АН-д юу болоод байна. Өршөөлийн хуулийг шинэчилж баталсан нь Алтангадасынхан болоод бусад гомдогсдын дэмжлэгийг авсан Ч.Сайханбилэг нарын сөрөг давшилтын “эхлэх” кноп байсан бололтой. Хоригоор өршөөлийн хуулиас мултарсан эрүүгийн хуулийн 148-ийн 4 гэсэн зүйл анги дээр мөнгө угаасан хэргийн зүйл ангийг нэмээд Зам тээврийн яамны Төрийн нарийн асан Б.Батзаяаг сэжигтнээр татаж хүчнийхэн шууд баривчиллаа.
Энэ бол надтай, Зи даргатай дайн зарласан хэрэг гэж ойлгож буйгаа Женко ч ил шулуун хэллээ. Үүндээ Ч.Сайханбилэгийгээ нэр цохож “чамайг даа” гэснээр Тавантолгойг дахиад таг гацааж болох тогтоолын төслийг зөрүүлээд барилаа. Энэхүү тогтоолд болзол болгосон төрийн эзэмших болоод төмөр зам дахь 51 хувь дээр улс араа даагаад гаргачих мөнгөгүй. Бидний өмнөөс бүгдийг гаргаад багахан хувьтай үлдэх хөрөнгө оруулагч байхгүй. Энэ засгийн газар ид шид хэрэглээд ч олохгүйг Ч.Эрдэнэчимэг нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Үндсэндээ 6 жилийн турш барина гэж дөвчигнөсөн нүүрсний төмөр зам гурилан зам болов. 7 дахь жил дээр нь эргэн харвал төмөр замын оронд төсвөөс хэдэн зуун саяар нь доллар цохидог “тунел” босгосон харагдана. Энд ТТ бол жич ярих хийгээд гадаад дотоод олон талын эрх ашгийг зангидсан төрөөр наадах том бооцоо болоод байгаа сэдэв тул гал дээр тос нэмэлгүй түр орхиё.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч Өршөөлийн хуулийг баталснаар АН-ын хувьд Н.Энхбаяраа ”хагацья”-даа гэж хэллээ. Хариу нь хэсэг ахмадын өргөх бичгээр өчигдөр үдээс хойшхондоо иржээ. Мэдээж МАН болоод МАХН-д хуваагдсан хэдэн настайчууд орой нь даалуу тавьж суухдаа эвлэрлийн бичиг үйлдээд өглөө нь хоёр намын удирдлагад зэрэг өргөн бариагүй. Дахиад л гомдсон Н.Энхбаяр гэдэг улстөрчийн ээлжит улс төрийн хувилбар “3” юм уу “4” хэрэгжиж байгаа хэрэг.
Х.Тэмүүжин болоод нэр бүхий АН-ын гишүүдийн хэлээд байгаагаар АН-ынхны бие биенийхээ ар нуруунд зоочихоод байгаа хутганы үзүүрийг цааш нь лавхан түлхээд аминд нь ойртуулчих ажиллагаа Н.Энхбаярын ээлжит хувилбарт багтсан бололтой. Түүний хувьд засгаас гарах бол юу ч биш. З.Баянсэлэнгэ нарт сайдын суудал гэдэг модтой чихэр хүлхүүлэх гэж засагт үлдэж Ч.Сайханбилэгт туслаагүй. Өршөөлийн хуулийн арыг баталгаажуулах гэж яаран ирж ганхаад байсан засагт ивээс болж хариу барьсан. Харин өнөөдүүл нь сайхан хошгируулж түүхий хууль баталж Сөүлээс ирүүлээд аврах биш бараг торонд оруулчихлаа. Одоо ёстой гинжнээсээ өөр алдах юмгүй болсон тул хамгийн сюрприз алхмаа хийж МАН-тай нэгдэж ирэх сонгуулиар АН-ын нармайг нь нээж өшөө авахаар хөдөлж байна.
Үндсэндээ засаг эвсэж болох бүх хувилбараар эвслээ, задарлаа. Энэ дараалсан задрал нь МАН, МАХН хоёрын эвсэх нөхцлийг эргээд бүрдүүллээ. Н.Энхбаярын хувьд нуршиж ярих юм их бий. Өөрөө амжиж эвслээ задлахгүй бол дотроос нь өрсөж эвслийг нь задлаад хар зах дээр гаргаж ашигтайхан зарчих гээд байгаа дагуулуудынх нь санаа ил болсон. Н.Энхбаяр ч мөн өрсөхөөр яарах нь тодорхой.
