугаар сарын 14-нд нийт 1000 гаруй тєсвийн байгууллагын тєлєєллийг оролцуулан хуулийн хэрэгжилтийн явц цаашид анхаарах асуудлаар хэлэлцvvлэг зохион байгуулсан. Засгийн газрын хоёр удаагийн хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн эхний хоёр сар болон хагас жилийн байдлаар гаргасан дvнг хэлэлцэж, холбогдох vvрэг даалгаврыг тєсвийн ерєнхийлєн захирагч нарт єгсєн гэнэ. Харин хуулийн хэрэгжилтийн явцын талаар “Шилэн дансны тухай хууль”-ийн дагуу 56 тєсвийн ерєнхийлєн захирагчийн 5172 тєсвийн байгууллага,271 орон нутгийн ємчит vйлдвэрийн газар, 79 тєрийн ємчит хувьцаат компани болон тєрийн vйлдвэрийн газар, тєрийн чиг vvрэгт хамаарах ажил, vйлчилгээг хууль тогтоомж, гэрээний vндсэн дээр гvйцэтгэгч болон улс орон нутгийн тєсвийн хєрєнгєєр vйл ажиллагаа гvйцэтгэж байгаа 569 аж ахуйн нэгж, байгууллагууд мэдээллээ єєрийн цахим хуудсаар болон нэгдсэн цахим хуудас, мэдээллийн самбараар нийтэд мэдээлэн ажиллаж байна.
Єнєєдрийн байдлаар хуульд заасан 37 тєрлийн 229.279 мэдээллийг олон нийтэд мэдээлж байна. Тухайлбал, Монгол Улсын 2016 оны нэгдсэн тєсвийн тєсєл, 2015 оны тєсвийн тодотголын тєсєл, сар бvрийн тєсвийн гvйцэтгэл, улирал бvрийн макро эдийн засгийн vзvvлэлт, Засгийн газрын дотоодын єрийн 3.720.6 тэрбум тєгрєг, гадаад єр 10.192.0 тэрбум тєгрєгийн болон vнэт цаасны талаарх мэдээлэл, цалингийн зардлаас бусад 5 сая тєгрєгєєс дээш vнийн дvн бvхий зарлагын 4.300.9 тэрбум тєгрєгийн мэдээлэл, тендер шалгаруулалтын 9.362 мэдээлэл, хєрєнгє оруулалт, бараа, ажил vйлчилгээ, нийлvvлэгчийн талаарх 2.485.5 тэрбум тєгрєгийн санхvvжилтийн мэдээлэл, байгууллагын ємч хєрєнгє, мєнгє зарцуулах, єр авлага vvсгэсэн шийдвэрийн 30.985 мэдээлэл болон хуулиар заагдсан бусад мэдээллvvд байна. Мониторинг, хяналт шалгалтын арга хэмжээний хувьд Монгол Улсын Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн эхний хагас жилийн тайланг нэгтгэн гаргаж Vндэсний аудитын газарт хvргvvлсэн. Vндэсний аудитын газраас гурвадугаар сарын 22-ноос тавдугаар сарын 5-ны єдрvvдэд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, vр дvн”-д аудит хийсэн байна.
Аудитаар “нийт 5804 байгууллага, vvнээс 5399 тєсвийн байгууллага, 405 тєрийн болон орон нутгийн ємчийн аж ахуй нэгж хамрагдсаны 96.8 хувь буюу 5617 байгууллага тєсвийн ерєнхий мэдээллээ байршуулснаас 4868 байгууллага нэгдсэн цахим сvлжээ, байгууллагын сvлжээнд, 749 байгууллага мэдээллийн самбарт байршуулсан байна” гэсэн дvгнэлт гаргасан байна. Мєн хєдєє орон нутагт, ялангуяа зарим сумдад техник хэрэгслийн хангамж дутмаг, байнгын цахилгааны эх vvсвэрт холбогдоогvй, интернет сvлжээ байхгvй, саатдаг, хvрэлцээ муу зэрэг нь цахим системд мэдээлэл оруулах ажилд хvндрэл учруулж байна гэж дvгнэсэн байна.
Тvvнчлэн хууль зєрчсєн эсэх талаар шvvхээр шийдвэрлvvлсэн болон Vндэсний аудитын газраар шалгуулах хvсэлт эхний хагас жилийн байдлаар байхгvй байна.
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд иргэд бас хяналт тавьж байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд нийт 166.879 хэрэглэгч 446.221 удаагийн хандалт хийж, давхардсан тоогоор 2.1 сая мэдээллийг хvлээн авсан байна. Цахим хуудсанд 97.2 хувь нь дотоодоос, 2.8 хувь нь гадаадаас хандсан байна. Энэ нь иргэд, олон нийт тєсвийн хэрэгжилтэд анхаарал хандуулж байгаагийн илрэл хэмээн хийсэн ажлуудынхаа талаар мэдээлэл єгсєн. Тvvнчлэн цаашид Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжvvлэх vvднээс дараах арга хэмжээг vргэлжлvvлэн хэрэгжvvлэх аж.
