Анзааргагүй явахад улаан лооль эрчүүдэд тун хэрэгтэй хүнс байдаг гэнэ. Учир нь улаан лооль эрэгтэй хүний нөхөн үржлийн чадварыг нэмэгдүүлэх нөлөөтэй болохыг тогтоожээ.
Улаан лоолийг улааруулан боловсруулдаг Ликопин (Lycopene) гэх бодис эр бэлгийн эсийн тоог 70 хувь хүртэл нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын “Cleveland Clinic” эмнэлгийн нөхөн үржихүйн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд тогтоосон байна. Ликопин бодис эр бэлгийн эсийн идэвхийг нэмэгдүүлдэг боловч үр тогтоох чадваргүй эсийн тоог бууруулах нөлөө үзүүлдэг болох нь ажиглагдсан тухай эрдэмтэд мэдэгдсэн байна. Эрдэмтэд өнгөрсөн хугацаанп эрдэм шинжилгээний 12 бүтээлд харьцуулсан судалгаа хийж эл сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна. Британийн үргүйдлийн эмчилгээг дэмжих “Infertility Network” байгууллага эмчилгээ хийлгэж буй эрчүүдэд нэг жилийн турш Ликопины хэрэгцээг хангах эмчилгээ хийсний дараа тэдний үр тогтоох чадвар нэмэгдэх эсэхийг туршиж үзэхээр болсон байна. Зарим судалгаагаар Ликопин нь түрүү булчирхайн өвчин эмгэгт сайн бөгөөд үрэвсэл, хорт хавдрын явцыг удаашруулдаг болохыг судлан тогтоосон байдаг аж.
– See more at: http://www.unen.mn/content/49943.shtml?alias=health#sthash.65b0lf8V.dpuf
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 06, 2015 11:36:34 pm )
Za zaluusaa looli sain heregleh heregtei ym bna ehneruudedee heleed avhuulaad heregleed bai
-
зочин (November 07, 2015 5:33:06 pm )
өөрсдөө авч бай биднээр тэжээлгэж ханасан байлгүй муусайн азарган тахиа шөнө согтуу донгодхоос өөр ид шид байхгүй
-
Anonymous (November 07, 2015 6:55:53 pm )
хаха ёстрй заналтай авлаа даа
-
3 Comments