antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2015 7 comments

Дэлхийд түрүүлсэн хурдан хүлэг дуутай боллоо

нийтлэсэн Admin

        АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотод болсон хурдан морьдын  уралдаанд Монголын хурдан морь уяач “Макс” группын тэргүүн Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хүлэг түрүүлсэн билээ. Тэгвэл энэхүү алдарт хурдан хүлэгэнд зориулж МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүй “Жигүүрт хээр” нэртэй  шүлэг бичжээ.  Ийнхүү монгол түмний бахархал болсон алдарт хурдан хүлэг өөрийн гэсэн уран бүтээлтэй боллоо. Уг шүлгэнд хөгжмийн зохиолч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Эрдэнэ аялгуу хийж, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төрмандах дуулах юм байна.  Сувдан хөлс нь энгэрийн цэцэг адисладаг, суман дэл нь талын салхи зүсдэг монгол түмний хайр энэрэл татсан адуу адууны хийморь алтан туурт хүлэг дэдхийн цээжин дээр төрийн далбааг намируулсан эл гайхамшиг бүхний эхлэл болсон Тод манлай уяач “Макс” группын Д.Ганбаатарын шандаст хурдан хүлэг ийнхүү  ард түмнийхээ баяр цэнгэл, бахархал болон дуулагдах болсон байна.

Б.Цэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • bantan (November 07, 2015 12:48:48 am )

    Ажнай ажнай ажнай Мongolian saturday хүлэгээ хүлэгээ гэж.

  • Anonymous (November 07, 2015 11:10:43 am )

    Surtei yum bish shuu dee. Iim uraldaan doloo honog bur USA iin yanz buriin hotuudad boldog shuu dee

  • Аnonymous (November 07, 2015 4:32:28 pm )

    ЮУН Ч ХУРДАН ДУУ ЗОХИОЖ БАЙНАА БЯЛДУУЧ НӨХРҮҮ ААН

    • ganaa (November 09, 2015 1:54:49 am )

      yag vnen.vnen soliorold avtsan ard tvmen bolj gvitslee

  • Нийслэлийн иргэн (November 07, 2015 7:29:02 pm )

    Адуутайгаа яг адилхан адгууснууд. Дуулаад янцгаагаад л яваад байж дээ хөөрхий.

  • зочин (November 07, 2015 10:48:58 pm )

    зохиож л байг л дээ хөөрхи хэдэн бор юм олох санаа биз.хэ хэ

  • иргэн (November 08, 2015 10:52:56 am )

    моринд тэр тусмаа хурдан моинд дургуй хайргуй МОНГОЛ хун байхгуй шуу дээ дуугий нь сонсоод хувь хумуусийн энэ нийгмээс болж байгаа бухимдал бага ч гэсэн сарниж байг дээ

antalya rent a car