Нийгмийн даатгалын ажилтнууд банкуудтай хуйвалдаж, нас барсан ахмад настнуудын нэр дээр тэтгэврийн зээл авч, улсад онц их хэмжээний буюу 40 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан залилангийн хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа талаар мэдээлсэн.
Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцүүлэн Нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбар хийж, цагдаагийн газрын уг мэдээллийг үгүйсгэлээ.
Тэд шүүхээр нотлогдож, гэм буруу нь тогтоогоогүй асуудлаар ташаа мэдээлэл түгээж, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын нэр хүндэд халдаад зогсохгүй, даатгуулагч, ажил олгогчдын итгэл найдварыг алдагдуулан, орлого бүрдүүлэлтээс эхлээд тус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах аюултай.
Зээл олголтын асуудал бол зөвхөн арилжааны банкны шийдэх асуудал. Манайхаас орж нөлөөлөх боломж байхгүй. Дээр нь манайхаас гаргасан статистик судалгаагаар жилд дунджаар 12 мянган тэтгэвэр авагч нас барж, оршуулгын тэтгэмж авдаг. Үүний 9.5 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байхад 10 мянган хүний тэтгэврийг үргэлжлүүлэн олгоно гэдэг боломжгүй. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хяналтгүй зарцуулдаг, хариуцлагагүй үйлдэл манай хамт олон гаргаагүй гэж Нийгмийн даатгалын албан хаагчдын төлөөлөл тайлбар хийв.
Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргал: “Энэ мэдээлэл гарсан даруйд буюу 2013 онд нэгдсэн хяналт шалгалт хийх комисс гарган ажилласан. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд Төрийн аудит, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудын дотоодын болон хөндлөнгийн хяналт шалгалтыг жил бүр хийж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр нь арилган залруулж, холбогдох хариуцлагыг тооцож ирсэн.
Бид 2013-2015 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын шийдвэрээр “Тэтгэврийн нэгдсэн хяналтыг сайжруулах” арга хэмжээ зохион байгуулж, 148 хүнтэй холбоотой 164,9 сая төгрөгийн төлбөр зөрчлийг илрүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд нас барсны дараагийн сарын тэтгэврийг тэдний ар гэрт олгож, түүнээс хойш тэтгэвэр олголтыг зогсоох ёстой. Гэтэл дээрх 148 хүний тэтгэвэр олголтыг зогсоогоогүй байсныг бид дотоодын шалгалтаараа илрүүлж, 2015 оны 10 сарын 20-ний өдрийн байдлаар 144.1 сая төгрөгийн төлбөр, зөрчлийг барагдуулж ажилласан.
Нас барсан тэтгэвэр авагчийн ар гэрт илүү олгосноос үүссэн хохирлыг арилжааны банк эрсдэлийн сангаасаа гаргаж, мөн тодорхой хувийг ар гэрийнхэн нь хариуцаж барагдуулсан. Гэтэл цагдаагийн байгууллагаас 10000 гаруй нас барагчийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгож, арилжааны банкнаас зээл авах замаар Нийгмийн даатгалын ажилтнууд 45 орчим гаруй тэрбум төгрөг завшсан тухай үндэслэлгүй мэдээлэл өгч, түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэн иргэд даатгуулагчдыг төөрөгдүүлж байгаа нь харамсалтай” гэв. Тэрээр цааш нь Эрүүгийн цагдаагийнхан есдүгээр сарын дунд үеэс шалгалт хийж эхэлсэн. Цагдаагийн байгууллага ямар нэгэн хяналт шалгалтыг эцсийн байдлаар нягтлаад дүнгээ манай удирдлагуудтай уулзаад сууж байгаад албан ёсоор танилцуулаад, хүлээн зөвшөөрөхгүй бол цааш нь шүүх шатны байгууллагаар явах л ёстой. Гэтэл ямар нэг байдлаар баталгаажаагүй мэдээлэл цацаад байгаад л хамгийн их харамсч байна гэсэн юм.
Д.Үржин
Холбоотой мэдээ
-
jjo (November 04, 2015 9:31:46 pm )
sain ajilaad bna geed baisan yaasan ve. ard irgediin tolgoig hudalaa ugaaj ner hvndee uud ni gargahaa bolimoor uym.
-
Mongol hun (November 04, 2015 10:49:35 pm )
Erdene said ajilaa uguud uuriin huselteer ogtsorvol unend niitsne.
-
Mongol hun (November 04, 2015 10:50:54 pm )
Erdene said ajilaa uguuchee
-
зочин (November 05, 2015 3:59:16 am )
Нийгмийн даатгалаа буцааж авья. Битгий даатгал төл
-
Zochin (November 05, 2015 10:05:52 am )
Yaaj ch bodson bolomjgyi l baimaar umdaa.
-
зочин (November 05, 2015 8:41:37 pm )
Ene Niigmiin daatgalinxan gaxai shig targallaa. S.Erdeneegeesee avaxuulaad…
6 Comments