antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2012 Comments are off

2011 оны “Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй”-гээр монгол бүсгүй шалгарав

нийтлэсэн Admin

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих асуудал нэгэнт олны анхаарлын төвд оржээ. Энэ түүхэн цаг үед манай эмэгтэйчүүд оюуны чадавх, ажил хэрэгч байдал, бизнесийн торгон мэдрэмж, авьяас чадвараараа Монголдоо төдийгүй дэлхийд нэрээ дуурсган, үнэлэгдэх болоод байгаа нь бахархууштай явдал юм. Үүний нэг тод жишээ нь АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдсан “Дэлхийн бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбоо”-ны чуулганаас “Монгол эм импекс” концернийн ерөнхий захирал Б.Болормаа “2011 оны “Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй” шагналыг хүртсэн явдал. Энэ хүндтэй шагналыг нийт 21 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртсэний нэг нь ийнхүү монгол эмэгтэй байв. Өндөр үүрэг хариуцлагатай, олон зуун эмэгтэйчүүд ажилладаг, онцгой салбарт амжилттай, өндөр үр ашигтай, нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг үнэлэн шагнал гардуулах ёслолыг нээж АНУ-ын Конгрессын гишүүн хатагтай Каролин Малоне, Нью-Йорк мужын  Манхатен дүүргийн худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дарга хатагтай Ненси Плежер  нар үг хэлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хилари Клинтоны мэндчилгээг уламжилсан байна. Дэлхийн нэр хүндтэй удирдагчид, улс төрчид, бизнесмэнүүд, дэлхийн сор болсон эрдэмтэн, лекторууд, банкирууд мөн энэ ёслолд хүрэлцэн ирж, илтгэл тавьж, бизнес эрхлэгч, манлайлагч эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлсэн байна. 2011 оны Дэлхийн  шилдэгээр шалгарсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд аж үйлдвэрийн, нисэх хүчний, байгалийн хийн түлшний, био бордоо үйлдвэрлэлийн, эрүүл мэндийн, хууль эрх зүйн боловсролын зэрэг олон салбарт амжилт гарган ажиллаж байгаа аж. Шилдэг эмэгтэйчүүд харилцан туршлагаа солилцож, бизнесийнхээ болоод байгууллага хамт олон, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, цаг үеийн онцлог байдлын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. “2011 оны “Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй” шагналын эзэн хатагтай Б.Болормаа 2007 оноос “Монгол эм импекс” концернийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. Б.Болормаа МҮХАҮТ-ийн Эрүүл мэндийн зөвлөлийн тэргүүн, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүний хариуцлагатай албыг давхар хашдаг. Түүнтэй олон улсын нэр хүндтэй шагналыг хүртсэнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийнхэн ярилцлага хийж, сэтгэгдлийг нь сонирхов. Нэр хүндтэй шагналд хамт олонтойгоо хамт хүрч чадсандаа баяртай байгаагаа Б.Болормаа юуны түрүүнд илэрхийлэв.

– “Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй” шагнал хүртсэнд баяр хүргэе. Та энэхүү арга хэмжээний талаар тодруулахгүй юу? 

-Баярлалаа. Энэ шагналыг Ази, Африк, Европ, Америкийн 21 эмэгтэй бизнес эрхлэгч хүртсэн. Гол утга учир нь олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, эмэгтэйчүүдийн хүч хөдөлмөрийг үнэлэх юм байна. Нөгөөтэйгүүр тодорхой салбарт амжилт гаргасан, нийгэмд оруулж буй хувь нэмрийг нь ихээхэн харгалзаж үзсэн байсан. Энэ арга хэмжээ Нью-Йорк хотноо 2011 оны 11-р сарын 12-ноос 16-ны хооронд болсон юм. Нээлт болон тухайн өдрүүдийн арга хэмжээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бизнесийн амжилтанд хүрсэн туршлага, мэдээллээ солилцохын зэрэгцээ томоохон танилцуулах арга хэмжээ, сургалтууд явагдсан. Тухайлбал, бизнесийг хэрхэн амжилттай авч явах гэх мэт асуудлаар Олон улсын бизнесийн сургуулиудын нэр хүндтэй доктор, профессорууд илтгэл тавьсан. Мөн дэлхийн томоохон корпораци, бизнесийн байгууллагын захирлууд, Америкийн нэр хүндтэй бизнесмен лекторууд  ирж лекц уншсан. Мөн европийн нэр хүндтэй банкны гүйцэтгэх захирлууд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Голчлон бизнесээ цааш яаж ахиулахав, эмэгтэй хүнд ямар асуудлууд тулгардаг, түүнийг яаж даван туулах вэ зэрэг асуудлыг хөндөж байсан нь анхаарал татсан. Мөн энэхүү арга хэмжээнээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэрхэн амжилтанд хүрсэн, эмэгтэй хүнд чадахгүй мэдэхгүй зүйл гэж байдаггүй, 21-р зуунд эмэгтэй хүн асар хүчирхэг болж байгаа юм байна, нийгэмд оруулж байгаа хувь нэмэр нь өсөн нэмэгдэж байна гэдгийг олж харсан.

