antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2015 2 comments

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн албан тушаалтнуудыг цагдаагийнхан “саатуулсан уу”

нийтлэсэн Admin

bus0914Єчигдєр Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн зарим нэг хvмvvсийг хурал хийх гэж байхад нь байцаалт авна хэмээн аваад явсан талаарх мэдээллийг эх сурвалж бидэнд єгсєн юм. Тодруулбал, єнгєрсєн сард автобус компанийнхан тус компанитай учир зvйгээ олж чадалгvй ажил хаялт зарлаж нийслэлчvvдийг гурван єдєр явгалж байсан. Ингээд нийтийн тээврийн газар, нийслэлийн удирдлагууд, автобус компанийнхан зєвшилцєлд хvрч асуудлыг шийдэхээр болж байсан. Тэгвэл єнгєрсєн хугацаанд тэдний шийдэлд хvрсэн гэх олон асуудлууд амьдрал дээр биеллээ олж чадалгvй єнєєг хvртэл сунжирсаар байгаа ажээ. Тиймээс энэхvv асуудлыг шийдэхийн тулд ААН-vvд болон “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийнхан єєрсдийн байрандаа єдєр болгон шахуу хурал зарладаг гэнэ. Тэдний ээлжит энэхvv хуралдаан єчигдєр тус компанийн байранд 11:00 цагт болохоор товлогдож хуралд оролцох ёстой албаны хvмvvс ирээд байхад нь смарт карт компанийн нэр бvхий хvмvvсийг байцаалт авна хэмээн цагдаагийнхан авч явсан байна.

Хурал хийх гэж байхад “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн дарга нарыг цагдаагийнхан аваад явчихсан

Ингээд эх сурвалж мэдээлэхдээ “ Єнєєдєр уг нь бид ээлжит хурлаа хийх гэж байтал Эрvvгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Улаанбаатар смарт Карт” компанийн удирдлагуудыг аваад явчихлаа. Тэгээд бид хурлаа ч хийж чадсангvй шийдэлд ч хvрсэнгvй. Яагаад тус компанийн удирдлагуудыг ямар учир шалтгааны улмаас авч явав гэж бид гайхаад хоцорлоо. Мэдээж ямар нэгэн ноцтой асуудал байсан болоод л хуулийнхан авч явсан байх л даа. Яг ийм тийм гээд хэлчихээр тоймтой зvйл байхгvй учраас тодорхой мэдээллийг єгєх боломжгvй байна. Хамгийн гол нь єнгєрсєн сард нийслэлийн удирдлагууд болон тус компанийнхан автобус компанийн ажилчид болон дарга цэргvvдийн талаар маш худлаа мэдээлэл тараасан. Тухайлбал, НИТХ-аар нэг цагийн тарифийг 32600 тєгрєг байхаар баталсан. Гэтэл одоог хvртэл энэ асуудал хэрэгжиж чадалгvй явж байна. Єєрєєр хэлбэл, гэрээ ч байхгvй гэсэн vг. Тиймээс олон ААН-vvд хохироол явж байна. Тиймээс уг асуудлыг шийдэх гэж хурал зарлаад байтал нєхдvvдийг аваад явчихлаа. “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийнхан єнгєрсєн сард олон нийтэд мэдээлэл хийхдээ автобус компаниуд руу асар их хэмжээний мєнгє шилжvvлсэн гэж ярьсан. Яг vнэндээ тэдний шилжvvлсэн мєнгє тvлшиндээ зарцуулагдаад л дуусдаг шvv дээ. Тухайлбал, та нар боддоо 1000 автобус шугаманд явж байгаа. Єдєрт нэг автобус шугамд гарлаа гэхэд хамгийн багаар 100 литр тvлш хэрэглэж байгаа. Тэгэхээр тэдний шилжvvлсэн гээд байгаа мєнгє тvлшиндээ л зарцуулаглаж байна. Бодит байдал ийм байхад автобус компанийн удирдлагуудыг хувьдаа завшлаа, шалгуулна гэж дєвчигнєж байсан. Энэ бvр мэдээллээрээ олон нийтэд бидэнд мєнгє єгсєн мэтээр буруу ойлголт єгсєн. Та нар аль ч компанийн удирдлага болон жолооч нараас асуугаад vзээрэй. Бид нар єнгєрсєн долоодугаар сарын 29-нєєс хойш одоог хvртэл цалингаа авч чадаагvй явж байгаа. Энэ бол бодит vнэн шvv. Тиймээс дээрх хvмvvсийг хурал хийх гэж байхад нь урьдчилан мэдэгдэхгvйгээр авч явсан нь нэлээд асуудал бий гэдгийг гэрчилж байж ч болох юм” гэлээ. Ямартай ч эх сурвалжийн хэлж буйгаар тус компанийн нэр бvхий хvмvvсийг урьдчилж мэдэгдэхгvйгээр цагдаа нар авч явсан бололтой. Чухам ямар учраас гэдгийг бид Эрvvгийн цагдаагийн газраас асууж сурагласан боловч мэдээлэл єгєхєєс татгалзсан юм. Харин єнгєрсєн хугацаанд “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн удирдлагууд дараах тайлбарыг хийж байсан юм. Тэд хэлэхдээ “Автобус компанийнхан хоёр сарын турш орлогыг нь єгєєгvйгээс болсон гэж мэдээлэл єгсєн байна лээ. Манай тєсєл Худалдаа хєгжлийн банктай тvншилж ажилладаг. Бэлэн мєнгєний орлогыг тус банк автобус баазууд дээр очиж, цуглуулаад, тоолоод лацаддаг. Бид мєнгийг манай дансанд орж ирсэн даруйд нь зохих журмын дагуу хуваарилдаг. Зохих журам гэдэг нь Нийслэлээс гаргаж єгсєн цаг, минутаар хуваарилах журам юм. Долоодугаар сарын 29-нд манай тєсєл нээлтээ хийгээд хэрэгжиж эхэлсэн. Тэр цагаас єнєєг хvртэл нийт 21 ААН 10 тэрбум 775 сая 798 мянга 15 тєгрєг олоод бид зохих журмын дагуу хуваарилалт хийсэн. Єєрєєр хэлбэл орлого орж ирсэн єдєрт нь бид ААН-д шилжvvлж байсан” гэсэн юм. Ямартай ч тус компанийн удирдлагуудын ярьсан энэхvv яриаг автобус компанийн захирлууд vгvйсгэж єєрсдийгєє хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна гэдгээ мэдэгдэж байсан юм.

