antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2012 Comments are off

Хайгуулын тусгай зөвшөөрөл дахин олгож эхлэх бололтой

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 онд санаачлан өргөн барьсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг УИХ мөн оны дөрөвдүгээр сард соёрхон баталсан билээ. Монгол улсын нутаг дэвсгэрт Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар  ийнхүү хориглосныг тухайн үед гадаадын хэвлэлүүдэд онцлон бичиж, ялангуяа уул уурхайн салбарынхан ихээхэн болгоомжилж байсан юм.
Гэвч энэхүү хууль хүчин төгөлдөр үйлчилсэн богино хугацаанд манай улсын нутаг дэвсгэр дэх хайгуулын лиценз бүхий нийт талбайн хэмжээ багасан, өмнө нь замбараагүй олгосон тусгай зөвшөөрлүүдийг нягтлан харах, үр дагаврыг нь Монголын төр цэгцлэн, бодлогоо шинэчлэн томъёолох боломжийг уг хууль олгосон.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг УИХ энэ онд дахин баталж, хугацааг нь сунгаж байсан бол уг хуулийн үйлчлэх хугацаа 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болох юм. Тиймээс Засгийн газрын арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар  Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар боллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car