-Нийгмийн хариуцлагыг хэрхэн биелүүлдэг нь нэг шалгуур нь гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Тэр ч утгаараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ашгийнхаа тодорхой хувийг нийгмийн сайн сайхан, улс эх орныхоо хөгжилд хэрхэн зориулдаг талаараа туршлага солилцож байсан. Энэ чиглэлд ихээхэн амжилт гаргасан олон орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ирсэн байсан. Бизнес гэдэг бол ганц хувь хүндээ өндөр ашиг өгөх нь чухал бус нийгэмд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байж үр ашигтай явна. Манай байгууллагын хувьд ч энэ тал дээр ихээхэн анхаарч ажилладаг. Манай байгууллагын ажилчдын 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр энэ шагнал эмэгтэйчүүдийг дэмжсэн шагнал гэж ойлгож байгаа. Энэ шагналыг өмнөх жил Грандирс компаний захирал н.Эрдэнэчулуун хүртсэн билээ.

-Та байгууллагынхаа үйл ажиллагаа болоод амжилтанд ихээхэн сэтгэл хангалуун явдгаа илэрхийлж байна. Та жаахан дэлгэрүүлээд хэлэхгүй юу? 

-Манай байгууллага 88 жилийн түүхтэй, Монгол улсын ууган эм ханган нийлүүлэх байгууллага. Бид Монгол улсад олон улсын шугамаар орж ирж байгаа бүх тусламжийн эм барааг 21 аймагт тээвэрлэж, хадгалах, хуваарилах бүх ажлыг зохион байгуулдаг. Тэр утгаараа 21 аймагт өөрийн салбар компаниуд ажиллуулж, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, олон жил ажилласан, мэргэшсэн чадварлаг боловсон хүчинтэй. Эрүүл мэндийн салбарын гурван баганын нэг нь эм хангамжын салбар байдаг. Бид энэ салбарын ууган компанийн хувьд үлгэр жишээ байж, ажил үйлсээрээ салбарын нэр хүндийг өндөрт өргөн ажиллахыг зорьдог учраас үргэжил шинийг сэтгэн, үйл ажиллагаандаа хэвшүүлэн, чанартай үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг олон түмэнд хүргэхээр чармайж байна. Манайх нийслэлийн бүх эмнэлэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд зайлшгүй шаардлагатай эмээр хангаж, Монгол улсын эмийн нөөцийг бүрдүүлдэг. Энэ утгаараа маш өндөр хариуцлагатай ажил юм. Онцгой нөхцөл шаардсан, тээвэрлэлт хадгалалт шаардсан эмийн нийлүүлэлт, тээвэрлэлтээр мэргэшсэн гэж хэлж болно. Манай байгууллагын “Эрүүл, Аз жаргалтай амьдралд хамтдаа” гэсэн уриа бий. Хүн ардынхаа эрүүл оршихуйг дээдлэж хамгийн орчин үеийн дэвшилт техник технологоор бүтээгдсэн хамгийн чанартай эм, эрүүл мэндийг бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна

-Тэгвэл танай компани нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлан ажиллаж байна вэ?  