Нэгэнт Баасанхүү нарын туньсан гомдсон “нялхсууд” эвслийг задаллаа гээд зарлачихсаны дараа МАН-тай эвсэх тухай яривал аргаа барсандаа очсон болно. Харин урьж авчраад хөөж гаргахдаа гаршаад байгаа АН-ыг орхиод ирэх нь өөр хэрэг. Ямар ч байсан хариу бүрийд хөөгдсөн гэртээ хонохоор хонхыг нь дараагүй. Ингээд Н.Энхбаяр амбицаа орхиод амьдралаа аврахаар ирсэн ханийн дүрд хувирчихаж байгаа юм. МАН, МАХН хоёулаа л салж сарниж явахдаа АН-ын хайрын амлалтад итгэж хэдэн сар ашиглуулаад хатуу үг сонсож гэрээс нь хөөгдсөн амьдралын зурвас түүхтэй болох нь.
Энд хэлэхэд, Н.Энхбаярын сэдсэн алхам бүрийг нөгөө тал нь зөвшөөрөх болоод байдаг нь манай улс төрийн нэг парадокс болж дээ. Н.Алтанхуяг намын дарга байхдаа нам бууж өгсөн гэрээг Н.Энхбаяртай үзэглэж байлаа. Зи дарга Н.Энхбаяртай жич уулзаж гар бариад засагт хүссэн сайдын квотыг нь харамгүй өгч намынхныхаа дургүйг хүргэсэн. Угаасаа удахгүй задрах эвсэл тул нэг их тоогоогүй байх. Энэ удаа МАН-ынхан ахмадуудын санаачилгаар илгээсэн найрамдах саналтай өргөх бичгийг нь нэг их ярвайлгүй тохой түшин ярилцья хэмээн хүлээж авлаа. Энэ эвлэрэх хувилбар өршөөлийн хууль эргэлзээтэй болохоос бүүр өмнө МАН засгаас тийрүүлэх үед яригдаж эхэлсэн нь тодорхой. Харин одоо хэрэгжүүлэх тохироог нь АН бүрдүүлээд өглөө.
АН-ын хувьд Н.Энхбаярыгаа торгоогоод эвсэл болоод сонгуульдчихсан бол МАН-ын хувьд эвгүй л гэдэг болох байсан. Гэвч энэ “гэрлэлт” удах тусам АН-ын задралын замыг засах тул МАН руу төрхөмд нь буцаачихсан нь ч дээр санагдсан байх.
Олон л тохироон дээр МАХН, МАН хоёр эвсэх хувилбар тавигдлаа. Ардчиллаар овоглосон намынхны хагаралдаан хэвлэлийн гол хоол болж иргэд Засгийн бодлого шийдлийг хүлээх бус хэд хоног тэсэх вэ гэдэг дээр бооцоо тавих болсон. Энэ цагт цөхөрсөн олны АН-ын зүгээс хүлээсэн ганц үг нь “эвлэрэл”. Харамсалтай нь энэ үг өдөр өдрөөр алсарч байна.
Хямралд орж сэтгэл гундуу байгаа иргэдийн чихэнд МАН, МАХН хоёрын “сайндах” муугүй сонсогдоно. Эвлэрч нэгдэн эх орноо бодлоо гэвэл сэтгэл нь сэргээд дэмжье гэхэд бэлэн болсон масс байна. МАН, МАХН хоёрын нэгдэх сураг олон нийтийн загатнасан газар маажаагүй ч улс төрд алдарсан итгэлийг нь сэргээж болох юм.
Анд нөхдөө ч, ард түмнээ ч бодохгүй үзэлцэж аагтай омогтой, бэлтэй хөрөнгөтэй, танхай тангараггүй гэсэн сөрөг имиджийг төгс бүрдүүлж байгаа АН-ын хувьд ард түмнээс алганы амт авч мэдэх бодитой сануулга энэхүү цус нэгтэй хоёр намын сайндаа байж болох юм.
Улстөрчид айхтар. Эвдрэх бүртээ ардаа эвлэрэх зай үлдээж, эвлэрэх бүртээ хойно нь унагаах нүхээ давхар ухчихсан байдаг. Улс төрийн хувьд энэ байдаг л бохир дүрэм боловч АН-ын хувьд эвдрэлцэхдээ улсаа нураачих гээд байгаа нь уучилж боломгүй юм.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Холбоотой мэдээ
-
зочин (November 05, 2015 10:33:52 am )
улс орноо өөд татаж байвал ард иргэд чинь амар тайван амьдарч байвал хэн нь хэнтэйгээ гэрлэх чөнгөрөөд байна эв эеээ хурдхан олохгүй бол эх оронг АН зараад идээд дуусч байна даа
-
AAAAAAAAAAAAAAAAAAAAAAA (November 05, 2015 10:58:58 am )
zailval taarna..idsen uusan l bol turiin ordonoor uzegdehgui baih heregtei sh dee..huuli sanaachlagchihdaaaaa
-
Anonymous (November 05, 2015 11:59:17 am )
Идсэн ууснаа шударгаар төлчих юм бол энхбаярыг дэмжсжэ ч яахав
-
иргэн (November 05, 2015 12:37:11 pm )
ХУЛГАЙЧ НАР УЛС ОРНЫГ ӨӨД НЬ ТАТНА ГЭДЭГ ГОНЖИЙН ЖОО ӨӨР ХООРОНДОО ТЭМЦЭЛДЭХЭЭС ХЭТРЭХГҮЙ ТЭДЭНД ИДЭХ ХУОГАЙЛАХ НЬ ТУУЛИЙН ЗОРИЛОГ НЬ ЮМ
-
үнэн Тэр (November 05, 2015 12:37:28 pm )
Баярцорт ба түүний талын нохдууд байсан цагт засаг төр сайжрахгүйн ойлгомжтой::
-
иргэн (November 05, 2015 12:38:17 pm )
ХУЛГАЙЧ НАР УЛС ОРНЫГ ӨӨД НЬ ТАТНА ГЭДЭГ ГОНЖИЙН ЖОО ӨӨР ХООРОНДОО ТЭМЦЭЛДЭХЭЭС ХЭТРЭХГҮЙ ТЭДЭНД ИДЭХ ХУЛГАЙЛАХ НЬ ТУУЛИЙН ЗОРИЛОГ НЬ ЮМ
-
tuul (November 05, 2015 1:46:00 pm )
2 namaa evsej songuulid oroxiig ard lon chin demjij baigaa shu,Tor tovshin amgalan bah boltugai, Amjilt husie.
