antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2015 2 comments

Монгол Улсад 527 тэрбум тєгрєгийн татварын єр авлага vvссэн

нийтлэсэн Admin

f119ee093b7c7bfdada17cb6b8c3d680greatУИХ єнгєрсєн баасан гарагийн хуралдаанаараа 2015 оны тєсєвт гурав дахь удаагийн тодотгол хийж баталсан. Мєн 2016-2017 оны тєсвийн тєсєєллийн тухай хуульд єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслийн эцсийн хэлэлцvvлгийг хийсэн билээ. Тэгвэл єчигдєр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монгол Улсын 2016 оны тєсвийн тухай, Хvний хєгжил сангийн 2016 оны тєсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны тєсвийн тухай хуулийн тєслvvдийн хоёр дахь хэлэлцvvлгийг авч хэлэлцсэн. Эдийн засгийн хямрал, тєсвийн орлого бvрдvvлэлт хvлээгдэж буй гvйцэтгэлээр нэг их наяд тєгрєгєєр тасрах нь тодорхой болсон зэрэг хvндрэлvvдээс шалтгаалан 2015 оны улсын тєсєвт гурав дахь удаагаа тодотгол хийгээд байгаа нь ирэх 2016 онд байдал улам л хvндрэхийн урьдчилсан нєхцєл гэж дvгнэж болох юм. Байдал ийм базаахгvй дvр зурагтай байгааг хууль тогтоогчид хэрхэн дvгнэж, цэгнэж байгаатай “Єглєєний сонин” ээлжлэн танилцаж байгаа юм. Энэ удаа УИХ-ын гишvvн Я.Содбаатар энэ бvх хvндрэл бэрхшээлvvдийг хэрхэн дvгнэж байгааг сонирхлоо.

-Монгол Улсын 2015 оны тєсєвт тодотгол хийгээд тав хонож байна. Ямар хvндрэл бэршээл vvсч, тєсвийн тодотголыг яаравчлан баталснаас ярилцлагаа эхлэх vv? 

-Тэгэхээр УИХ 2015 онд хоёр дахь удаагаа тєсвийн тодотгол хийлээ. 2012 оноос хойш улсын тєсєв тєлєвлєлтєєсєє эхлээд гvйцэтгэл, улсын тєсєвт тавигдсан асуудлуудын хэрэгжилт туйлын хангалтгvй явж ирсэн. Байдал ийм л базаахгvй байгаа учир улсын тєсвийг жилдээ хоёроос гурван удаа тодотгохоос єєр аргагvй болж байгаа юм. Энэ жилийн тухайд тєсвийн орлого бvрдvvлэлт нэг их наядаар тасрахаар байгаа. Жилийн эцэст орлого бvрдvvлэлт нэг их наядаар тасрах нь тодорхой болсон тул тєсвєє зайлшгvй тодотгох шаардлагатай гэж Засгийн газраас єргєн мэдvvлсэн. Сая 2015 оны тєсвийн хvрээний мэдэгдэл, 2016-2017 тєсвийн тєсєєлєл, тодотголтой хамтдаа батлагдлаа. Мєн холбогдох хуулиудад єєрчлєлт орсон. Ер нь гол зvйл бол нэгдvгээрт Монгол Улсын эдийн засгийн єсєлтийг єнгєрсєн онд бид 7.1 хувиар тєлєвлєж байсан бол одоо 3.1 хувьтайгаар ерєнхийдєє дєрвєн функцээр буурч гарахаар болж байна. Товчхондоо эдийн засгийн єсєлт тєлєвлєж байснаасаа нэг дахин бууралттай гарч байгаа юм. Хоёрдугаар асуудал бол тєсвийн алдагдлыг таван хувьд хvргэж байгаа. Энэ жилийн тєсєв нэлээн алдагдалтай байгааг нєхєхийн тулд дотооддоо бонд гаргах зэрэг хvндрэл vvсч байна. Энэ нь эдийн засагт ихээхэн дарамт, хvндрэл vvсгэнэ. Vлдэж байгаа хугацаанд тєсвийн орлогын тасалдлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг хvндхэн асуулт Засгийн газрын ємнє босч ирээд байгаа. Байдал єдрєєс єдєрт хvндэрч байгаа учир Засгийн газраас хоёр арга зам сонгоод байгаа юм билээ. Тэд эхлээд Онцгой албан татвараа нэмье гэж байгаа. Онцгой албан татварыг нэмэгдvvлснээр тєсєвт 60 гаруй тэрбум тєгрєг орж ирэх тооцоолол хийсэн байсан. Хоёрдугаарт єнєєдрийн байдлаар Монгол Улсад 527 тэрбум тєгрєгийн татварын єр, авлага vvссэн байна. Vлдэж байгаа хугацаанд энэ єр, авлагаас 300 тэрбумыг нь шахаж оруулна гэсэн тооцоо хийсэн байна лээ. Дараагийн барьж авсан зvйл нь тєрийн захиргааны тодорхой байгууллагуудын урсгал зардлыг танах, орон тооны цомхотгол явуулах асуудлыг ярьж байгаа. Бид тєсвийн тодотголын хvрээнд ярьж байгаад хvмvvсийн цалинтай ноцолдож болохгvй гэсэн. Тєрийн албаны тухай хуулийн 38.2 болон бусад хэд хэдэн хуулиудад Монгол Улсын тєрийн албан хаагчдын цалингийн зардлыг ямар ч тохиолдолд хасч болохгvй гэсэн заалт байгаа. Харамсалтай нь Засгийн газар хууль зєрчин энэ саналыг оруулж ирсэн. Бид ярилцсаар байгаад маш олон иргэдийн эрхэнд халдаж, хууль зєрчин цалин хасахгvй гэж шийдсэн.