“Улаанбаатар смарт Карт” тендерт шалгараагvй

Асуудлын гол учир нь гэвэл єнгєрсєн хугацаанд ““Улаанбаатар смарт Карт” ХХК мєнгє угаах машин уу” гэсэн хардлага олон нийтийн дунд хєвєрч байсан. Тухайлбал, энэ талаар Зорчигч тээврийн нэгтгэл” ОНЄААТVГ-ын захирал Ц.Одонтунгалаг ийнхvv хэлж байсан. Тэрбээр “Улаанбаатар смарт карт” компани тендерт шалгараагvй гэдгийг мэдэх юм. Харин “Дата карт консерциум” гэж компани шалгарсан гэдэг. Гэтэл консерциум нь эрхээ шилжvvлсэн юм уу, яасан юм бvv мэд. Ямар ч байсан єнєєдєр єєр компани vйл ажиллагаа явуулж байгаа. Энэ талаар нарийн, дэлгэрэнгvй мэдээлэл бидэнд єгєєгvй. Тийм учраас тодорхой юм хэлж чадахгvй нь. Худалдан авах ажиллагааны газрынхан л мэдэх байх. Уг нь сонгон шалгаруулалтаар шалгарсан компани нь яаж ажиллах ёстой юм. Энэ бvхнийг тодорхой мэдээлэх л хэрэгтэй. Анх монгол инженерvvд тав, зургаан сая ам.доллараар хийх санал єгсєн гэсэн. Гэтэл єнєєдєр зєвхєн гарааны хєрєнгє гэж 13 сая ам.доллараар энэ тєслийг хэрэгжvvлж байна. Уг нь хамгийн бага vнэтэй санал хэрэгжих ёстой. Гэтэл энэ компани ямар журмаар, хэрхэн шалгарсныг нь мэдэхгvй юм. Нийслэлийн удирдлагууд л vvнд тодорхой тайлбар хийх байх” хэмээсэн.
Бидний олж сонссоноор “Улаанбаатар смарт карт” компанитай єрсєлдсєн монгол залуу нэг тєхєєрємжєє 1.100.000 тєгрєгєєр нийлvvлье гэсэн санал тавьсан юм билээ. Энэхvv тєхєєрємжийн мєнгєє автобус компаниудын олсон орлогоос нэг хувийг нь л авч барагдуулна гэсэн санал тавьсан ч хотын удирдлагадууд хvлээж аваагvй гэдэг.

