
-Танай эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн нас барсан учраас эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэсэн. Хэвлэл мэдээллээр ч нэлээд их цацагдсан шүү дээ?
-Манай “Сэтгэшгүй” клиник сувилалд иргэн Д хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Сэтгэшгүй” эмнэлгийнхэн хүн алсан мэтээр мэдээлэл цацагдаж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл их түгсэн. Иймд зөв мэдээлэл өгөх зорилготой байна.
-Яг үнэндээ иргэн Д танай эмнэлэгт ирэхдээ ямар байдалтай ирсэн юм бэ. Ойр тойрных нь хүмүүсийн ярьж байгаагаар элдэв янзын хууч өвчин байгаагүй гэж ярьсан байсан?
-Энэ хүн анх манайд ирэхдээ босч чадахгүй, ярьж чадахгүй хүнээр түшүүлж орж ирсэн. Би энэ хүнийг босгоно гэж хэлээд, хэлсэн үгэндээ ч хүрсэн. Хоёр, гуравхан хоногийн дараа энэ хүн өөрөө бие засдаг, хүүхдүүдээрээ түшүүлээд суудаг, хүнтэй ярьдаг болсон. Энэ бүхнийг хүүхдүүд нь гэрчилнэ.
-Тэгээд энэ хүн ямар шалтгааны улмаас нас барсан юм бэ. Үнэхээр танай эмнэлгийн зүгээс ямар нэгэн байдлаар нөлөөлчихсөн юм биш биз дээ?
-Өвчтөний өөрийнх нь суурь өвчин хүндэрсэн тул нас барсан. 2015 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн тогтоолоор иргэн Д нь нойр булчирхайн үхжилт, бөөрний сувганцарын хучуур эдийн үхжилт зэрэг олон суурь өвчтэй байсан нь тогтоогдсон.
Дөрөвдүгээр сарын 28-нд клиник оношийн дүгнэлт гарч, талийгаач Д нь эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж нас бараагүйг нотолсон. Уг нь би олон хүнд буян болж, эмчилж эдгээж байсан, өргөсөн тангарагтаа үнэнч эмч хүн. Гэтэл ийм асуудал гарсан нь надаар эмчлүүлж байсан хүмүүс болон эмчлүүлэхээр ирэх хүмүүст буруу ойлголт төрүүлэх хандлагатай байна. Иймд тэр хүмүүст зөв ойлголт төрүүлээсэй гэсэндээ хэвлэлийнхэнд хандсан юм.
Н.Алтан
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (November 09, 2015 2:58:36 pm )
хүрэлбаатар гэж ёстой ямарч авьяас чадваргүй худалч анх арав дугаар хороололд байхад нь би ээжээ бариулсан ёстой шог би бушуухан аваад гарсан би ч тэгж барихгүй эмчийн мэдлэгэзэмшсэн мхавтастай байх харин барианы наад захын эв байхгүй надаас дор шуналын тулам хувийн эмнэлэгт маш сайн хяналт тавьж хаах хүртэл арга хэмжээ авмаар юм тэр өөрийнхөө мууг мэдэж бгаа байх даанч шунал хэцүү
1 Comment