antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2015 30 comments

Хулигаан ардчилал ба Б.Саранчимэг

нийтлэсэн Admin

Ийм нийтлэлийг улсын баатар  Э.Бат-Үүлд зориулж бичнэ  чинээ санасангүй явлаа. Ардчиллын төлөө  өөрийнхөө  нэгэн  насны  ухамсарт  амьдралыг зориулсан хүн гэвэл түүнийг хэлнэ.  Түүнийг  авилгач  биш зарчимч шударга хүн гэдэгт би бат итгэдэг. Харин энэ удаа үзгээ шүүрэх хэрэг гарав.  Хотын захирагч Э.Бат-Үүл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэгийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Учир нь Үүл даргыг огцруулах бичигт  Б.Саранчимэг  гарын үсэг зурсан   “гэмт хэрэг”-ийг үйлдсэн байна… Энэ үйлдлээс  анзаарахад  улсын баатар маань  үг сонсож чадахаа больжээ.  Хотын даргаас огцорно гэдэг байж боломгүй үйлдэл бөгөөд эрхэм даргыг огцруулах бичиг дээр гарын үсэг зурах нь бүү хэл,  мөрөөдөхийг ч хориглосон бололтой. Ийм үед нь нөхөр Б.Саранчимэг   огцруулах бичиг дээр гарын үсэг зурчихсан юм чинь ажлаас нь хусалгүй ч яахав.  Хэрэв цаазлаж болдогсон бол  бүр цаазлах нь ээ. Э.Бат-Үүлийн багийнхан  энэ явдлаа   нэлээд  хуучинсаг хөгийн байдлаар тайлбарлаж  байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Засаг даргын захиргаанд байдаг байгууллага. Нэгэнт дор нь ажилладаг хүн даргадаа итгэхгүй огцруулна гээд гарын  үсэг зурж яваа бол Э.Бат-Үүл түүнийг ажлаас чөлөөлөх нь зөв гэж.  Хэрэв дарга нь огцруулах хэмжээний  ёс зүйгүй үйлдэл гаргаж хууль дүрэм зөрчсөн бол огцруулж л таараа. Юун гарын үсэг зурах төдий вэ.  Харин  Э.Бат-Үүлийнхээр бол даргадаа долидогоноод буруу үйлдэл болгонтой нь эвлэрээд  дуугүй явах нь зөв байж үү. Ардчиллын төлөө юугаа ч хайрлаагүй Э.Бат-Үүл ийм  шийдвэр гаргаж явна гэхээр  итгэл хөсөрдөм.  Ийм ардчиллын төлөө Үүл дарга шоронд хоригдож, элдвээрээ зүхүүлж, ийм ардчиллын төлөө цагдаад бороохойдуулж  үхэхээс бусдыг үзсэн байх нь уу.  Сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэнтэй ихээхэн дайтаж шүүх цагдаадаа тулж явна гэж сонслоо, түүнийг. С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэгт хилсээр гүтгэгдэж шоронд хоригдчихоод гарч ирэхдээ  “ Намайг  гүтгэх энэ эрх чөлөөний чинь төлөө би зүтгэх болно ” гэж хэлж байсан агуу үзэл санаа нь хаачив.  Улаанбаатар хотын даргаар хоёрхон жил ажиллаад  албан тушаалын амтанд орж ваакамжуулагдах нь энэ үү. Ямар хямдхан  үзэл санаа,  ямар хямдхан замнал вэ…

