antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2015 7 comments

Үүлийн үнэр…

нийтлэсэн Admin
527-1446827018121089811630_gsСүүлийн хэд хоног Э.Бат-Үүл даргын Хотын цэвэрлэх байгууламж дээр масктай, аягүй үнэрт нь ихэд эвгүүцсэн төрх бүхий зураг сошиал ертөнцийн нэгэн “чимэг” болов. Муухай байна л гэнэ, масктай очихдоо яадаг юм л гэнэ, муухай ярвайж байна л гэнэ. Элдвээр л өөчлөх.
5 шараас бараг 22-ын товчоо ортол тэсэх аргагүй үнэр аль зунаас хойш л ханхалсан. Тэр хавьд амьдардаг хүн амьтны тэсвэр тэвчээрийг гайхаад баршгүй. Тийм үнэрт чинь Баатар байтугай баргийн амьтан тэсэхгүй, ярвайхгүй яадаг юм. Шоолох, гоочлох юун.
Ингэхэд харах, хүртэх, үнэрлэх, сонсох, амтлах гэсэн энэ 5 мэдрэхүйн чинь хүний оюун сэтгэхүйд, сэтгэл санаанд, бие эрхтэнд, тэр бүү хэл үзэл хандлагад хүртэл хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг нь ҮНЭР юм шүү дээ. Шинжлэх ухаан аль хэдийнэ нотолчихсон, хүн төрөлхтөн үнэрийн энэхүү давуу талыг олон салбарт ашиглаад эхэлчихсэн. Наад зах нь томоохон молл дэлгүүрүүдэд ороход өөрийн эрхгүй юу ч юм худалдаад авчихмаар сэтгэгдэл төрүүлдэг үнэр анхилуулдаг гэнэ. Элдэв сургалт, эрүүл мэндийн хөтөлбөр, бүр тагнуулд хүртэл ашиглаж буй.
Охид хүүхнүүд маань юуны тулд анхилам үнэртэн хэрэглэхийг, сүм хийдэд юуны тулд ариун үнэртэн уугиулахыг эрхэмлэдэг гэж бодном бэ?
Хүнээс янз бүрийн л үнэр гарна. Аав, ээжийн үнэр, амны, хөлийн, хөлсний, элдэв сүрчигний, тосны, нялхын үнэр гэх мэт.
Түүнээс гадна оюун сэтгэлгээнээс ч эвгүй болоод элдэв сайхан “үнэр” бас ханхалдаг юм шүү дээ. Ердийн үнэр хувь хүнд хүчтэй нөлөөлдөг бол оюун сэтгэлгээний “үнэр” олон нийтийн үзэл хандлага, итгэл үнэмшилд сайнаар ч, муугаар ч асар хүчтэй нөлөөлдөг.
.
Эрхэм мэр Э.Бат-Үүл УИХ-ын чуулган дээр хэлж байна. “НИТХ-ын нэр бүхий 12 гишүүн намайг их хэмжээний хөрөнгө мөнгө үргүй зарцуулсан гэж онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн учир Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн” гэлээ. Шүүх нь үнэхээр шударга байх аваас гүтгэсэн хийгээд идсэн эсэхийг нь ялгаж салгана биз. Гэхдээ сүүл үед зарим нэгэн улс төрийн агуулгатай томоохон хэргүүдийг ихэнхдээ нохойн замаар шийдэж байгааг нь харахад Шүүх үнэхээр зөв шийднэ гэсэн итгэл тунчиг хомс байна.
Харин энэхүү хэрэг явдлыг дагалдаж хоёр асуудал үүссэн нь Үүл баатарын үнэрийн тухай эрхгүй сөхөхөд хүргэв.
.
ЭХНИЙХ НЬ Үүл баатарын хүү Чулуудайн бизнестэй холбоотой асуудал.
Тэрхүү нэр бүхий 12 нөхрөөс Үүл баатарыг ширээнээс ширдэг рүү холбируулахаар өргөсөн өргөдөлд дурдсан бусад асуудлууд бол харин эргэлзээтэй, маргаж мэтгэх, бүр үгүйсгэх ч үндэслэл бий.
Харин үгүйсгэх боломжгүй нь энэ. Хэрвээ аав нь Хотын захирагч болоод дарга байх аваас хүүгийнх нь компани хотоос зарлаж буй ямарваа нэгэн тендер, төсөлд бүр өчүүхэн төдий ч орооцолдох ёсгүй. Тэгэх аваас ашиг сонирхолын зөрчлийг автоматаар бий болгочихдог нь хууль эрхзүйн анхан шатны мэдлэгтэй хэнд ч мэдээжийн ойлгомжтой асуудал. Ямар ч маргаан, ямар ч сайхан гэгээлэг, эх оронч тайлбарын хэрэггүй, тэр мэтээр халхлах, цагаатгах боломжгүй. Хэрвээ эх оронч сэтгэл, эрмэг зүтгэл нь хатгаад байгаа бол арай өөр нөхцөлд, арай өөр салбарт түүнээ сорих хэрэгтэй.
Гэтэл бүр хэдэн тэрбум /5.1/-ын асуудал яригдаж байгаа. 25 жилийн турш улс төрийн халуун тогоонд даргитлаа буцалж, үхэхээс бусдыг үзсэн Бат-Үүл баатар үүнийг мэдэхгүй биш сайтар мэднэ. Мэдсээр байж хүүгээ, түүний удирдсан компанийг энэ тендерт оролцохыг зөвшөөрсөн нь, оролцож байхад нь нүдэн балай, чихэн дүлий сууж байсан нь хачирхалтай. Огт мэдээгүй гэхэд эргэлзээтэй. Хэрвээ сөрөг хүчнийх нь хэн нэгэн яг ийм нөхцөл байдал үүсгэсэн бол Үүл баатар маань хэрхэн яаж баатарлан тэмцэж байх байсан нь бүр нүдэнд харагдахаар төсөөлөгдөж байгаа. Гэтэл өөрөө бол болоод байдаг. Бахархан дуурайх дуртай барууны орнуудад төрсөн хүү нь бүү хэл жолоочийнх нь эхнэртэй холбоотой асуудлаар ч сайд нь огцорч харагддаг юм билээ.
.
УДААХ НЬ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгийг ажлаас нь гэнэтхэн халсан явдал. Шалтгаан нь НИТХ-ын гишүүн Б.Саранчимэг Үүл баатарыг огцруулахаар гарын үсэг зурсан өнөөх эсэргүү 12-ын нэг гэнэ. Хэвлэлүүд одоогоор ийм тайлбар хийж байна, гэхдээ бараг л үнэний хувьтай. Учир нь овоолготой шороонууд дунхайж, шарилж хөглөрч, гялгар уут хийссэн, бас урдхан талд нь байх Туулын бургасаар нийслэлийн орон гэргүйчүүд бөөгнөдөг газрыг энэ шавилхан бүсгүй өнөөдөр ямаршуухан бүтээн байгуулалт болгосныг олон баримт, түүх нуршихгүйгээр хэн бүхэн харсан, мэднэ. Манай нийслэлийнхний амралт чөлөөт цагаа ая тухтай, үр дүнтэй өнгөрүүлэх нэн таатай сайхан газрын нэг болсон. Цаашид ч улам өргөжинө. Өнөөгийн бүтээн байгуулалт бол хийхээр төлөвлөж буй ажлынх нь зөвхөн 30 орчим хувь нь. Бүрэн хэрэгжиж дуусахаараа Ази тивдээ байхгүй аварга том цэцэрлэгт хүрээлэн болох нигууртай. Тэгэхээр ажил муу хийсэн гэсэн шалтгаан лавтай байхгүй гэдэгт итгэлтэй байна. Саяхан Аудитийн шалгалт оруулж байна гэсэн. Элдэв юм идлээ, уулаа гэсэн юм ч гарсангүй. Ердөө л өөрийг нь огцруулах өргөх бичигт гарын үсэг зурсан.
.
Ингэхэд нэг л эвгүй үнэр ханхлаад явчих юм. Хаанаас гэхээр Үүл баатраас, түүний сэтгэлгээ, зарчимаас нь… Энэ лав ардчиллын цэвэр цэнгэг үнэр биш ээ… Тэгвэл юуны үнэр байж таарах вэ?
Б.Номинчимэд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Г.БАТХҮҮГИЙН NARTAM ТББ (November 08, 2015 5:31:55 pm )

    ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ХӨЛ ГАР БҮДҮҮН БӨӨГИЙТЭЙ ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ МӨНГӨӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ ЭНЭ ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААСАН БАЙДАГ .ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.

  • Зочин (November 08, 2015 7:35:26 pm )

    Оройтсон ч гэсэн тэр муухай үнэрийг нь өөрийн биеэр мэдрээд үздэг нь овоо доо. Ийм л нөхцөлд Улаанбаатарын баруун тал хотын оршин суугчдын тэн хагас нь амьдарч шинэ хүн хорвоотой мэндэлж, шинэхэн хосууд ийм агаарт зугаалж байгааг УСны удирдах газрын мэргэжилтэн, дарга инженерүүд өөрт чинь мөн ч их хэлж байсан даа.

  • Uuriin tolgoig har erdene asan (November 08, 2015 7:58:40 pm )

    Niisleld garanguta olon huniig shantajilj ajlaas gargasandaa bi ikh gomdoj yawdag.uldeh ch huselgui bla.ajil medehgui mergejliin bus huntei baih tam biz de.tegeed garsan

  • Zochin (November 08, 2015 8:54:01 pm )

    Ooroo iim baij baij tehnikiin zahiin. 10000 chenjuudiig tiishee tsoloh geed zebuun gar be

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (November 08, 2015 9:40:13 pm )

    Umhii unertei umhii gazart maskaa abaad amisgalaad uzbel orshin suugchdin zoblong iluu oilgoh bailaa han uuld baigaa aris shirnii hujaagiin uildbert irj umhiigii ni unertbel tendhiin humuus yaj arban jil zobj baigaag bas medeh bolnoo elbegeetei hamt irj uzeh keregtei

  • зочин (November 09, 2015 9:02:23 am )

    Зуны дулаан цагт ямар аймаар байдгийг энэ хүн мэдэхгүй л дээ үнэр энэ тэр нь гайгүй болсон хойно очиж байна. Ер нь тэгээд тэр олон орлогч нь бүгд хамар нь бөглөрсөн хүмүүс байдаг байх. Ийм мэдээллийг авах гэж олон орлогч байгаа байлгүй. Одоо наадуулаа больсон дээр танаас том эрх мэдэлтэй болчихсон байгаа шүү

  • kkkkkkkkkkkkkkkkk (November 09, 2015 9:44:07 am )

    busad humuust mask zuulgee.

antalya rent a car