antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2015 24 comments

Талийгаачдын нэр дээр тэтгэврийн зээл авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарлаа

нийтлэсэн Admin

8eee4d60620c486cef8a46c7c12bcf7fНийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар шалгаж эхэлжээ.

Тодруулбал Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж, нас барсан ахмадуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан бөгөөд одоогоор 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа аж.

Үүнээс өмнө мөн халамжийн ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшсан хэрэг орон нутагт гарч шүүхээр шийдэгдэж байсан аж. Ар гэрийнхэн нь на барсан ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд тэдний нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй бөгөөд харин ч арилжааны банктай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсаар байжээ.

Мөрдөн байцаалт өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн холбогдох ажилтнууд холбогдож байгаа нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэдгийг цагдаагийн эх сурвалж хэлж байна. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй ч үлэмж их хэмжээний мөнгөн дүн яригдаж буй аж. Энэ хэрэг зөвхөн сүүлийн үед бий болсон биш олон жилийн турш бугшиж ирсэн талаар албаныхан ярьж байна.

 

Н.Ганаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • ЗОЧИН (November 03, 2015 12:57:40 pm )

    БУЗАР БУЛАЙНУУД.

  • нЭРГҮЙ (November 03, 2015 1:03:43 pm )

    Бүгдийг сайн илрүүлж идсэн мөнгийг нь буцаан төлүүлж ,ял эдлүүлэх хэрэгтэй луйварчид юм байна.

  • Зочин (November 03, 2015 1:08:34 pm )

    Тийм сүлжээтэй болсон юм байналдаа нийгмийн даатгалын мөнгө ,тэтгэвэрийн сан байхгүй гээд байдаг нь энэтэй холбоотой байж ч магад яллах хэрэгтэй

  • Зочин (November 03, 2015 1:09:11 pm )

    Тийм сүлжээтэй болсон юм байналдаа нийгмийн даатгалын мөнгө ,тэтгэвэрийн сан байхгүй гээд байдаг нь энэтэй холбоотой байж ч магад

  • иргэн (November 03, 2015 1:12:49 pm )

    Эрдэнэ сайд ч үүнд хамааралтай байх олон тэрбумын байр хувдаа бариулж байгаа сурагтай

  • зочин (November 03, 2015 1:17:45 pm )

    арай ч дээ балиар бузар хүүрнүүд вэ хэлэх үг алга

  • chuka (November 03, 2015 2:03:42 pm )

    дарж аога болгохгүй сайн шалгаж,гэм буруутныг олон нийтэд ил гаргах цаг болжээ

  • зочин (November 03, 2015 2:17:41 pm )

    Эрдэнээ сайд юу болоод байна даа. Танай ажилтнууд. Зарим нэг дүүрэг дэх хэлтсийн дарга эмэгтэйчүүд нь ажил хийхгүй архи ууна, ажилдаа ирэхгүй тэд нар л ийм юмыг зохион байгуулж байгаа байх

  • Anonymous (November 03, 2015 2:23:31 pm )

    Ээ, бурхан минь иддэггүй уудаггүй хүн, үүнд өртөөгүй салбар гэж байна уу.

  • Зочин (November 03, 2015 3:08:36 pm )

    Хаан нь идээгүй байх, хаалгач нар гардан ,бүлэглэж хийдэг юм байна гэдгийг дээхэн үед нэг сэтгэлд сэр хийсэн билээ. гэхдээ хүнийг хардаж байна гэж бодсон бөгөөд орон нутгийн нэг албан тушаалтанд хэлхэд эсэргүүцэж билээ. Банкны удирдлага мэдээд хүнээ халсан түүх бий. Төрийн нэр барьж албан ажлаа хийхийн оронд идэж уудаг нөхдийг сайн шалгах хэрэгтэй.

  • зочин (November 03, 2015 3:09:11 pm )

    бүгдийг нь цэвэрлэ буяндаа бузар хийсэн хүмүүс

  • Зочин (November 03, 2015 3:23:43 pm )

    Энэ цагийн төрийн буруу байгаагийн илрэл,толгой хамуурсан байхад биед хамааралгүй байх уу. Гэхдээ илрүүлж байгаа нь сайшаалтай.

