antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2015 11 comments

АТГ-ынхныг очих үед Г.Шийлэгдамба сайд ажлын уулзалттай байжээ

нийтлэсэн Admin

olloo_mn_1420702513_shilegdamba_700x700Л.ХЭРЛЭН

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн лхагва гаригийн 22:30 цагт саатуулсан. Саатуулах болсон үндэслэл нь авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл нийгэмд цацагдаад буй. Харин АТГ-аас энэ асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. МАХН-ынхан улс төрийн захиалгатай хэрэг, хэлмэгдүүлэлт сайд Ш.Шийлэгдамбаар үргэлжилж байна гэж мэдээлээд байгаа билээ.

Харин Эрүүл мэнд, спортын яамны баттай эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын гишүүн, салбар хариуцсан сайд ажлын өрөөндөө  уулзалттай  байх үед АТГ-ынхан 20-30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын өрөөнд нь орж, баривчлах ажиллагаа явуулсан байна.Үүнийгээ “Их хэмжээний мөнгөний авлигын хэргийг гардлаа” гэж дуулиан дэгдээгээд байгаа.Үнэн хэрэгтээ АТГ-ынхныг ирэхэд Г.Шийлэгдамба сайд яамныхаа  мэргэ­жилтнүүдтэй  хуралдаж байжээ. Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр болох “Ерөнхий сайдын цаг” уулзалтын үеэр Эрүүл мэнд, спортын яам­ны шилэн дансны хөтлөл­тийн талаар мэдээлэл өгөх үүрэг авсан тул бүхий л мэдээллээ бэлтгэж байсныг эх сурвалж нотолж байна. Үүнийг баталгаажуулах бас нэг зүйл бол өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар шилэн дансны хөтлөлтийг авч хэлэлцсэн явдал юм.Энэ хуралд ч Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцох ёстой байсан нь мэдээж.

Улс төрийн зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулсан АТГ-ынхны үйл ажиллагаанаас болж эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох, салбарын нэр хүнд бага ч гэсэн сэвтэхийг тэрээр хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ өргөдөлдөө дурьдаад өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгчөөрөө дамжуулан Засгийн газрын тэргүүнд хүргүүлсэн. Мөн тэрээр “Надад итгэл хүлээлгэн Эрүүл мэнд, спортын салбарыг хариуцуулахаар нэр дэвшүүлсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-дээ, ийнхүү нэр дэвшсэнийг маань дэмжиж хамтран ажил­ласан УИХ болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын шүүхээр тогтоолгож, цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна” гэсэн байна.

АТГ-ынхан албан ёсоор тайлбар хийгээгүй ч их хэмжээний авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан гэх дуулиан дэгдээж байгаа нь ташаа болох нь Эрүүл мэнд, спортын яамны эх сурвалжууд болон Г.Шийлэгдамба сайдын өгсөн өргөдлөөр ийнхүү  няцаагдаж байх шиг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочин (November 09, 2015 11:27:22 am )

    Авилгад авсан мөнгө нь өрөөнд нь байж л байсан байна ш дээ, баталгаатай юман дээр баривчилсан байж таараа

  • zochin (November 09, 2015 1:42:45 pm )

    Xar mal min ter.g ni chi nvd.r xarcan yumu?Xen negnii shidcen chuluu yab.d bg.g med za

  • зочин (November 09, 2015 2:24:36 pm )

    20-р зууны эсэргүүнийг баривчлах их хэлмэгдүүлэлттэй төстөй л байх шиг .

  • Зочин (November 09, 2015 2:29:49 pm )

    Эрүүл мэнд спортийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ГАНЧИМЭГ гэдэг нйамаачин БАЯРЦОГТ-ын бөгсний алчуурыг баривчилж шалгах хэрэгтэй.Тэр авгай бол эрүүл мэндийн яамны тендерээс Баярцогт, Сайханбилэг 2-т мөнгө хийж өгч байгаа

  • Зочин (November 09, 2015 2:31:38 pm )

    Тэр Ганчимэг гэдэг авгай чинь ямар ч чадваргүй, холионы эзэн эрүүл мэндийн салбарыг яамтай нь цуг навсайлгаж байгаа шуналтай гахй авгай гэнэ билээ. Баривчил баривчил тэр авгайг!!!

  • Zochin (November 09, 2015 5:08:26 pm )

    Hyatsaagdasai gej huseed bauh shig bna.

  • Товуу (November 10, 2015 8:26:19 am )

    Энхбаяр баривчлагдахад бэлэн болж дээ.

  • СПИРТ (November 10, 2015 9:03:44 am )

    Эрүүл мэнд спиртын яам болжээ

  • bat (November 10, 2015 9:17:47 am )

    tor zasagig bujignuulj budilaantuulj bga enhbayriig bariwchlah heregtei bna

  • A (November 10, 2015 8:05:56 pm )

    AH XANILSANDAA XALGAATAIG ARD TYMEN MEDLEE

  • Tseren dorj (November 11, 2015 10:40:16 am )

    Shileg damba MAXH d dotorool ih ym hiisen hvn de Ene gvjirdleg bol MAXH dotoroosoo l hiisen ajil baih da shalgah gazar n shalgaad duusgah baih

antalya rent a car