Мэдээлэл тавих эрх бvхий албан тушаалтнуудыг нэгдсэн арга зvйгээр хангах, сургалтыг зохион байгуулах замаар шилэн дансанд байршуулж байгаа мэдээллийн vнэн зєв, тодорхой байдлыг сайжруулах, Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг хуульд заасан хугацаанд багтаан оруулж хуулийн хvрээнд хамрагдах бvх байгууллагууд ашиглах нєхцєлийг бvрдvvлэх ажлыг vе шаттайгаар зохион байгуулах, Тєсвийн ерєнхийлєн захирагчдын дотоод аудитын арга зvйг сайжруулж, хууль хэрэгжvvлээгvй албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллах, Олон улсын байгууллагаас тєсвийн ил тод, нээлттэй байдалд єгч буй vнэлгээ, єгсєн зєвлємжийг ашиглан тєсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог сайжруулах арга хэмжээг vе шаттай авах болно гэсэн юм.
Н.Номтойбаяр: Ерєнхий сайд шилэн дансанд ширэн нvvр гаргаж байна

Шилэн дансны тухай хууль эрх зvйн зохицуулалт нь тєсвийн сахилга батыг дээшлvvлэх, тєрийн байгууллагын санхvvгийн мэдээллийг ил тод болгох, тєрийн болон орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа, ажил vйлчилгээ худалдан авах vйл явцыг vр ашигтай болгоход онцгой ач холбогдолтой гэж бид дvгнэж байна. Эдгээр зорилтууд хэрхэн хангагдаж байгаад Ерєнхий сайд тодорхой тоймтой хариулт єгч чадсангvй.
Монгол Улсын Vндсэн хуулийн 41.1-д зааснаар Монгол Улсын Ерєнхий сайд нь тєрийн хуулийг хэрэгжvvлэх чиг vvргийг УИХ-ын ємнє хариуцах ёстой. Гэтэл хууль хэрэгжvvлэх ёстой Ерєнхий сайд маань хууль зєрчигчдийг манлайлах боллоо. Монгол Улсын Ерєнхий сайд Та єєрийн эрх мэдлийн хvрээнд хуваарилагдсан 77 тэрбум тєгрєгийн зарцуулалт, тендер, худалдан авалтууд, Засгийн газрын нєєц сангийн 23 тэрбум, нийт 100 тэрбум тєгрєгийг хэрхэн зарцуулснаа одоо болтол шилэн дансандаа тайлагнасангvй. Ерєнхий сайдыг шилэн дансаа хєтлєхгvй байгааг иргэд, олон нийт шvvмжилж Vндэсний Аудитын газар, Авлигатай тэмцэх газарт хандаж ард тvмний татварын мєнгийг хэрхэн юунд зарцуулсныг нэхсээр хоёр сар гаруй болжээ. Хуулийг хэрэгжvvлэх, алдаагаа засах талаар Засгийн газрын тэргvvн ямар ч алхам хийсэнгvй. Шилэн дансны тухай хуулийг vл тоомсорлож байгаа Ерєнхий сайд таныг тєрийн болон орон нутгийн ємчит компаниуд, олон нийтийн статустай байгууллагууд даган дууриах боллоо. “Уулын баяжуулах Эрдэнэт vйлдвэр”, “Улаанбаатар Тємєр Зам нэгдэл” “Монгол РосЦветмет нэгтгэл”, “Монголын Vндэсний Олон Нийтийн Телевиз”, “Дархан Тємєрлєгийн Vйлдвэр ХК” зэрэг байгууллагууд шилэн дансаа огт хєтєлсєнгvй єдийг хvрчээ. Эдгээр байгууллагууд “Засгийн газрын тэргvvн шилэн дансаа хєтлєхгvй болж байна” гэсэн тайлбарыг албан бусаар хэлэх боллоо. Татвар тєлєгчдийн олон тэрбум тєгрєгийг захиран зарцуулдаг, худалдан авалт тендер ихээр зарлаж зохион байгуулдаг тєрийн ємчит аж ахуйн нэгжvvд шилэн дансаа хєтлєхгvй байгаа нь ард тvмний дунд ихээхэн эргэлзээ, хардалтыг тєрvvлж байна. Шилэн дансаа хєтєлж байгаа тєрийн ємчит аж ахуйн нэгжvvд ард тvмний ємч хєрєнгийг хайр гамгvй зарцуулсан ноцтой зєрчлvvд ч олноор илрэх боллоо. Тухайлбал, “Эрдэнэс Оюу Толгой” ХК хуулийн зєвлєх vйлчилгээнд зарцуулсан 1 тэрбум тєгрєгийг Хєгжлийн банкнаас зээлж авсан нь шилэн дансны мэдээллээр ил боллоо. Хєгжлийн банкны эх vvсвэр бол ард тvмний нэрээр зээлж авсан зээлийн мєнгє юм.