  • зочин (November 03, 2015 3:31:56 pm )

    муу ёр нь шүгэлсэн хүмүүс яаралтай баривчил

  • Hudlaa gytgeleg (November 03, 2015 3:57:17 pm )

    Setgegdeliig 1 l hun Olon Udaa Gutgej Bicjee….Gytgeleg?…

  • иргэн (November 03, 2015 4:28:14 pm )

    Энэ арай дэнднээ. Манай төрийн алба арай дэндүү хүнд сурталтай юм аа. Нас барсан хүнийг иргэний бүртгэлээс хасдаг шүүдээ. Гэтэл авто ослоор машинтайгаа өнгөрсөн хүний машин дээр тээврийн татвар ноогдуулж байх жишээтэй. Тэр хэрэг чинь цагдаад бүртгэгдээд шалгагдаад хэрэг хаагддаг биздээ. тэгэхэд л татвар луугаа мэдээлээд хаачихаж болно шдээ уг нь сэтгэл, харуцлага 2-ийг гаргавал. Тэгэхэд ийм зүйлд ашиглаад явж байдаг үнэхээр гутамшигтай юм даа.

  • Anonymous (November 03, 2015 4:58:35 pm )

    Ene arai dendej bna.heleh ug ch oldohgui bna yaj hooloigoor ni dawdag bnaa hahaad uhchihgui.ee bazarbaani gej.

  • зочинзочин (November 03, 2015 5:01:55 pm )

    хяналт муу танил талаа авсны хар гай Энэ байтугай юм гарна.Төрд ажиллаж байгаа хүмүүсээс муу багш нар авах юм алга бусаддад нь боломж их гаргадаг шүү.Хяналт хийлээл гэдэг аудит орлоо л гэдэг хүн бүртэй нь тулж уулзаж ярилцаж байж идсэн уусан нь гарна байхаа Захирал нягтланг шалгаал гардаг шүү тэд юу гэж худлаа юм бүрдүүлсэнг хэн мэдлээ

  • Uuriin tolgoig har erdene asan (November 03, 2015 9:52:40 pm )

    Ee icheesei dee

  • Moron (November 03, 2015 11:25:35 pm )

    Ehhhh buzar buzar!

  • Ууганаа (November 04, 2015 11:39:41 am )

    Үнэн бол ч хүний үнэргүй юм хийж байна даа. тэр мөнгөөр авсан эд зүйлс, идсэн хоол, өмссөн хувцасанд нь өөд болсон хүмүүсийн сүнс шингэсэн байгаа. Тийм болохоор ингэж мөнгө авсан хүмүүс шөнө бүр л сүнснүүдтэй учирч эдийн өглөг өгч, сэтгэлийн ариусгал хийж байхгүй бол сүнстэй мөнгө байна шүү дээ. Яа сүнснүүдээс зугтана даа хөөрхий мөнгө завшигчид???

  • долоо (November 04, 2015 12:40:48 pm )

    бүгдийг нь ажилаас халаад дараагийн үеийн залуучуудийг ажилд оруул.Хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

  • Зочин (November 04, 2015 12:57:07 pm )

    НДЕГ-ын ажилтнууд хийсэн байж таарна! Харин дарга сайд нар нь мэдээгуй, гар бие оролцоогуй гэдгээр хэргээс мултарна!Ийм л тогтолцоо енеедер Монголд байгаа!!!НДЕГ-ын даргаар ажиллаж байсан, том дарга нар сайд нар енеедер даатгал телсен хумуусийн тэтгэвэрийн менгийг хааш нь юуруу юулж орхив??? Насаараа улсад ажиллачихаад тэтгэвэрээ тогтоолгох гэхэд нь НД-ын ажилтнууд еерийн карманаас менгийг нь гаргаж егех гэж байгаа юм шиг нарийлж, хамгийн доод бага хэмжээгээр тэтгэвэрийг нь тогтоодог ба том дарга нар нь энд тэнд том том барилга байгууламжтай болж баяждагийн учир юунд байнаа???Уунийг хууль хяналтын байгууллага л мэдэх байхдаа!!!???

  • Зочин (November 04, 2015 4:11:41 pm )

    Арай ч дээ, бүр сүүлдээ нас барсан хүний нэр дээр мөнгө завшдаг болжээ. Ичиж амьдраасаа билээ.

  • zochin (November 04, 2015 6:43:32 pm )

    Buzar bulainuudiig nam darah heregtei. Shorond hataah heregtei.dahj iim yawdal garahgvi boltol n

antalya rent a car