-Манай байгууллага олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахын зэрэгцээ олон улсын байгууллагуудтай эмнэлгүүдийг холбоход гүүр нь болж ажиллдаг. Эмийг хөдөө орон нутагт  түгээх гэдэг амаргүй ажил. Хүйтний улиралд хөлдөх, халууны улиралд чанараа алддаг. Энэ бүхнийг харгалзан, зүй зохистой зохион байгуулан, чанарын өндөр түвшинд, стандартын дагуу тээвэрлэнэ гэдэг маш чухал ажил байдаг. Баруун хязгаарт ямар нэг асуудал гарлаа гэхэд хамгийн түрүүнд манай байгууллагад л ханддаг. Хичнээн 100 хувь хувьд очсон байгууллага боловч ашиг харахаасаа илүү хэрэгцээтэй цагт хэрэгтэй газар нь хүрч чаддаг байхыг эрхэмлэдэг. Тиймээс маш энэрэнгүй байх шаардлага гардаг салбар. Мөн бид сургалтын тал дээр ихээхэн анхаарч ажилладаг. Хот болон орон нутгийн эмч, эм зүйч, эм найруулагч нарт шинэ эмийн мэдээлэл, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалтыг байнга хийдэг бөгөөд үүгээр бид бүхэн оюуны хөрөнгө оруулалтыг хийж байна гэсэн үг.

-Өдийг хүртэл компаниа удирдан чиглүүлж, зах зээлийн ширүүн давалгаанд ганхуулалгүй авч явж байгаагаа та яаж тайлбарлах вэ?  

-Би багийн хамтын ажиллагаа, компанийн сайн засаглал гэж л хэлнэ. Монгол улсын эм хангамжийн түүх болсон “Монгол Эм Импекс”, хамт олноороо үнэхээр бахархдаг, баярладаг. Манай компани 1990-ээд оны зах зээлийн шуурганд сөхрөөд уначихаагүй ч биднийг хувьчилж авах үед нэлээд зогсонги байдалтай болчихсон байсан л даа. Харин өнөөдөр эм хангамжийн салбар эрчимтэй хөгжиж байна. Монголынхоо хүн ардад чанарын баталгаатай, эмчилгээний өндөр идэвхтэй, орчин үеийн анагаах ухааны ололтон дээр тулгуурласан эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх болоод таниулах зорилготой ажиллаж байна. Энэ зорилго маань ч биднийг улам өнгөлж, хурцалж байдаг.

 -Танай компанийн давуу тал? 

-Сүүлийн жилүүдэд хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний өртөг дэлхий дахинаа өсч байгаа бодит үндэслэл, нотолгоонд тулгуурлан төлөвлөлтийг оновчтой хийж, эмэн эмчилгээний зардлын үр ашгийг дээшлүүлэх нь аль орны эрүүлийг хамгаалахын бодлогын чухал асуудлын нэг болж байна. Манай компани бусад эм ханган нийлүүлэгчээс мэдээж ялгаатай. Хот, орон нутгийн нэгдсэн эмнэлэгүүдийг хорт мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, мэс заслын хагалгааны мэдээгүйжүүлэх бэлдмэл, хорт хавдрын эм бэлдмэлийг дангаараа оруулж ирж хангадаг. Улаанбаатар хотод орчин цагийн  эмийн сан буюу фарммаркетыг анх удаа нээн ажиллуулж байна.

-Ярилцлсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр ажмилт хүсье?  

-Баярлалаа. Энэ дашрамд хамтран ажилладаг бүх түнш байгууллагууд, бүх хэрэглэгчдэдээ өөрийн зүгээс болон хамт олныхоо зүгээс шинэ оноо эрүүл энх амжилт, дэвшлээр дүүрэн угтаарай гэж хүсье. Шагнал гардаад монгол улсынхаа нэрийг дуудуулаад зогсох мөчид хамт олондоо талархаж, бас тэдэнтэйгээ хамт өндөр хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлаж байсан. Энэ ч утгаараа эх орноороо, хамт олноороо бахархан огшиж байсан шүү. Тиймээс энэ салбарынхаа төлөө өөрийн мэдлэг боловсрол, сэтгэл зүрхээ зориулан ажиллана гэж хэлмээр байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car