-Тєсвийн тодотголтой хол­богдуулан олон асуудлаар гишvvд байр сууриа илэрхийлсэн. Таны хувьд Боловсролын салбарын тєсєв болон, аж ахуйн нэгжvvдийн санхvvжилттэй холбоотой асуудлаар асуулга тавьсан. Ямар vр дvн гарсан бэ?

-Ер нь 2015 оны тєсвийн тодотгол, ирэх оны тєсвийг хэлэлцэхэд Монгол Улсын эдийн засаг санхvv, нийгэм хэцvv байна л даа. Тийм учраас “Хєнжлийнхєє хэрээр хєлєє жийнэ” гэдгээр олсон орлогынхоо хэмжээнд ажиллаж, амьдрах учиртай л даа. Тэгэхдээ дєрвєн салбарыг ямар нэгэн байдлаар хєндєхгvй, тєсвийг нь тавиад явахаас єєр арга байхгvй гэж vзэж байгаа. Эдгээрт шууд иргэдийн ажил амьдралтай холбогдон, тєрийн vйлчилгээ vзvvлдэг байгууллагууд багтаж байгаа юм. Нэгдvгээрт Боловсролын байгууллагууд, хоёрдугаарт Эрvvл мэндийн салбар, гуравдугаарт Онцгой байдлын газар, дєрєвт нь Цагдаагийн байгууллага орж байна. Эдгээр байгууллагуудад тєрийн захиргааны байгууллагууд шиг илvv зардал, тансаглал байхгvй. Иргэдийн єдєр тутмын ажил амьдралтай шууд холбогдож, тєрийн vйлчилгээ vзvvлдэг эдгээр байгууллагуудын тєсвийг хасч, танаж яагаад ч болохгvй. Тухайлбал тєсвийн тодотголын хvрээнд Євєрхангай аймагт тодорхой асуудал vvссэн. Євєрхангай аймгийн хэмжээнд оны эхнээс Сангийн яам юмуу, Боловсролын яамны буруутай vйл ажиллагаанаас болоод анхаасаа боловсролын салбарын багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбогдон 967.8 сая тєгрєгийн дутагдал гарчихаад байгаа. Энэ асуудлыг єнгєрсєн хоёрдугаар сараас эхлээд аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-аас нь холбогдох яамдуудад мэдээлсээр байсан ч єнєєдрийг хvртэл асуудлыг шийдээгvй. Одоо жилийн эцэс буюу 10, 11,12 дугаар сард Євєрхангай аймаг багш, ажилчдынхаа цалинг тавьж чадахгvй болоод байна. Энэ асуудлыг судлаад vзэхээр тухайн vед Боловсролын яамны зvгээс 2015 оны улсын тєсвийн тодотголын хvрээнд Сангийн яаманд асуудлыг тавьж шийдvvлнэ гэж vзэж байсан юм билээ. Харамсалтай нь саяын тодотголын vеэр энэ асуудлыг шийдэж чадаагvй. Тийм учраас л миний бие энэ асуудлыг дахин хєндєж тавиад байгаа юм. Боловсролын болон Сангийн сайд нар “Бид ямар ч байсан иргэдийн цалинг тасалдуулахгvй олгоно” гэж байгаа. Тийм учраас боловсролын байгууллага дотооддоо vvнийг зохицуулж шийдвэрлье гэж яригдаж байна.