Нийслэлийн ИТХ болон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvлийн шилэн данс онцгой vрэлгэн байгааг олон нийт шvvмжилж байна. Нийслэлийн Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын тєлєєлєгчид нэг жилд 2.4 тэрбум тєгрєгийн урамшуулал авч байна. УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны намрын чуулганыг нээж хэлсэн vгэндээ тєлєєлєгчдийн урамшууллыг зогсоохыг сануулсан. Гэтэл НИТХ-ын дарга Д.Баттулга “Урамшууллаа зогсоохгvй, цаашдаа ч авна” гэж хэвлэл мэдээллээр хариу мэдэгдлээ. “Нийслэл Улаанбаатар хот улс доторх улс боллоо” гэсэн ард тvмний шvvмж vнэний ортойг илтгэн харуулж байна. Орон нутаг, нийслэлээ удирдаж чадахаа больж байгаа тєрийн энэ сул дорой байдалдаа УИХ дvгнэлт хийх ёстой боллоо.
Улс нийтээрээ бvсээ чангалах хэмнэлтийн бодлогыг Улаанбаатар хотын удирдлагуудад огт тоохгvй явж ирлээ. Монголд хэн тансаглаж байна вэ? гэж асуувал Улаанбаатар хотын удирдлагууд гэж хариулах иргэдийн тоо огцом нэмэгдлээ. Хогны ногоон уутанд 12.7 тэрбумыг, ажилладаггvй Рэйлбусанд 8 тэрбумыг, найрсаг Улаанбаатар хєтєлбєрт 4.6 тэрбум тєгрєг, буцалтгvй тусламжид 1.2 тэрбумыг, даншиг овоо тахилгад 800 сая, утасны ярианы тєлбєрт 7.5 сая, нохой муур устгахад 160 сая тєгрєг єгєхєєс эхлээд, нийслэл, дvvргийн тєлєєлєгчдийн урамшуулал, тєрд цалингvй ажилладаг дарга нарын тоо, мотоциклчид, загвар ємсєгчдийн агентлагт татвар тєлєгчдийн мєнгєнєєс их хэмжээгээр шилжvvлэн тэтгэж байгааг Улаанбаатарын иргэдээс гадна улс нийтээрээ шvvмжлэлтэй хандах болсныг УИХ-ын энэ индрээс анхааруулъя. Шилэн дансны тухай хуульд заасан мэдээлэл vнэн зєв, бодитой, иж бvрэн байх, мэдээлэл ойлгомжтой байх, тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бvх мэдээлэл нээлттэй байх, 5 сая тєгрєгєєс дээш бvх гvйлгээг нийтэд ил болгох vндсэн зарчмыг тєрийн байгууллагууд мєрдєхгvй байна. Тухайлбал, 15 аймгийн 24 албан тушаалтан шилэн дансаа хєтєлсєнгvй єнєєг хvрлээ. Эдгээр аймгийн удирдлагууд мєн л Ерєнхий сайдыгаа дагаж хєтєлнє хэмээн хариу єгєх болсон байна. Аймгуудын Засаг дарга нарын тансаглал улам бvр нэмэгдэх боллоо. Энэ байдалд УИХ дvгнэлт хийх ёстой гэж vзэж байна.
Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр тєсвийн захиран зарцуулагч нарын тансаглал ямар тvвшинд хvрснийг ард тvмэн мэдэж авлаа. Жирийн тєрийн албан хаагчийн бvтэн жилийн цалингаар ганц шєнє тансагладаг олон дарга нар байгаа нь шилэн дансаар ил боллоо. Эдийн засгийн нєхцєл байдал хvндэрсэн энэ vед тэвчиж болох зардлаа бууруулж, хэмнэлтийн горимд шилжих шийдвэр, тогтоолыг УИХ гаргасан. Гэтэл энэ тогтоол шийдвэрийн эсрэг ажилласан олон албан тушаалтан байна. Тиймээс ард тvмний мєнгийг vрэн таран хийсэн, хэмнэлтийн горимд шилжих тухай УИХ-ын тогтоол шийдвэрийг vл ойшоосон хvмvvстэй хариуцлага тооцохыг сануулъя. Бас шилэн дансны мєрєєр шалгалт хийж, буруу зvйлд зарцуулсан тєсвийн бvх хєрєнгийг албан тушаалтнуудаар буцаан тєлvvлэхийг УИХ дахь МАН-ын бvлэг шаардаж байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (November 09, 2015 2:33:47 pm )
Тэр Ганчимэг гэдэг авгай чинь ямар ч чадваргүй, холионы эзэн эрүүл мэндийн салбарыг яамтай нь цуг навсайлгаж байгаа шуналтай гахй авгай гэнэ билээ. Баривчил баривчил тэр авгайг!!!
-
Зочин (November 09, 2015 2:35:01 pm )
Шийлэгдамбын араас тэр төрийн нарийн гээд дүрдээ итгэчихсэн ямарч чадваргүй наймаачин Ганчимэг авгайГ ШАЛГАЖ БАРИВЧЛАХ ХЭРЭГТЭЙ
2 Comments