Тиймээс л єнгєрсєн хугацаанд тєслийг хэрэгжvvлэх явцад автобусанд суурилуулсан карт уншигч тєхєєрємжийн vндсэн vнэ нь 1800 ам.доллар байхад уг тєслийг хэрэгжvvлэгч “Улаанбаатар смарт карт” компани нэг бvрийн vнэ дээр 3000 ам.доллар нэмж 4800 ам.доллараар суурилуулсан юм бэ гэх асуултууд ар араасаа хєвєрч байсан. Юутай ч тус компанийн удирдлагуудыг цагдаагийнхан авч явлаа. Чухам ямар асуудлаар юм бол гэдэг нь олны анхаарлыг тєдийгvй автобус компанийнхны анхаарлыг татаж эхэллээ. Бид энэ талаарх мэдээлийг vргэлжлvvлэн хvргэх болно.

Р.Саруул
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • өвөө (November 06, 2015 10:35:17 am )

    СОЛОНГОСЧУУДААР САЙН ШУЛУУЛАЯ КОРЕЙН АЙР БИЛЕТИЙН ҮНЭ НЭМЖ МОБИКОМ УТАСЫГ НЬ МЭДЭЖ ХАНГҮ ЭР МАНАЙ ОХИДЫГ НУТАГТАА АВААЧИЖ ЭРИЙН БООЛ ГЭРИЙН ЗАРЦ БОЛГОЖ УБ ДҮҮРЭН БАЙГАА СОЛОГОС БУУДАЛД ЯНХАНДАХ ГЭЖ СӨҮЛЭЭС ИРЖ ГУАНЗ РЕСТОРАН НЬЖООМООР ДАЙЛЖ НҮБИЙН ГИШҮҮН ОРНЫ НИЙСЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХАНГҮ ХАРИУЦАЖ ТӨРИЙН УРИЛГААР ИРСЭН АРАБЫН ХАНХҮҮ СОЛОНГОС БУУДАЛД ТУХАЛЖ ӨДӨР БҮР СОЛОНГОС КИНО БҮХ ТВ ЭЭР ГАРЧ БАЙНА ЭНЭ ХЭНИЙ БОДЛОГО ВЭ ИӨР ГЭЖ БАЙНА УУ ЮУН ХЯТАДЫН АЮУ ДОЛООН ХЯТАДТАЙ НЭГ ХАНГҮ ТЭНЦДЭГ

  • өв ЦНЭРГҮЙ (November 06, 2015 10:39:13 am )

    СОЛОНГОСЧУУДААР САЙН ШУЛУУЛАЯ КОРЕЙН АЙР БИЛЕТИЙН ҮНЭ НЭМЖ МОБИКОМ УТАСЫГ НЬ МЭДЭЖ ХАНГҮ ЭР МАНАЙ ОХИДЫГ НУТАГТАА АВААЧИЖ ЭРИЙН БООЛ ГЭРИЙН ЗАРЦ БОЛГОЖ УБ ДҮҮРЭН БАЙГАА СОЛОГОС БУУДАЛД ЯНХАНДАХ ГЭЖ СӨҮЛЭЭС ИРЖ ГУАНЗ РЕСТОРАН НЬЖООМООР ДАЙЛЖ НҮБИЙН ГИШҮҮН ОРНЫ НИЙСЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХАНГҮ ХАРИУЦАЖ ТӨРИЙН УРИЛГААР ИРСЭН АРАБЫН ХАНХҮҮ СОЛОНГОС БУУДАЛД ТУХАЛЖ ӨДӨР БҮР СОЛОНГОС КИНО БҮХ ТВ ЭЭР ГАРЧ БАЙНА ЭНЭ ХЭНИЙ БОДЛОГО ВЭ ИӨР ГЭЖ БАЙНА УУ ЮУН ХЯТАДЫН АЮУ ДОЛООН ХЯТАДТАЙ НЭГ ХАНГҮ ТЭНЦДЭГ ТА НАР БОЛИОЧ ЭЭБМ БМЧЭЭГҮЙ УРЬД Ь БИЧСЭН Ч ЯАНАГЭЖ ЧИ ЯВУУЛ НИЙТЛЭ НИЙТЛЭГҮЙ БОЛ ГЭРТЭЭ ХАИАД ЮУ БОЛОХЫГ МЭДЭЭД НАДААС ИРЖ АДИС АВ ХОХЬ ЧИНЬ УРВАГЧИД ҮХЭЛ ГЭДЭГ ЮВ

antalya rent a car