-Тєсвийн тодотголыг хэлэлцэх vеэр бараг бvх гишvvд сонгогдсон тойргийнхоо асуудлыг шийдvvлэх гээд баахан зовлон тоочдог. Та ч бас “Євєрхангай аймгийн бараг бvх сум єрийн гинжилсэн холбоонд орчихлоо” гээд ярьж байсан. Ер нь 21 аймаг, 330 сумын бvх асуудлыг тєсвийн тодотголоор шийдэх боломж харагдах юмуу? 

-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр яригдснаар бол Монгол Улсын хэмжээнд энэ жилийн эм хангамжийн зээлийг аваад vзвэл эмнэлгийн байгууллагууд таван тэрбум тєгрєгийн єртэй гарахаар байгаа. Бид ярилцаад энэ асуудлыг шийдвэрлье гэсэн. Нэг ёсондоо эмнэлэгт хэвтсэн хvний эмийн сангийнх нь мєнгє дуусчихаар гаднаас ар гэрийнхнээрээ эм авхуулж байгаа. Эмнэлгvvд ч энэ байдалтайгаа эвлэрчихсэн “Манайд эмийн хvрэлцээ байхгvй шvv. Та эмчлvvлэх эмнvvдээ гаднаас авч ирээрэй” гэдэг болчихсон. Тэгэхээр байдал ийм байгаа болохоор таван тэрбум тєгрєг тєсвийн тодотголд сууж байгаа. Харин Боловсролын салбарын тухайд хуулиараа хэрэгжих ёстой “Vдийн цай” хєтєлбєрийн мєнгє тєсєвт тавигдсан. Харин ганцхан Євєрхангай аймагтай холбоотой багш, ажилчдын цалингийн асуудлыг Боловсролын болон Сангийн сайд нар шийднэ гэсэн ам єгсєн болохоор хvлээгээд л сууж байна. Ер нь улсын хэмжээнд тойргууд дээр vvсч байгаа асуудлуудыг нэгтгэж гаргахгvй бол хvндрэл vvссээр л байна гэж харж байгаа.
2016 оны тєсєв єргєн баригдчихсан байгааг харахад сэтгэл зовоосон асуудал маш их байна. Ирэх оны тєсєв гэдэг нь Монгол Улс гэдэг айл 2016 онд юу идэж ууж, ямар мєнгє эргэлдvvлэх вэ гэдгийг л шийдэх асуудал шvv дээ. Маш нарийн зохицуулалт хийж, олон талаас нь нягтлах шаардлагатай гэж vзээд УИХ дахь намын бvлгvvд дээр нэлээн шvvмжилсэн болохоор Засгийн газар татаж авч байх шиг байна. Ер нь 2016 оны тєсвийн хvрээнд олон асуудал яригдсан юм. Нэгдvгээрт тєрийн захиргааны байгууллагын шинэчлэлийн асуудлыг зоригтой хийх ёстой. Харамсалтай нь эрх баригч АН-ын Засгийн газраас єргєн мэдvvлэхдээ наймдугаар сарын 1-н буюу 2016 оны УИХ-ын Сонгуулийн дараа хийх байдлаар оруулж ирсэн