Б.Саранчимэгийг  өмөөрч энэ үгийг хэлэхээр өмнөөс “Б.Саранчимэг  Э.Бат- Үүлийн хажууд хэн бэ. Хийсэн бүтээсэнийг нь харьцуулашгүй ” гэх хандлагууд  гарч байна.  Харин ч харьцуулах юмтай юм биш үү.  Б.Саранчимэг  2010 онд  томилогдож ирэхэд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж улаанаараа эргэсэн шороо л байсан.    “Цэцэрлэгт хүрээлэнгүй Цэцэрлэгт хүрээлэнгийн дарга томилогдлоо” гэж бид шоолж бичиж байв даа. Одоо хар даа. Цэцэрлэгт хүрээлэн ямархуу газар байна вэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн  23 хувийг тэднийх бүрдүүлдэг.  Зуны дэлгэр цагт өдөртөө 5-10.000 хүн орж гарч амарч саатдаг гэсэн судалгаа бий. WF-ийн дүнгээр бол тэнд ямар нэгэн томоохон арга хэмжээ   болоход  80.000 хүн ордог гэх.  Арваад жилийн өмнө нутгаасаа гарсан нэгэн найзаасаа би “Хот маань гоё болж уу, өөрчлөгдсөн байгаа биз “ гэхэд ”Нүдэнд харагдаж байгаа хамгийн сайхан зүйл бол Цэцэрлэгт хүрээлэн болжээ…. Сайхан санагдлаа”  гэсэн юм. Би ч тэгж боддог. Хотын төвөөр гишгэх газаргүй шахам болгон сүндэрлэж байгаа хэлбэр дүрс бүхий шилэн байшингууд сайхан ч тэр болгонд гэр бүлээрээ очоод саатан амраад байх биш. Үүл дарга хотын захирагч болоод олон ажил хийжээ. Тэр бүр нь мөнгөн дүнгээрээ ширээн дээр минь байна.  Б.Саранчимэгийн ажилтай  арай дөхөм  болохоор нь нэгэн тоог дурдья.  Хотын дарга маань  дарга болсон цагаасаа эхэлж (2013 оноос) зуны гурван сард хотын гүүр гудамж талбайд нэг наст баартай цэцэг өлгөдөг уламжлалтай болсон.  Гуравхан сар л нүд баясгаад үхчихдэг энэ цэцгүүдэд  95  тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Гэтэл өнөөх Б.Саранчимэг нь 5 тэрбум  253 сая төгрөгөөр л усан оргилуур, ойн төгөл, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, сүүдрэвчүүд, ажилчдын автобусны зогсоол, дасгалын тоног төхөөрөмж, эко танхим, цагдаагийн талбай байгуулжээ. Гэхдээ энэ 5 тэрбум гаруй төгрөгийн төсвөөс биш Эрээн хот, Сөүл хотын захиргаа, Мянганы хөгжлийн сангаас гуйж түүж хөөцөлдсөөр бүтээж амжсан байна. Хийж бүтээсэн зүйл, зарцуулсан мөнгөний  дүн тун ч ялгаатай юм. Харин Үүл баатрыг ардчиллан алтан хараацай, 25 жилийн турш ардчиллын үйл хэрэгт   зүтгэсэн, УИХ-ын гишүүн байсан гээд дөвийлгөх намтар арвинтай  хүн. Гэхдээ энэ бүхнээрээ түрээ барьж бурхангүй газрын буг мэт аашилж болохгүй ээ. Энэ бол ардчилал биш. Харин үл бүтэх хулигаан зангийн л муйхар шийдвэр. Хулигаан ардчиллын золиос нь Б.Саранчимэг  боллоо доо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • zochin (November 05, 2015 11:10:22 am )

    munkhbaysgalan huushuurnii tuts saranchimegees awsan ym chin ingej bichilgui yahaw

  • айлгүй (November 05, 2015 11:14:07 am )

    олон хүнийг хувийн нэр төрийн асуудлаар халсан ганц саранчимэг биш мөн намын харьяаллаар олон хүн гудамжинд гараад цалин мөнгөө олж авч чадахгүй байна үүнд бат үүл даргийн шадар туслагч улаан батаа бантангийн хутгуур их оролцдогш дээ цөмөөрөө нэгдье нэг мөр хөдөлье

  • Anonymous (November 05, 2015 11:29:18 am )

    Шоронгийн хулгайчийн хайрт нь юу юу гээд нэг нөхөр ярьчихваа аан

  • Anonymous (November 05, 2015 11:43:09 am )