-
Gol (November 05, 2015 1:51:09 pm )
Bayartsogt yaagaad zvgeer yawaad bna!!!!!! Elbegdorj ooooo huuil tegsh bh heregtei.
-
шаабар (November 05, 2015 1:53:20 pm )
Одоо засгаа огцруулаад УИХ -аа тараагаад ээлжит бус сонгууль хийх нь үлдсэн мэт. Ямар нэг гарц олохгүй бол ард олон бужигнаад эхлэх вий дээ. Амьдрал үнэхээр хүндэрч байна шүү. Намуудын удирдлага нийлж суугаад сайтар зөвшилдөх цаг болсон юм биш үү. Үнэхээр хүчрэхгүй хэмжээнд хүрсэн бол эртхэн тарсан нь онох байх шүү.
-
Солонгот Балдан (November 05, 2015 9:24:40 pm )
Урьд МАХН гэж улс орныг удирдаж байсан нэг нам хоёр хэсэг болж задарсан ч эргээд нэгдэж байна. Хэзээ ч ардчилалыг хүлээж аваагүй одоо цагийн жинхэнэ зартай луйварчид нэгдэж байгаа нь энэ дээ.
-
зочин (November 05, 2015 10:15:12 pm )
Нэгдэх нь зөвөө дэмжиж байна.
-
Зочин (November 05, 2015 10:38:48 pm )
Нэг угшилтай, үзэл баримтлалтай 2 намнэгдэнэ гэвэл дийлэнхи олонхийн ёстой загатнасан газар нь маажсан явдал болно. Эв эеийг хичээж, элдэв хэрүүл, хэлам, өшөө хорсол бүхнийгээ хаяж, энэ эдийн засаг нь сүйрч байгаа улс орноо өөд нь татах мэдлэг чадвар, улс төрийн ноён нуруу энэ намд бий. Харамсалтай нь яг үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Энхбаярын гомдол энэ намыг хүчгүй болгож 2 хуваасаныг олон нийт бүгд мэдэж байгаа. Одоо энэ бүхнийг орхиж эх орон ард түмнийхээ төлөө нэгэн зорилгод нэгдэн ажиллахыг л ард түмэн хүсэн хүлээж байна. Мэдээж энэ намд байгаа шуналын туламнууд, албан тушаалаа луйвар болгон ашигладаг үл бүтэх этгүүдээ цэвэрлэх бодлого баримтлах хэрэгтэй.
-
Ganaa (November 06, 2015 11:56:04 am )
Ashgui dee.Odoo l neg ene uls oron zov zamdaa oroh ni.AN bol hamgiin ih hulgaich,urvagch, ymar ch uvaigui,gemt heregten,shorongiin huligaanuudin tsugluulga,ymar ch chadvargui,mergejil medlegiin tal deer avah umgui,gadni bogsh doloogch nam mon.Ene uls ornig ene hogiin ushiltai AN yaj suiruulj haylaa,suiruulj,busniulah,nuraah,hulgailah,uimeen samuun degdeehees oor yu hiisen um.AN-in hulgaich,avligach nar uhej dald ortsgoovol taarna.
-
Zochin (November 06, 2015 12:24:17 pm )
Enhbayariig bi huwid arai ooroor boddog. Idsem uusniig yag haraad uzeed medcheegui. ter tohood baigaa yaluud ni unen heregtei yag batalgaatai uguig medehgui. Gehdee ene hun baihad Mongol uls iim doroi orowdoltei baigaagui. Idej uusan l yum baigaa biz teglee geed hiij buteej chadaad uls oron ni hogjij ard tumen ni ediin zasag ni hyamralgui l baisan
/zarimdaa…. “yaadiin idej uugaa l biz gehdee bas hiij chadaj baisan shdee”…/
14 Comments