нь багагvй маргаан дагуулсан. Яагаад гэвэл долоодугаар сарын 1-ээс хойшхи асуудал бол ард тvмний олонхийн санал авсан дараагийн улстєрийн хvчин, Засгийн газрын шийдэх асуудал шvv дээ. Энэ нь сонгогчдын эрхэнд халдсан vйлдэл болохоор Засгийн газар татаад авчихлаа. Агентлагуудыг нэгтгэх, тєрийн байгууллагуудыг цомхотгох, тєрийн захиргааны байгууллагуудыг оновчтой цомхон хэлбэрт оруулах асуудал нэн чухал байгаа. Бид 2016 оны тєсєвт гурван асуудлыг чухавчлан ярих ёстой. Нэгдvгээрт бvтцийн єєрчлєлтийн асуудал орно. Єнєєдєр Монгол Улсын хэмжээнд 119 тєсєвт болон тєрийн ємчийн vйлдвэрийн газар байгуулагдчихаад байна. Эдгээр нь бvгд тєсвєєс санхvvжигддэг байгууллагууд шvv дээ. Харахад агентлаг, тєрийн захиргааны байгууллага биш юм шиг мєртлєє улсын тєсвєєс бvх санхvvжилтээ аваад яваад байгаа юм. Бидний зvгээс 2012 оноос хойш байгуулагдаж, улсын тєсвєєр угжуулдаг энэ 119 байгууллагаа татан буулгаач ээ л гэж байгаа. Хоёрдугаар асуудал нь жил жилийн тєсєв ярилцахдаа том тєслvvдийн тухай ярьдаг. Нэг л сайхан єєдрєг тєсєєллvvд яваад байдаг. Жишээлбэл Тавантолгойгоо томоор нь явуулна, Оюутолгойн хоёр дахь санхvvжилтийг хийнэ, Гацууртын ордыг хєдєлгєнє гэдэг ч юмуу, Эрчим хvчний зургаан том тєслийг урагшлуулна гээд л. Тэгээд баахан єєдрєг юм тєсєєлчихєєд тэндээс ч тийм орлого орж ирнэ, эндээс ч ийм санхvvжилт босгоно гээд баахан хоосон тоо тавьчихдаг. Vндсэндээ 2012 оноос хойш эдгээр том тєслvvдийг л улиг болтлоо ярьцгаалаа шvv дээ. Ирэх онд хэрвээ энэ тєслvvд явахгvй бол дахиад л тєсєв тасарна. Тєсєв тасрахаар Монголчуудын амьдрал улам л хvндэрнэ, дахиад л зардлуудаа танаж, бvсээрээ тасартал хасалт хийхээс єєр аргагvй болно. Гуравдугаарт 2016 оны тєсєв дээр яригдаж байгаа нэг зvйл бол олсныхоо хэмжээгээр л хєлєє жийе гэж байгаа.

-Жилийн жилд л орлогоо бодитойгоор тооцъё, тєсвєє тэр хvрээнд л хийе гэдэг ч асуудал даамжраад л яваад байгаа. Зарлагаа олигтой бууруулж чадахгvй байна. Ер нь энэ байдал жаахан ч гэсэн сайжрах, засрах тєлєв харагдана уу?