    Haha goe heljee yag huligaan ardchilal

  • Anonymous (November 05, 2015 11:44:38 am )

    Ganaa sudlaach ene ugiig twittert bichij baisan harin ene setguulch teriig ni bichihej bas ih zorigtoi setguulch ymaa

  • Anonymous (November 05, 2015 11:46:05 am )

    Huniig gutgene gej arai dendeh yma Munkhbayasgalan huushuur zaraad tegeed ym bichne genee naadah chin lag tsalintai shd jenco ah mungutei kkk

  • зочин (November 05, 2015 1:22:30 pm )

    эргэлтийн өрөөнд балбуулсаар байгаад энэ хүүхэн элийрчээ,мөнгөний амтанд амархан орох юм даа,магтаад бичээд өгье мөнгө өгчих гээд л явдаг гэсэн нь үнэн юм байна

  • шаабар (November 05, 2015 1:46:53 pm )

    ҮЦХ-ийн Саранчимэгийг ажлаас нь халлаа гээд бүх телевизээр гурван ч өдөр зарлав. Ямар гээчийн алдар цуутай ашиг сонирхолтой болоод тэр юм бүү мэд. Бодвол цаанаа том учир шалтгаан байдаг болоод тэр биз ээ. Хэнд хэрэгтэй юм бэ. Буруу халсан бол шүүхэд өгөөд нэр төрөө сэргээлгэж болдоггүй юм уу. Гэхдээ Бат-үүлийг өмөөрөх хүсэл алга. Хэрээс хэтэрсэн алхамууд хийж байгаа нь үнэн болохоор тэр. Тэднийх нь нэг Саранчимэг болсон л биз.

  • unen (November 05, 2015 2:35:45 pm )

    Ene Batuuliin huligaan gej yamar um baidag um be hunii araa orj daldgansan zodoon bolohoor aigaad ger luugee zugtchihdag aimhai ohin baisan l um baih chin bilee 1990 onii bujignahad tsagdaa haraad gulug boldog baisan gej Ebii erunhiilugch helee biz dee… tegeed aisaar baigaa iim salga bolchihson um gene lee

  • Пүрэвсүрэн (November 05, 2015 2:41:50 pm )

    хэдэн Саранчимэг болох ёстой юм бэ ажил хийж олон түмнийг удирдах ч гэж үнээний зэлнээс холдоогүй эмээ нараас богино ухаантай юм даа чааваас бүх зүйлээр тоглож дууслаа

  • unen ug (November 05, 2015 2:46:02 pm )

    Naad bat uul chine reh medliin tuluu l tegj temtsej bsan bh, odoo unen turh ni ard tumend il shuudee, huuduutai nuhur malgaigaa martdag gardaa….

  • Anonymous (November 05, 2015 2:52:15 pm )

    uuul uil

  • Tuya (November 05, 2015 2:57:32 pm )

    hi Munhbayasgalan sain setguulch sh dee tsentsurgui yaria nevtruuleg taalagddag dandaa goyo onovchtoi zuv asuult asuudag bi sain ireeduitei setguulch gej uneldeg ene bichsen zuil unen sh dee ter saranchimeg yu hiisen hunii nudend haragdaj l bgaa shdee hotinhon tsetserlegt hureelen ruu l ochdog dulaani ulirald bituu hun mashin tavih zai ch olddoggui sh dee Batuul uuruu l ogtsroh tsag ni bolson sh dee yer ni yu hiisen gej hudulmuriin baatar ugsun yum zorigiin allagtai holbootoi l geed bsan tegee l daragdchihsan uuliin malgai taliigaachiin gerees allag bolson gazraas oldoo bizdee ter herg bol ih sonin odoo boltol ezen ni oldohgui gedeg uneheer sonin Munhbayasgalan minii duu ene muusain hulgaich luivarchin ideed tsaddagui saihan yarij ard tumniig munhruulj tarhiig ni ugaadag humuustei saiin temtseerei chinii ard shudarga ard tumen bgaa shuu amjilt husiye