-Бид мэдээж зайлшгvй шаардлагатай зvйлд хєрєнгє мєнгє зарцуулах, тєсєвлєхєєс єєр арга байхгvй. Гэтэл 2011 онтой харьцуулвал тєрийн захиргааны байгууллагуудын зардал хамгийн бага нь тав дахин, хамгийн их нь 10 дахин єсчихсєн байгаа байхгvй юу. Тэгэхээр бид 5-10 дахин нэмэгдсэн зардлыг 20-30 хувиар бууруулъя л гэж байгаа. Яагаад гэвэл Монгол Улсын супер цикл нэгэнт байхгvй болчихлоо шvv дээ. Уул уурхай, ашигт малтмал гээд бидний гол баялгийн vнэ дэлхийн зах зээл дээр єдрєєс єдєрт унасаар байна. Том тєслvvд бvгд гацаанд орчихлоо. Уг нь бид том тєслvvдээ явуулах зайлшгvй шаардлагатай байгаа ч тєсєв мєнгє маань vнэхээр хvрэлцэхгvй байна. Тийм учраас маш бодитой тєсєвлєж, орлого, зардлагаа бодит хєрсєн дээрээ буулгая л гэж байгаа. Тэгж чадвал нэгдvгээрт эдийн засагт эерэг vр дvн авч ирнэ, хоёрдугаарт аж ахуйн нэгжvvддээ зєв ойлголт єгнє. Тэгэхгvй бол тєсєв орж ирнэ гэж хэлээд л янз бvрийн тендер зарлачихдаг. Хоёрт 2016 оны тєсєвт бидний барих ёстой зvйл бол болдогсон бол 2015 оны тєсєвт тодотгол хийхдээ тєсвийн алдагдлыг таван хувь биш хоёроос гурван хувьд бариад, ирэх оныхоо тєсвийг алдагдалгvй батлах хєрс суурийг нь тавих ёстой байсан. Тєсвєє алдагдалтай баталчихаар тэр алдагдлаа нєхєхийн тулд Засгийн газрын бондыг 16-17 хувийн хvvтэйгээр зах зээл дээр зарж байгаа. Vндсэндээ Арилжааны банкууд тэр бондыг нь аваад иргэдээс 9-10 хувийн хvvтэй хадгаламж татаж байгаа. Дараа нь иргэдийн хадгаламжийн мєнгийг эргvvлээд ямар нэгэн эрсдэлгvйгээр Засгийн газрын бонд дээр байршуулчихаж байгаа юм. Байдал ийм байгаа болохоор Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжvvдэд зээл олгохоо больчихдог. Ингээд л эдийн засгаа агшаагаад байгаа юм. Тийм учраас тєсвєє алдагдалгvй баталчихвал тэр хэмжээний мєнгє буюу 1-2 их наядын хэмжээний мєнгє зах зээл рvv орж иргэд, аж ахуйн нэгжvvдэд зээл єгєх боломжтой болно. Одоо жишээ нь бvх Арилжааны банкууд аж ахуйн нэгжид зээл єгєхєє хязгаарлачихсан байна. Энэ нь эргээд Монгол Улсын эдийн засгийг хумьж, хямрал руу тvлхэж байгаа юм.

-Ирэх 2016 оны эдийн засгийн нєхцєл байдлыг та хэрхэн дvгнэж байна?

-Амаргvй жил болно. Монгол Улсын эдийн засагт хоёр том нєлєєлєл байдаг. Эхнийх нь тєсвєєр дамжсан хєрєнгє оруулалтын нєлєєлєл байдаг. Харамсалтай нь 2016 онд тєсвєєр дамжсан хєрєнгє оруулалтын дэмжлэг юу ч байхгvй. Дараагийнх нь гадагшаа гаргаж байгаа уул уурхайн бvтээгдэхvvний vнэ ханш жилээс жилд унасаар байгаа. Ийм хоёр гол хvчин зvйлээс шалтгаалан Монгол Улсын эдийн засаг ирэх 2016 онд энэ оныхоос ч илvv хvндрэх магадлалтай.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (November 04, 2015 10:49:24 am )

    Za daa chi bol zygeer yaridag l mori.chadah um bol bhguu

  • irgen (November 04, 2015 11:28:13 pm )

    nuusnig urshuunu .vnener tailagnsniigni hohi tatvar avna gevel estoi mai medev vv

antalya rent a car