  • giichen (November 05, 2015 3:42:30 pm )

    uyn baatar ve?mongold ardchilal bauxgyu ee.yamar,yamar gaviya baugyylsan geed baatar uguvb

  • Gegee (November 05, 2015 3:49:25 pm )

    Halah yostoi bolood l halaa bz bugd hotiin darga bolchih yum aa mash ih yum hj bn shtee haranhui hotiig gerel gegeetei bolgoloo avtibusnii tohilog orchin ueiin buudaltai bolgoloo tam shig zamiign zam shig bolgolo…zunduu l ajil hiisen bnsht sjil hj bga gants hunee buu goochil tamiin togoonoosoo garaachee

  • Anonymous (November 05, 2015 5:06:11 pm )

    САЙХАН БИЧСЭН БАЙНА, ХҮНИЙГ ХИЙСЭН АЖЛААР НЬ БУС ҮЗЭЛ САНААГААР НЬ ҮНЭЛЖ БАЙНА, ЭНЭ АРДЧИЛАЛ БИШ ДАРАНГУЙЛАЛ, БАТ ҮҮЛ ДАРГА БАС Л НЭГ ХУДАЛЧ УГААСАА АРДЧИЛСАН НАМЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ЭНЭ ШҮҮ ДЭЭ

  • irgen (November 05, 2015 7:13:12 pm )

    Ene hun yu hiisen bolood Baatar tsol awsan yum bol??????

  • Anonymous (November 05, 2015 7:57:15 pm )

    Өөрөөс нь их ажил хийсэн хүнд халгаатай улс төр гэж энэ дээ… Бат-Үүлийг айсан гэж ойлгох нь зөв болов уу?

  • Anonymous (November 05, 2015 8:25:37 pm )

    Бат-Үүл угаасаа хүүтэйгээ нийлж хууль бус юм хийсээр байгаад амташсан нөхөр шдээ. энэ нийслэлийн төсөвийн хэдийг идэж байгаад чи бид хэд битгий хэл Балхжав ч мэдкү шдээ

    • Г.Батнасан (November 06, 2015 12:14:47 pm )

      Шалгарсан хулигаан байсан учир Баатар цолоор шагнагдсан юм даа.

  • кккккк (November 06, 2015 10:05:12 am )

    Балбар найрагчийн сүнс байн байн баясналан сэтгүүлчийг эргэдэг байх даа. ум ма нэ бад мэ хум

  • Г.Батнасан (November 06, 2015 12:12:44 pm )

    Хулигаан хулигианаараа л дуусна даа. Ихээхэн гүргэр хулигаан байсан гэж байгаа.

  • лоло (November 09, 2015 12:35:26 pm )

    улсын баатар маань үг сонсож чадахаа больжээ

  • лоло (November 09, 2015 12:37:15 pm )

    Гуравхан сар л нүд баясгаад үхчихдэг цэцгүүдэд 95 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Бат-үүл арай их идээд байна уу даа

  • Anonymous (November 09, 2015 6:54:14 pm )

    Бат үүл оронд нь өөрийхөө утсан хүүхэлдэйг тавих гээд л халчихаж дэ ха ха

  • Anonymous (November 09, 2015 6:55:55 pm )

    Ardchilaliin altan haraatsai hernee iim socialist shiidwer gargah gej baihuu hugiin yum oo

  • Anonymous (November 09, 2015 6:59:53 pm )

    Батүүлд долигнож байж л дарга хийх юм биздэ хөөрхий

  • Anonymous (November 09, 2015 7:01:00 pm )

    Хийсэн зүйлс нь нүдний өмнө ил байхад чи одоо болно гээд зогсоож л байдаг таарч дэ

  • Ичиг ичиг (November 09, 2015 7:04:11 pm )

    Нээрээ л улаанаар нь эргэсэн шороо байхад нь өөд нь татаж 4,5 жилийн туршид зогсоо зайгүй ажиллаж байхад нь хална гэж юу гэсэн үг вээ

  • лоло (November 11, 2015 5:12:03 pm )

    mal pizdanuud we

antalya rent a car